Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 0027

 

Ч.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 163/2018/0034/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                           П.Шижиртуяа

           Шүүгдэгч                                            Ч.Б

            Хохирогч                                                Д.Э

           Нарийн бичгийн дарга                      Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 166 дугаар захирамжтай Ч.Б-д холбогдох 1815000360029 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Х овогт Ч-ын Б.

 Ч.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт хүргэн ах Д.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 166 дугаар захирамжаар: Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч-ын Б-д холбогдох эрүүгийн 1815000360029 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Аймгийн прокурорын газарт буцааж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-ын эрүүгийн хэргийг нэгтгүүлэх хүсэлтийг хангаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурьдаж, шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн батгалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Гэрэлбаатар бичсэн эсэргүүцэлдээ: ... Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1, 4, 33.1 дүгээр зүйлийн 6, 33.3 дугаар зүйлийн 1.2, 2, 36.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. Орхон аймгийн Прокурорын газраас эрүүгийн 1825003020245 дугаартай хэрэгт 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Б-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол гарсан нь тухайн хэргийн хувьд Ч.Б-д холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр бүлэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлж байгаа хэлбэр бөгөөд түүний гэм буруутайг нотлох мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй ба прокурор уг хэргийг талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлд заасан шийдвэр гаргаагүй байхад шүүх урьдчилан шүүгдэгч Ч.Б-ыг 2018 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн гудамжинд Б.Б-д хүч хэрэглэн довтолж "Samsung J2 prime " загварын гар утас дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж урьдчилан дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан "шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн ба мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

2. "...Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн гудамжинд Б.Б-д хүч хэрэглэн довтолж "Samsung J2 prime" загварын гар утас дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь Орхон аймгийн прокурорын газрын 2018 оны 06 дугаар 05-ны өдрийн 1825003020245 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоор нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай эсэх асуудлыг дээрхи хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэх нь зүйтэй...." гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана" гэж заасан байхад шүүх хэргийг нэгтгэхээр заасан нь шийдвэлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биөлүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн ба мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

3. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт "...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1, 4, 33.1 дүгээр зүйлийн 6, 33.3 дугаар зүйлийн 1.2, 2, 36.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: " гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана" гэж заасан байхад тодорхойлох хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хүсэлт , гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно" гэх заалт, 4 дэх хэсэгт "Хүсэлтийг тухайн ажиллагаа явуулж байгаа шүүх, прокурор, мөрдөгчид гаргах ба гомдлыг хуульд заасны дагуу хяналт тавих шийдвэр гаргах эрх бүхий байгууллага албан тушаалтанд гаргана" гэсэн заалтыг тус тус барьсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан "шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн ба мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 166 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ: “ … Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна ... ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Ч.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр согтуурсан үедээ Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутагт өөрийн эхнэрийн дүү Д.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Ч.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр Прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Ц.Гэрэлбаатар “... уг хэргийн талаар ... шийдвэр гараагүй байхад шүүх урьдчилан дүгнэсэн ..., прокурор хуульд заасны дагуу нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана гэж заасан байхад шүүх хэргийг нэгтгэхээр заасан ...,  захирамжийн тодорхойлох хэсэгт баримталсан хуулийн заалтууд буруу ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй...” гэх эсэргүүцэл бичсэн байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл Ч.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

            Учир нь: Шүүгдэгч Ч.Б нь дээрхи гэмт хэрэгт холбогдсоноос хойш буюу 2018 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт Б.Б-д хүч хэрэглэн Samsung J2 prime маркийн гар утас дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2.3-т “...Прокурор хэргийг хянаж үзээд ... эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах... шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан ба Орхон аймгийн Прокурорын газраас “...Ч.Б-д холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгах зорилгоор эрүүгийн 1815000360029 дугаартай хэргийн материалаас холбогдох баримтуудыг ирүүлнэ үү” гэх даалгаврыг Булган аймгийн Цагдаагийн газарт хүргүүлжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр шинжлэн судлаагүй дээрхи нотлох баримт /Прокурорын даалгавар/-ыг шийдвэрийн үндэслэл болгохгүй боловч Ч.Б нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт холбогдсон тухай баримт болох яллагдагчаар татах тогтоол хавтаст хэрэгт авагдсан /хх 130-131/ байхад прокурор Ц.Гэрэлбаатар нь түүнд холбогдох бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг дангаар нь шийдвэрлүүлэхээр эсэргүүцэл бичсэнийг үндэслэлгүй гэж үзнэ. 

Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байх ба мөн анхан шатны шүүхийн шүүгчийн “дээрхи хэргүүдийг нэгтгэсний дараа шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг “... шүүх урьдчилан дүгнэлт хийсэн...” гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын талаар ч мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “...гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэж хуульчилсан бөгөөд

Ч.Б-д холбогдох хэргүүдийг нэгтгэсний дараа түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасныг хэрэглэх эсэх зэрэг ял оногдуулахад нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдож байна.

Түүнээс гадна хэргийн оролцогч хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргах эрхтэй бөгөөд шүүгч захирамж гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан заалт нь Монгол улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр /шийтгэх, эсхүл цагаатгах тогтоол/-ийн бүтэц, хэлбэрийн талаарх хуулийн шаардлага юм.

Иймд прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай...” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон 

     ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 166 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН

                           

   ШҮҮГЧИД                                                                    М.ХҮРЭЛБААТАР

                                                                                     С.УРАНЧИМЭГ