| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00228/и |
| Дугаар | 151/ШШ2017/00580 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2017/00580
| 2017 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 151/ШШ2017/00580 | Төв аймаг |
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00228/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Сэргэлэн сумын 1-р баг, Баян бүрд-д оршин суух, Боржигон овогт Бат-очирын Бямбазагд /НС66020462/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Бямбазагд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бямбазагд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Миний бие 1966 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн ба 1982 онд Бага, дунд сургууль төгсөөд Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатар зам нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01 ний өдөр хүртэл туслах малчинаар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр болон тухайн үед авч байсан шагналын баримтууд үрэгдсэн ба архиваас 1982 оны 07 дугаар сарын 15, 1985 оны 11 дүгээр сарын 11, 1986 оны 02 дугаар сарын 20, 1987 оны 06-дугаар сарын 22, 1988 оны 04-дүгээр сарын 25, 1988 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн даргын тушаалууд архивт хадгалагдсан байх тул энэхүү нотлох баримтыг үндэслэн, тухайн үед Сэргэлэн сумын Зоо-мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Г. Даваадорж, Сэргэлэн сумын 8-н жилийн дунд сургуульд нэг анги байсан З. Чимэдсүрэн нарыг гэрчээр асууж миний Сэргэлэн сумын “Сүхбаатар зам” нэгдэлд ажиллаж байсан 12 жил 5 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бямбазагд нь Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, “Сүхбаатарын зам” ХК-д 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01 ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх Б.Бямбазагдын хуульд заасан журмын дагуу бүрдүүлж ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Үүнд: -Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1982 оны 07 сарын 15-ны өдрийн “...Бат-Очирын Бямбазагд...нарыг Баянбүрд бригадад туслах малчнаар...1982 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн тус томилсугай...” гэх бичилттэй 124 дугаартай тушаал /хх-5/, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1985 оны 11 сарын 11-ний өдрийн “...Бат-Очир овогтой Бямбазагдыг СМФ-д малчнаар 1985 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй 146 дугаартай тушаал /хх-6/, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1986 оны 02 сарын 20-ны өдрийн “...Бат-Очир овогтой Бямбазагдыг 1986 оны 01 сарын 05-ны өдрөөс эхлэн төлчин саальчнаар томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй 47 дугаартай тушаал /хх-7/, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 08 сарын 22-ны өдрийн “... 1987 оны хадлан дуустал хугацаанд...Бат-Очир овогтой Бямбазагд нарыг хадлангийн тогоочоор...томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй 97 дугаартай тушаал /хх-8/, Төв аймгийн архивын тасгийн 2017 оны 05 сарын 05-ны өдрийн 465 дугаартай Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдэлд малчин ажилтай Б.Бямбазагдын 1989 оноос 1994 он хүртэлх цалингийн түүвэр /хх-23/, Төв аймгийн архивын тасгийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 554 дугаартай Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдэлд малчин ажилтай Б.Бямбазагдын 1982 оноос 1988 он хүртэлх цалингийн түүвэр /хх-29/, гэрч Г.Даваадоржийн “....Б.Бямбазагд нь 1982 онд 8 дугаар анги төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар очиж байсан бөгөөд 1990 онд хөдөө аж ахуйн нэгдэл хувьчлагдаж Сүхбаатарын зам ХК болоход 1990 оноос 1995 он хүртэл малчнаар ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-26/, гэрч З.Чимэдсүрэнгийн “....Б.Бямбазагд нь 1982 онд 8 дугаар анги төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар очиж байсан бөгөөд 1990 онд хөдөө аж ахуйн нэгдэл хувьчлагдаж Сүхбаатарын зам ХК болоход 1990 оноос 1995 он хүртэл малчнаар ажиллаж байсан юм....” гэх мэдүүлэг /хх-27/, Төв аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсийн 2017 оны 04 сарын 15-ны өдрийн 128 дугаарай “Төв аймгийн Сэргэлэн суманд үйл ажиллагаа явуулж байсан Сүхбаатарын зам ХК нь 1991, 1992, 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохыг тодорхойлов” гэх бичилттэй /хх-28/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтуудаар Б.Бямбазагд нь Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, “Сүхбаатарын зам” ХК-д 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01 ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ