Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00130

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг 36-51 тоотод оршин суух Түмэн овогт Шийнэнгийн Чулуунчимэгийн нэхэмжлэлтэй /РД: МЗ63090102, утас 99010937/, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монголын Хуульчдын Холбооны гишүүн өмгөөлөгч, 2082 өмгөөллийн дугаартай Чойнорын Мөнгөнцэцэг/,

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн 1-11Б тоотод оршин суух, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 36 настай эмэгтэй,  Боржигон овгийн Чимэдрэгзэнгийн Баярмаа /РД: МЗ81010102, утас:99308894/-д холбогдох 11750000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Ш.Чулуунчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ч.Баярмаа нь мөнгөний хэрэг болоод байна мөнгө зээлээч гэж гуйсан. Ингээд мөнгө зээлсэн ба 2014 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 13800000 төгрөг гэрээ байгуулан тооцоог хийж авсан. Зээлсэн мөнгөө удахгүй төлнө гэсэн боловч өнөөдөрийг хүртэл мөнгөө өгдөггүй. Ганц нэг зуугаар мөнгөө төлсөөр өнөөдрийг хүрлээ. Уг мөнгийг намар мал таргалахаар өгнө гэж хүртэл баталгаа гаргаж өгч байсан. Ингэж явсаар 2-3 жил боллоо. Одоо үлдэгдэл нь 11750000 төгрөг болж байна. Ч.Баярмаагийн 2014, 2015, 2016 онд төлсөн мөнгөний тооцоог хавсаргасан. Иймд Ч.Баярмаагаас гэрээнд заасны дагуу 11750000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээ, мөнгө төлсөн болон баталгаа гаргасан баримт зэргийг хавсаргав гэжээ.

Хариуцагч Ч.Баярмаа шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ш.Чулуунчимэг нь надаас 11750000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Шүүхэд хэрэг хянагдах явцад бид 4250000 төгрөг өгч авалцахаар эвлэрч байгаа тул бидний эвлэрлийг баталж өгнө үү. Хариуцагч Ч.Баярмаа би 4250000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сараас эхлэн 08 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр тодорхой хэмжээгээр төлж барагдуулах саналтай байна. Иймд бидний эвлэрлийг дээрх хугацаагаар тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Чулуунчимэг нь хариуцагч Ч.Баярмаагаас 11750000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд буюу шүүх хуралдааны өмнө хариуцагч Ч.Баярмаатай харилцан тохирч эвлэрч 4250000 төгрөг гаргуулахаар эвлэрсэн. Маргах зүйлгүй тул шүүх хуралдаан хийлгэх шаардлагагүй харин нэхэмжлэлээ тодорхой хгацаагар багасгаж байгаа тул 4250000 төгрөг төлөх хугацаан дээр тохирохгүй хуулийн дагуу шийдүүлнэ гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ш.Чулуунчимэг нь хариуцагч Ч.Баярмаагаас 11750000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Чулуунчимэг нь хариуцагч Ч.Баярмаа нар нь эвлэрч нэхэмжлэгч Ш.Чулуунчимэг нь  7500000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасган, хариуцагч Ч.Баярмаа нь нэхэмжлэгч Ш.Чулуунчимэгт 4250000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байгаа ба зохигчдын эвлэрэл нь хуульд харшлах зүйлгүй тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

                               

            1. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Чулуунчимэг нь хариуцагч Ч.Баярмаагаас 11750000 төгрөг гаргуулахаар  нэхэмжилсэн,зохигч нар нь эвлэрэн хэлэлцэж  нэхэмжлэгч  нь 7500000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзаж хариуцагч Ч.Баярмааг нэхэмжилсэн мөнгөнөөс  4250000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Чулуунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ч.Баярмаагаас 41475 төгрөгийг, төрийн сангаас 41475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Чулуунчимэгт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ