Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2017/00588

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2017/00588

Төв аймаг

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00403/и хэргийн индекстэй,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баян-Өнжүүл сумын 1-р багт оршин суух, Далай ээж овогт Хашчулууны Амар /НГ66060261/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Амар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Амар  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Х.Амар нь 1966 онд төрсөн. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн бичиг баримт, хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс болохгүй байна. Иймд Х.Амарыг 1981 оны 6 сарын 20-ны өдрөөс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Бараат бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн Х.Амарын ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр дээр аав Төмөрчөдөрөөр нь овоглож бичсэн байгаа тул бичиг баримтын жинхэнэ зэмэшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Амар нь бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох мөн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Бараат бригадад 1981 оны 6 сарын 20-ны өдрөөс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

  1. 1. Х.Амар нь Төв аймгийн Хайрхан нэгдлийн даргын 1986 оны 05 сарын 10-ны өдрийн 28 дугаартай  тушаал,
  2. Төв аймгийн Хайрхан нэгдлийн даргын 1988 оны 04 сарын 13-ны өдрийн 13 дугаартай  тушаал,
  3. Төв аймгийн Хайрхан нэгдлийн даргын 1989 оны 01 сарын 04-ний өдрийн 02 дугаартай  тушаал,

4. Төмөрчөдөрийн Амраа гэх бичилттэй 1980, 1981, 1986, 1987, 1988, 1989 онуудын цалингийн түүвэр, Төмөрчөдөр, Хашчулуун, Амар гэх бичилттэй 1982, 1983, 1984 онуудын цалингийн хүснэгт зэрэг бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болох нь:

- Х.Амарын иргэний үнэмлэхийн хуулбарт Далай ээж овогт Хашчулууны Амар, регистрийн дугаар НГ66060261 гэх бичилт /хх 2/

-2017 оны 06 сарын 06-ны өдрийн №04/000262 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд эцэг Паламын Төмөрчөдөр, эх Шонхын Хасчулуун нарын гэр бүлд 1966/06/20-нд эмнэлэгт Хасчулууны Амарыг 166/07/09-нд Төв аймгийн Бараат сумын 28-д бүртгүүлсэн төрөлтийн лавлагаа байгаа тул лавлагаа олгов гэх бичилт /хх 25/,

-Гэрч Р.Батмөнхийн “...Хашчулууны Амар гэх охин 1981 онд эцэг эхээ дагаад мал дээр гарсан. Нэгдэлд малчин, хоньчин байж байгаад нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан. Эцэг нь Паламын Төмөрчөдөр гэж хүн байсан.Тухайн үед сууриын ахлагчийн нэр дээр цалин нь гардаг байсан, сүүлд 1986-1987 оны үед нэгдлийн гиүщшүүн тус бүр дээр цалин гардаг болсон. Төмөрчөдөр бол Амарын аав бөгөөд суурийн ахлагч байсан юм. ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Гэрч Б.Төмөрчөдөрийн “...Амарыг багаас нь мэднэ 8 дугаар ангиа төгсөөд аав ээжийн хамт мал дээр гарсан. Нэгдэл хувьчлагдах хүртэл хоньчин байсан. Эцэг нь Төмөрчөдөр, эх нь Хашчулуун ...” /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

  1. Х.Амар нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Бараат бригадад 1981 оны 6 сарын 20-ны өдрөөс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:

-1. ,

  1. Төв аймгийн Хайрхан нэгдлийн даргын 1988 оны 04 сарын 13-ны өдрийн амралтын хуваарь батлах тухай “...Нэгдлийн малчин гишүүдийн 1988 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай...хавсралтын 19-т хоньчин Т.Амраа...” гэх бичилттэй 13 дугаартай  тушаал /хх 19/ ,
  2. Төв аймгийн Хайрхан нэгдлийн даргын 1989 оны 01 сарын 04-ний өдрийн амралтын хуваарь батлах тухай “...Нэгдлийн малчин гишүүдийн 1989 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай...хавсралтын 18-д хоньчин Т.Амраа...” гэх бичилттэй 02 дугаартай  тушаал /хх 20/,

4. Х.Амарын 1980 оны 01 сараас 1989 оны 12 сар хүртэлх цалингийн хүснэгт  зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд Х.Амарыг цалингийн хүснэгт, тушаалуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Х.Амар нь Төв аймгийн Хайрхан нэгдлийн даргын 1986 оны 05 сарын 10-ны өдрийн 28 дугаартай  тушаал,  Төв аймгийн Хайрхан нэгдлийн даргын 1988 оны 04 сарын 13-ны өдрийн 13 дугаартай  тушаал, Төв аймгийн Хайрхан нэгдлийн даргын 1989 оны 01 сарын 04-ний өдрийн 02 дугаартай  тушаал, Төмөрчөдөрийн Амраа гэх бичилттэй 1980, 1981, 1986, 1987, 1988, 1989 онуудын цалингийн түүвэр, Төмөрчөдөр, Хашчулуун, Амар гэх бичилттэй 1982, 1983, 1984 онуудын цалингийн хүснэгтүүдийн жинхэнэ эзэмшигч нь Хашчулууны Амар мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Амарыг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд 1981 оны 6 сарын 20-ны өдрөөс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 2000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.МӨНХЦЭЦЭГ