Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

        Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Хэрх тосгоны сүүл толгойн 33 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, тракторчин мэргэжилтэй, Булгадар овгийн Эрдэнэдэлгэрийн Түвшинжаргал  /РД:МИ61030614/-аас гаргасан тушаалын эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.Түвшинжаргал, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.                                         

                                                      

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч Э.Түвшинжаргал нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ....Эрдэнэдэлгэр овогтой Түвшинжаргал миний бие 1978 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ Зүүнхараа сангийн аж ахуйн даргын 1978 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 338 тоот тушаалаар механикчсан фермд тракторч комбайнчны ажилд томилсон. Ажилд орсон тушаал гаргахдаа миний овгийг тухайн үеийн бичиг хэргийн ажилтан тушаал гаргахдаа  хойд эцэг Лувсанцэрэнгээр овоглож буруу бичсэн. Гэтэл миний бие өөрийн төрсөн эцэг Эрдэнэдэлгэр овогтой Түвшинжаргал тул уг тушаалын  жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ

 

Үндэслэх нь:

 

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Хүсэлт гаргагч Э.Түвшинжаргал нь БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны Сэлэнгэ аймгийн Зүүнахараа дахь сангийн аж ахуйн даргын 1978 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 338 тоот тушаалаар механикчсан фермд тракторч комбайнчаар ажилласан ба уг тушаалыг гаргахдаа Түвшинжаргалын овгийг түүний   хойд эцэг Лувсанцэрэнгээр бичсэн ба уг тушаалын жинхэнэ эзэмшигч нь Эрдэнэдэлгэр овогтой Түвшинжаргал мөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хөдөлмөрйн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны Сэлэнгэ аймгийн Зүүнахараа дахь сангийн аж ахуйн даргын 1978 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 338 тоот тушаал, БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн даргын 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 141 тоот тушаал, мөн 1986 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 278 дугаар тушаал, 1991 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар  тушаал зэргээр тогтоогдож байна. Иймд БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны Сэлэнгэ аймгийн Зүүнахараа дахь сангийн аж ахуйн даргын 1978 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 338 тоот “ Ажилд томилох тухай” тушаалын, жинхэнэ эзэмшигчээр Эрдэнэдэлгэр овогтой Түвшинжаргалыг тогтоох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар  БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн даргын 1978 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 338 тоот “Ажилд томилох тухай” тушаалын жинхэнэ эзэмшигч Булгадар овогт Эрдэнэдэлгэрийн Түвшинжаргал мөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Э.Түвшинжаргалын  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ