Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00196

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би Жи Мобайл ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар  баг Рашаантын 1-04 тоотод оршин суух Дашзэвэгийн Бүжинлхам /РД: МЗ80042301, утас: 99281670/-д холбогдох төхөөрөмжийн үнэ 210000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар 31-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.Бүжинлхам нь манай компанитай 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1172023 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240000 төгрөгийн үнэ бүхий NР10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Д.Бүжинлхам нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 140.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Д.Бүжинлхамаас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 690 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 70.000 төгрөг буюу нийт 210.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч Д.Бүжинлхамаас 210000 төгрөг нэхэжилсэн. Гэвч Д.Бүжинлхам нь 140000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцов. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 70000 төгрөгийг татгалзааж байна. иймд зохигчдийн эвлэрлийг баталгаажуулж уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч Д.Бүжинлхамаас төхөөрөмжийн үнэ, түүний алданги нийт 210000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компани нь хариуцагч Д.Бүжинлхамаас нэхэмжилсэн 210000 төгрөгнөөс алданги 70000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж үндсэн төлбөр 140000 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Д.Бүжинлхам нь 140000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримт, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байгаа ба зохигчдын эвлэрэл нь хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

                               

            1. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч Д.Бүжинлхамаас төхөөрөмжийн үнэ 210000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба алданги болох 70000 төгрөгнөөсөө нэхэмжлэгч татгалзаж, хариуцагч Д.Бүжинлхам нь 140000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар болсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжпэгч Жи Мобайл ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн нэгдсэн сангийн 100130400941 тоот данснаас 2425 төгрөгийг, хариуцагч Д.Бүжинлхамаас 2425 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжпэгч Жи Мобайл ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах , хяналтын журмаар гомдол гаргах , тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ