Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 72

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд 

 Нарийн бичгийн дарга Б.Урангоо

 Улсын яллагч Н.Гэрэлмаа

 Хохирогч Л.Хишигсүрэн

 Иргэний нэхэмжлэгч Ж.Ганцэцэг нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт  явуулж, Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 211-р  зүйлийн 211.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их хотгойд овогт Жамбалдоржийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 2016180000118 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Завхан аймгийн Асгат суманд  1985 оны 11 дүгээр сарын 30-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Шаамар сумын Тарвагатай 1 дүгээр багийн 49 дүгээр тоочигт оршин суух, хувиараа мал маллаж амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Их хотгойд овогт Жамбалдоржийн Мөнхбат РД /ИЧ-85113015/

 

Холбогдсон хэргийн талаар

          Шүүгдэгч Ж.Мөнхбат нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан уулын өврөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 92 ширхэг нойтон нарс мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 47-98 СЭҮ улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 535079 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ 

 

Тодорхойлох  нь

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд  

          Шүүгдэгч Ж.Манхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ........ 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр уул руу явж мод бэлдсэн. Цас ороод модоо авч чаадаагүй байж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Ганцэцэг ахыг гуйж дүү Мөнх-Очирын хамт модоо ачиж хашаандаа оруулсан... гэх мэдүүлэг

          Иргэний нэхэмжлэгч Ж.Ганцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн .... 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай гэртэй ойрхон амьдрах Ж.Мөнхбат гэж залууд туслахаар Дулаанхаан уулын ар өврөөс нарсан бөөрөнхий мод тээвээрлэж түүнд тусалсан. Гэтэл уг мод нь зохих зөвшөөрөлгүй хууль бус мод болохыг Цагдаагийн байгууллагаас мэдлээ. Миний хувьд 2002 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгөтэй 47-98 СЭҮ улсын дугаартай Пронтер машинаа 2 сая төгрөгөөр үнэлж байна. Миний бие уг машинаа нэхэмжилж шүүх хуралд оролцож байна... гэх тайлбар

          Хохирогч Л.Хишигсүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн .... Манай тосгоны нутаг дэвсгэрээс мод бэлтгэсэн. Би Дулаанхан уулын хэсгийг хариуцдаг учраас Шаамар сумын Засаг даргын томилгоогоор хохирогчоор оролцож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/

          Гэрч Ж.Мөнх-Очирын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 49-р точикийн ойролцоо хөдөө амьдардаг, малчин ах Ж.Мөнхбатын гэрт 1 цагийн үед очиход Ж.Мөнхбат ах намайг  хамт уул руу явж мод ачаад ирье гэж хэлэхэд нь би зөвшөөрч  удаагүй Ж.Мөнхбат ахын гэрээс гараад хэсэг хугацааны дараа ах Ж.Ганцэцэг гэж хүнтэй түүний ногоон өнгөтэй портер \улсын дугаарыг мэдэхгүй\ машинтай ирээд бид 3 Дулаанхан уулын ар өвөрт орой 21-22 цагийн орчим гадаа харанхуй байхад очиход бэлдсэн хураасан байсан нарсан бөөрөнхий модыг машины тэвшин дээр Ж.Мөнхбат ах бид хоёр ачсан. Жолооч Ж.Ганцэцэг ахын хувьд машинаасаа бууж мод ачаагүй. Ингээд тэвшин дээр ачсан модоо Ж.Мөнхбат ахын гэрийн хашаанд буулгасан. Нөгөөдөр нь би Дархан-Уул аймагруу  гэрлүүгээ харьсан. Ууланд очиж мод хөрөөдөж мод бэлтгэсэн асуудал байхгүй тэнд байсан модыг ачаад буцаад ирсэн... гэх мэдүүлэг \хх-ийн 36 дугаар тал\

          Гэрч Ж.Ганцэцэгийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....манай гэрийн ойролцоо амьдрах малчин залуу Ж.Мөнхбат манай гэрт хүрч ирээд бэлтгэсэн мод ууланд ойрхон байгаа та машинаараа нааш нь зөөгөөд өгөөч гэж гуйхаар бензин тосгүй, ажлын зав бололцоо байхгүй гээд явж өгөөгүй. Энэ яриа болсоноос хойш 7 хоногийн дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 01ний өдөр манай гэрт 21 цагийн орчим ганцаараа байхад хүрч ирээд .....та миний ууланд бэлтгэсэн жоохон модыг гэрлүү зөгөөд өгөөч  гэж гуйгаад байхаар нь би өөрийн эзэмшлийн 47-98 СЭҮ улсын дугаартай ногоон өнгөтэй Портер маркийн автомашинаар гэрээсээ ертөнцийн зүгээр урд зүгт 7 орчим км зайд байрлах Дулаанхаан уулын ар өвөрт Ж.Мөнхбатын төрсөн дүүгийн хамт \нэрийг нь мэдэхгүй\ очиход Ж.Мөнхбат дүүгийнхээ хамт машины тэвшин дээр мод ачсан. Миний хувьд тэнд хэдэн ширхэг мод байхыг хараагүй би машинаасаа бугаагүй. Машинд нарсан бөөрөнхий модыг ачаад Ж.Мөнхбатын гэрийн хашаанд буулгаад би гэрлүүгээ явсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/ 

Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №03 тоот ....1.Сэлэнгэ аймаг нь ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоор 3-р мужид  хамрагддаг юм.  

2.Иргэн Ж.Мөнхбат нь нойтон нарс мод бэлтгэсэн. 

3.Монгол Улсын Ойн тухай хуулийн 47.2.4-д зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод түлээ бэлтгэсэн, ойн дагалт баялаг ашигласан түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин,шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, эсхүл эрхийн бичиг заасан нөхцөл болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн, бол олсон орлогыг хурааж зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээн тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуй нэгж байгууллагыг, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тус тус төгрөгөөр торгох заалтыг зөрчсөн байна. 

4.Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Цагдаагийн хашаанд байсан 92 ширхэг нойтон нарс модыг хэмжиж тоолж экологи эдийн засгийн үнэлгээ гаргаж тогтоов.

         Экологи эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт Ойн сангийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн Сэлэнгэ аймаг нь 3-р мужид хамрагддаг бөгөөд үнэлгээг тооцон гаргалаа.

         Мөн Монгол Улсын стандарт МNS 2379-2010 бөөрөнхий мод модон материал эзэлхүүний хүрд 1-р хүснэгтийг ашиглан тооцоог гаргахад ойн нөөцийн төлбөрийн үнэлгээ 2,47722 метр куб нарс Х 120000=297266 мянганм төгрөг болж байна. Үүнийг мод модон материалын ашиглалтын гарцын итгэлцүүр  \Хэрэглээний бөөрөнхий мод, гуалин-1.8 \-аар иржүүлэн тооцоход 535.079 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол гарч байна..... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 10-15 дугаар тал/

           Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар тал/

            Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-22 дугаар тал/

           Сэлэнгэ аймгийн Шаамар сумын үнэ тогтоох комиссын акт /хх-ийн 25 дугаар тал/

           Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл статистикийн газрын тодорхойлолт /хх-ийн 52 дугаар тал/

           Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55 дугаар тал/

           Хохирол төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 61 дүгээр тал/ 

    Шүүгдэгч Ж.Мөнхбатыг 2016 оны 04 дүгээр сарын 18-нд сэжигтнээр /хх-ийн 41-43/  2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр  яллагдагчаар /хх-ийн 44-45/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд

       Шүүгдэгч  Ж.Мөнхбатыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 56 тал/ зэрэг болно.

          Шүүгдэгч Ж.Мөнхбат нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан уулын өврөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 92 ширхэг нойтон нарс мод зохих зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэж, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 47-98 СЭҮ улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 535.079 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

          Үүнд; Хохирогч Л.Хишигсүрэнгийн /хх-ийн 32-33/ мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн, иргэний нэхэмжлэгч болон гэрч Ж.Ганцэцэгийн /хх-ийн 35, 37/ мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн, гэрч Ж.Мөнх-Очирын /хх-ийн 36/, Б.Ононгийн /хх-ийн 38/ мэдүүлэг, экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон 03 тоот дүгнэлт болон шүүгдэгч Ж.Мөнхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг болно.

          Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн хууль сануулж авсан мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв. Учир нь дээрх хохирогч, гэрчүүд нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй, ажил үүргийн хувьд тухайн хэрэгт мэдүүлэг өгсөн байгааг дурьдах нь зүйтэй.  

           Шүүгдэгч Ж.Мөнхбатад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

           Шүүгдэгч Ж.Мөнхбатад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлийн 55.1.1-д зааснаар анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 55-р зүйлийн 55.1.3, 55.1.9-т зааснаар шүүгдэгч нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан хөнгөрүүлэн үзэж түүний хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар тогтов.

           Шүүгдэгч Ж.Мөнхбатын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 2002 онд үйлдвэрлэгдсэн СЭҮ 47-98 улсын дугаартай, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй ногоон өнгийн Хюандай Портер маркийн машин нь Сэлэнгэ аймаг Шаамар сумын 1-р баг 49 дүгээр тоочигт оршин суух Дайтан овогт Жанчивын Ганцэцэгийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь уг гэмт хэргийг шалгах явцад тогтоогдсон, хууль ёсны өмчлөгч нь уг тээврийн хэрэгслээ гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулсан болохоо мэдээгүй байх тул дээрх тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны өмчлөгчид буцаан олгохоор тогтов.

Харин уг тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж бэлтгэсэн, түүнчлэн уг модыг тээвэрлэх объектив талын үйлдлийг гүйцэтгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн, уг тээврийн хэрэгсэл байгаагүй бол тээвэрлэх боломж бололцоо байхгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар дээрх тээврийн хэрэгсэлд Шаамар сумын үнэ тогтоох комиссоос тогтоосон 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Мөнхбатаас гаргуулан, мөн Шаамар сумын ЗДТГ-ын хашаанд байгаа 92 ширхэг нарсан модыг тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй. 

          Шүүгдэгч Ж.Мөнхбат нь 92 ширхэг бөөрөнхий нарс модны үнэ 535.079  төгрөг төлж баргдуулсныг дурьдав.   

  Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297 -р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь 

 

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Их хотгойд овогт Жамбалдоржийн Мөнхбатыг мөн хуулийн тусгай ангийн 211-р зүйлийн 211.1-д  заасан Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211-р зүйлийн 211.1-д зааснаар шүүгдэгч Их хотгойд овогт Жамбалдоржийн Мөнхбатад 02 /хоёр/  жилийн хорих ял шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Мөнхбатад оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.   

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ЗДТГ-ын хашаанд хадгалагдаж байгаа 92 ширхэг нарсан модыг хурааж, мөн шүүгдэгч Ж.Мөнхбатаас 1.500.000 төгрөг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай. 

6.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 2002 онд үйлдвэрлэгдсэн СЭҮ 4798 улсын дугаартай, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй ногоон өнгийн Хюандай портер маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж Сэлэнгэ аймаг Шаамар сумын 1-р баг 49 дүгээр тоочигт оршин суух Дайтан овогт Жанчивын Ганцэцэгт олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ж.Мөнхбатад  оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай .

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Ж.Мөнхбатын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн Газарт  даалгасугай.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар шүүгдэгч Ж.Мөнхбат нь захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

11.Шүүгдэгч Ж.Мөнхбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

15.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.ЭРДЭНЭХИШИГ