| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2017/00103/И |
| Дугаар | 00151 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 00151
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 дугаар баг Мандал хотхон 2-38 тоотод оршин суух Эрдэнэдалайн Сүхбаатар /РД: МХ86082710, утас 99818682/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум 9 дүгээр баг Энхтайвны 61 тоотод оршин суух Болдын Ариунзаяа /РД:ТО85032464, утас:99235118/-д холбогдох 2980928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Э.Сүхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Билиг ДБ” ерөнхий боловролын дунд сургуульд хамт ажилдаг Англи хэлний багш Б.Ариунзаяа нь мөнгөний хэрэг болоод байна өөрөө банкнаас зээл авах боломж байхгүй иймд ХААН банкнаас 3 сая төгрөгийн зээл авч өгч туслаач сар бүр төлөлтийг хийж байгаад 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр үндсэн мөнгө болон хүүг төлж чамайг банкны зээлээс чинь чөлөөлж өгнө гэж тохиролцож 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ХААН банкнаас 3 сая төгрөгийг Ариунзаяагийн төрсөн ээж Төгс гэдэг эмэгтэйг хамтран зээлдэгчээр оролцуулж 3 сая төгрөгийг банкнаас зээлж өгсөн юмаа. Гэтэл Б.Ариузаяа нь банкнаас зээлдсэн 3 сая төгрөгийн төлөлтийг сар бүр нь хийхгүй би өөрөө цалингаасаа суутгуулж хохирч явна. Б.Ариунзаяа нь 2016 оны 2 дугаар сараас эхэлж 2017 оны 1 дугаар сар хүртэл нийт 1881600 төгрөгийг хүүтэй нь банкинд төлж ёстой байтал 740000 төгрөгийг төлж 1141600 төгрөгийг төлөөгүй. Одоо төлөх ёстой 1839328 төгрөг нийт 2980928 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.Ариунзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Э.Сүхбаатараар Хаан банкнас 3000000 төгрөгийн зээл авхуулсан. Сар бүр төлөх ёстой эргэн төлөлт нь 156800 төгрөг байдаг. Энэ сар бүр төлөх төлөлтөөс би 2016 оны 04 сард 50000 төгрөг, 05 сард 50000 төгрөг 08 сард 160000 төгрөг, 10 сард 160000 төгрөг, 12 сард 160000 төгрөг, 2017 оны 01 сард 160000 төгрөг, 2 сард 160000 төгрөг буюу нийт 900000 төгрөгийн төтөлт хийсэн. Э.Сүхбаатар нь 1568000 төгрөгийг төлсөн. Иймд би Сүхбаатарын банканд төлсөн 1568000 төгрөг болон банкинд төлөх үлдэгдэл 1249954 төгрөгийг төлнө. Төлөхдөө эхний удаад банкинд байгаа үлдэгдэл болох 1249954 төгргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор, Сүхбаатарын банкинд төлсөн 1568000 төгрөгийн 700000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны дотор үлдэгдэл 868000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны дотор төлж дуусгах болно гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Э.Сүхбаатар нь хариуцагч Б.Ариунзаяагаас өөрийн нэрээр авч өгсөн цалингийн зээл 2980928 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ариунзаяа нь 1249954 төгргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор, 1568000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны дотор 700000 төгрөг, үлдэгдэх 868000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны дотор төлж дуусгахаар нэхэмжлэгч Э.Сүхбаатартай эвлэрэн тохиролцсон нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байгаа ба зохигчдын эвлэрэл нь хуульд харшлах зүйлгүй тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ариунзаяа нь 1249954 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор 1568000 төгрөгийг, 700000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны дотор, үлдэгдэх 868000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны дотор төлж дуусгахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Сүхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ариунзаяагаас 46500 төгрөгийг, төрийн сангийн данснаас 46500 төгрөгийг тус тус гаргаж нэхэмжлэгч Э.Сүхбаатарт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ