Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 00125

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би

Нэхэмжлэгч: Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Партизаны 80 тоотод оршин суух Боржигин овогт Дашдаваагийн Пүрэвсүрэн /РД:МЭ58120460, Утас: 99761147/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Партизаны 80 тоотод оршин суух Боржигон овогт Долгорын Шархүү /РД:МЗ58072570, Утас:95172570/ нарт холбогдох зээлийн төлбөр 79329443 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч

 

Тодорхойлох нь:

 

           Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч Д.Пүрэвсүрэн нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1320012314 тоот зээлийн гэрээгээр 60000000  төгрөгийг 48 сарын хугацаатай сарын 1.8%-ийн хүүтэй, эхний 2 сар үндсэн төлбөрөөс чөлөөлөх, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр, мөн 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 5001299298 гэрээгээр 30000000 төгрөгийн шугамын зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.1%-н хүүтэй, хугацааны сүүлийн 2 сард хумих нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч зээлийг үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.Зээлдэгч нь бизнесийн эргэн төлөлтийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 15990893 төгрөг үндсэн зээлийн хүү 24128875 төгрөг нэмэгдүүлсэн хүү буюу торгуульд 8727 төгрөгийг тус тус төлсөн болно. Зээлдэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүсэлт бизнесийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасны дагуу банкны зүгээс гээлийн гэрээг 14 сарын хугацаагаар, эхний 12 сар үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн дансыг 1320017895 болгож өөрчилсөн. Шугам нь зээлийн хувьд зээлийн хүүнд 14508790 төгрөг төлсөн.2016 оны 10 дугаар сарыг хүртэл зээлийг графикийн дагуу төлж байгаад 2016 оны 11 дүгээр сараас эхлэн зээлийн гзрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зээлээ хуваарийн дагуу төлөлгүй нийт 104 хоног хугацаа хэтрэн Монгол банкны чанаргүй зээлийн хэвийн бус ангилалд орсон байгаа.Банкны зүгээс Д.Пүрэвсүрэн болон хамтран зээлдэгчтэй уулзаж, зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажилласан. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн зүгээс зээл төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авч, идэвхи, санаачилга гаргахгүй байгаагаас бизнесийн ашгаар зээлийн төлбөрийг барагдуулах боломжгүй болоод байна. Зээл авах үедээ барааны худалдаа эрхэлдэг байсан.Зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг жагсаавал:Зээлдэгчийн 1320012314 тоот данстай бизнесийн зээл болон 5001299298 тоот данстай шугамын зээлд дараах эд хөрөнгө барьцаалагдсан болно.Үйлчилгээний зориулалттай ҮХХ, эзэмших эрхтэй газрын хамт-167000000 төгрөг, бараа бэлэн бүтээгдэхүүн-10000000 төгрөг, солонгос ачааны автомашин-10000000 төгрөг, даатгалгүй бод мал/20 толгой үхэр/-5000000 төгрөг. Нэхэмжлэх гаргах үеийн байдлаар 1320017895 данстай бичил зээлийн үндсэн зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү бусад зардлыг жагсаавал: Зээлийн үндсэн төлбөр 44212885 төгрөг,Хүүгийн төлбөр 3539567 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 34575 төгрөг, Бусад зардал /нотариат/ 22500 төгрөг Нэхэмжлэх гаргах үеийн байдлаар 5001299298 данстай шугам нь зээлийн үндсэн зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүг жагсаавал: Зээлийн үндсэн төлбөр 30000000 төгрөг, Хүүгийн төлбөр 1519916 төгрөг, Зээлийн төлбөрт 79306943 төгрөг, нотариатын төлбөр 22500 төгрөг нийт 79329443 төгрөг, дээрх дүнгээс гадна тэмдэгтийн хураамжийн зардалд 554397 төгрөг нэхэмжилж байгаа болно. Иймд бидний тавьж байгаа дараах хүсэлтийг Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Д.Пүрэвсүрэн , Д.Шархүү нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Миний бие нь Хас банкнаас нэхэмжилсэн 79329443 төгрөгийг тус банкнаас авсан нь үнэн.Иймд 79329443 төлж барагдуулах болно гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч:Хас банкны Зүүнхараа тооцооны төвөөс 79329443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Пүрэвсүрэн , Д.Шархүү нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь Д.Пүрэвсүрэн, Д.Шархүү  нарын бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод үлдээж, хуулийн дагуу хариуцагч нар болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Пүрэвсүрэн , Д.Шархүү  нараас 79329443 төгрөгийг гаргуулах тухай Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Пүрэвсүрэн , Д.Шархүү  нар нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 554397 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч  Д.Пүрэвсүрэн , Д.Шархүү  нараас 277198 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 277198 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвд буцаан  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ