Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 14Б

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

                              Улсын яллагч                                 Б.Долгион

                             Шүүгдэгч нарын  өмгөөлөгч:         А.Отгонбаяр

                             Нарийн  бичгийн  дарга                 Б.Урангоо нарыг  оролцуулав.

Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Олхонууд овогт Гэндэнбавуугийн Тайванбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэгт,  Харачу овгийн Довчингийн Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэхь хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн 201518000021 дугаартай эрүүгийн хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр 30-нд Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны хяналт үнэлгээ, экологич мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт, Сэлэнгэ аймаг Хүдэр сум Баянцагааны 2 дугаар баг, 2 дугаар  гудамж 3 тоотод оршин суух хаягтай, хэрэгт татагдахын өмнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Ойн ангийн дарга ажилтай байсан, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Олхонууд овогт Гэндэнбавуугийн  Тайванбаатар, РД: /ДН-84093011/

Монгол улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 01-нд Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,жолооч, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 46б дугаар байрны 24 тоотод оршин суух, хэрэгт татагдахын өмнө Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Алъянс Минерал” ХХК-нд туслах ажилтнаар ажиллаж байсан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Харачу овогт Довчингийн Ганболд, РД:/УС-70060113/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Тайванбаатар нь Сэлэнгэ аймаг Хүдэр сумын Ойн ангийн даргаар ажиллаж байхдаа тус суманд гэрээгээр хуш модны самар бэлтгэж байгаа “Алъянс Минерал” компанийн ажилтан Д.Ганболдод Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын сар, өдрийг засварлан өгч нэг сая төгрөгийн хээл хахуульд авсан, 

Шүүгдэгч Д.Ганболд нь “Алъянс Минерал” компаний ажилтанаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самар бэлтгэх үедээ Ойн ангийн дарга Г.Тайванбаатарт Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын  сар, өдрийг засварлаж өгсний төлөө нэг сая төгрөгийн хээл хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Тодорхойлох нь:   

Шүүхийн  хэлэлцүүлэгт дараахь  нотлох   баримтуудыг  шинжлэн  судлав: 

1.Шүүгдэгч Г.Тайванбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн:  2014 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймагт тэмцээнд орох гэж тэмцээн ахалж ирсэн. Тэгсэн чинь Цагдаагийн газраас дуудаад  “Иргэдийн хурлын тогтоол зассан байна” гээд байцаалт авсан.  Тухайн үед би “засаагүй” гэж хэлсэн боловч “битгий худлаа хэлээд бай, юун тэмцээн, хорино” гээд байхаар нь “хахуульд сая төгрөг авсан” гэж хэлсэн. 2014 оны 06-р сарын 25-нд охин маань төрсөн. Тэгээд эхнэр хүүхэд маань 2014 оны 10 сарын сүүлээр эмнэлэгт хэвтээд надаас мөнгө төгрөг гуйсан. Би эхнэрээсээ салсан байсан боловч хүүхэд маань өвчтэй байсан болохоор мөнгө төгрөг олж өгөх гээд Ганболд ахаас “мөнгө байвал зээлдүүлээч” гэсэн. Тэгээд надад хүнээр мөнгө өгүүлсэн. Надад мөнгө өгсөн хүнийг сайн танихгүй, Ганболд ахын дүү гэсэн. Манай Иргэдийн хурал 2014 оны 11-р сарын 26 нд хуралдаад гаргасан 30-р тогтоолыг би өөрөө зассан нь үнэн боловч үүнийхээ шанд нь сая төгрөг аваагүй, харин зээлж авсан юм. Үнэн  зөвөөр шийдвэрлэж өгнө үү.  ...гэх мэдүүлэг,

2.Шүүгдэгч Г.Тайванбаатарын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: ...”Алъянс минерал” компани хураасан самраа Дарханд авч очоод агуулахад хураасан байхад мэргэжлийн хяналтын алба шалгаад “Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь хаана байна” гэхээр нь манайхаас авах гэж ирсэн юм байна лээ. Ганболдыг ирсэн өдөр буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай Иргэдийн хурал хуралдаж тогтоол нь гарсан. Тэгээд орой 17 цагийн үед Ганболд манай өрөөнд ирж хурлын тогтоол авахад нь хурлын нарийн бичгийн дарга Цэцэгсайханаас тогтоолын нэг хувийг авч сар өдрийг нь засаад хуулбарлаж өгсөн. Зассан учир нь Иргэдийн хурлын тогтоол гарахаас өмнө самар явуулсан байна гэсэн асуудал гарах болов уу гэж бодоод нэг сараар ахиулаад тоог нь засаж өгсөн. Тэгээд байж байтал маргааш нь Ганболд ирээд над руу утсаар яриад намайг “гараад ирээч, ах нь уулзах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ороод ир” гэж хэлсэн. Тэгсэн “гараад ирээч, уулзах шаардлагатай байна” гээд байхаар нь би гарсан. Тэгээд машинд нь орж уулзсан чинь “ахынхаа ажлыг дэмжээрэй гээд нэг сая төгрөг өгөх гэсэн юм” гэж ярьсан. Тэгэхээр нь би “хэрэггүй” гэтэл “зүгээрээ авчих” гээд байхаар нь авсан. Тэгээд л авсан мөнгөө зарцуулаад дууссан ....” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р ху/,

3.Шүүгдэгч Г.Тайванбаатарын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...”Алъянс Минерал” компани нь манай Хүдэр сумын Засаг даргын Тамгын газар, Ойн ангитай 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ойн дагалт баялаг болох “хуш модны самар”  бэлтгэх гэрээ хийж ойгоос самар түүж манайд төлөх ёстой татвараа төлөөд Дархан, Улаанбаатар хот руу тээвэрлэлт хийж байсан юм. Гэтэл тэд нарын Дарханд тээвэрлэж аваачсан самрыг мэргэжлийн хяналтын албанаас шалгаад “Хүдэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь хаана байна” гэхээр “Алъянс Минерал” компаний ажилтан Д.Ганболд нь манайхаас уг тогтоолын хувийг авахаар ирсэн юм байна лээ. Ганболд ахын ирсэн өдөр буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал болж тогтоол гарсан. Энэ үед Ганболд ах “хурлын тогтоол чинь гарч байна уу” гэж асуугаад намайг  шамдуулаад байсан. Тэгээд байж байтал орой 17 цагийн үед иргэдийн хурал тарж Ганболд ах тогтоолын нэг хувийг авахаар манай өрөөнд орж ирсэн. Тэгэхээр нь би Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Цэцэгсайханаас тогтоолын нэг хувийг авч орж ирээд Ганболд ахтай “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гараагүй байхад баахан самар явчихсан байна гээд асуудал гарч аль аль талдаа буруутна сар, өдөр нь урдуур байхгүй бол болохгүй” гэж ярилцаад уг тогтоолын сар өдрийг 10 дугаар сарын 20-н болгож засварлаж өгсөн. Тэгээд л Ганболд ах засуулсан тогтоолынхоо хувийг аваад яваад өгсөн. Тэгээд маргааш өдөр нь Ганболд ах над руу утсаар залгаж намайг “гараад ирээч уулзах ажил байна” гэхээр нь би “та манай ажил дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд байж байтал дахин над руу залгаад “гадаа чинь ирчихсэн байна” гэхээр нь би гарч машин дээр нь очсон. Ганболд ах ганцаараа цагаан өнгийн приус маркийн машиндаа сууж байсан.  ...Би Ганболд ахаас ердөөсөө мөнгө төгрөг зээлж авч байгаагүй, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол засварлаж өгөхөөс өмнө ч мөнгө төгрөг авч байгаагүй. Иргэдийн хурлын тогтоол авч явсаныхаа маргааш ирээд л “ахдаа тусалж байгаарай” гээд нэг сая төгрөг өгсөн, түүнээс өөрөөр ямар нэг мөнгө төгрөг өгч авч байгаагүй.  ...Би хүнээс мөнгө төгрөг авбал хээл хахууль болно гэж мэдэж байсан. Ганболд ахыг авчих гээд шалаад байхаар нь авчихсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53-р ху/, 

4.Шүүгдэгч Д.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  2014 оны 10-р сард Хүдэр Суманд самар түүхээр очоод самраа түүгээд 10-р сарын 20-доор Дархан луу  оруулсан. Самар түүхдээ төлбөрийг нь төлсөн. 2014 оны 10 сарын сүүлээр Тайванбаатар над руу утасдаад “надад туслаач, эхнэр хүүхэд маань эмнэлэгт хэвтчихлээ” гэсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй тул  Дархан руу дүү Бадрах руу утасдаад “мөнгө олоод Тайванбаатарт өгчихөөрэй” гэсэн чинь мөнгө олоод өгсөн гэсэн.  2014 оны 11-р сарын 26-нд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарлаа гэхээр нь би очиж авсан. Тэгэхэд тэр тогтоолыг Тайванбаатар засварлаж өгсөн. Би “тогтоол засварлаж өглөө” гээд Тайванбаатарт мөнгө өгөөгүй, харин эхнэр хүүхэд нь эмнэлэгт хэвтлээ гэхээр нь зээлдүүлсэн. Би Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол хэрэгтэй байдаг ч гэж мэдээгүй....гэх мэдүүлэг,

5.Шүүгдэгч Д.Ганболдын 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:   ...Манай компани самрынхаа түрүүчийг 2014 оны 10 дугаар сарын 20-ны үед Дарханд аваачсан байсан. Гэтэл Мэргэжлийн хяналтын шалгалт 10 дугаар сарын сүүлээр орж ирэх байх гэж ахыг хэлсэн болохоор заавал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол байх хэрэгтэй гэсэн учраас л тогтоол хэрэгтэй байна шүү гэж хэлж байсан. Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гарсан болохоор манай компани Хүдэр сумын Иргэдийн хурлын тогтоол гараагүй байхад самар бэлтгэж, тээвэрлэсэн гээд буруудах учраас Тайванбаатар бид хоёр ярилцаж байгаад тогтоолын сар, өдрийг өөрчилж засварласан юм. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарахаас өмнө Тайванбаатар над руу утсаар яриад “Ганболд ахаа дүүдээ туслаач, би охиноо Дархан орж эргэх гэсэн юм, нэг сая төгрөг зээлээч” гэж гуйсан юм. Тэгэхээр нь би самар худалдан авч байсан мөнгөнөөсөө дүүдээ хэлж нэг сая төгрөг авч өгсөн. Тэгээд байж байтал Дарханд байсан манай самар хадгалж байсан газарт “Мэргэжлийн хяналтын шалгалт орж ирж магадгүй гээд Хүдэр сумын Иргэдийн хурлын тогтоол яаралтай хэрэгтэй байна” гэхээр нь би Тайванбаатараас “тогтоолыг нь яаралтай гаргуулж өгөөч” гэж гуйсан. Тэгээд Тайванбаатар өөрөө явж байж иргэдийн төлөөлөгчдийн хурлаа хуралдуулаад тогтоол гаргаж өгч тусалсан юм...гэх мэдүүлэг / хх-ийн 55-56-р ху/,

6.Шүүгдэгч Д.Ганболдын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  ...Би Тайванбаатарт 1 сая төгрөгийг хээл хахууль гэж өгөөгүй, он сарыг нь сайн санахгүй байна. 10 дугаар сарын сүүлээр Тайванбаатар над руу залгаад “та надад 1 сая төгрөг зээлээч, би Дарханд охиноо эргэх гээд ирсэн байна” гэж ярихаар нь Дарханд байсан дүүдээ хэлээд, дүүгээрээ аваачуулж өгсөн юм...гэх мэдүүлэг, / хх-ийн 57-58-р ху/,

7.Гэрч Д.Цэцэгсайханы 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Хүдэр сумын 2014 онд бэлтгэх самрын дээд хэмжээг тогтоох тухай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагаас хуралдана гэж өмнөх өдөр зарласан. Энэ дагуу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 14 цаг 30 минутанд хурлын ирц бүрдсэнээр хурал эхэлсэн.  ...Тэр өдөр 30 дугаар тогтоол батлагдсаны дараа Ойн ангийн дарга Тайванбаатар “1 хувь яаралтай хэрэг байна” гээд эх хувиар нь авч явсан ...” гэх мэдүүлэг, / хх-ийн 24-25-р ху/,

8.Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1128 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол” гэсэн  баримт засвартай байна.

2.Баримтын огнооны нөхөх хэсэгт буюу “сарын”, “өдөр”, гэж компьютерээр бичсэний урд талд “11” гэсэн тоог давхарлан “10” гэсэн тоо “26” гэсэн тоог засварлан “20” гэсэн тоо болгож засварласан байна....” гэх дүгнэлт / хх-ийн 31-р/,

11. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1128 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 31-32-р ху/,

12. Г.Тайванбаатарт 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль сануулж авсан тайлбар /хх-ийн 7-10-р ху/, Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл. Г.Тайванбаатараас 1 сая төгрөгийг хураан авч Авилгатай тэмцэх газрын төрийн сангийн 900033401 тоот дансанд байршуулсан тухай баримтууд, /хх-ийн 20-22-р ху/, Хүдэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59, 64-р ху/, 

-Шүүгдэгч Г.Тайванбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол, /хх 48-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл,  /хх 49-50-р ху/, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 51-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 52-53, 213-р ху/, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, /хх 62, 88-р ху/, шүүгдэгчийн ажил байдлын тодорхойлолт, /хх 63-р ху/, ам бүлийн тодорхойлолт, /хх 64-р ху/, ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, /хх 79-80-р ху,

 -Шүүгдэгч Д.Ганболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70-р ху/,  сэжигтнээр тооцох тогтоол, /хх 54-р ху/,  сэжигтнээр байцаасан тэмдэглэл, , /хх 55-56-р ху/,  сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол,  /хх 57-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 58, 211-р ху/,  ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх 70-р ху/,  иргэний үнэмлэхний хуулбар, /хх 67-р ху/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх 69-р ху/, Г.Тайванбаатарыг ойн ангийн даргаар томилсон 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 тоот Засаг даргын захирамжийн хуулбар, /хх 71-р ху/,

-“Альянс минерал” ХХК-ний захирал Д.Ганхуягийн тодорхойлолт /хх 68-р ху/,  2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэл, /100-104-р ху/, Хүдэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, /хх 98-р ху/, Хүдэр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Цэцэгсайханаас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эдийн засгийн төлөөлөгчид гаргаж өгсөн баримт бичгүүд, /хх 99-202-р ху/, зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Тайванбаатар нь Сэлэнгэ аймаг Хүдэр сумын Ойн ангийн даргаар ажиллаж байхдаа тус суманд гэрээгээр хуш модны самар бэлтгэж байгаа “Алъянс Минерал” компанийн ажилтан Д.Ганболдод Хүдэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын сар, өдрийг засварлан өгч нэг сая төгрөгийн хээл хахууль авсан, 

Шүүгдэгч Д.Ганболд нь “Алъянс Минерал” компаний ажилтнаар Сэлэнгэ аймаг, Хүдэр суманд самар бэлтгэх үедээ Ойн ангийн дарга Г.Тайванбаатарт Хүдэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын  сар, өдрийг засварлаж өгсний төлөө нэг сая төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.. 

Шүүгдэгч Г.Тайванбаатар, Д.Ганболд нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “хээл хахууль, аваагүй, өгөөгүй, мөнгө зээлсэн, зээлдүүлсэн” гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч Г.Тайванбаатар мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг  өгөхдөө ...2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болж тогтоол гарсан. Энэ үед Ганболд ах “хурлын тогтоол чинь гарч байна уу” гэж асуугаад намайг  шамдуулаад байсан. Тэгээд байж байтал орой 17 цагийн үед иргэдийн хурал тарж Ганболд ах тогтоолын нэг хувийг авахаар манай өрөөнд орж ирсэн. Тэгэхээр нь би Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Цэцэгсайханаас тогтоолын нэг хувийг авч орж ирээд Ганболд ахтай “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гараагүй байхад баахан самар явчихсан байна гээд асуудал гарч аль аль талдаа буруутна, сар, өдөр нь урдуур байхгүй бол болохгүй” гэж ярилцаад уг тогтоолын сар өдрийг 10 дугаар сарын 20-н болгож засварлаж өгсөн.  ...гэх мэдүүлэг, /хх 52-53-р ху/,

Шүүгдэгч Д.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гарсан болохоор манай компани Хүдэр сумын Иргэдийн хурлын тогтоол гараагүй байхад самар бэлтгэж, тээвэрлэсэн гээд буруудах учраас Тайванбаатар бид хоёр ярилцаж байгаад тогтоолын сар, өдрийг өөрчилж засварласан юм.     

...Дарханд байсан манай самар хадгалж байсан газарт Мэргэжлийн хяналтын шалгалт орж ирж магадгүй гээд “Хүдэр сумын Иргэдийн хурлын тогтоол яаралтай хэрэгтэй байна” гэхээр нь би Тайванбаатараас “тогтоолыг нь яаралтай гаргуулж өгөөч” гэж гуйсан. Тэгээд Тайванбаатар өөрөө явж байж иргэдийн төлөөлөгчдийн хурлаа хуралдуулаад тогтоол гаргаж өгч тусалсан юм. ...гэх /хх- 55-56-р ху/,мэдүүлгүүдээр шүүгдэгч нарын Хүдэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын сар,өдрийг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болгож өөрчлөх болсон шалтгаан, зорилго нь тодорхойлогдож, энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн  хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Шүүгдэгч Г.Тайванбаатарын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: ...Ганболдыг ирсэн өдөр буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай Иргэдийн хурал хуралдаж тогтоол нь гарсан. Тэгээд орой 17 цагийн үед Ганболд манай өрөөнд ирж хурлын тогтоол авахад нь хурлын нарийн бичгийн дарга Цэцэгсайханаас тогтоолын нэг хувийг авч сар өдрийг нь засаад хуулбарлаж өгсөн. Зассан учир нь Иргэдийн хурлын тогтоол гарахаас өмнө самар явуулсан байна гэсэн асуудал гарах болов уу гэж бодоод нэг сараар ахиулаад тоог нь засаж өгсөн. Тэгээд байж байтал маргааш нь Ганболд ирээд над руу утсаар яриад намайг” гараад ирээч, ах нь уулзах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ороод ир” гэж хэлсэн. Тэгсэн “гараад ирээч, уулзах шаардлагатай байна” гээд байхаар нь би гарсан. Тэгээд машинд нь орж уулзсан чинь “ахынхаа ажлыг дэмжээрэй гээд нэг сая төгрөг өгөх гэсэн юм” гэж ярьсан. Тэгэхээр нь би “хэрэггүй” гэтэл, “зүгээрээ авчих” гээд байхаар нь авсан. Тэгээд л авсан мөнгөө зарцуулаад дууссан ....” гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50-р ху/,

Шүүгдэгч Г.Тайванбаатарын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Тэгээд байж байтал орой 17 цагийн үед Иргэдийн хурал тарж Ганболд ах тогтоолын нэг хувийг авахаар манай өрөөнд орж ирсэн. Тэгэхээр нь би Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Цэцэгсайханаас тогтоолын нэг хувийг авч орж ирээд Ганболд ахтай “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гараагүй байхад баахан самар явчихсан байна гээд асуудал гарч аль аль талдаа буруутна сар, өдөр нь урдуур байхгүй бол болохгүй” гэж ярилцаад уг тогтоолын сар өдрийг 10 дугаар сарын 20-н болгож засварлаж өгсөн. Тэгээд л Ганболд ах засуулсан тогтоолынхоо хувийг аваад яваад өгсөн. Тэгээд маргааш өдөр нь Ганболд ах над руу утсаар залгаж намайг “гараад ирээч уулзах ажил байна” гэхээр нь би “та манай ажил дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд байж байтал дахин над руу залгаад “гадаа чинь ирчихсэн байна” гэхээр нь би гарч машин дээр 

...Би Ганболд ахаас ердөөсөө мөнгө төгрөг зээлж авч байгаагүй, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол засварлаж өгөхөөс өмнө ч мөнгө төгрөг авч байгаагүй. Иргэдийн хурлын тогтоол авч явсаныхаа маргааш ирээд л “ахдаа тусалж байгаарай” гээд нэг сая төгрөг өгсөн, түүнээс өөрөөр ямар нэг мөнгө төгрөг өгч авч байгаагүй.  ...Би хүнээс мөнгө төгрөг авбал хээл хахууль болно гэж мэдэж байсан. Ганболд ахыг авчих гээд шалаад байхаар нь авчихсан... гэх  тогтовортой өгсөн мэдүүлэг, /хх-ийн 52-53-р ху/, зэргээр шүүгдэгч нарын гэм буруу давхар нотлогдож байна.

           Мөн хавтаст хэргийн 24-25-р талд гэрч Д.Цэцэгсайханы өгсөн мэдүүлгээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын эх хувийг гарсан өдөр нь Г.Тайванбаатар гуйгаад  авсан болох нь,  мөн хавтаст хэргийн 30-32 дугаар талд авагдсан шинжээчийн 1128 тоот шинжээчийн дүгнэлтээр Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын сар, өдөр 10 дугаар сарын 20-ны өдөр бичигдсэн байдлаар засварлагдсан болох нь тус тус  нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Тайванбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-р зүйлийн 268.1-д зааснаар “Хээл хахууль авах” гэмт хэрэгт шүүгдэгч Д.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269-р зүйлийн 269.1-д зааснаар “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, энэ гэмт хэргийн улмаас хураан авсан /Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн 900033401 тоот дансанд байршуулсан/ 1.000.000 төгрөгийг улсын орлогод оруулах нь зүйтэй.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч шүүгдэгч Г.Тайванбаатараас эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө тайлбар авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийг сануулж, өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан заалт, зарчмыг зөрчсөн болохыг дурьдах  нь зүйтэй.                

Шүүгдэгч Г.Тайванбаатар, Д.Ганболд нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцох нь зүйтэй ба шүүгдэгч Д.Ганболдын үйлдэл нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамрагдаж байгаа тул шүүгдэгч Д.Ганболдод оногдуулсан ялыг өршөөлийн хуульд хамруулах  үндэслэлтэй байна.  

 

          Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн  290-р зүйлийн  290.3, 294,  295, 296, 297, 298,  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь ;

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Олхонууд овгийн Гэндэнбавуугийн Тайванбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-р зүйлийн 268.1-д зааснаар “Хээл хахууль авах” гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269-р зүйлийн 269.1-д зааснаар “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-р зүйлийн 268.1-д зааснаар шүүгдэгч Г.Тайванбаатарын тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 269-р зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганболдыг 1 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид  тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Д.Ганболдод оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-д зааснаар  Г.Тайванбаатараас гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох /Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн 900033401 тоот дансанд байршуулсан/  1.000.000 /нэг сая/ төгрөгийг  улсын орлого болгохыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд үүрэг болгосугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас Г.Тайванбаатар, Д.Ганболд нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тайванбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.3, 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Г.Тайванбаатарт сануулсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Тайванбаатарт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.     

10.Тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Тайванбаатар, Д.Ганболд нарт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, нар болон тэдгээрийн өмгөөлөгч  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх   хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                               С.НОЛХООСҮРЭН