Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А

Улсын яллагч Б.О

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц

Шүүгдэгч О.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С-д холбогдох эрүүгийн 2025000000368 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц ургийн О овогтой С 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч О.С-ыг  гэр бүлийн хамаарал бүхий охин Ц.Б рүү гал дээр буцалж байсан тогоотой хоол цацаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С-ны мэдүүлсэн,хэргийн талаар ярих зүйл байхгүй. Архинаас болдог. Миний буруу, гэмшиж байна. Бүх юмыг бодож ойлгосон. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, архи ууж ирээд охиндоо муухай аашлаад байхаар нь 102 дуудлаа гэхэд эхлээд хувинтай ааруул аваад шидсэн дараа нь тогоотой хоол цацсан. Архичин найзууд нь улам олон болоод байдаг. Архи уухаараа гараад л явчихдаг. Олон жил хэрүүл зодоонтой байна. Архи уух бүрдээ л хэл ам гаргадаг. Одоо юм ойлгож байгаа болов уу л гэж бодох юм гэх мэдүүлэг,

2 -Насанд хүрээгүй хохирогч Ц.Б-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ”... 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай аав С нь 30 хоног баривчилгаанд байж байгаад өдрийн 17 цагийн үед гэртээ шал согтуу ирсэн, тухайн үед би ээждээ туслаад ааруул хийгээд байж байсан. Орж ирчхээд манай аав над руу уурлаад, намайг 30 хоног баривчлууллаа гээд уурлаад, гэрээсээ зайл, миний хүүхэд биш, их сургуульд чамайг оруулахгүй гэх мэтийг хэлээд доромжлоод байхаар нь манай ээж Ц нь намайг өмөөрөөд аав руу уурлахад гэрт байсан түмпэнтэй ааруулыг аваад шидчихсэн тэгтэл ээж уурлаад цагдаад дуудлага өгөх гээд гар утсаараа 102 руу залгаж байтал аав тэр үед гал дээр буцалж байсан тогоотой хоолыг аваад над руу цацчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,

-Гэрч А.Ц-гийн мэдүүлсэн “... 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед би охинтойгоо хамт ааруул хийдэг монгол гэртээ ааруул хийгээд сууж байтал гаднаас манай нөхөр болох С орж ирээд охиноо элдвээр хэлээд доромжлоод, чи ээжтэйгээ нийлж намайг дарамталлаа, цагдаа дуудаж өгөөд баривчилгаанд орууллаа, их сургуульд оруулахгүй, чи манай гэрээс зайл гэх мэтээр охин руугаа дайраад байхаар нь би нөхөртөө цагдаад байж байвал таарна, чамайг цагдаа дуудаад дахиад өгнө гээд айлгах гээд утсан дээрээ 7035102 гээд хийгээд харуултал миний хийж байсан түмпэнтэй ааруулыг асгаад хаячихсан юм. Тэгэхээр нь би уурлаад цагдаад дуудлага өгөх гэтэл С гэрийн үүдээр гарах гэж байгаад гал дээр буцалж байсан тогоотой махыг аваад охин руугаа цацтал манай охин сууж байсан газраасаа босоод зугтах гэтэл амжилгүй зүүн талын гар, зүүн талын хөлийн шагай хэсгээ түлчихсэн юм, тэгээд түргэн дуудтал өөрсдөө ирээд боолго гэсэн юм, тэгээд БОЭТ-дээр очоод боолт хийлгэсэн юм. Тухайн үед манай охины зүүн талын гар, зүүн талын хөл нь түлэгдээд, хэсэг хугацаанд таталдаж өвдөөд, зовиуртай байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 601 дугаартай “... Ц.Б-гийн биед зүүн гарын шуу, зүүн хөлийн шагайн үений гадна хэсэгт шарх үүсчээ. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн гарын шуу, зүүн хөлийн шагайн үений гадна хэсэгт үүссэн түлэгдсэн шарх түлэгдэлтийн 2-р зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/ Аюулын зэргийн үнэлгээний маягт / хх-ийн 57-58-р хуудас/

-О.С-д холбогдох захиргааны зөрчил гомдол мэдээллийн сангаас авсан Цагдаагийн байгууллагын бүртгэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 129-р хуудас/

-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 637 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 132-133-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо. Шүүгдэгч О.С нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 7-21 тоотод гэртээ төрсөн охин Ц.Б рүү гал дээр буцалж байсан тогоотой хоол цацаж биед нь зүүн гарын шуу, зүүн хөлийн шагайн үений гадна хэсэгт шарх үүсгэсэн хөнгөн хохирол учруулжээ. 3 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч О.С нь архидан согтуурсан үедээ шалтгаангүйгээр гэр орондоо эхнэр хүүхдэдээ хэрцгий догшин авирлаж “намайг дарамталлаа, цагдаа дуудаж өгөөд баривчилгаанд орууллаа” гэж насанд хүрээгүй охин руугаа тогоотой буцалсан хоол цацаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 601 дугаартай дүгнэлтээр”...Ц.Б биед зүүн гарын шуу, зүүн хөлийн шагайн үений гадна хэсэгт шарх үүсчээ. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгч О.Сы энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч О.С нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 7-21 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий охин Ц.Булган-Эрдэнэ рүү гал дээр буцалж байсан тогоотой хоол цацаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон,гэм буруутай байх тул 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгч шүүх хуралдаанд, өөрийгөө өмгөөлөх зүйл байхгүй, албадан ажлыг хийнэ гэжээ. Хохирол төлбөрийн тухайд: насанд хүрээгүй хохирогч Ц.Б, түүний хууль ёсны төлөөлөгч нар шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч О.С нь 49 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө 4 битүүмжлэгдээгүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц овгийн О-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сыг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар ял эдлэх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сд оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд ажиллуулахаар тогтоож ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163,189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 49 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 392 цагийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож 108 цагийн ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ