| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2017/00156/И |
| Дугаар | 00192 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 00192
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр замын 45 дугаар байрны ¹ 40 тоотод оршин суух, 1964 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, Харуулчин овогт Лхагвасүрэнгийн Бямбажавын хүсэлттэй /РД:МЗ64060408/
Зүүнхараа хотын Барилга угсралтын конторт ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Бямбажав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Нямсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Л.Бямбажав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Зүүнхараа хотын Барилга угсралтын конторт засал чимэглэлчин, шаварчин, будагчнаар ажилд орж 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний ажилд орсон, гарсан тушаал олдохгүй, хохироход хүрээд байна. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр ажиллаж байсан хугацааны бүх юм бичээстэй байгаа. Иймд миний Барилга угсралтын конторт ажилласан хугацааг гэрчүүдийн мэдүүлэг болон холбогдох нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Харуулчин овогт Лхагвасүрэнгийн Бямбажавыг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Барилга угсралтын конторт 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл засал чимэглэлчин, шаварчин, будагчнаар ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дархан хотын Барилгын техник мэргэжлийн сургуулиас Л.Бямбажавд олгосон ¹ 074640 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт бичсэн бичилт, ¹ 524756 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх, хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ авахуулсан фото зураг болон хамт ажиллаж байсан И.Нямаа, Д.Жигмэд, А.Баатархүү нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Л.Бямбажавын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Харуулчин овогт Лхагвасүрэнгийн Бямбажавыг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Барилга угсралтын конторт 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл засал чимэглэлчин, шаварчин, будагчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Л.Бямбажавын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.