Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

 Улсын яллагч Ц.Л

 Хохирогч О.О

 Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-т холбогдох эрүүгийн 2125000000038 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Г.Г Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.Г-ийг согтуугаар Орхон аймаг БаянӨндөр сум Эрдэнэ баг 44 б-06 тоотод 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр О.О-гийн хэвлий болон зүүн гуя нь тус газарт 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г-гийн мэдүүлсэн “би санаатай 2 ингээгүй. Манайд хаана хутга байдгийг би мэдэхгүй. Би тэнд амьдардаггүй, ээжийндээ байдаг. Яагаад хутга авах болсноо мэдэхгүй. Бид 2 архи уусан. Бид 2 ноцолдсон, шархыг би учруулсан нь үнэн. Би түргэн дуудсан гэх мэдүүлэг,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч О.О-гийн мэдүүлсэн “Хутга байсан. Би эхлээд Ганцэцэгийг шанаадаж зодсон. Миний буруугаас болсон. Би олон жил архи ууж байгаа. Эхнэр маань намайг авч явдаг. Ээж рүүгээ явах гэхэд нь би надтай он гаргачих гээд 2 шил архи авч уусан. Ганцэцэгийг явна гэхээр нь би зууралдаж гинжийг нь тасалсан. Миний бие сайн байгаа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, -Хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “... Эхнэр дахиж архи ууя л даа гээд өөрийнхөө зүүж байсан монетон гинжээ ломбардад тавина гээд гэрээс гарч явах гээд байхаар нь би явуулахгүй гээд зууралдаж байхад эхнэр гал тогооны тавиур дээр ил гаргаад тавьчихсан байсан хар иштэй жижиг хутга авахаар нь би хутгыг авах санаатай ноцолдсон ... миний хэвлий хэсэг болон зүүн талын гуяан тус газарт 2 удаа хатгачих шиг болсон ...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 50 дугаартай “ ... О.О биед хэвлийн урд хэсэг, зүүн гуянд шарх үүсчээ. Дээрх 2 шарх нь үзүүр иртэй зүйлийн тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба нэг цаг хугацаанд үүссэн байж болно... Уг гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...гэх дүгнэлт /хх-ийн 33-36-р хуудас/,

-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт "... Г.Г-гийн биеэс авсан гэх цусанд 4,05 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана. Хүнд зэргийн согтолттой хүн өөрийн хийж буй үйлдлийг ойлгон ухамсарлаж чадахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 40-41-р хуудас/,

-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаартай... Хувцсанд мөр судлалын шинжилгээ хийсэн кримналистикийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-64-р хуудас/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8, 15-16- р хуудас/ -Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9- 10-р хуудас/

-Эд мөрийн баримтаар хутга, рентген зураг тооцох тухай тэмдэглэл /хх-ийн 18-19-р 3 хуудас/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 82-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Г нь Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 44 б-06 тоотод 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архидан согтуурсан үедээ нөхөр О.О хэвлий болон зүүн гуян тус газарт 2 удаа хутгаар хатгаж биед нь хэвлийн урд хэсэг, зүүн гуянд шарх бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тэмдэглэл тогтоол зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Г.Г нь нөхөр О.О-тэй хамт архи ууж согтуурсан үедээ маргалдаж улмаар хутга авч хатгасан үйлдлийн улмаас О.О биед хэвлийн урд хэсэг, зүүн гуянд шарх үүсгэсэн хөнгөн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримт бэхжүүлсэн тогтоол, хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 29 дугаартай "... Г.Гийн биеэс авсан гэх цусанд 4,05 промилл процент 4 этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана. Хүнд зэргийн согтолттой хүн өөрийн хийж буй үйлдлийг ойлгон ухамсарлаж чадахгүй...гэх дүгнэлт /ххийн 40-41-р хуудас/, 30 дугаартай ...О.О биеэс авсан гэх цусанд 3,10 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана. Хүнд зэргийн согтолттой хүн өөрийн хийж буй үйлдлийг ойлгон ухамсарлаж чадахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 40-41-р, 45-46-р хуудас/ зэргээр шүүгдэгч хохирогч нар хэрэг гарах үед хэн алин нь хүнд хэлбэрийн согтолттой байсан болох нь тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Шүүгдэгч хэрэг үйлдэх үедээ хүнд хэлбэрийн согтолтын улмаас өөрийн үйлдлийг ухамсарлах чадваргүй байсан байж болох боловч, түүний хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно. Иймд шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Гансүхийн Ганцэцэг нь согтуугаар Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 44 б-06 тоотод 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр О.О хэвлий болон зүүн гуя нь тус газарт 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай гэжээ. Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд, би энэ хэргийг санаатай хийгээгүй, ноцолдож байгаад ийм юм болсон. Ялын талаар саналгүй гэжээ. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байдал, хэргийн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч О.Одгэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт 5 нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цээжний рентген зураг 1 ширхгийг хохирогчид буцаан олгож, хар өнгийн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г овогт Г.Г-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд ажиллуулахаар тогтоож ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цээжний рентген зураг 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, хар өнгийн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, 6 тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ