Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00190

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Капитал банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мадал сум 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 46 тоотод оршин суух, Боржигон овогт Онцойны Ганболор, /РД:МЗ82022209, Утас:80569928/, Сэлэнгэ аймаг Мадал сум 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 34 тоотод оршин суух, Боржигон овогт Доржхандын Цасанцэцэг /РД:МЗ77011907, Утас:99330327/ нарт холбогдох 2.596.784.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч  2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

Тодорхойлох нь:

 

 Нэхэмжлэгч Капитал банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:....... Иргэн О.Ганболор болон батлан даагч Д.Цасанцэцэг нар нь Капитал банктай 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №15 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралтанд заасан эргэн төлөх хуваарийн дагуу хэсэгчилэн эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ҮТЕГ-ын Улсын бүртгэлийн албаны 1311009119 дугаарт бүртгүүлсэн, 3745147 дугаарын Улсын бүртгэлийн гэрчилгээтэй ЭДБЭСС ХХК-ын “СҮҮЛТЭЙ БУУЗ 1” зоогийн газрын цалингийн орлого барьцаалсан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 2.603.892.66 төгрөг, зээлийн хүүнд 872.061.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.856.98 төгрөг, нийт 3.432.820.58 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2016.10.05-ний өдөр дуусах боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтанд заасан эргэн төлөх графикийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж байх бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч биелүүлэхгүй, зээл эргэн төлөгдөх найдваргүй байх тул зээлийн үлдэгдэл төлбөрийг хугацаанаас өмнө төлүүлэхийг шаардаж байна.

Иймд зээлдэгч О.Ганболор, Д.Цасанцэцэг нараас нийт 1.899.733.14 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Ганболор, Д.Цасанцэцэг нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:....... О.Ганболор, Д.Цасанцэцэг бид хоёр Капитал банкны Зүүнхараа салбараас 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 4.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Үүний үлдэгдэл болох 1.899.733.14 төгрөгийг төлөөгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Дээрх нэхэмжлэлийг бид маргаангүй төлж барагдуулах болно. Иймд 2017 оны 08 дугаар сар хүртэл төлөх боломжгүй байгаа тул 8 сардаа төлж барагдуулах болно. Маргах зүйлгүй гэжээ.

Үндэслэх нь:

 

 Нэхэмжлэгч Капитал банкны Зүүнхараа салбарын 1.899.733.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Ганболор, Д.Цасанцэцэг нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Капитал банкны Зүүнхараа салбарын 1.899.733.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Ганболор, Д.Цасанцэцэг нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 45.185 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.Ганболор, Д.Цасанцэцэг нараас 22.592.5 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 22.592.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН