Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч Б.О

Хохирогч Ц.Д

 Шүүгдэгч Ч.Б

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б холбогдох эрүүгийн 2125000000119 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  Б ургийн Ч.Б  Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 22- ноос 23-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-5-32 тоотод Ц.Д зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бийн мэдүүлсэн, ”хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлсөн ” гэх мэдүүлэг, -Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ц.Дийн мэдүүлсэн “энэ асуудал 1 сарын 22-нд болсон. Нөхөр уучлалт гуйсан. Эмчилгээний үр дүн сайн байгаа. Ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

-Хохирогч Ц.Дийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...манай нөхөр харилцан яриаг харчихаад хардаад байгаа юм. Тэгээд архи уучихаад энэ тэр асуудлуудыг хөндөөд хэрүүл хийгээд байдаг юм. Тэгээд манай нөхөр согтуудаа миний толгой руу гараа атгачихсан нэлээн хэдэн удаа цохисон.Би толгой руугаа цохиулаад үйлдлүүдээ мартаж санаад байгаа юм. Тухайн үед миний толгой болон хөл гар хэсэгт л цохисон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагынхан ирсэн байсан, тэгээд би нөхрийгөө явуулахгүй гээд явуулаагүй юм байна лээ...Батгэрэл намайг зодсоны дараа миний нүүр мурийж далийсан,толгой өвдөж хавдсан тэгээд би эмнэлэгт хэвтсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

 -Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэд хурандаа Ж.Гэрэлмаагийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 148 дугаартай...Дөлцэцэгийн биед тархи доргилт, нүүрний мэдрэлийн саажил, хуйх, духанд зөөлөн эдийн гэмтэл, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо...мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нүүрний мэдрэлийн саажил, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарагдана. Хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал нь хуучин гэмтэл, бусад гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/- -Шүүгдэгч Ч.Бийн яллагдагчаар мэдүүлсэн“...2021 оны 1 дүгээр сарын 22- ноос 23-нд шилжих шөнө би нэлээн согтсон байсан,. Дөлцэцэгийг яаж зодсон талаараа санахгүй байгаа юм. Яагаад гэмтэл учруулсан талаараа би санахгүй байгаа. Ямартай ч тэр өдөр бид хоёр маргалдаж муудалцсан. 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Дөлцэцэгийн нүүр нь хөрөхчихсөн байснаас өөр гэмтэл шарх байгаагүй... гэх мэдүүлэг /ххийн 53-54-р хуудас/

-Цагдаагийн газрын “гомдол дуудлага мэдээлэл хүлээн авах бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл/хх-ийн 20-22/ -Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 24-26-р хуудас

-Зөрчлийн талаархи гомдол,мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 02/

-Зөрчлийн холбогдогчоос авсан мэдүүлэг/хх-ийн 06-07/, -Хохирогчийн өвчний түүх,амбулаторийн картны хуулбар,эмнэлгийн магадлагаа /хх-ийн 08-19/ -Шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд зэргийг нотлох баримтаар шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-5-32 тоотод гэртээ эхнэр Ц.Д зодож биед нь тархи доргилт, нүүрний мэдрэлийн саажил, хуйх, духанд зөөлөн эдийн гэмтэл, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, зөрчлийн холбогдогчоос авсан мэдүүлэг, хохирогчийн өвчний түүх, амбулаторийн картны хуулбар, эмнэлгийн магадлагаа зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-5-32 тоотод гэртээ эхнэр Ц.Д зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь шууд шалтгаант холбоотой болох нь шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 148 дугаартай “Дөлцэцэгийн биед тархи доргилт, нүүрний мэдрэлийн саажил, хуйх, духанд зөөлөн эдийн гэмтэл, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо...мохоо зүйлийн олон 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нүүрний мэдрэлийн саажил, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарагдана. хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал нь хуучин гэмтэл, бусад гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгч Ч.Бийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Ч.Б нь гэрийн бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Дийн биед халдсан үйлдлийн шинж, үйл баримт болох үеийн нөхцөл байдал зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна. Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-5-32 тоотод Ц.Д зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай байх тул 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээж маргахгүй байгаа. Хохирол төлсөн байгааг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулна уу гэжээ. Шүүгдэгчийн үйлдлийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугаа анхнаас нь хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирогчид эмчилгээний зардал нөхөн төлсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Ц.Д хэрэгт 2021 оны 02 сарын 12-ны өдрийн “Энэрэл Заяа” ХХК-ний эмийн сангийн Е баримт бүхий 59,600 төгрөгийн, СаранЭлит эмнэлгийн Е баримт бүхий 165,000 төгрөгийн, Тайхар эмнэлэг Е Баримт бүхий 364,800 төгрөгний, Дуб ХХК-ний Е баримт бүхий 165,000 төгрөгийн, нийт 754,400 төгрөгийн баримт гаргасан ба мэдүүлэгтээ 1,954,400 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүгдэгчээс түүнд 1,000,000 төгрөгийг шүүхийн шатанд дансаар нөхөн төлсөн ба хохирогч шүүх хуралдаанд 4 нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сард 120,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ