Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч С.Б

 Иргэний нэхэмжлэгч Г.Д /онлайн/, В.М

 Шүүгдэгч Х.О, М.Г, З.Д, Ч.О, С.С, С.Х, А.О, Т.Т, Б.П, Ч.Б, О.О, Б.Ө, Л.Ч, Л.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах”, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.О М.Г, З.Д, Ч.О, С.С, С.Х, А.О, Т.Т, Б.П, Ч.Б, О.О, Б.Ө, Л.Ч, Л.С нарт холбогдох эрүүгийн 2025002130200 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Б овогт Х.О,

 2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт М.Г,

3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт З.Д, 

4.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ч.О, 

5.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Х овогт С.С,

6.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Ө овогт С.Х,

7.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овогт А.О

 8.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Б овогт Т.Т,

9.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Б.П,

10.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овогт Ч.Б

11.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Х овогт О.О 

12.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  М овогт Б.Ө,

13.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,   Б овогт Л.Ч 

14.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Б овогт Л.С,  Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Х.О-ийг 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Г.Г-ийг Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдэлд ажиллаж байсан гэж хуурамч баримт бичиг бүрдүүлж, ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авсан, 2019 оны 04-05 дугаар сард Б.Пийг 1997-1999 онуудад “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан гэж, Ч.Быг 1995-2000 онд “Эргэл хайрхан” ХК, “Цагаан тавилан" ХХК-иудад ажиллаж байсан гэж Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуурамчаар үйлдэж, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа гаргуулан тухайн баримтаа Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, мөн "Саруул зам” ХК, “Эргэл хайрхан” ХК, "Цагаан тавилан ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн нөхөн бүрдүүлэлт хийхдээ М.Гг 2000 онд, З.Дг 1981-1989 онд, Ч.Оийг 1983-1990 онд, С.Сг 1995-2000 онд, А.Оийг 1981-1988 онд, Т.Тыг 2001-2003 онд, Б.Пийг 1997-1999 онд Б.Өыг 1995-2002 онд, О.Оийг 2001-2002 онд, Л.Чыг 2001 онд, Ч.Быг 1995-2000 онд, Л.Сыг 1995-2002 онд тус тус ажиллаж байсан мэтээр хуурамч нотлох баримт үйлдсэн буюу бичиг баримт, тамга, тэмдэг, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, -шүүгдэгч М.Гг Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 132/ШШ2019/00558 дугаартай шийдвэрийг гаргуулахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, З.Дг 1981-1989 онд Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдлийн Зочид буудалд тогоочоор ажиллаж байсан гэж хуурамчаар нотлох баримт үйлдсэн, -шүүгдэгч З.Дг, өөрийг нь 1981-1989 онд Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдлийн Зочид буудалд тогоочоор ажиллаж байсан гэж Х.О хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 3,910,000 төгрөгийн хохирол учруулсан, -шүүгдэгч Ч.Оийг, өөрийг нь 1983-1990 онд Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдэлд Халуун усны үйлчлэгчээр ажиллаж байсан гэж Х.О хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 3,350,000 төгрөгийн хохирол учруулсан, -шүүгдэгч С.Сг Булган аймгийн Хангал сумын “Саруул зам нэгдэлд огт ажиллаж байгаагүй мөртлөө өөрийг нь тус нэгдэлд ажиллаж байсан гэж Х.О хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авахыг завдсан, -шүүгдэгч С.Хг Булган аймгийн Хангал сумын “Саруул зам нэгдэлд огт ажиллаж байгаагүй С.Сг тухайн нэгдэлд ажиллаж байсан гэж хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэргийг Х.Отэй хамтран үйлдсэн, -шүүгдэгч А.Оийг Булган аймгийн Хангал сумын “Саруул зам нэгдэлд огт ажиллаж байгаагүй мөртлөө өөрийг нь тус нэгдэлд ажиллаж байсан гэж Х.О хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 3,707,000 төгрөгийн хохирол учруулсан, -шүүгдэгч Т.Тыг, өөрийг нь 2001-2003 онд Булган аймгийн Хангал сумын “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан гэж Х.О хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 1,670,000 төгрөгийн хохирол учруулсан, -шүүгдэгч Б.Пийг, өөрийг нь 1997-1999 онд Булган аймгийн Хангал сумын “Цагаан тавилан’’ ХХК-д ажиллаж байсан гэж Х.О хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг мэдсээр байж Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, мөн өөрийгөө 1997-1999 онд ажиллаж байсан мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 1,580,000 төгрөгийн хохирол учруулсан, -шүүгдэгч Ч.Быг, өөрийг нь 1995-2000 онд Булган аймгийн Хангал сумын “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан гэж Х.О хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг мэдсээр байж Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, мөн өөрийгөө 1995-2000 онд ажиллаж байсан мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан, -шүүгдэгч О.Оийг, өөрийг нь 2001-2002 онд Булган аймгийн Хангал сумын “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан гэж Х.О хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 2,073,000 төгрөгийн хохирол учруулсан, -шүүгдэгч Б.Өыг, өөрийг нь 2001-2003 онд Булган аймгийн Хангал сумын “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан гэж Х.О хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 1,810,000 төгрөгийн хохирол учруулсан, -шүүгдэгч Л.Чыг, өөрийг нь 2001 онд Булган аймгийн Хангал сумын “Цагаан тавилан” ХХКд ажиллаж байсан гэж Х.О хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 1,929,000 төгрөгийн хохирол учруулсан, -шүүгдэгч Л.Сыг, өөрийг нь 1995-2002 онд Булган аймгийн Хангал сумын “Эргэл хайрхан” ХК" болон “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан гэж Х.О хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож. бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 1,010,000 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О мэдүүлсэн ”Яллах дүгнэлтийг зөвшөөрнө. Маш их гэмшиж байна. Надад итгэж гэмт хэрэгтэн болсон эдгээр хүмүүсээс уучлал гуйж байна. Итгэлийг алдсандаа харамсаж байна. Би өөрөө маш их сэтгэлийн дарамттай байсан тул хэргээ илчлэн очсон. ”Цагаан тавилан” ХХК-ний нөхөн даатгалыг хийхдээ баримтанд нь тулгасан юм уг нь энэ хүмүүс намайг гуйгаагүй. Хүрлээ ахыг би гуйж хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийлгэсэн. Надад итгэж хийж өгсөн. Пүрэв ах уг нь 1995-1997 онд “Цагаан тавилан”-д ажиллаж байсан юм. Нөхөн бүрдүүлэлт хийх эрх надад байхгүй. Энэ хүмүүс жил нь хүрэхгүй тэтгэвэр тогтоолгож чадахгүй байсан. Болохгүй зүйл хийж байгаагаа мэдэж байсан. НДС-д хохирол учрахгүй гэж бодсон. Энэ хүмүүс ажиллаж байсан тул “Цагаан тавилан” ХХК-ний нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримтад нь тулгаж баримт бүрдүүлсэн. Нийгмийн даатгалын сан бол хохироогүй, гэвч миний буруу гэх мэдүүлэг, Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Хгийн мэдүүлсэн ”Би Саруул зам нэгдэл гэж байхаас эхлээд Эргэл хайрхан ХК-д Отгончимэгтэй хамт ажиллаж байсан. Отгончимэг нь над дээр ирж хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгээд өгөөч гэсэн. Тэгээд би бөглөж бичилт хийж өгсөн. Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Нарийн учрыг нь сайн ойлгоогүй хуурамчаар бичилт хийсэн маань үнэн” гэх мэдүүлэг, Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пийн мэдүүлсэн ”Отгончимэгтэй би хамаагүй. 11 жил 6 сар тракторчнаар ажилласан. Тэгээд үлдсэн хугацаагаа яадаг юм билээ гэж байтал Отгончимэг таараад “Цагаан тавиланд ажиллаж байсан баримтаа бүрдүүлээч гэсэн. Би 1999 оноос тэнд ажилласан. Тэтгэвэр авах эрхтэй гэж бодож байна. Тэгээд баримт нөхөн бүрдүүлсэн. Гэрчийн мэдүүлгээр шүүх тогтоосон ” гэх мэдүүлэг, Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бусад шүүгдэгч нарын “гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг, Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.Дуламсүрэнгийн мэдүүлсэн, “Отгончимэг нь 2019 оны хавар нөхөн бүрдүүлэлт хийнэ гэж ирсэн. Судалж үзэхэд “Цагаан тавилан” ХХк-д нягтлангаар ажиллаж байсан байдаг. Тэгээд нөхөн бүрдүүлэлт хийж болноо, гэхдээ компани шимтгэл төлсөн байх, түүний цаана хэн хэн ажиллаж байсан болох нь чухал гэдгийг тайлбарлаж хэлсэн. Манай хэлтэс дээр Отгончимэг нь 2 сар шахам хугацаанд суусан. Захирал, нягтлан нарын гарын үсэгтэй баримтууд ирсэн. Тэгээд тэтгэвэр тогтоох ажиллагаа хийгдэж эхлээд явж байтал Цагдаагаас бичиг ирсэн тул баримтыг шалгахад 9 хүн хуурамч баримтаар тэтгэвэр тогтоолгон авсан байсан. Тэгээд ажлын хэсэг гарч ажилласан. Эдгээр хүмүүс бүгд Отгончимэгтэй харилцаа үүсгэсэн байсан. Эдгээр хүмүүсээс Пүрэв нь хохирол нөхөн төлөөгүй байгаа, бусад нь улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрч төлөлт хийсэн байгаа. Пүрэв нь ажиллаж байсан гээд байсан тул баримтуудаа гаргаад ир үзэж судалъя гэхээр өөрөө ирдэггүй. Одоо Пүрэвээс 1,580,000 төгрөг нэхэмжилнэ. Отгончимэг нь эдгээр хүмүүсээс мөнгө авсан байдаг, зохион байгуулалттай хийсэн ажил гэх мэдүүлэг, Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч В.Майсүрэнгийн мэдүүлсэн “манай өвгөн Ганхуяг тэтгэвэрт гарах гэсэн жил дутуу байсан. Тэгээд Отгончимэгт аргалаад өг гээд бичиг баримтыг нь өгсөн. Надаас 500,000 төгрөг авсан. Замын зардал хийнэ гэсэн. Мөн хөдөлмөрийн дэвтэр авна гээд 100,000 төгрөг, нотариат орно гэж 100,000 төгрөг авсан. Мөн дахин 100,000 төгрөг нийт 800,000 төгрөг авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа болчихлоо гээд надад бичиг баримтууд өгсөн. Түүнийг нь аваад би Нийгмийн датгалын хэлтэс дээр очиход хөдөлмөрийн дэвтэр хуурамч, шүүхийн шийдвэр хуурамч гээд хурааж авсан. Отгончимэг сураггүй болсон. Тэгээд бид журмаар нь юмаа бүрдүүлж тэтгэврээ тогтоолгож авсан. Одоо 800,000 төгрөгөө гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг, Хохирогч Д.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн... “М.Г гэж хүн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тэтгэвэр тогтоолгох материалаа өгсөн. Тэтгэврийн дэвтэр дээр хуурамч тамга дарсан. Тушаалын бичилтийг худлаа, хуурамчаар хийсэн зэргийг нь үндэслэн тэтгэврийг нь тогтоож олгоогүй байгаа. Тэтгэврийн дэвтэр дээр хуурамч тамга дарсан байсан. Тушаалын бичилтийг худлаа, хуурамчаар хийсэн гэдгийг нь хэрхэн яаж тогтоож байна гэхээр Социализмын үйлд үйл ажиллагаа явуулж байсан хөдөө аж ахуйн нэгдлүүдийн тамганы дардас нь давхиж яваа морийг дүрсэлсэн, тухайн морины цээж нь хөндий, дэл сүүл нь тариан түрүүг илэрхийлсэн байдаг. Гэтэл М.Ггийн хөдөлмөрийн дэвтэр дээр дарсан тамганы дардсан дээр морины цээж битүү, дэл сүүл нь зүгээр зураас байгаа юм. Тэгэхээр тухайн хөдөлмөрийн дэвтэр дээрх тамга нь хуурамч байна гэж үзэж байгаа. Нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр дээрх цалингийн бичилтэн дээр санхүүгийн гурвалжин тэмдэг дарагдаагүй, сар бүр цалин олгосон ажилтны гарын үсэг дээр олгов гэсэн дөрвөлжин дардас дарагддаг. Тэр нь дарагдаагүй байсан. Тийм учраас хуурамч бичилттэй гэж үзэж байгаа. Үүнээс гадна М.Ггийн материалыг хурааж авахад М.Г ямар нэгэн тайлбар хэлээгүй. Одоо хүртэл тэтгэврээ тогтоолгохоор ирэхгүй байгаа зэрэг нь хууль бус хуурамч материал бүрдүүлсэн байх үндэслэлтэй юм. М.Г нийгмийн даатгалын санд ямар нэгэн хохирол учруулаагүй. М.Гд тэтгэвэр тогтоогдоогүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 22-р хуудас/,...З.Д нь дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд 20 жил ажиллаж байж 50 настай тэтгэвэрт гарах эрх үүснэ. 20 жилийн 8 жилийг нь Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд ажиллаж байсан гэж хуурамч баримт гаргаж шүүхээр шийдвэр гаргуулсан. Өөрөө Саруул зам нэгдэлд ажиллаж байгаагүй, Х.О гэж хүн шүүхээр ажилласан жилийг нь тогтоолгож өгсөн гэдгээ хэлдэг. Тийм учраас З.Д нь хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр авч улсад хохирол учруулсан байгаа юм. З.Д нь 13 сарын тэтгэвэр 3.910.000 төгрөг авсан байсан бөгөөд үүнийгээ нийгмийн даатгалын санд буцаан төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 94-р хуудас/, “Ч.Оийг Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд ажиллаж байсан талаарх баримт лавлагаа Булган аймгийн архиваас гараагүй. Гэхдээ Ч.О нь манай байгууллагад тэтгэвэр тогтоолгохоор баримт гаргаж өгөх үедээ хөдөлмөрийн дэвтэр гаргаж өгсөн. Тухайн дэвтэр дээр хуурамч тамга дарсан, тушаалын бичилтийг худлаа, хуурамчаар хийсэн байсан... Мөн түүний дэвтэрт 1980 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15 тоот тушаал, 1987 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 19 тоот тушаал 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09 тоот тушаал, 1993 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 87 тоот тушаалыг бичсэн байсан бөгөөд архиваас дээрх тушаалуудыг хайж үзэхэд 1980 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15 тоот тушаал нь Сэр-Одын Жадамба, 1987 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 19 тоот тушаал нь Ёндонгийн Мягмар нарыг ажилд томилсон тушаал байгаа юм. Сүүлийн гурван тушаалыг шүүж үзэх гэсэн боловч Булган аймгийн архивт ирээгүй байгаа юм. Ч.О нь Нийгмийн даатгалын санд нийт 3,350,000 төгрөгийн хохирол учруулсан байгаа гэх мэдүүлэг /1 хх-ийн 182-183-р хуудас/, Гэрч Г.Сарангуагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн...Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын тасгаас шалгаж орж ирсэн нөхөн бүрдүүлэлтээр орж ирсэн баримт болон тухай үед ажиллаж байсан дарга Ууганбаяр, нягтлан Ичинхорлоо, нягтлан Отгончимэг нарын гарын үсэгтэй санхүүгийн баримтыг үндэслэн хүлээн авч уг баримтанд үндэслэн лавлагааг гаргаж өгсөн юм. Саруул зам ХК-д ажиллаж байсан нийгмийн даатгалын баримтууд ирсэн юм. Тэгээд манай байгууллагаас лавлагаа гаргаж өгсөн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 25-р хуудас/, ...1992 оноос 1994 оны хооронд Зөвхөн байгууллагын нэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн нь гарна. 1995 оноос 2005 оны хооронд төлсөн шимтгэл бол хүн нэг бүрээрээ Саруул зам ХК, Эргэл хайрхан ХК, Цагаантавилан ХК-ны нэр дээр ажиллаж байсан хүмүүсийн архивын баримт гарах боломжтой...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 188-р хуудас/, Гэрч Д.Хажидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн...Бид нар лавлагааг гаргахдаа хөдөлмөрийн дэвтрийн тушаалын дугаараар шүүж үзээд байхгүй бол цалингийн цэсээс шүүж үздэг. Энэ хоёроос шүүж үзээд байхгүй бол лавлагааг мэдээлэл байхгүй байна гэсэн лавлагааг гарган өгдөг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26-р хуудас/ -Гэрч П.Ичинхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Х.О надтай хамт Саруул зам нэгдэлд нягтлангаар 1995 он хүртэл ажилласан юм. 2019 онд Х.О нь хавар билүү намар Хангал суман дээр ирээд надтай уулзсан. Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр Саруул зам нэгдлийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн тайлан байна. Гэхдээ ажилчид тус бүрийн нэрээр төлөгдсөн тайлан байхгүй байна. Манайхаас тэтгэвэртээ гарж чадаагүй хүмүүс тэтгэвэр тогтоолгохоор хөөцөлдөөд ажилласан жил нь болохгүй байна гэж ярьсан. Дараа нь ирэхдээ нэрсийн жагсаалтыг нь гаргачихлаа 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт байна гэсэн. Ууганбаяр дарга та хоёрын гарын үсэг зурчих юм бол баталгаажих юм байна гэж хэлсэн. Тухайн үед миний ажилласан жил дутуу байсан юм. Тэгээд Х.О надаар гарын үсэг зуруулая гээд нэг хуудас дээр нэрс бичсэн цалингийн цэс хийсэн байсан. Тэгээд ийм маягаар хийж байна гээд нэрс бичээгүй 2, 3 хуудас дээр бас гарын үсэг зуруулсан. Тэгээд би энийг нийгмийн даатгалын хэлтэст өгөөд нийгмийн даатгалын хяналтын байцаагч нараар гарын үсэг зуруулж баталгаажуулна гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 29-30-р хуудас/, -Гэрч Г.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үйлчилгээний албаны дарга, жолооч Батхуягийн хамт Булган Хангал, Хялганатад тэтгэвэр тогтоолгосон иргэд, Хялганат тосгоны захирагч бөгөөд Саруул зам ХК-ны захирлаар ажиллаж байсан Ууганбаяр, Хангал сумын Санхүү төрийн сангийн албаны дарга П.Ичинхорлоо нартай уулзсан юм. Хангал сумын 10 тэтгэвэр авагчтай уулзахад Отгончимэг гэх хүнтэй холбоо тогтоож 100,000 төгрөгөөс 800,000 төгрөг хүртэл мөнгө өгч тэтгэврийн нөхөн бүрдүүлэлтийн баримтад нэрээ оруулсан байсан. Тэтгэвэр тогтоосны дараа эхний сарын тэтгэврээс 300,000 төгрөг авсан гэж байсан. Зарим хүмүүс нь мөнгө өгсөн талаараа ярихгүй байсан ба гэхдээ мөнгө өгсөн нь тодорхой байсан.Хялганат тосгоны 1 иргэн Батсуурь нь Саруул ХК-д ажиллаж байсан нь тогтоогдсон юм. Ууганбаяр дарга бид нарын авч очсон иргэдийн лавлагаа болон архивын баримттай танилцаад ажилласан болон ажлаагүй онуудыг өөрөө хараад шууд тогтоож өгсөн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 34-р хуудас/, -Гэрч Б.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн...Миний бие 1995 онд Саруул зам төрийн өмчит компани хувьчлагдахад хувьчилж аваад Эргэл хайрхан ХХК болгон өөрчилсөн. 1996 онд Цагаан тавилан агро ХХК болгож өөрчилсөн...Х.О нь намайг 1995 онд компанийг авахад нягтлан бодогч байсан. Ажлаасаа гараад явсан...2019 оны өвөл 2, 3 сарын орчим санагдаад байна “Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтэс дээр танай компаний шимтгэл төлсөн баримт байна, тэгээд тэрийг үндэслэж тэтгэвэрт гарах гэсэн хүсэлтэй хүмүүс байна. Нэрс нь байхгүй дүнгээрээ төлсөн баримт байна. Энэ дүнд нь тааруулаад тухайн үеийн жишгээр харьцуулалт хийж нэрэн дээр нь зоож болох юм байна” гэж Х.О эхлээд утсаар ярьсан. Би нягтлангаар ажиллаж байсан учраас ажиллаж байсан хүмүүс маань тэтгэвэр хөөцөлдөөд өгөөч гээд гуйгаад байна гэсэн юм ярьсан. Би нийгмийн даатгал дээр хөөцөлдөөд явж байна гэсэн. Дараа нь өөрийн биеэр Хялганат тосгонд ирж нийгмийн даатгал төлсөн дүнг авч ирж 1995 оноос хойш ажилласан хүмүүсийн нэр дээр цалингийн хуваарилалт дээр гарын үсэг зуруулсан юм. Мөн Хангал сумын санхүү төрийн сангийн дарга ажилтай тэр үед миний нягтлан бодогчоор ажиллаж байсан Ичинхорлоогоор мөн гарын үсэг зуруулсан байсан. Та гарын үсэг зурчих би энэ баримт Булган аймгийн нийгмийн даатгалын архивт хүлээлгэж өгөөд болоо гээд л зуруулсан. Зарим нэг хуудсан дээр нэр дутуу байхад баримтыг очиж байгаад нягталж үзээд хийнэ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 37-р хуудас/ -Гэрч Ө.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн... “2018 оны намар шиг санагдаж байна Эрдэнэт зар фейсбүүк зар дээр тэтгэвэр тогтоолгоход тусална гэсэн зар байсан юм. Уг зарын дагуу би 99757485 гэсэн утас руу залгаж Х.О гэдэг хүнтэй уулзаад манай ээж З.Д өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн чинь ажилласан жил нь хүрэхгүй байна гэж хэлсэн чинь чи ээжийнхээ хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэх зэргийг аваад ир гэсэн юм.Тэгээд би тэр эгчид ээжийн иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг өгсөн юм. Х.О эгч 400.000 төгрөг авна гээд надаас 400.000 төгрөг дансаар авсан юм. Бичиг баримт аваад Х.О эгч хөөцөлдөж байна гээд яваад байсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сард манай ээжийг шүүхээр ажилласан жилийг тогтоолгон 2019 оны 03 дугаар сард өндөр насны тэтгэвэрт оруулж өгсөн юм. Манай ээж З.Д Булган аймгийн Хангал сумын Сарууд зам нэгдэл, Саруул зам компанид 1981-1989 онд ажиллаж байгаагүй юм. Би ээжийн ажилласан жилийг тогтоолгохоор Орхон дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Гэрчээр Х.О эгч орсон юм. Х.О эгч нэг эрэгтэй хүн дагуулж ирж шүүх хуралд гэрчээр оруулсан юм. Манай ээж З.Д 2 ширхэг хөдөлмөрийн дэвтэртэй байсан юм. Уг дэвтрийг би Х.О эгчид өгсөн юм. Нэг дэвтэр нь хувийн хэрэгт нь байгаа. Нийгмийн даатгал дээр үлдсэн дэвтэр дээр Х.О эгч бичилт хийсэн юм шиг байна лээ, ямар ч байсан Х.О эгч өөрөө шинээр дэвтэр гаргаж ээжийн нэр дээр бичилт хийсэн байсан юм. Х.О эгч хуурамч бичиг баримт үйлдсэн юм...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 97-р хуудас/ -Гэрч Ё.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн... “Би өөрөө Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд 1969-1992 оны хооронд ажиллаж байсан. Манай нэгдэлд ажиллаж байсан Х.О гэж эмэгтэй л нэгдэлд ажиллаж байсан хүмүүсийн ажилласан жилийг тогтоох гэж байна гээд надаар олон хүний нэр дээр тодорхойлолт 2018-2019 онд хийлгэн авч байсан. Яг хэн хэн гэдгийг ч одоо санахгүй байна. Би өөрийгөө шүүхэд тодорхойлолт гаргаж байна гэдгээ мэдээгүй. Ажилласан жилээ яаж тогтоолгодгийг ч мэдэхгүй. Ямар ч байсан Х.О л тодорхойлолт гэж юм бичээд намайг нотариат дээр дагуулж очоод гарын үсэг зуруулаад баталгаажуулаад байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 226-р хуудас/, -ГэрчТ.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн... Х.О гэж эмэгтэй над дээр маш олон удаа ирж янз бүрийн тодорхойлолт гэрчлүүлж байсан. Х.О нь би өөрөө нягтлан бодогчоор ажиллаж байсан болохоор энэ хүмүүс чинь байнга л надаар хамаг юмаа хийлгэх юм гэж ярьдаг байсан. Ажиллаж байсан үнэн гэсэн тодорхойлолтыг гэрчилж өгөхдөө нөгөө хүний өөрийнхөн нь ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр болон шүүхийн шийдвэр зэргийг нь үзэж байж гэрчилж өгдөг байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 230-р хуудас/, -Гэрч Б.Байгалийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн....“С.С гэж хүний ажилласан жилийг шүүхээр тогтоолгох асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхэд өөрийгөө төлөөлүүлэх эрхийг Х.О гэж хүнд олгосон...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 231-р хуудас/, -Гэрч Г.Даваажавын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн...“Би өөрөө Булган аймгийн Хангал суманд төрж өссөн. Саруул зам нэгдэлд 1969 оноос хойш тэтгэвэртээ гартлаа ажиллаж байсан. Манай нэгдэлд ажиллаж байсан Х.О гэж эмэгтэй л нэгдэлд ажиллаж байсан хүмүүсийн ажилласан жилийг тогтоох гэж байна гээд надаар 5-6 хүнд тодорхойлолт хийлгэж авсан. Х.Оийг дагаад нотариат дээр очоод гарын үсэг зураад өгдөг байсан.Х.О өөрөө тодорхойлолтыг нь биччихсэн байдаг байсан. Би өөрийгөө шүүхэд тодорхойлолт гаргаж байна гэдгээ мэдээгүй. Би Дэнсмаа, Ч.О гэж хүмүүстэй хамт ажиллаж байгаагүй. Би Дэнсмаа гэж хүнд тодорхойлолт хийж өгсөн эсэхээ санахгүй байна...” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 232-р хуудас/, -Гэрч М.Цогтгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ...Миний хувьд “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан. Харин М.Г “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байгаагүй. Би М.Гтай хамт “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан гэж тодорхойлолт бичиж өгөөгүй. Тийм зүйл байхгүй. Х.О нь өөрийнхөө ажилласан жилийг тогтоолгох гэсэн чинь чиний цахим үнэмлэх хэрэг болоод байна гэж хэлээд хэзээ ч билээ дээ одоо он сар өдрийг нь санахгүй байна. Миний цахим үнэмлэхийг аваад явж байсан юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 235-р хуудас/, -Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 01/12 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 8 хуудас/, -Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн 2020 оны 03 сарын 01-ний өдрийн 01/18 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 79-р хуудас/, -Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 01/07 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 81-р хуудас, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 01/10 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 167-р хуудас, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 01/11 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 12-р хуудас, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 01/09 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 130-р хуудас, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 01/19 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 13-р хуудас, -Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 11- ний өдрийн 00558 дугаартай шийдвэрийн хуулбар /1 хх-ийн 10-р хуудас/ -Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /1 хх-ийн 11-15, 87, 149, 161, 178, 244-245, 2хх-ийн 18, 107- 108, 2 хх-ийн 136, 200-201, 3хх-ийн 14-16, 68-70, 91-92, 125-126, 140-141, 197-198, 228-229, 4 ххийн 44-47, 128-129, -Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 12- ны өдрийн 00300 дугаартай шийдвэрийн хуулбар /1 хх-ийн 84-85-р хуудас/ -Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 16- ны өдрийн 00451 дугаартай шийдвэрийн хуулбар /1 хх-ийн 173-174-р хуудас/ -Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 11- ний өдрийн 01152 дугаартай шийдвэрийн хуулбар /2 хх-ийн 15-16-р хуудас/ -Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 01- ний өдрийн 00396 дугаартай шийдвэрийн хуулбар /2 хх-ийн 93-95-р хуудас/ -Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 08- ны өдрийн 00396 дугаартай шийдвэрийн хуулбар /2 хх-ийн 134-р хуудас/ -Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 07- ны өдрийн 00479 дугаартай шийдвэрийн хуулбар /3 хх-ийн 17-18-р хуудас/ -Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 10- ны өдрийн 00632 дугаартай шийдвэрийн хуулбар /3 хх-ийн 107-108-р хуудас/ -Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 09- ний өдрийн 00353 дугаартай шийдвэрийн хуулбар /3 хх-ийн 127-р хуудас/ -Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 09- ний өдрийн 00626 дугаартай шийдвэрийн хуулбар /3 хх-ийн 170-171-р хуудас/ -Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 23- ны өдрийн 00452 дугаартай шийдвэрийн хуулбар /3 хх-ийн 226-227-р хуудас/ -Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 16- ны өдрийн 00498 дугаартай шийдвэрийн хуулбар /4 хх-ийн 49-50-р хуудас/ -Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 14- ний өдрийн 00343 дугаартай шийдвэрийн хуулбар /4 хх-ийн 129-130-р хуудас/ -Шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, -Яллагдагчаар М.Ггийн мэдүүлсэн...Отгончимэг эгч “чамайг тэтгэвэрт оруулж өгье 2 жилээр тэтгэвэрийн чинь зээлийг аваад 1 жилийнх нь мөнгийг би авна шүү гэж хэлсэн....Отгончимэг эгч улаан өнгийн хөдөлмөрийн дэвтэр олж ирээд энэ дэвтэр дээр намайг Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд саальчнаар ажиллаж байсан гэж бич гэсэн би хэлснээр нь бичсэн...Би өөрөө шүүх хуралд сууж ажилласан жил тогтоолгосон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/, -Яллагдагчаар З.Дгийн мэдүүлсэн...Миний бие тэтгэвэрт гарах гэсэн улсад ажилласан жил хүрэхгүй байсан. Би өөрөө материалаа бүрдүүлээд явж байтал охин Болортуяа “тэтгэвэрт гарах хүний бичиг баримтыг бүрдүүлж өгнө”гэсэн зар олж үзээд уулзлаа гэсэн. Тэгээд миний дутуу байсан жилийг Отгончимэг гэж эмэгтэй янзалж өгөөд миний тэтгэвэр тогтоогдсон. Би өөрөө Хангал сумын Саруул зам нэгдэлд ажиллаж байгаагүй.2019 оны 3 сараас тэтгэвэр авч эхэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-123/ ““Яллагдагчаар Ч.Оийн мэдүүлсэн...Х.О гэж танил эмэгтэй 1 жилийн өмнө намайг тэтгэвэрт оруулж өгнө гээд надаас ямар нэг бичиг баримт аваагүй явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа надтай утсаар яриад чи тэтгэвэрт гарахад бэлэн болсон, материалыг чинь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өгчихсөн гэсэн...Тэгэхээр нь очсон чинь миний тэтгэвэр тогтоогдоод дэвтэр гарсан байсан. Би Булган аймгийн Хангал Сумын Саруул зам нэгдэлд ажиллаж байгаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-212/ -Яллагдагчаар С.Хгийн мэдүүлсэн...2019 оны хавар билүү намар ч билүү утсаар яриад...ажил дээр ирсэн...нэгдэлд ажиллаж байсан хүмүүс тэтгэвэр тогтоолгох гэхээр бичиг баримт нь болохгүй байна. Таны бичгийн хэв Жадамба даргын бичгийн хэвтэй төстэй юм чинь та бичилт хийж өг гээд 2ш хөдөлмөрийн дэвтэр гаргаж ирээд Х.О өөрөө бичих үг үсгийг нь хэлж өгөөд бичүүлсэн. Хэн гэж хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийснээ мэдэхгүй ..миний бичсэн 2 дэвтэр мөн байна лээ...Ажилд оруулаад чөлөөлсөн утгатай зүйл байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 61-62/ -Яллагдагчаар А.Оийн мэдүүлсэн...Отгончимэг гэх хүн фэйсбүүк дээр “нас нь болсон жил нь гүйцээгүй байгаа хүмүүсийг тэтгэвэрт оруулж өгнө гэсэн зар тавьсан байсан.Тэгэхээр нь уулзаад болдог юм уу гэхэд болно гэсэн. 500,000 төгрөг өг гэсэн. Тэгээд би 5-р микрт байх гэрт нь 500,000 төгрөг өгсөн. Хэсэг хугацааны дараа ногоон өнгийн хөдөлмөрийн дэвтэр, шүүхийн шийдвэр өгсөн. Тэгээд нийгмийн даатгал дээр оч гэсэн. Би тэтгэврээ тогтоолгосон...Би өөрөө Саруул зам нэгдэлд ажиллаж байгаагүй...Би ажилласан жил тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 171-172/ -Яллагдагчаар С.Сгийн мэдүүлсэн...2019 оны 9 сард Отгончимэгтэй танилцсан...би өөрөө нутаг руугаа явж өөрийн ажиллаж байсан баримтаа авчирч Отгончимэгт өгөхөд үзчихээд чиний энэ материал тэтгэвэрт гарахад болохгүй юм байна, би өөрийнхөөрөө хөөцөлдөнө гэсэн...70200 төгрөг тушаа гэхээр нь тушааж баримтыг өгсөн...хэсэг хугацааны дараа намайг дуудаж чи энэ материалыг үзэж хараад ойлгохгүй дуугүй нийгмийн даатгал дээр аваачиж өг гэсэн. Тэгээд Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтэст аваачиж өгсөн...Би Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд ажиллаж байгаагүй...би ямар ч бичилт хийгээгүй 2ш хөдөлмөрийн дэвтэр авч ирж Отгончимэгт өгсөн...гэх мэдүүлэг /5-р хх-ийн 32-33/ Яллагдагчаар Ч.Бын мэдүүлсэн... тэтгэвэрт чинь оруулж өгье гэж санал тавихаар нь би “ажилласан жил хүрэхгүй шүү дээ гэхэд Отгончимэг би болгочихно гэсэн...Тэгээд 12 сард байх Булган аймгийн шүүхэд Отгончимэгээр нэхэмжлэл гаргуулан өгүүлж Х.Оийг шүүх хуралд оруулан тэтгэвэрээ тогтоолгосон...би хүнд нөхцөлөөр 10 жил ажилласан, 5 жил дутуу байсан...2020 оны 1-3 дугаар сард тэтгэвэр авсан...гэх мэдүүлэг/ 5-р хх-ийн 38/ - Яллагдагчаар О.Оийн мэдүүлсэн...надад тэтгэвэрт гарахад 2 жил дутуу байсан.Тэрийг Отгончимэг бүрдүүлж өгсөн...гэх мэдүүлэг /5-р хх-ийн 42/ -Яллагдагчаар Б.Өын мэдүүлсэн...2019 оны 4-р сард Отгончимэг эгчид итгэмжлэл хийж өгч тэтгэвэрт орох бичиг баримтаа хөөцөлдүүлсэн...2019 оны 10 сард тэтгэвэр тогтоогдсон...миний бодлоор 3-4 сар дутаж байсан...гэх мэдүүлэг /5-р хх-ийн 48/ -Яллагдагчаар Т.Тын мэдүүлсэн...Надад 3 жил дутуу байсан. Тэр 3 жилийг Отгончимэг бүрдүүлж өгсөн. Тэтгэвэрийн материал хөөцөлдүүлэх үедээ 500,000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /5-р хх-ийн 53-54/ - Яллагдагчаар Л.Чын мэдүүлсэн...Отгончимэг “чамд нэг жил дутуу байна, би нийгмийн даатгалаас гаргаад өгье, 100,000 төгрөг өгчих” гэхээр нь би тэр даруй данс руу нь хийсэн. Тэгээд тэр жилдээ нийгмийн даатгалын нэг жилийн лавлагаа ирсэн. Түүнийг сумынхаа нийгмийн даатгалын байцаагчид өгсөн. 2019 оны 11 сард тэтгэвэр тогтоогдсон.../5-р хх-ийн 69/ -Яллагдагчаар Л.Сын мэдүүлсэн...Яллагдагчаар Л.Сын мэдүүлсэн...2019 онд би тэтгэвэрт орох хугацаагаа бодож үзэхэд 2 жил дутуу байсан.2019 оны 4 сард Отгончимэг залгаад “тэтгэвэрт гарах гэж байна уу чадлынхаа хэрээр туслая” гэсэн...11 сард Булган аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж тэтгэвэрээ тогтоолгосон...Отгончимэг эгчид 500,000 төгрөг өгсөн. 1995-2002 онд ямар нэг ажил хийгээгүй. Надад Отгончимэг эгч Эргэл хайрхан, Цагаан тавилан ХХК-уудад 1995-2002 онд ажилласнаар оруулсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /5-р хх-ийн 74-75/ -Яллагдагчаар Б.Пийн мэдүүлсэн...2019 оны 5 сард байхаа сумынхаа нийгмийн даатгалын байцаагчид нийгмийн даатгалын дэвтэрээ үзүүлж ажилласан жилээ шалгуулсан чинь 26 жил хүнд нөхцөлөөр 11 жил гэсэн. Тэгээд байж байтал Отгончимэг залгаад “чи тариан дээр ажилласан жилээ авсан юм уу гээд олдохгүй байхаа гэтэл би олоод өгье гэсэн...Отгончимэгт бичиг баримтаа үлдээгээд би ажилдаа явсан. Ажил дээр байхад Отгончимэг шүүх хурал чинь болох гэж байна хүрээд ир гэсэн. Би очиж чадахгүй гэсэн.Тэр жилдээ 10 сард над руу залгаад болчихсон шүү гэсэн...Намайг хүнд нөхцөлөөр тэтгэвэрт оруулсан.1997-1999 онд би ажил эрхлээгүй,харин хавар үрслэгээ, үтрэм дээр цэвэрлэгээний машин дээр ажилласан...гэх мэдүүлэг/5-р хх-ийн 80/ -Яллагдагчаар Х.О мэдүүлсэн ...Би Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд 1988-1995 оны 5 дугаар сар хүртэл тооцооны нягтлан бодогчоор ажилласан. 2019 оны эхээр манай сумын иргэн Ч.Б, Б.П нар манайд ирээд юм ярьж сууж байгаад Болдбаатар хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах гэсэн 6 жил дутуу, Пүрэв нь 3 жил дутуу гэж ярихаар нь би “Саруул зам”, ”Эргэл хайрхан”, “Цагаан тавилан” компаниудын нийгмийн даатгалын нөхөн бүрдүүлэлтийг хүн тус бүрээр нь гаргаж өгөх гэж байгаа, тэр бүрдүүлэлтийн тайланд оруулаад өгье гэж хэлсэн. Тэгээд Болдбаатарыг Саруул ХХК-д, Пүрэвийг Цагаан хайрхан, Цагаан тавилан ХХК-д 1995-2000 он дуустал оруулаад ажиллаж байснаар тайландаа тусгасан...Оюунцэцэг манайд ирээд тэтгэвэрт гарах гэсэн чинь 2 жил дутуу байна гэхээр нь би, Цагаан тавилан ХХК-д 2001-2002 онд ажилласнаар гаргаж өгөх үү гэхэд болох юм уу гэсэн. Би болно гээд Оюунцэцэгийг Цагаан тавилангийн тайланд ажилласнаар оруулж өгсөн...Сайнжаргалд туслая гэж бодоод гар утас руу нь залгаад”эгч нь Саруул зам, Эргэл хайрхан, Цагаан тавилан компаний 1995-2003 он дуустал ажиллаж байсан хүн тус бүрээр нийгмийн даатгалын байгууллаг/ад нөхөн бүрдүүлэлт хийж байгаа. Уг тайланд өөр хүний оронд чиний дутуу жилийг оруулж өгье гэж хэлсэн чинь болох юм гээд маш их баярласан.Тэгээд би Саруул зам, Эргэл хайрхан, Цагаан тавилан компаниудад 1995-2002 он хүртэл ажилласнаар оруулж өгсөн...мөн Чинбат гээд ангийн охин нийгмийн даатгалын бүрдүүлэлт хийж байгаа юм уу, найздаа ганц жил нэмээд өгөх арга байна уу гэсэн. Тэгэхээр нь би болно гээд 2003 онд Цагаан тавилан ХХК-д ажилласснаар оруулсан...мөн Тэгшжаргал залгаад “би тэтгэвэрт гарах гэсэн ажилласан жил дутуу байна, та хийж байгаа тайландаа намайг ажилласнаар оруулаад өгөөч гэсэн. Би зөвшөөрч 2001-2003 оныг дуустал Цагаан тавилан ХХК-д ажилласнаар оруулсан. Харин Өнөржаргалыг 2001-2003 он хүртэл Цагаан тавиланд ажилласнаар оруулсан...Тэгээд би Саруул зам, Эргэл хайрхан, Цагаан тавилан компаниудын нийгмийн даатгалын нөхөн бүрдүүлэлтийн тайланг 1995-2003 оныг дуустал хүн тус бүрээр нь хийж дуусгаад Булган аймгийн Нийгмийн даатгалын байгууллагад тайлангаа тушаасан.тухайн үед Тэгшжаргал, Чинбат, Сайнжаргал, Оюунцэцэг нар өөрсдөө лавлагаа гаргуулан авч тэтгэвэрт гарсан. Болдбаатар,Пүрэв нар хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарахын тулд нөхөн бүрдүүлэлтэд туссан жилүүддээ жолоочоор ажиллаж байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болж шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилласан жилээ тогтоолгосон. Саруул зам ХХК-д Тэгшжаргал,Чинбат, Сайнжаргал, Оюунцэцэг, Болдбаатар, Пүрэв нар ажиллаж байсан.гэхдээ эд нарын ажилласан жил хүрэхгүй байсан тул Эргэл хайрхан, Цагаан тавилан ХХК-д ажиллаж тэтгэвэрт гарсан, нас барсан хүний оронд оруулсан юм...Би өөрөө хэн хэн хэдэн оноос хэдэн он хүртэл ажиллаж байсныг мэднэ.1998 оноос гаднаас ирж Цагаан тавилан ХХК-д ажиллаж байсан хүмүүсийн нэрсийг Ууганбаяр даргаас авсан. Ингэхдээ тухайн үед ажиллаж байсан хүмүүсийг оролцуулан тайлан гаргасан...нийгмийн даатгалд тушаасан мөнгөнд нь тохируулж дахин тайлан гаргахдаа Тэгшжаргал, Л.Ч, Сайнжаргал, Оюунцэцэг, Болдбаатар нарыг оролцуулж тайлан гаргасан.Тайлангаа Ууганбаяр дарга, Ичинхорлоо нарт хянуулаагүй....гэх мэдүүлэг /5-р хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна. Үйл баримт: Шүүгдэгч Х.О нь иргэн Г.Ганхуягийг 1982-1992 онд Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдэлд ажиллаж байсан мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж түүнийгээ ашиглаж шүүхэд нэхэмжлэл гарган 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэр гаргуулан нийгмийн даатгалын байгууллагад гарган өгч нийгмийн халамжийн тэтгэвэр хууль бусаар авахыг завдсан, -Б.Пийг 1997-1999 онуудад “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан мэтээр, Ч.Быг 1995-2000 онд “Эргэл хайрхан” ХХК, “Цагаан тавилан" ХХК-иудад ажиллаж байсан мэтээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуурамчаар үйлдэж, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа гаргуулан, тухайн баримтаа Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 498 дугаартай ,2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 632 дугаартай шийдвэрүүдийг гаргуулсан, -2019 онд "Саруул зам” ХК, “Эргэл хайрхан” ХХК, "Цагаан тавилан” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн нөхөн бүрдүүлэлт хийхдээ тухайн компанид ажиллаж байгаад нас барсан,тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд М.Гг 2000 онд, З.Дг 1981-1989 онд, Ч.Оийг 1983-1990 онд, С.Сг 1995-2000 онд, А.Оийг 1981-1988 онд, Т.Тыг 2001-2003 онд, Б.Пийг 1997-1999 онд, Б.Өыг 1995-2002 онд, О.Оийг 2001-2002 онд, Л.Чыг 2001 онд, Ч.Быг 1995- 2000 онд, Л.Сыг 1995-2002 онд дээрхи компаниудад тус тус ажиллаж байсан мэтээр цалингийн цэс гэх мэт хуурамч баримтууд нөхөн үйлдэж,тайлан гаргаж тухайн үед компаний захирлаар ажиллаж байсан Б.Ууганбаяр, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Ичинхорлоо зэрэг хүмүүсээр гарын үсэг зуруулж нийгмийн даатгалын байгууллагад гарга өгч хууль бусаар тэтгэвэр тогтооход ашигласан, мөн М.Г, З.Д, Ч.О, С.С, А.О нарын нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаж хуурамчаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийх, хуурамч тамгаар тамгалах, хуурамчаар гэрчийн мэдүүлэг өгүүлэх, тодорхойлолт гаргуулах зэргээр нотлох баримтууд бүрдүүлэн шүүхэд нотлох баримтаар гаргаж шүүхийн шийдвэрүүд гаргуулсан, -шүүгдэгч М.Г нь Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд ажиллаагүй байж Х.О санал болгосноор хуурамчаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж нотлох баримтаар шүүхэд гаргаж 1981-1993 он хүртэл малчнаар ажиллаж байснаар Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 132/ШШ2019/00558 дугаартай шийдвэрийг гаргуулсан, -мөн З.Дг 1981-1989 онд Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдлийн Зочид буудалд тогоочоор ажиллаж байсан гэж хуурамчаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн, - шүүгдэгч З.Д нь, өөрийг нь 1981-1989 онд Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдлийн зочид буудалд тогоочоор ажиллаж байсан мэтээр Х.О нь хуурамчаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж тамга дарж, хуурамчаар гэрчийн мэдүүлэг өгсний үндсэн дээр гарсан Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 300 дугаартай шүүхийн шийдвэрийг ашиглаж нийгмийн халамжийн тэтгэвэр авч нийгмийн даатгалын санд 3,910,000 төгрөгийн хохирол учруулсан, -шүүгдэгч Ч.О нь, өөрийг нь 1983-1990 онд Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдэлд халуун усны үйлчлэгчээр ажиллаж байсан мэтээр Х.О нь хуурамчаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж, тамгалж, хуурамчаар гэрчийн мэдүүлэг өгсний үндсэн дээр гарсан Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 451 дугаартай шийдвэрийг ашиглаж нийгмийн халамжийн тэтгэвэр авч нийгмийн даатгалын санд 3,350,000 төгрөгийн хохирол учруулсан, -шүүгдэгч С.С нь, өөрийг нь Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдэлд 1984- 1992 онд, “Саруул зам” ХК-д 1992-1995 онд тракторын жолоочоор ажиллаж байсан мэтээр Х.О нь хуурамчаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж,тамгалж, хуурамчаар гэрчийн мэдүүлэг өгсний үндсэн дээр гарсан Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 1152 дугаартай шийдвэрийг ашиглаж нийгмийн халамжийн тэтгэвэр авахаар нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргасан, -шүүгдэгч С.Х нь Х.О хүсэлтээр Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдэлд огт ажиллаж байгаагүй С.Сг тухайн нэгдэлд ажиллаж байсан мэтээр хөдөлмөрийн дэвтэрт хуурамчаар бичилт хийсэн, -шүүгдэгч А.О нь,өөрийг нь Булган аймгийн Хангал сумын “Саруул зам нэгдэлд ажиллаж байсан мэтээр Х.О нь нь хуурамчаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж, тамгалж, хуурамчаар гэрчийн мэдүүлэг өгсний үндсэн дээр гарсан Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 496 дугаартай шийдвэрийг ашиглаж нийгмийн халамжийн тэтгэвэр авч нийгмийн даатгалын санд 3,707,000 төгрөгийн хохирол учруулсан, -шүүгдэгч Т.Т нь, өөрийг нь 2001-2003 онд Булган аймгийн Хангал сумын “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан мэтээр Х.О нь хуурамчаар үйлдсэн бичиг баримтаар нөхөн бүрдүүлэлт хийснийг ашиглан нийгмийн халамжийн тэтгэвэр авч нийгмийн даатгалын санд 1,670,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.П нь, өөрийг нь 1997-1999 онд Булган аймгийн Хангал сумын “Цагаан тавилан’’ ХХК-д ажиллаж байсан мэтээр Х.О нь нийгмийн даатгал төлөлтийн тайланг хуурамчаар үйлдэж, хуурамч гэрчийн мэдүүлэг өгүүлсний үндсэн дээр гарсан Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 498 дугаартай шийдвэрийг ашиглаж нийгмийн халамжийн тэтгэвэр авч нийгмийн даатгалын санд 1,580,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагааг хуурамч болохыг нь мэдсээр байж нотлох баримтаар гаргаж өгсөн, -шүүгдэгч Ч.Б нь, өөрийг нь 1995-2000 онд Булган аймгийн Хангал сумын “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан мэтээр Х.О нь нийгмийн даатгал төлөлтийн тайланг хуурамчаар үйлдэж, хуурамч гэрчийн мэдүүлэг өгүүлсний үндсэн дээр гарсан Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 632 дугаартай шийдвэрийг ашиглаж нийгмийн халамжийн тэтгэвэр авч нийгмийн даатгалын санд 1.090 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагааг хуурамч болохыг нь мэдсээр байж нотлох баримтаар гаргаж өгсөн, -шүүгдэгч О.О нь, өөрийг нь 2001-2002 онд Булган аймгийн Хангал сумын “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан мэтээр Х.О нь нийгмийн даатгал төлөлтийн тайланг хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж нийгмийн халамжийн тэтгэвэр авч нийгмийн даатгалын санд 2,073,000 төгрөгийн хохирол учруулсан, -шүүгдэгч Б.Ө нь, өөрийг нь 2001-2003 онд Булган аймгийн Хангал сумын “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан мэтээр Х.О нь нийгмийн даатгал төлөлтийн тайланг хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж нийгмийн халамжийн тэтгэвэр авч нийгмийн даатгалын санд 1,810,000 төгрөгийн хохирол учруулсан, -шүүгдэгч Л.Ч нь, өөрийг нь 2001 онд Булган аймгийн Хангал сумын “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан мэтээр Х.О нь нийгмийн даатгал төлөлтийн тайланг хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж нийгмийн халамжийн тэтгэвэр авч нийгмийн даатгалын санд 1,929,000 төгрөгийн хохирол учруулсан, -шүүгдэгч Л.С нь, өөрийг нь 1995-2002 онд Булган аймгийн Хангал сумын “Эргэл хайрхан” ХК" болон “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан мэтээр Х.О нь нийгмийн даатгал төлөлтийн тайланг хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж нийгмийн халамжийн тэтгэвэр авч нийгмийн даатгалын санд 1,010,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүд, шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгүүд, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дүгнэлтүүд, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, шүүхийн шийдвэрүүд, түүнд үндэслэсэн баримтууд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллүүдийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нар гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ. Шүүгдэгч Х.О нь иргэн Г.Ганхуягийг 1982-1992 онд Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдэлд огт ажиллаагүй байхадд ажиллаж байсан мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж түүнийгээ ашиглаж шүүхэд нэхэмжлэл гарган 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэр гаргуулж нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэрийн материал хуурамчаар бүрдүүлэн өгч нийгмийн халамжийн тэтгэвэр хууль бусаар авахаар завдсан үйлдэл нь гэрч Г.Ганхуяг, иргэний нэхэмжлэгч В.Майсүрэнгийн мэдүүлсэн “...манай өвгөн Ганхуяг тэтгэвэрт гарах гэсэн жил дутуу байсан.Тэгээд Отгончимэгт аргалаад өг гээд бичиг баримтыг нь өгсөн. Надаас ...нийт 800,000 төгрөг авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа болчихлоо гээд надад бичиг баримтууд өгсөн. Түүнийг нь аваад би Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиход хөдөлмөрийн дэвтэр хуурамч, шүүхийн шийдвэр хуурамч гээд хурааж авсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эдийн засгийн эсрэг “хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр авахыг завдсан гэмт хэргийн шинжтэй, -Б.Пийг 1997-1999 онуудад “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж байсан мэтээр, Ч.Быг 1995-2000 онд “Эргэл хайрхан” ХХК, “Цагаан тавилан" ХХК-иудад ажиллаж байсан мэтээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуурамчаар үйлдэж, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа гаргуулан тухайн баримтаа Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 498 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 632 дугаартай шийдвэрүүдийг гаргуулсан, М.Г, З.Д, Ч.О, С.С, А.О нарын нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаж хуурамчаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийх, хуурамч тамгаар тамгалах, хуурамчаар гэрчийн мэдүүлэг өгүүлэх, тодорхойлолт гаргуулах зэргээр баримтууд бүрдүүлэн шүүхэд нотлох баримтаар гаргаж шүүхийн шийдвэрүүд гаргуулсан болох нь шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүд, холбогдох үндэслэсэн баримтууд зэргээр нотлогдож тогтоогдсон ба эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсэрг “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг ...хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэргийн шинжтэй, -2019 онд "Саруул зам” ХК, “Эргэл хайрхан” ХХК, "Цагаан тавилан” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн нөхөн бүрдүүлэлт хийхдээ тухайн компанид ажиллаж байгаад нас барсан, тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд М.Гг 2000 онд, З.Дг 1981-1989 онд, Ч.Оийг 1983-1990 онд, С.Сг 1995-2000 онд, А.Оийг 1981-1988 онд, Т.Тыг 2001-2003 онд, Б.Пийг 1997-1999 онд, Б.Өыг 1995-2002 онд, О.Оийг 2001-2002 онд, Л.Чыг 2001 онд, Ч.Быг 1995- 2000 онд, Л.Сыг 1995-2002 онд дээрхи компаниудад тус тус ажиллаж байсан мэтээр цалингийн цэс гэх мэт хуурамч баримтууд нөхөн үйлдэж, тайлан гаргаж нийгмийн даатгалын байгууллагад гарган өгч хууль бусаар тэтгэвэр тогтооход ашигласан болох нь яллагдагч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албаны ашиг сонирхолын эсрэг “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй тус тус санаатай үйлдлүүд байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.Г нь Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдэлд ажиллаагүй байж Х.О санал болгосноор хуурамчаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж түүнийгээ нотлох баримтаар шүүхэд гаргаж 1981-1993 он хүртэл малчнаар ажиллаж байснаар Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 132/ШШ2019/00558 дугаартай шийдвэрийг гаргуулсан болох нь шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг,хохирогчийн мэдүүлэг, Х.О мэдүүлэг, шүүхийн шийдвэр, түүний үндэслэл болсон баримтууд зэргээр нотлогдож тогтоогдсон. Мөн З.Дг 1981-1989 онд Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдлийн Зочид буудалд тогоочоор ажиллаж байсан гэж хөдөлмөрийн дэвтэрт хуурамч бичилт хийснийг шүүхэд нотлох баримтаар гаргасан үйлдэл нь яллагдагчаар З.Д, Х.О нарын өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн М.Ггийн мэдүүлэг зэргээр нотлогдсон ба энэ үйдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг ...хуурамчаар үйлдсэн,эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэргийн шинжтэй, санаатай үйлдэл байх бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.П нь 1997-1999 онд Булган аймгийн Хангал сумын “Цагаан тавилан’’ ХХК-д тракторчноор ажиллаагүй байж ажиллаж байсан мэтээр Х.О нь нийгмийн даатгал төлөлтийн тайланг хуурамчаар үйлдэж, хуурамч гэрчийн мэдүүлэг өгүүлсний үндсэн дээр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 498 дугаартай шийдвэр гарсаныг мэдсээр байж уг шийдвэрийг ашиглан нийгмийн халамжийн тэтгэвэр хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 1,580,000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагааг хуурамч болохыг нь мэдсээр байж нотлох баримтаар гаргаж өгсөн болох нь шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн” 2019 оны 5 сард байхаа сумынхаа нийгмийн даатгалын байцаагчид нийгмийн даатгалын дэвтэрээ үзүүлж ажилласан жилээ шалгуулсан чинь 26 жил хүнд нөхцөлөөр 11 жил гэсэн.Тэгээд байж байтал Отгончимэг залгаад “чи тариан дээр ажилласан жилээ авсан юм уу гээд олдохгүй байхаа гэтэл би олоод өгье гэсэн...Отгончимэгт бичиг баримтаа үлдээгээд би ажилдаа явсан.Ажил дээр байхад Отгончимэг шүүх хурал чинь болох гэж байна хүрээд ир гэсэн.Би очиж чадахгүй гэсэн.Тэр жилдээ 10 сард над руу залгаад болчихсон шүү гэсэн...Намайг хүнд нөхцөлөөр тэтгэвэрт оруулсан.1997-1999 онд би ажил эрхлээгүй,харин хавар үрслэгээ,үтрэм дээр цэвэрлэгээний машин дээр ажилласан...гэх мэдүүлэг /5-р хх-ийн 80/, Х.О мэдүүлэг, шүүхийн шийдвэр, түүний үндэслэл болсон баримтууд, хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг ...хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр авсан гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдлүүд байх бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ ”Отгончимэгтэй би хамаагүй. 11 жил 6 сар тракторчнаар ажилласан. Тэгээд үлдсэн хугацаагаа яадаг юм билээ гэж байтал Отгончимэг таараад “Цагаан тавиланд ажиллаж байсан баримтаа бүрдүүлээч гэсэн. Би 1999 оноос тэнд ажилласан. Тэтгэвэр авах эрхтэй гэж бодож байна. Тэгээд баримт нөхөн бүрдүүлсэн. Гэрчийн мэдүүлгээр шүүх тогтоосон ” гэх мэдүүлэг өгсөн боловч түүний мэдүүлэг баримтаар нотлогдохгүй,тэрээр 1997-1999 онд тракторын жолоочоор ажиллаагүй байж ажиллаж байснаар шүүхээр тогтоолгож хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоогдсон ба “1997-1999 онд ажил эрхлээгүй, харин хавар үрслэгээ, үтрэм дээр цэвэрлэгээний машин дээр ажилласан” гэж өөрөө мэдүүлсэн байна. Шүүгдэгч Ч.Б нь 1995-2000 онд Булган аймгийн Хангал сумын “Цагаан тавилан” ХХКд тракторын жолоочоор ажиллаагүй атлаа ажиллаж байсан мэтээр Х.О нь нийгмийн даатгал төлөлтийн тайланг хуурамчаар үйлдэж, хуурамч гэрчийн мэдүүлэг өгүүлсний үндсэн дээр гарсан Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 632 дугаартай шийдвэр гаргуулсныг ашиглаж нийгмийн халамжийн тэтгэвэр авч нийгмийн даатгалын санд 1.090 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагааг хуурамч болохыг нь мэдсээр байж нотлох баримтаар гаргаж өгсөн болох нь яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Х.О мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлэг, шүүхийн шийдвэр, түүнд үндэслэсэн баримтууд зэргээр нотлогдож тогтоогдсон ба түүний энэ үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг ...хуурамчаар үйлдсэн,эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр авсан гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдлүүд байх бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Х нь Х.О хүсэлтээр Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдэлд огт ажиллаж байгаагүй С.Сг тухайн нэгдэлд ажиллаж байсан мэтээр хөдөлмөрийн дэвтэрт хуурамчаар бичилт хийсэн ба уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон болох нь яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Х.О С.С нарын мэдүүлэг, шүүхийн шийдвэр,түүнд үндэслэсэн хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг ...хуурамчаар үйлдсэн...” гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдэл мөн бөгөөд яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч З.Д, Ч.Оюунчимэг, С.С, А.О, Т.Т, О.О, Б.Ө, Л.Ч, Л.С нар нь Булган аймгийн Хангал сумын "Саруул зам” ХК, “Эргэл хайрхан” ХХК, "Цагаан тавилан” ХХК-д ажиллаагүй жилүүдийг ажилласан мэтээр Х.О нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн нөхөн бүрдүүлэлт хийж тухайн компанид ажиллаж байгаад нас барсан, тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд нэрсийг нь оруулан тайлан гаргаж түүнийгээ нийгмийн даатгалын байгууллагад гарган өгснийг ашиглан хууль бусаар тэтгэвэр тогтоолгон авсан, авахаар завдсан болох нь яллагдагч нарын мэдүүлгүүд, Х.О мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлэг, улсын байцаагчийн акт, холбогдох баримтууд зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ба эдгээр шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож,бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр авсан гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдлүүд байх бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй, дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нар гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгч Х.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эсрэг “хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг ...хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч бичиг баримт үйлдэх,ашиглах”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох, шүүгдэгч М.Г, С.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг ...хуурамчаар үйлдсэн,шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.П,Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эсрэг “хуурамч баримт бичиг ашиглаж,зохиомол байдлыг зориудаар бий болгож,бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн, шүүгдэгч З.Д, Ч.Оюунчимэг, С.С, А.О, Т.Т, О.О, Б.Ө, Л.Ч, Л.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ойлгож ухамсарлан зориуд хүсэж үйлдсэн санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд Б.Пээс бусад шүүгдэгч нар гэм буруутай эсэх талаараа маргахгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.О М.Г, З.Д, Ч.О, С.С, С.Х, А.О, Т.Т, Б.П, Ч.Б, О.О, Б.Ө, Л.Ч, Л.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт саналдаа, шүүгдэгч нар гэмт хэрэ үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Б.П, С.Х нараас бусад нь гэм буруугаа хүлээж хохирол төлсөн байгаа. Шүүгдэгч Х.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, мөн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялаар шийтгэж,ялыг нэмж нэгтгэн 9,000,000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгож ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Б.П, Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, мөн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх төгрөгөөр тус тус шийтгэж ялыг тус тусад нь эдлүүлэх, шүүгдэгч Б.Гүнжидмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэх, С.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөх, бусад шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэх саналтай. Б.Пээс төлбөр гаргуулж Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтэст олгуулах, Х.Оээс 800,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох гэжээ. Шүүгдэгч нар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж дүгнэлт санал гаргасан ба үүнд: Х.О: Гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Торгуулийн ялыг хөнгөлж өгнө үү. Ажилгүй байгаа. Албадан хөдөлмөр хийх саналтай гэж, -шүүгдэгч Б.П: эмнэлгээр их явдаг, ажилгүй байгаа. Зорчих эрх хязгаарлах, тэнсэх ял оногдуулна уу гэж, -шүүгдэгч Ч.Б: Амьдралын боломж муу байдаг, ажилгүй. Тэнсэнэ үү гэж, -Шүүгдэгч М.Г, З.Д, С.С, С.Х, А.О, Т.Т О.О, Б.Ө , Л.Ч, Ч.О Л.С нар гэм буруугаа хүлээж байна, ямар нэг саналгүй гэжээ. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдлыг харгалзан үзэж Х.От хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах, шүүгдэгч Б.П, Ч.Б нар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хоёр түүнэс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж зааснаар ял оногдуулахгүй тэнсэх зохицуулалтыг хэрэглэх хуулийн боломжгүй тул нийтэд тустай ажил хийлгэх болон торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж тус тусд нь эдлүүлэх, шүүгдэгч С.Х, М.Г нарыг торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлөх, бусад шүүгдэгч нарыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр тус тус шийдвэрлэлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно. Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Б.П нийгмийн даатгалын хэлтэст 1,580,000 төгрөг, Х.О иргэний нэхэмжлэгч В.Майсүрэнд 800,000 төгрөг төлөх тул гаргуулахаар зааж, бусад шүүгдэгч нар төлбөрөө төлсөн байх тул гаргуулах төлбөргүй гэж заалаа. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдсан 2 ширхэг дардас, 5 ширхэг хөдөлмөрийн дэвтрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч М.Г, З.Д, Ч.О, С.С, С.Х, А.О, Т.Т, Ч.Б, О.О, Б.Ө, Л.Ч, Л.С нар бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Х.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр авахыг завдсан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт хуурамчаар үйлдэх, шүүхэд гаргаж өгөх гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт М.Г, Ө овогт С.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М овогт Б.П, Д овогт Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт хуурамчаар үйлдэх,шүүхэд гаргаж өгөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С овогт З.Д, Х овогт О.О, Ж овогт А.О, Б овогт Т.Т, Б овогт Ч.О, М овогт Б.Ө, Х овогт Л.Ч, Б овогт Л.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х овогт С.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийг 200 цагийн, шүүгдэгч Ч.Быг 140 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.П, Ч.Б нарыг тус бүр 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, С.Х нарыг тус бүр 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялаас тус тус чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С, З.Д, О.О, А.О, Т.Т, Ч.О, Б.Ө, Л.Ч, Л.С нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тэнсэнгийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж, үүргийг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

3. Шүүгдэгч Х.От Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.От оногдуулсан 9,000,000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил 6 сарын хугацаанд сард 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пт оногдуулсан 200 цагийн, Ч.Бт оногдуулсан 140 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тус тус ажиллуулахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, Ч.Б нарт тус бүр оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сард 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн,нийтэд тустай ажил хийлгэх ялын шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пээс 1,580,000 төгрөг гаргуулан Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст, шүүгдэгч Х.Оээс 800,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч В.Майсүрэнд олгосугай.

9. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч М.Г, З.Д, Ч.О, С.С, С.Х, А.О, Т.Т, Ч.Б, О.О, Б.Ө, Л.Ч, Л.С нар нь бусдад төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дардас, 5 ширхэг хөдөлмөрийн дэвтрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ