Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

 2021       07           23                                  2021/ШЦТ/92

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Нд холбогдох эрүүгийн 2119001220130 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3-11 насны 3 хүүхдийн хамт ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О.Н

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Н нь 2021 оны 05 дугаар 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр баг Зүүн буянт Ухаа 5-2-912 тоотод оршин суух хаягтай Т.Т нь гэрт нь буюу байнга амьдрах, орон байранд нэвтэрч ТСL маркийн 24 инчийн зурагт буюу эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Т.Т гэх айлд унтах гэж очиход гэрт нь хүн байхгүй цоожтой байсан. Тэгээд би гэрийнх нь цоожийг эвдэлж ороод телевизорыг нь аваад мянгын барааны дэлгүүрт аваачиж зарсан гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 19:30 минутад ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалгыг эвдсэн байсан тэгээд ороод хартал зурагт байхгүй алга болсон байсан тухайн үед нь өөр эд зүйл  алга болоогүй байсан. Би 2021 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 08 цагт ажилдаа явсан хүүхдүүдээ айлд харуулж үлдээдэг юм. Өдрийн цагаар бол манай гэр эзэнгүй байдаг. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 08-09-р тал/,

 

Гэрч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг өнгөрч байх үед би “Үлэмж худалдааны төв”-ийн хажуу талд байдаг дэлгүүр орж маск авах гэж байтал Н нь зурагт лангуун дээр нь тавьчихсан худалдагчтай нь уулзаж байсан. Тэгээд би маскаа аваад гараад явсан. Би тухайн үед Нтай уулзаж ярилцсан зүйл бол байхгүй. Н нь халамцуу байсан. Намайг тэнд байгааг анзаараагүй байх....” гэсэн мэдүүлэг/хх-ийн 16-17-р гал/,

 

Гэрч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021,05.30-ны өдөр 19 цагийн үед ягаан ноосон цамцтай бэлтгэлийн хувцастай 30 орчим насны эмэгтэй 24 инчийн хар өнгийн ТСL маркийн зурагт авч орж ирээд маргааш болтол 30,000 төгрөгөөр түр барьцаанд үлдээх гэсэн юм гэхэд би бичиг баримтгүй хүнээс үнэгүй өгсөн ч авахгүй гэж хэлсэн тэгээд шалгаж үзэхэд залгуур удирдлага байхгүй байсан тэгвэл та надад таксины мөнгө өгчих би бичиг баримт залгуур удирдлага аваад ороод ирнэ гээд 10 000 төгрөг аваад явсан буцаж ирээгүй юм. ... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,

 

Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 19:30 минутад ажиллаа тараад гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалгыг эвдсэн байсан тэгээд гэртээ ороод хартал зурагт байхгүй алга болсон байсан өөр эд зүйл бол алга болоогүй байсан. Би 2021 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 08 цагт ажилдаа явсан хүүхдүүдээ айлд харуулж үлдээдэг юм. Өдрийн цагаар бол манай гэр эзэнгүй байдаг. Эхнэр бид хоёр хамт ажил хийдэг алдсан зурагтаа2019 онд Улаанбаатар хотоос тухайн үед 250,000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50-р тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ- 821/1313 дугаартай "... ТСL маркийн 24 инчийн зурагт 1 ширхэг 140.000 төгрөг ...” гэх хохирлын үнэлгээ /хх-ийн 20-22-р тал/,

 

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 63 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн  гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Н нь 2021 оны 05 дугаар 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр баг Зүүн буянт Ухаа 5-2-912 тоотод оршин суух  Т.Тийн гэрийн хаалгыг эвдэж  орон ТСL маркийн 24 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 140.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 19:30 минутад ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалгыг эвдсэн байсан, ороод хартал зурагт байхгүй алга болсон байсан. Өдрийн цагаар манай гэр эзэнгүй байдаг. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг өнгөрч байх үед би “Үлэмж худалдааны төв”-ийн хажуу талд байдаг дэлгүүр орж маск авах гэж байтал Н нь зурагт лангуун дээр нь тавьчихсан худалдагчтай нь уулзаж байсан. Н нь халамцуу байсан....” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021.05.30-ны өдөр 19 цагийн үед ягаан ноосон цамцтай бэлтгэлийн хувцастай 30 орчим насны эмэгтэй 24 инчийн хар өнгийн ТСL маркийн зурагт авч орж ирээд маргааш болтол 30,000 төгрөгөөр түр барьцаанд үлдээх гэсэн юм гэхэд би бичиг баримтгүй хүнээс үнэгүй өгсөн ч авахгүй гэж хэлсэн тэгээд шалгаж үзэхэд залгуур удирдлага байхгүй байсан тэгвэл та надад таксины мөнгө өгчих би бичиг баримт залгуур удирдлага аваад ороод ирнэ гээд 10 000 төгрөг аваад явсан буцаж ирээгүй юм.” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 19:30 минутад ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалгыг эвдсэн байсан ороод хартал зурагт байхгүй алга болсон байсан. Эхнэр бид хоёр хамт ажил хийдэг алдсан зурагтаа 2019 онд Улаанбаатар хотоос тухайн үед 250,000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” гэсэн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-821/1313 дугаартай "... ТСL маркийн 24 инчийн зурагт 1 ширхэг 140.000 төгрөг ...” гэх хохирлын үнэлгээ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч О.Нд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Нд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч О.Нд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

             Шүүгдэгч О.Нын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хугацаанаас өмнө буюу уг хуулийн үйлчлэлд хамаарч байна.  Иймд түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав. 

 

Шүүгдэгч О.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 63 дугаар хуудас/ тогтоогдож байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд оногдуулсан 1 / нэг / жил, 1 / нэг / сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг мөн хугацаагаар Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.  

 

6. Шүүгдэгч О.Н нь зорчих эрх хязгаарласан ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Улаанбаатар хот Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нд урьд авсан õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АДЪЯАСҮРЭН