Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/93

 

2021       07           23                                  2021/ШЦТ/93

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор Анх-Ирээдүй,

Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Тт холбогдох эрүүгийн 2119000000111 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,.............оршин суух, урьд:2007 оны 03 дугаар сарын 22-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, 2014 оны 10 дугаар сарын 22-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сар 20 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн, Ц.Т /

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч  Ц.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 12-ний орой 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 46 дугаар байрны 44 тоотод оршин суух Д.Бгийн гэрт хууль бусаар нэвтэрч 3 ширхэг гар утас хулгайлж 955.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 12-ны орой найз Цын гэрт орох гэж яваад андуурч нэг айлын хаалгыг татаж үзэхэд нээлттэй байсан. Айл руу ороход гэрт нь хүн байгаагүй, 3 ширхэг гар утас байхаар нь авсан. Гараад явж байгаад буруу зүйл хийснээ ойлгоод гар утаснуудыг нь буцааж өгөхөөр тэр байрандаа буцаж очоод тухайн айлын хүмүүстэй тааралдаад гар утсыг нь өгөх гэтэл цагдаагаар дамжуулж авна гээд дамжуулж өгсөн” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Н.Хишигсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 05 дугаар сарын 12-ны шөнө Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 46 дугаар байрны 44 тоотод манай гэрт хулгай орж манай байрны гал тогооны өрөөний ширээн дээр байсан А9, А8, 35 загварын самсунг маркийн 3 ширхэг гар утас алга болсон .... алдсан гар утаснуудаа олоод бүгдийг нь хүлээгээд авчихсан учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй .... гэсэн мэдүүлэг /хх-ний 7 дугаар тал/,

 

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ний 8-10 дугаар тал /,

 

Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-821/1238 дугаартай дүгнэлт /хх-ний 22 дугаар тал/,

 

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 47 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн  гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 12-ний орой 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 46 дугаар байрны 44 тоотод оршин суух Д.Бгийн гэрт орж 3 ширхэг гар утас хулгайлж 955.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Хишигсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 05 дугаар сарын 12-ны шөнө Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 46 дугаар байрны 44 тоот манай гэрт хулгай орж гал тогооны өрөөний ширээн дээр байсан А9, А8, 35 загварын самсунг маркийн 3 ширхэг гар утас алга болсон.... гэсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-821/1238 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Найз Цынд орох гээд хаалгыг нь сайн мэдэхгүй эхний хаалгыг татаад үзэхэд онгорхой айл байсан, ороход гэрт нь хүн байгаагүй, тэгээд би гал тогооны өрөөний ширээн дээр байсан 3 ширхэг гар утсыг авсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Бгийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай гэрийн хаалга гаднаасаа шууд онгойдог ба гал тогооны өрөөнд байсан 3 ширхэг утас алга болсон байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийг хүний орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. Хэдийгээр шүүгдэгч нь эзэнгүй айлд зөвшөөрөлгүйгээр орсон боловч хуульд заасан хууль бус нэвтрэлт гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал / гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирол төлбөр төлсөн / түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж ,цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

         Шүүгдэгч Ц.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч  нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 47-49 дугаар хуудас/ тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Тт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тын цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож түүний эдлэх ялыг 288 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Тт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Шүүгдэгч Ц.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.            

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 äýõ õýñýãò зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө ãàðäàí àâñнаас õîéø 14 õîíîãèéí äîòîð Äîðíîãîâü àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АДЪЯАСҮРЭН