Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/101

 

 2021        07            30                                     2021/ШЦТ/101

 

         

                        ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Äîðíîãîâü àéìàã äàõü Ñóì äóíäûí ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Адъяасүрэн äàðãàëæ

Íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Энхмаа

Улсын яллагчаар хяналтын  ïðîêóðîð Г.Анх-Ирээдүй

Хохирогч Ц.О,түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг

Шинжээч эмчээр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч,цагдаагийн дэслэгч  Э.Анхбаяр

Шүүгдэгч Н.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Т.Мөнхтуяа/цахимаар/ нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Äîðíîãîâü àéìаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí Н.Бод холбогдох  2119000380072 äóãààðòàé õýðãèéã 2021 îíû 05 дугаар ñàðûí 04-ний ºäºð õ¿ëýýí àâ÷,  õÿíàí õýëýëöýâ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, хувийн мал малладаг, .......... газар ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт оршин суудаг,одоо дүүгийн хамт амьдарч байгаа, 2018 онд сайн малчин, 2019 онд мянгат малчин шагналаар шагнуулж байсан, ял шийтгэлгүй,Н.Б  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний .......гэх газар өөрийн гэртээ эхнэр Ц.Отой гэр бүлийн маргаан үүсгэж улмаар мах янзалж байсан хутгаа Ц.О руу шидсэний улмаас түүний баруун бугалгыг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                            

              

                                              ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò  äàðààõü íîòëîõ áàðèìòûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:             

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Ц.Огийн дал руу нь хутга шидсэн” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Н.Б бид хоёрын хооронд маргаан гарсан. Дүүгээ хүргэж өгнө гэж байсан. Тухайн өдөр намайг дүүгээс нь цагаан идээ харамласнаас болж энэ асуудал болоогүй. Араас нь утсаар ярилаа гэж намайг хараагаад тэгээд дарамталсан. Тэгээд маргааш өглөө нь ирээд мах эвдэж байхдаа над руу хутга шидээд бинт нааж өгсөн. Тухайн үед цус гарсан, бас идээлсэн. Тэгээд өвчтэй, өвдөлттэй байсан. Одоо ч гэсэн бүрэн эдгэрээгүй, загтнадаг. Энэ сорвиноос болж надад хэцүү байгаа. Намайг ер нь байнга хөөдөг, дарамталдаг” гэсэн мэдүүлэг,

 

         Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 5-12-р тал/

 

          Хохирогч Ц.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би нөхөр Н.Бтой 2011 онд анх танилцаж гэр бүл болсноос хойш хамт амьдарч байна ...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сум явахаар нь би утсаар залгаад хаана явна, хэзээ ирэх юм гэж асуухад миний хаана явах чамд ямар хамаатай юм гэж уурлаад байсан, тэгээд сумаас гэртээ ирээд чи над руу утсаар залгаж намайг хардлаа, би юманд явж болохгүй юу гээд надад уурласан, энэ үед бид 2 гэртээ байсан, өөр хүн манайд байгаагүй. Тэгээд Н.Б мах эвдээд, эвдсэн махыг нь би хөлдөөгчид хийж байтал Н.Б надад уурлаад мах эвдэж байсан хутгаа над руу шидсэн, шидсэн хутга нь миний баруун талын суганы дээд талд шүргэх шиг болохоор нь гараараа үзтэл цус гарч байсан, тэгэхээр нь би чи миний энд хутга шаасан байна гэхэд, шаасан юм уу ямар, шидсэн болохоос биш гээд уурласан, тэгээд миний цусыг арчиж, лент нааж өгсөн. Хэд хоногийн дараа шарх эдгэрсэн тэгэхдээ сорви нь үлдсэн, тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй, эмнэлэгт үзүүлээгүй ...Н.Бын хүнтэй харьцах харьцаа муу, хэрцгийдүү зантай, намайг зодохдоо дандаа хүнгүй үед зоддог, өөрийнхөө гаргаж байгаа үйлдэл, зан аашийг бусдад үзүүлэх дургүй ...бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй, Н.Б урьд нь хүнтэй сууж байгаад салсан ч өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа болохоор гэрлэлтээ батлуулж чадахгүй байсан юм. ...Н.Б нь намайг болоод манай ах дүү нарыг ална, самарна гэдэг учраас түүний надад үзүүлж байгаа энэ дарамт шахалт давхар ах, дүү нарт ирэх болов уу гэж айж байна, би аймгийн төвд төрсөн эгч Оийн гэрт хүүхэдтэй нь гурвуулаа хамт байгаа учраас эгчийгээ айдас түгшүүрт автуулмааргүй байна, намайг цагдаад өргөдөл өгснийг мэдээд дарамтална гэхээс их айж байна, чамайг алчхаад өөрийгөө ална гэж дарамталдаг тул намайг хамгаалалтын байранд хамгаалалтад авч өгөөч гэж хүсэх байна ...Хөвсгөл сумаас Дорноговь аймаг руу ирэх унааны шатахууны зардалд 52360 төгрөг зарцуулсан байгаа үүнийг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйл байхгүй ...би гомдолтой байна, өөрийн хуваарьт хөрөнгийг Н.Боос авах гэхээр надад өгөхгүй байна ...би одоо ямар ч санхүүгийн эх үүсвэргүй Н.Быг харсан байдалтай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28, 34-36-р тал/

 

          Шинжээчийн 02/063 дугаартай “...Ц.Огийн биед баруун бугалганд сорви тогтоогдлоо. Учирсан сорви нь учрах үедээ ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан сорви нь хуучин гэмтэл байна, үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Учирсан сорви нь учрах үедээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааран” гэх дүгнэлт /хх-ийн 70-р тал/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 126 дугаартай “...Ц.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Од илэрч байгаа үе үе юм мартдаг, айж түгшдэг гэх шинжүүд нь сэтгэцийн хувьд эрүүл хүнд түр зуур үүсдэг хариу урвал юм” гэх дүгнэлт /хх-ийн 83-84-р тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 113-р тал/ болон бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Н.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч Н.Б хохирогч Ц.О нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2012 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр .........гэх газар өөрийн гэртээ эхнэр Ц.Отой гэр бүлийн маргаанаас болж мах янзалж байсан хутгаа Ц.О руу шидсэний улмаас түүний баруун бугалгыг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "... ирээд мах эвдэж байхдаа над руу хутга шидээд бинт нааж өгсөн. Тухайн үед цус гарсан, бас идээлсэн. Тэгээд өвчтэй, өвдөлттэй байсан. Одоо ч гэсэн бүрэн эдгэрээгүй, загтнадаг. Энэ сорвиноос болж надад хэцүү байгаа.” гэсэн мэдүүлэг,шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хутга шидсэн,гэхдээ ар хэсгээр оносон...”гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 02/063 дугаартай “...Ц.Огийн биед баруун бугалганд сорви тогтоогдлоо. Учирсан сорви нь учрах үедээ ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан сорви нь учрах үедээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар íîòëîãäîн тогтоогдож áàéíà ãýæ ¿çëýý.

Шинжээч эмч Э.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хүний биеийн анатомын бүтцийг барьж дүгнэлтийг гаргадаг. Бугалганы булчин нь мөрнөөс хойш далны хэсгийг хагас хамардаг учраас үүнийг бугалга гэж үзээд байгаа юм. Тэгэхээр энэ нь анатомын бүтцээрээ бугалганы булчин болж байгаа юм. Өөрөөр хэлбэл бугалга, гарыг хөдөлгөхөд оролцдог булчин гэсэн үг. Тиймээс байрлалынх нь хувьд ч, бүтцийнх нь хувьд ч баруун бугалганы гадна дээд хэсэг гэж үзсэн.   ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.3-т зааснаар гэмтлийн зэргийг тогтооход гэмтлийн үлдэц уршгаас дүгнэлтийг гаргаж болдог. Амь насанд аюултай байдал, эрүүл мэндийг сарниулсан хугацаа, гэмтлийн үлдэц, хор уршиг зэргийг баримталж дүгнэлт гаргадаг. Сорви гэдэг бол гэмтлийн үлдэц” гэсэн мэдүүлгээр хохирогч Ц.Огийн биед учирсан хөнгөн гэмтлийг баруун бугалганд учирсан гэмтэл гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан. Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.Огийн бие махбодид халдаж, хутга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ц.Огийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг бүрэн хангасан байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, эр эмийн хардалт, үл ойлголцол зэрэг нь нөлөөлжээ.

 

 Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулгагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

2021 он Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Бын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна.

Шүүгдэгч Н.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн 52,360 төгрөгийг төлөхөө мэдүүлсэн тул хохирогчид гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан ажлын хэсэг нь 10.5 см,шар өнгийн модон иштэй, иш нь 3 хэсэг газарт хадсан, нийт 23.5 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогчийн өмгөөлөгчөөс хэрэгт хавсаргуулахаар өгсөн бичлэг бүхий хуурцаг 1 ширхгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.         

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Бод оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

 4.Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 10.5 см,шар өнгийн модон иштэй, иш нь 3 хэсэг газарт хадсан, нийт 23.5 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогчийн өмгөөлөгчөөс хэрэгт хавсаргуулахаар өгсөн бичлэг бүхий хуурцаг 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Боос 52360 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Од олгосугай.

 

         7.Н.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

      8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН