Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2088

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2017/02088

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

 

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 9 дүгээр баг, 16-23 тоотод оршин суух, Аюулгүйсайханы Амарсайханы /ЖЯ72102867/ нэхэмжлэлтэй,    

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 26-5-31 тоотод оршин суух, Ишийн Бямбацэдэнд /ЖЮ60052061/ холбогдох, 

 

5,520,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Амарсайхан миний бие иргэн И.Бямбацэдэнд “Охин нь магистр хамгаалах гэж байгаа тул яаралтай мөнгөний хэрэг болоод байна. Хүүгийн цалин, охиныхоо багш нар 5 жилд 1 удаа авдаг тэтгэмжийг аваад өгье мөнгө зээлүүлээч гэж утсаар байнга залгаад байхаар нь түүний хүсэлтийн дагуу сарын 10 хувийн хүүтэй нийт 5,600,000 төгрөг зээлдүүлсэн.

Үүнээс 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 30-нын өдрийн хооронд 3,600,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөгийг И.Бямбацэдэнгийн төрийн банкны данс 107800055918, ХААН банкны 5031057863 тоот дансуудад бэлэн, бэлэн бусаар шилжүүлсэн. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойшхи төлөгдөөгүй зээлийн хүү 1,323,767 төгрөгийг 08 дугаар сарын 19-нд төлж, энэ өдрөөс хойшхи үлдэгдэл тооцоог 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч “Иргэд хоорондын хэлцэл” хийсэн боловч одоог хүртэл зээл, зээлийн хүүнд ямар ч мөнгө төлөөгүй, хэлцлийн дагуу үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Өнгөрсөн хугацаанд утсаар холбогдож удаа дараа шаардсан боловч байнга шалтаг тоочиж хойшлуулан огт мөнгө төлөхгүй, холбоо барихгүй байна.

Иймд И.Бямбацэдэнгээс үндсэн зээлийн үлдэгдэл 4,600,000 төгрөг, зээлийн хүүг тооцон хуулийн дагуу үндсэн зээлийн 50 хувьд дүйцүүлэн, 2,300,000 төгрөг, нийт 6,900,000 төгрөг болж байна. Үүнээс: 2016 оны 05 дугаар cap хүртэл авсан зээлийн хүү 1,380, 000 төгрөгийг хасаж тооцсноор 5,520,000 төгрөгийг гаргуулж, хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 5,600,000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Энэ зээлийн үлдэгдэл 5,520,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Амарсайхан нь хариуцагч И.Бямбацэдэнгээс 5,520,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,520,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. А.Амарсайханы нэхэмжлэлтэй, И.Бямбацэдэнд холбогдох 5,520,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 103,270 төгрөгийн тал хувь болох 51,635 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч И.Бямбацэдэнгээс 51,635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Амарсайханд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ