Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/142

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч Ц.Л  

Шүүгдэгч Д.Ч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Чт холбогдох эрүүгийн 2125000000171 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Ц овгийн Д.Ч 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Чыг, согтуурсан үедээ 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 36-4 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 15 настай дагавар охин Э.Нтолгойн тус газар бахиар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Чын мэдүүлсэн: Н тэнээд байсан тул тэгж болохгүй гэж хэлэхэд урдаас хэрэлдээд маргаад үгэнд орохгүй байсан тул гарч пиво уугаад орж ирээд ийм юм болсон. Гэм буруугаа зөвшөөрч байна. Одоо бид хамт байгаа гэх мэдүүлэг,

 

-Насанд хүрээгүй хохирогч Э.Нмөрдөн байцаалтад мэдүүлсэн “... Ч ах гараараа ширээ цохиод сандал өшиглөөд зайлцгаа гээд байсан. ...нэг харсан ээж Ч ахтай ноцолдож байгаад хоёр гарыг нь ширээн дээр дарсан. Ч ах хөлөөрөө ээжийн цээж, хэвлий рүү нэг удаа жийгээд өшиглөж байгаа харагдсан. Ч ах ээжийн зүүн мөр лүү гарыг нь атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би босоод ээжийг яагаад цохиод байгаа юм гээд ээжтэй хамт Ч ахын гараас барилцсан. Ээж намайг гарыг нь барьж бай, цагдаа дуудаад ирье гээд гараад явсан. Ээжийг гараад явсны дараа Ч ах намайг хойш нь түлхэж унагаад ширээн байсан оёдлын машины араас шар өнгийн бариултай бахь гаргаж ирээд бариад гэрээс гарсан Ч ах чи муу ер нь яах гээд байгаа юм гээд толгойн ар дагз хэсэгт нэг удаа цохисон... ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

-Гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...16 цагийн орчим нөхөр Чтар согтуу орж ирээд ширээ, сандал, өшиглөөд цохиод байсан. Миний баруун талын хөлийн дунд чөмөг рүү өшиглөсөн. Охин Номинцэцэг над дээр ирээд аавынхаа гараас хамт барилцсан. Би цагдаа дуудахаар гадаа гараад зогсож байхад Номинцэцэг муухай орилоод гараад ирсэн. Нөхөр Чтар гарч ирээд гартаа байсан жижиг шар өнгийн бахиар охин Номинцэцэгийн толгой руу нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

-Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 259 дугаартай “....Э.Нбиед хуйханд зүүн зулай ясны харалдаа шарх тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт тооцогдоно....” гэсэн дүгнэлт. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 сарын 12-ны өдрийн 119 дугаартай: ...Д.Чын биенээс авсан гэх цусанд 3,1 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р хуудас/,

 

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Үйл баримт: Шүүгдэгч Д.Ч нь2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 36-4 тоот гэртээ 15 настай охин Э.Нтолгойн тус газар бахиар цохиж хуйханд нь зүүн зулай ясны харалдаа шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Чын үйлдлийн улмаас 15 настай дагавар охин Э.Нэрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 259 дугаартай “Э.Нбиед хуйханд зүүн зулай ясны харалдаа шарх тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдоно” гэх дүгнэлт, гэрч Д.Мөнх-Эрдэний “...16 цагийн орчим нөхөр Чтар согтуу орж ирээд ширээ, сандал, өшиглөөд цохиод байсан. Миний баруун талын хөлийн дунд чөмөг рүү өшиглөсөн. Охин Номинцэцэг над дээр ирээд аавынхаа гараас хамт барилцсан. Би цагдаа дуудахаар гадаа гараад зогсож байхад Номинцэцэг муухай орилоод гараад ирсэн. Нөхөр Чтар гарч ирээд гартаа байсан жижиг шар өнгийн бахиар охин Номинцэцэгийн толгой руу нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, хохирогчийн мэдүүлэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

 

Шүүгдэгч Д.Чын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Ч нь гэрийн бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин Э.Нбиед халдсан үйлдлийн шинж, үйл баримт болох үеийн нөхцөл байдал зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Д.Ч нь согтуурсан үедээ 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 36-4 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 15 настай дагавар охин Э.Нтолгойн тус газар бахиар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай байх тул 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд, хүүхэд шилжилтийн насны өөрийн дураар байдалтай хэлсэн үгийг нь хүлээж аваагүй. Үүнд нь эмзэглэж пиво уусан байдаг. Гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа. Ганцаараа ажил хийж амьдралаа залгуулдаг.Торгох ялыг биелүүлэх хугацааг хэсэгчилж тогтооно уу гэж дүгнэлт санал гаргасан байна.

 

Шүүгдэгч гэр бүлийн орчинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай насанд хүрээгүй хүүхдийн биед санаатай халдаж хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугаа анхнаас нь хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Чыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, анх уда тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Насанд хүрээгүй хохирогч Э.Номинцэцэг, түүний хууль ёсны төлөөлөгч нар шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц овгийн Д.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Чт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ