Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00037

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар баг, 3 дугаар хэсгийн 4-04 тоот хаягтай, Борижгон овогт Жалбуугийн Уранбилэг /Регистрийн дугаар МБ62120607, утас-94870915/ холбогдох 4240000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны  өдөр хүлээн авч

                                             

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: …Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2-р багийн 3 дугаар хэсгийн 4-04 тоот хаягт оршин суугч Боржигон овогт Жалбуугийн Уранбилэг нь 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас өрхийн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 4000000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Хугацаа дууссанаас хойш удаа дараа шаардлага тавьж албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн үлдэгдэл 4000000 төгрөг, хүү алданга 240000 төгрөг, нийт 4240000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Уранбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: ... миний бие өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор сум хөгжүүлэх сангаас зээл авах төсөл боловсруулж зөвлөлийн хуралаар хэлэлцэн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 4000000 төгрөг олгохоор шийдвэр гарсан. Зээлийг өрхийн дансанд шилжүүлэн авч төслийн ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байтал оюутан хүү Баянмөнхын бие муудаж 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт ходоодны хүнд хагалгаан орж эмчилгээний зардалд зээлээр олгогдсон 4000000 төгрөгөө зарцуулсан. Одоог хүртэл эмчийн хяналтанд байдаг. Энэ үед миний бие төслийн дагуух ажлаа үргэлжлүүлэн хийж чадаагүй болно. Зээлийг сум хөгжүүлэх сантай дахин тохиролцож 2017 онд бүрэн төлж барагдуулна. Гэрээг сунган дахин график гаргуулан 2016 оны 12 дугаар сарын 30-нд 100000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-нд 100000 төгрөг, 2 дугаар сард 100000 төгрөг, 3 дугаар сард 100000, 4 дүгээр сард 420000 төгрөг, 5 дугаар сард 420000 төгрөг, 6 дугаар сард 1500000 төгрөг, 7 дугаар сард 1500000 төгрөг нийт 4240000 төгрөгийг сар бүрийн 30-нд хугацаа хэтрүүлэхгүй хийж дуусна. Миний бие 4240000 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Баянгол сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Ж.Уранбилэгээс 4240000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Уранбилэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Ж.Уранбилэг 4240000 төгрөг гаргуулах тухай Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Уранбилэг нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг Даргын Тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч  Ж.Уранбилэгээс улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 41395 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ