Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/522

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

иргэдийн төлөөлөгч: Э.Энэрэл,

улсын яллагч: В.Батдэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Б-,

насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.А-,

Шүүгдэгч: Б.М-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8,  12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105006690533 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.М-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.М- нь согтуугаар 2021 оны 4 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21-703 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Б-тай маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хутгалж алах явцдаа түүнд олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн нь “Хүнийг алах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж, “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” үйлдсэн,

- Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23а байрны 26 тоотод 2021 оны 02 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Б-ын бага насны хүүхэд болох 8 настай Б.П-гийн хөх, гуя, уруул, хүзүү, бэлэг эрхтэнд хүрч, хуруугаа удаад дараа оруулж, хөдөлгөн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн” Хүчиндэх гэмт хэргийг “...бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.М- шүүх хуралдаанд: “...Би яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Охинд наадмын өмнө амралтаараа ирэхдээ “S7” маркийн гар утас авч өгсөн. Гар утас авчирч өгсөн нь миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа байсан байна. Цагаан сарын дараа фейсбүүк хаяг нээгээд өгчих гээд хэлж байхад нь би жоохон хүүхэд фейсбүүк хаяг нээж болохгүй гэж хэлж байсан. Цагаан сарын дараа охин өөрийн нэр дээр фейсбүүк хаяг нээсэн байсан. Охин фейсбүүкээр найз нөхөдтэй болж, өөрийн зургаа цахим орчинд тавьсан байхад нь болохгүй гээд болиулсан. Удалгүй би хөдөө ажил руугаа явсан. Намайг ажилдаа явсны дараа талийгаач утсаа салгаад архи уугаад явсан болохоор нь талийгаачийн дугаарыг блоклосон. Тухайн үед талийгаачийн ажил 5 өнгөрөөгөөд тардаг байсан. Би 5 цагаас хойш талийгаачтай охины утсаар ярьдаг байсан. Охинтой ээжийг нь асууж залгаж л ярьдаг байсан. Би 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэг гар утасны мессежнээс болж үүссэн. Тухайн үед охины утсаар л талийгаачтай харьцдаг байсан. Талийгаачийг удаа дараа зодсон асуудал байхгүй. 2 удаа л гар хүрсэн. Би охины мэдүүлэгтэй танилцсан. Би талийгаачтай уулзаад 3 жил болж байна. Охины биед гар хүрээгүй, яллах дүгнэлтэд дурдсан тийм асуудал болоогүй. Охин тийм мэдүүлэг өгөхөөр ч хүүхэд биш. Юм асуухаар толгой дохиж юм уу, толгой сэгсэрч хариулт өгдөг. Охинд үг зааж өгсөн байна. Хүн амины хэрэг болох болсон шалтгаан нь сэтгэл санааны гүн хямралд орсон байсантай холбоотой. Тухайн өдөр гэртээ ирээд 2 лааз пиво уугаад байж байтал талийгаач гэртээ орж ирсэн. Талийгаачаас эгч, дүүтэйгээ ярьсан уу гэж асуухад эгч дүү 2 уурлаад байна гэж хэлсэн. Тэгээд би сэтгэлээ тайвшруулах гээд 0,5 архи аваад ганцаараа уусан. Дахиж архи аваад хуваагаад уусан. Тэгээд бид 2 маргалдаж байх явцад талийгаач манай эгч, дүү нар чамд 3 жилийн ял өгнө гэсэн “чи 3 жилийн ял” аваад явчих гэж хэлэхээр нь талийгаачийг нэг цохих  шиг болоход миний гарт хутга байсан. Эхэлж нэг хутгалсан үйлдлээ санаж байна. Бусдыг нь мэдэхүй байна” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-гийн шүүх хуралдаанд: “...Хүүхдийг доромжилж, ээжийнх нь амь насыг хохироосонд гомдолтой байна. Нийт 89.000.000 төгрөг нэхэмжилж байна“ гэв.

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А- шүүх хуралдаанд: “...С.Б- эгчийн нэхэмжилсэн мөнгө дээр нэмж нэхэмжлэх зүйлгүй. Гомдолтой байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаач спортын төв ордонд 2020 оны 8 дугаар cap хавьцаа үйлчлэгчийн ажилд ороод ажилд орсон гээд надад хэлж байхад нь би баяр хүргэж байсан юм. Ингээд 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр талийгаачтай хамт ажилладаг эгч Оюунаагаас Б- өчигдөр шөнө М- намайг зодчихлоо гээд цус нөжтэйгөө хутгалдсан орж ирсэн. Мөн миний нэг чих сонсохгүй байна гэж ярьж байсан гээд эгчийн зодуулсан байх үеийн зургийг над руу явуулсан. Сая гараад коронагийн шинжилгээ өгнө гээд гараад явлаа та нар энэ хүнээс нь холдуулахгүй бол хэцүү байна даа гэж байсан. Би тэгэхээр нь М-гийн 91407050 дугаарын утас руу залгахад шууд таслаад эргэж өөр дугаараас М- байна гэхээр нь “би Б- байна, чи миний эгч болон эгчийн охинд дахиад хурууныхаа үзүүрийг хүргээд үзээрэй” би шийдүүлдэг газраар нь шийдүүлнэ, хууль журам гэж байгаа шүү, чамаас гуйж байгаа юм биш чамд анхааруулж байна” гэхэд өөдөөс юм ярих гээд байхаар нь би чамтай дахиж ярих юм байхгүй гээд утсаа тасалсан. 2021 оны 3 дугаар сарын сүүлчээр болон 4 дүгээр сарын эхээр эгч надтай хэд, хэдэн удаа утсаар яриад М-гийн эсрэг өгсөн өргөдлөө буцаачих гээд гуйгаад байхаар нь “чиний гуйснаар өргөдлөө буцаахгүй ээ, наадах чинь гэмтэй буруутай, буруугүй бол тэрүүгээрээ шалгагдаад тогтоогдоно, чи надаас ийм юм гуйж ярих гэж байгаа бол би чамтай утсаар ярихгүй ээ” гэж хэлээд тасалсан байдаг юм. Энэ нь ямар учиртай юм бэ гэвэл талийгаачийн 8 настай охиныг М- хүчирхийлсэн бэлгийн дарамт үзүүлсэн үйлдэл гаргасан байсан тул цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байсан юм. 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 15:38 цагт эгчийн 88740073 дугаарын утаснаас миний 91996665 дугаарын утас руу залгахаар нь би нөгөө М-гаа гуйж ярих гэж байна гээд утсыг нь аваагүй ээ. Мөн орой нь 22:07 цагт над руу эгчийн утаснаас залгахаар нь би мөн дуудлагыг нь аваагүй ээ. Би 3 дугаар сарын 17-нд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгээд 3 дугаар сарын 22-ноос хойш эгч над руу М-тай холбоотой асуудлаар байнга залгаж ярьж байсан. Би өнөөдөр өглөө 10:49, 10:50 цагт эгчийн 88740073 дугаарын утас руу 2 удаа залгахад холбогдох боломжгүй байсан. Мөн 12:04, 12:06 цагуудад залгахад холбогдох боломжгүй байгаад байсан. Би аавтай өнөөдөр 10:45 цагт залгаж Б- тантай ярьсан уу, нөгөө коронагийн шинжилгээ нь юу гэж гарсан юм бол гэхэд аав миний утсыг авахгүй л байх шиг байна гэсэн. Удалгүй цагдаагаас над руу залгаад хүрээд ирээч гэж хэлсэн. ...Бид нар талийгаачийн эд зүйлсийг янзалж байхад цүнх дотроос нь 899.900 төгрөгөөр лизингээр утас худалдаж авсан баримт гарч ирсэн байсан. Бид нар П-гаас асуухад ээж М- ахыг хөдөө яваад ирэхэд нь 3 дугаар сарын 15-ны өдөр утас худалдаж аваад Цэргийн баярын бэлэг гээд бэлэглэсэн гэж ярьж байсан. Цалингаа барьцаалсан зээлээр уг гар утсыг авсан байсан бөгөөд яг л 899.000 төгрөгийн зээл авсан байдаг. Хоёр жилийн хугацаанд буюу 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар байсан. Нийт хүүтэйгээ хамт 1.250.000 орчим төгрөг болохоор байсан юм байна лээ. Үүнээс харж байхад талийгаач эгч маань М-д их л сайн хандаж байсан нь илт байгаа юм аа. Харин М- нь эгчийг минь байнга зодож дарамталдаг гэр бүлийн хүчирхийлэл дор байлгадаг байсан юм байна лээ. ...Мөн ажил явдлын үеэр талийгаач эгчийнхээ хувцас хунарыг янзалж байхад миний АНУ-аас эгчид авчирч өгч байсан ягаан өнгийн срочкон цамц гарч ирсэн. Гэтэл П- энэ цамцыг хараад “аниа энэ цамцанд би дүргүй, үүнийг хараад надад аймар муухай санагддаг” гэсэн. Би яагаад тэгж байгаа юм бэ энэ цамц чинь гоё, аниа нь ээжид нь авчирч өгсөн” гэхэд “ээж наадахыг чинь өмсчихсөн гоё харагдаад гоёчихсон байж байхад М- ах чи хэндээ сайхан харагдах гээд байгаа юм гээд миний нүдэн дээр ээжийг барьж аваад зодоод энэ байшингийн хана руу ээжийг авч биеэр нь саваад ханыг нь цөмөлчхөж байсан гэж хэлсэн. Би тэгэхээр нь чи яасан юм, чамайг зодсон уу гэхэд үгүй ээ би буланд очоод суучихдаг, тэгээд ээжийг зодоод л байсан гэж хэлсэн. Ер нь тэгээд бодоод байхад талийгаач эгч маань их хүчирхийлэл доор амьдардаг байсан болоод бид нар болон ар гэрийнхнээсээ их нуудаг байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 48-53/,

Насанд хүрээгүй хохирогч Б.П-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ээж Б-, өвөө С- нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23а байрны 26 тоотод амьдардаг ба манай ах С- нь Энэтхэг улсад шашны сургуульд сурдаг. Бас манай гэрээр Д- ах хааяа ирж хоноод явдаг. Манай ээжтэй танилцсанаас хойш манай гэрээр ирдэг болсон. Би ээжтэй хэзээ танилцсан талаар мэдэхгүй. Д- ахын гэр нь Улиастайд байдаг ба хөдөө таван толгойд том машинаар нүүрс зөөдөг ажил хийдэг. Д- ах Өмнөговь аймагтаа ажиллаж байгаад хотод ирэхээрээ манай гэрт байдаг. Манайд байхдаа орон дээрээ утсаа ухаад л байж байдаг. Тэгээд ээж болон дүүгийнхээ гэрт очихоороо архи уучихдаг. ...Би он, cap, өдрийг нь сайн санахгүй байна. 2021 оны 02 дугаар сард цагаан cap болох гэж байхад Д- ах манай гэрт ирээд манайд байсан. Манай гэр 3 өрөөтэй ба өвөө том өрөөнд зурагт үзэж байсан. Ээж газар ор засаад хэвтэж байгаад унтаад өгсөн ба би Д- /М-/ ахтай орон дээр хэвтэж байсан. Д- /М-/ ах киногоо үзэж дуусчхаад над руу харсан ба би буруу хараад хэвтэж байсан чинь намайг тэврээд миний мөөмөнд хүрээд илсэн. Тэгснээ дараа нь миний онионд /шээдэг газрыг хэлдэг гэж заав/ хуруугаа хийсэн. Тухайн үед аймар өвдөөд би уйлаад болиоч гэж хэлсэн чинь юу ч дуугарахгүй гараа авахгүй байсан. Тэгээд хэсэг байж байснаа гараа аваад буруу хараад унтаад өгсөн. Тухайн үед нулимс урсаад аажуухан уйлсан. Маргааш өглөө нь босчхоод Д- /М-/ ax надад “өчигдөр оройны болсон асуудлаа хэнд ч хэлж болохгүй шүү” гэж хэлсэн. Д- ах цагаан сарын хөл хорионы үед манай гэрт байсан ба 2021 оны 02 дугаар сарын 23-ны үед байсан санагдаж байна. Манай гэрт том аниа болон Хумай аниа /Б-/ эгч нар ирнэ гэсэн чинь Д- /М-/ ах Улиастайд байдаг гэр рүүгээ явсан. ...би унтах гэж байсан чинь ээж намайг сэрээгээд Д- /М-/ ахын гэр рүү явна гээд дагуулаад л явсан. Бид хоёр шөнө явсан. М- ахын гэрт очиход өөрөөс нь өөр хүн байгаагүй ба бид гурав цуг унтацгаасан. Шөнө унтаж байгаад би ус уух гээд босож хэвтэхдээ Д- /М-/ ахын урдуур хэвтсэн. Тэгсэн Д- /М-/ ах намайг тэвэрч аваад миний онионд /шээдэг газрыг хэлдэг гэж заав/ хуруугаа хийгээд өвдсөн. Тэгэхэд нь би гарыг нь түлхсэн боловч гараа авахгүй байж байгаад ээж сэрэх гэсэн чинь Д- /М-/ ах гараа авчихсан. Тэгээд байж байгаад ээж, Д- /М-/ ах бид гурав боссон. Ээж, бид хоёр Д- /М-/ ахын гэрт хоёр хоноод гэр рүүгээ харьсан. ...Хумай /Б-/ эгч манай гэрт ирээд яагаад фэйсбүүк нээсэн юм гэж надаас асуугаад тэгээд бид хоёр өвөөгийн өрөөнд орж ярилцсан ба би Хумай аниадаа Д- ах намайг яасан бэ гэдгийг бүгдийг нь үнэнээр нь хэлсэн. Тэгсэн чинь Хумай аниа намайг өвөөгийнхөө өрөөнд унтаж байгаарай, Д- ахыгаа байх хугацаанд битгий жижиг өрөөнд ороорой гэж хэлсэн. Би тухайн үед айсандаа хүмүүст хэлэхгүй байсан. Намайг Д- ах хүнд битгий хэлээрэй, хүнд хэлбэл хохино шүү гэж хэлж байсан. Манай ээжийг архи уухаараа 4-5 удаа зодож байсан. Нэг удаа нүд рүү нь цохиод үснээс нь зулгаасан. Тэгээд цагдаа дуудаж өгсөн ба ээж маргааш өглөө нь очиж авдаг. Ээж маань бас Д- ахаас айдаг. ...Би Хумай /Б-/ аниагаас айдаггүй. Хумай аниа надад дандаа зөв юм ярьж зааж өгдөг. Надад дандаа тусалдаг. Тийм болохоор би худлаа ярьж байгаагүй. ...Д- ах дандаа над руу түрүүлээд бичдэг. Тэгэхээр нь би хариу бичдэг. Гэхдээ би мессеж бичих дургүй байдаг ч айгаад хариу бичдэг. ...Энэ мессежнүүдийг бүгдийг нь би бичсэн. Ээжийг ажилдаа явсан хойгуур Д- ах над руу мессеж бичсэн” гэсэн мэдүүлэг /хх 2-н 8-13/,

Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр би Бугат 112-р эргүүлийн чиглэлд цагдаа жолооч цагдаагийн дэд ахлагч М.Г-ын хамт БГД-ийн 8, 10, 13-р хороодын нутагт дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. БГД-ийн 21-р хорооны нутагт ажиллах автомашин засвартай гараагүй байсан юм. Өглөөний 10:30 цагийн орчим 21-р хорооны хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Д.Эрдэнэхүү залгаад “БГД-ийн 21-р хороо, Горькийн 21-703 тоот хаягаар ороод шалгаарай, СХД-ийн цагдаагийн 1-р хэлтэс дээр эхнэрээ би хутгалчихлаа гэсэн залуу орж ирсэн байна” гэж надад хэлсэн. Би уг хаяг дээр цагдаагийн дэд ахлагч Ганбаатарын хамт хоёулаа очиж шалгахад хашааны жижиг хаалга онгорхой, хаалгыг тогшиход хүн гарч ирэхгүй байхаар нь Ганбаатарын хамт байшин руу орохоор очиход байшингийн гадна хаалга онгорхой, дотор хаалга бас онгорхой байсан. Буйдангийн өмнө хэсэгт доошоо дөрвөн хөллөж сөхөрч суусан байдалтай эмэгтэй хүний цогцос байсан ба нуруун хэсгээс цус гарч хивсэн дээр нэлэнхийдээ цус болсон байсан. Тухайн үед 103 дуудаж, Бугат -10-т мэдээлэл өгөөд байж байтал араас СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч нар тухайн хаяг дээр оршин сууж байсан гэх хамтран амьдрагч Буянхүүгийн М-г дагуулан авчирсан. М-г баривчлан машинд гавлаж суулгасан. 103-ын эмч ирж үзээд нас бараад 24-36 цаг орчим болсон байна, нэлээн удсан байна гэж хэлсэн. Ингээд тус цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хэргийн газрыг хамгаалан хүлээлгэн өгч ажилласан байгаа” гэсэн мэдүүлэг /хх 1-н 55-56/,

Гэрч М.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...уг хаяган дээр явж очиход хашааны хаалга, гэрийн хаалга онгорхой байсан ба байшинд ороход орны хажуу талд нэг эмэгтэй сөхөрч суусан байдалтай байхаар нь “хөөе эмэгтэй” гэж хэлэхэд ямар нэгэн хариу байхгүй, нуруунаас нь цус гарч тэр хавиар нилэнхүүдээ цус болсон ямар нэгэн хөдөлгөөнгүй нас барсан байсан. Мөн орны хажууд талд их том хэмжээтэй хутга байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 58-59/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ахмад Батгэрэл тэр хүнээс “хаанаас яваа юм бэ” гэж асуухад тэр залуу “би хорооллын эцсээс их Нарангийн оршуулга дээр ахынхаа шарил дээр оччихоод явж байна, би эхнэрээ алчихсан юм аа” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 61-62/,

Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр би өөрийн гэр болох СХД-ийн 26-р хороо Алтан овоогийн 39-74 тоотод хонины гэдэс чанахаасаа өмнө М-г ахыг дуртай учраас өдрийн 12 цагийн үед яриад та ирж гэдэс идээрэй гэхэд ах нь амжихгүй байхаа дараа нь больё гэж хэлсэн. Би хаана явж байгаа талаар асуугаагүй ээ. Ингээд оройн 23:30 цагийн орчим би гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт “ашен бокс” суваг дээр солонгосын олон ангит кино үзэж байхад хашааны хаалга онгойгоод машин ороод ирсэн. Харсан чинь М- ахын машин байсан. М- ах гаднаас бага зэрэг халамцуу гуйвсан шинжгүй ганцаараа орж ирээд машиныхаа түлхүүрийг надад өгөөд “энэ машины түлхүүрийг ав “ гэхээр нь би гайхсан. Би “яасан юм бэ, М- ах та хаанаас ирэв” гэхэд “хорооллын харанхуйгаас хашаанаасаа ирлээ” гэсэн. Б-ын гэр байдаг гэр хорооллыг “харанхуй” гэж дууддаг юм. Тэгснээ ах О-ын ууж байгаа архинаас байна уу гэхэд би байгаа шүү дээ гээд Отгоогийн ууж байсан дээрээс нь нэг татсан 0.5 л хэмжээтэй “Арвай” нэртэй архийг 2 ширхэг улаан “вест” тамхины хамт өгсөн. Манай нөхөр О- тухайн үед унтаж байсан ахыг орж ирэхийг мэдээгүй юм. Удаагүй ах гэрээс гарахаар нь би араас нь дагж гартал М- ах “ах нь баларсан, тэр авгайг бараг алчихсан байхаа гээд уйлаад” байхаар нь би тухайн үедээ итгээгүй. ...М- ах тэгснээ архиа халаасандаа хийгээд машинаасаа куртикээ аваад хашаанаас гараад явсан. Ах хашаанаас гараад гудамжаар дээшээ өгсөөд явсан ба араас нь хараад хэсэг дагахад уурлаад миний дүү ор ахынхаа араас битгий дага гэсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 65/,

Гэрчээр С.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нөхөр Б.М болон хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг ба миний төрсөн эгч С.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23а байрны 26 тоотод охин П-гийн хамт амьдардаг юм. Манай дүү С.Б-ын гэрт одоогоос жил хагасын өмнөөс Буянхүүгийн М- гэх залуу орж гараад хонож, өнжөөд явдаг болсон ба тухайн залуу нь нүдэнд их хүйтэн, болохоор би харьцдаггүй байсан. М- нь Өмнөговь аймагт Гашуун Сухайтаас Цагаан хад руу тээврийн жолооч хийдэг байж байгаад одоо яваагүй байгаа. Өчигдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн фэйсбүүк үзэж байтал манай зээ дүүгийн зурагтай, нэртэй фэйсбүүк гараад ирсэн. Тэгэхээр нь би Б- руу залгаад “хүүе яахаараа 8 настай хүүхэд фэйсбүүк нээсэн байдаг юм бэ, хэзээ хэн нээж өгсөн юм бэ” гэж асуусан чинь П- өөрөө утсан дээрээ нээчихсэн байсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би П-гийн фэйсбүүк рүү орж ямар хүмүүстэй найз байгаа талаар харахад ээжтэйгээ болон М-, өөр хүмүүстэй найз байсан. Бас ямар группт байдаг талаар харахад ангийнхаа группээс өөр группт байгаагүй. Би П-тай утсаар ярьж фэйсбүүкийн нэр, паспортыг нь аваад өөрийнх нь фэйсбүүкийг шалгахад М-тай чаталсан чатууд байсан ба тухайн чатад М- нь П-г үнсье, санаад байна, тэврээд хэвтэх юмсан, хайраа гэх мэт чатууд бичсэн байсан. Тус чатыг уншаад миний уур маш их хүрч П-гийн гэр рүү очсон. Намайг гэрт нь очиход П- өвөөтэйгөө хоёулаа байж байсан ба би ааваас /С-/ Б- хаачсан юм бэ гэж асуусан чинь М-г гаднаас тосох гээд гарчихлаа гэж хэлээд удаагүй байж байтал гаднаас Б-, М-г дагуулчихсан хөнжил, гудас, цүнхтэй хувцас зэргийг барьчихсан орж ирсэн. Тэгээд би аавд та П-гаас алхам ч холдож болохгүй шүү би Б-тай уулзчихаад ороод ирье гэж хэлээд дагуулаад гарсан. Тэгээд би ээжид нь чатуудыг нь харуулсан чинь Б- нь оошоосон шинжгүй ярихаар нь би уур хүрээд дотроо хүүхэдтэй л уулзъя гэж бодоод гэр рүү нь дагуулж орсон. Гэрт ороод П-г дуудаад гэрийн мухрын өрөө рүү дагуулж ороод хаалгыг нь хаагаад хоёулхнаа ярилцсан. Тэгсэн чинь П- надад хэлэхдээ 2 сард цагаан сарын дараа шөнө би газар унтаж байсан чинь М- ах тэврээд унтъя гээд миний өвөрт орж ирсэн. Тэгснээ миний хөх хэсэгт хүрсэн, цээж болон гэдсэнд хүрсэн, гуянд хүрсэн бас миний “онионд” /бэлэг эрхтэн хэлж байгаа/ хүрч миний “онио” руу хуруугаа хийсэн. Бас миний уруул дээр үнсэж хацар дээр үнссэн гэж ярьсан. Гэхдээ би охиноор яриулахдаа өөрөө бүгдийг нь асууж хариулт авсан. Энэ байдал нь 4-5 удаа дандаа, шөнийн цагаар болсон, М- ах надад хэлэхдээ: “энэ асуудлыг хэнд ч хэлж болохгүй шүү” гэж хэлэхээр нь би “хэнд ч хэлээгүй” гэж хүүхэд надад хэлсэн. Тэгээд би уулзчихаад гэрээс нь гараад явсан ба П- ээж болон өвөө, М- нартай үлдсэн. Тэгээд би өнөөдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна. Намайг Б-ын гэрт байх хугацаанд М- голын өрөөнөөс ерөөсөө гарч ирээгүй ба Б-аас М-гийн регистрийн дугаарыг нь асуугаад тэмдэглэж авсан. ...П- нь Б-ын 2 дахь хүүхэд байгаа юм. П-д нэг ах айдаг ба ах нь одоо Энэтхэг улсад шашны сургуульд суралцаж байгаа. П- ээжтэйгээ хоёулаа хамт амьдардаг ба ээж Б- нь Спортын төв ордонд үйлчлэгч хийдэг юм. Манай эгч Б- нь хүнтэй сууж байгаагүй ба хоёр хүүхэд нь хоёулаа өөр, өөр эцэгтэй. Манай эгч хүнд ер нь их итгэмтгий, гэнэн хүн байгаа юм. П- нь Улаанбаатар хотод 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн ба төрснөөс хойш эхийн гар дээр хүмүүжиж байгаад цэцэрлэгээр хүмүүжиж одоо Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 153 дугаар сургуульд сурч байгаа. П- нь зан араншингийн хувьд хүнд их итгэмтгий, оюун ухааны болон хэл ярианы хөгжил хэвийн хүүхэд ба сүүлийн үед дуу цөөтэй болчихсон санагдаж байгаа. Хүний үгэнд сайн ордог, дуулгавартай, зөөлөн зан ааштай хүүхэд байгаа" гэсэн мэдүүлэг /хх 2-н 14-16/,

Гэрч С.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Би охин Б-, зээ охин П- нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23а-26 тоотод амьдарч байна. 2019 оны 10 дугаар сараас эхлээд М- гэх залуу манай гэрээр орж гараад, хонож өнжөөд явдаг болсон. 2020 оны өвөл бараг манай гэрт өвөлжсөн. ...П- худлаа ярьж байгаагүй. Хүнд худлаа ярьж байсан тохиолдол гаргаж байгаагүй. Хичээл сурлагын хувьд сайн хүүхэд байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх 2-н 20-21/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 21-703 тоотод 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цаг 50 минутад үзлэгийг эхэлж, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цаг 20 минутад үзлэгийг дуусгасан бөгөөд үзлэгээр том өрөөнд урдаас хойд зүгт чиглүүлсэн байх ба буйдан дээд хэсэгт бор эрээн 80 см урттай дэр хойд булан хэсэгт бор алаг дэр тавьсан, хар өнгийн ханцуйгүй цамц тавьсан байдалтай, орны хөл хэсгээс хойд зүгт хандуулан газарт үргэлжлүүлэн тавьсан байдалтай байх бөгөөд уг буйдангийн баруун буюу орны урд хэсэгт хойд зүгт толгой хандуулсан, хоёр хөл өвдөгний үеэр нугалж доош харсан байдалтай, зүүн гараа тохой хэсгээр нугалж, гарын алга дэлгэж доош харуулсан, толгой, дух хэсгээр бугуй хэсэгт тулсан, гарын шуу цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, баруун гараа тохойн үеэр босгож оронд наасан, гарын сарвуу хагас атгаж газар тулсан байдалтай, цэнхэр өнгийн цагаан эмжээртэй ханцуйгүй фодболк өмссөн, нуруу хэсэг ил гарсан ногоон өнгийн өмд өмссөн, толгой үс нь хар өнгийн боолтоор боосон байдалтай, хөнжил цээжний доогуур хийж бие ороосон, цэнхэр өнгийн фодболк нь зах хэсгээс доош улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг цогцос байрлах шал дээр улаан алаг өнгийн хивс дэвссэн, хивс нь их хэмжээний улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, толгой хажууд саарал өнгийн гар утас тавьсан байх бөгөөд уг газраас Б дугаар тавьж гэрэл зургаар бэхжүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс цагаан өнгийн маарлаар дээж авлаа. Уг цогцос нь баруун талд 4 хөлтэй модон ширээ дээр үзэм гэх 1.5л ундаа задалж уусан. Мөн 1 литрийн Golden гэх ундаа, YEMI RAKI гэх бичигтэй шилэн аяга тавьсан байх бөгөөд уг шилэн аяга дээр Г- тэмдэг тавьж гарын мөр бэхжүүлэв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 1-н 10-27/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...уг цогцос нь 1м 58 см урттай биеийн хэлбэр галбир зөв, дунд зэргийн мах мариатай 45 настай, эмэгтэй хүний цогцос байна. Цогцос хөшсөн, мөчид бүрэн, хүүрийн толбо нүүр, цээжний баруун хэсэг, хэвлийн зүүн хэсгээр, хөлийн ул хэсгээр хөхөлбөр ягаан өнгөөр үүссэн, дарахад арилахгүй, нүдний эвэрлэг тунгалаг, бүдгэвтэр, хүүхэн хараа 2 талд ижил өргөссөн, хамрын нуруу бүтэн, доод уруулын хазагдсан, дээд уруулын салстад нөж наалдсан, арилгахад гэмтэл байхгүй, хэвлий хавирганы нумаар арьс цагаан, цэвэр, гадна бэлэг эрхтний хөгжил зөв, толгойдоо 28 см шулуун, өтгөн бор өнгийн үстэй, гэмтэл нь цээжний зүүн хэсэгт 2-3 дугаар хавирганы завсар, өвчүүний хажууд хөндлөн байдалтай, зах ирмэг тэгш, баруун төгсгөл нь хурц, зүүн төгсгөл нь тэгш өнцөгт хэлбэртэй хана нь тэгш, багаж хийхэд цээжний хөндий рүү бага зэрэг дээрээс доош чөлөөтэй нэвтэрч байв. Зүүн шууны урд хажууд доод хэсэгтээ 2-8 цагийн байрлалд 2 см урт, зүүн төгсгөлөөс 1.5 см зураглалаар төгссөн арьсыг гэмтээсэн, баруун бугуйн урд хэсэгт 2-7 цагийн байрлалд 8 см урт, зах ирмэг нь 2 шүд бүхий доороосоо дээш налуу арьс өөхлөг гэмтсэн, зүүн далны дотор 3-р нугалам харалдаа хөндлөн байрлалтай, зах ирмэг нь тэгш баруун төгсгөл нь хурц, зүүн төгсгөл нь мохоо, хананы доороосоо дээш налуу 4 см гүн шархтай, зүүн мөрний зүүн өнцгөөс нь бүдэг 1.5 см зулгаралттай улаан өнгийн зулгаралттай байв. Нас бараад 28-аас 30 цаг болсон байна” гэсэн тэмдэглэл /хх 1-н 22-25/,

Шинжээчийн 721 дугаартай дүгнэлтэд: “Талийгаач С.Б-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Цээжний зүүн дээд хэсгийн зүүн 3, 4-р хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, гол судас, баруун уушги, цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн дотуур цус алдалт /1500 мл/, 2 уушгины авчийлт, нуруу, баруун бугуй, зүүн мөрний хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цээж, нуруу, баруун бугуй, зүүн мөрний шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Хүзүүний зулгаралт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач С.Б- нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, гол судас, баруун уушги, цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтлийн улмаас 2 уушгины авчийлт, цус алдалтын шоконд орж нас баржээ. АВО системээр В 3-р бүлгийн цустай байна. Цусанд 3,1 промилли, ходоодны шингэнд 7.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэг хамаарна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Үтрээ, шулуун гэдэснээс авсан арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна. Бэлгийн замын халдварт өвчингүй байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна” гэх дүгнэлт /хх 1-н 77-80/,

Шинжээчийн 2439 дугаартай дүгнэлтэд: “...Б.П-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.  Шүүх биологийн шинжилгээгээр үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна. Шүүх бактериологийн шинжилгээгээр заг хүйтэн, трихоманойдын халдвар илрээгүй байна. Охин хальс хөндөгдөөгүй байна” гэсэн дүгнэлт /хх 2-н 38-39/,

Шинжээчийн 2703 дугаартай дүгнэлтэд: “...Б.М- хурьцал үйлдэх чадвартай байна. Б.М- шинжилгээгээр бэлгийн замын халдварт тэмбүү өвчний архаг халдвар өвчтэй байна” гэсэн дүгнэлт /хх 2-н 47-48/

Сэтгэц эмгэг судлалын 219 дугаартай дүгнэлтэд: “...Б.П- нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байна. ...сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байна. ...гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн өвчтэй байсан гэх шинж тэмдэг үгүй байна. ...сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байна. ...П- нь үзсэн харсан сонсоон зүйлээ өөрийн насны түвшинд тусган авч илэрхийлэн ярих чадвартай байна. ...эмнэл зүйн үзлэг, ярилцлагын явцад уг хэрэгтэй холбоотойгоор үүссэн байх боломжтой айдас түгшүүрийн хэвийн хариу илэрсэн ба энэхүү хариу урвал нь нойрны хямрал, болсон хэргийн талаар ярихаас зайлсхийх, болсон хэргийн тухай бодогдоход айдас түгшүүр төрөх зэрэг шинжүүдээр илэрч байна. Б.П-д илэрсэн айдас түгшүүрийн хэвийн хариу урвал нь хэдий хугацаанд арилахыг тодорхойлох боломжгүй. Б.П-тай хийсэн эмнэл зүйн үзлэг, ярилцлагын үед сэтгэл зүй, оюуны хөгжлийн хоцрогдлын шинж тэмдэг илрээгүй” гэх дүгнэлт /хх 2-н 49-50/,

Сэтгэц эмгэг судлалын 316 дугаартай дүгнэлтэд: “...Б.М- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...хэрэг хариуцах чадвартай байна. ...Б.М- нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна” гэх дүгнэлт /хх 1-н 154-155/,

Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хохирогч Б.П-гийн охин хальсанд гэмтэл байхгүй. Хэрэв хохирогчийн бэлэг эрхтэн рүү хуруугаа гүн хийсэн тохиолдолд гэмтэл үүсэхээргүй охин хальс байсан. Бэлэг эрхтний наагуур, охин хальснаас наагуур оролдож, ингэх тохиолдолд охин хальс гэмтэхгүй байх боломжтой. Уг асуудлыг тогтоох боломжгүй. Миний үзсэн охин 8 настай хүүхэд байсан. Миний асуусан асуултад өөрөө бүрэн гүйцэд хариулж байсан. Бэлэг эрхтэнг эмнэлгийн орчинд үзэхэд багаж хэрэгсэл болон бүх зүйлийг сонирхож харж байсан /хх 2-н 45-46/,

Шинжээч эмч Б.Насанбурмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Үзүүлэгч Б.П-тай хийсэн эмнэл зүйн үзлэг, ярилцлагын явцад айдас түгшүүрийн хэвийн хариу урвал илэрч байсан. Уг хариу урвал нь тухайн хэрэг явдалтай холбоотойгоор үүсэж байгаа айдас түгшүүр бөгөөд энэхүү айдас түгшүүр нь П-гийн хэвийн амьдралын хэв маягт төдийлөн нөлөөлөхүйн бус зөвхөн тухайн хэрэгтэй холбоотойгоор үүсэж байгаа тул түгшүүрийн хэвийн хариу урвал гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг /хх 2-н 53/,

Насанд хүрээгүй хохирогч Б- овогтой П-гийн Нас тоолсон тухай тэмдэглэлд: “...Хэрэг гарсан гэх 2021 оны 02 дугаар сарын байдлаар 08 нас 07 сартай байсан байсан байна” гэсэн тэмдэглэл /хх 2-н 1/,

Сэжигтэн, яллагдагчаар Б.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “...талийгаачийг сэрээх гэж оролдсон ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Гэрт цахилгааны цагаан өнгийн утас байж байхаар нь өөрийнхөө амийг хорлоё гэж бодоод таамбарын дээд талын хөндлөвч модноос уях гэсэн боловч дээшээ авирч чадаагүй. Тэгээд би талийгаачийг тэр чигт нь орхиод хаалгаа цоожлолгүй гараад өөрийнхөө 41-09 УНК билүү дугаартай хар өнгийн делика маркийн машинаа унаад гүүр урагшаа гараад айлуудын гудамжаар явж байгаад 21-р хороолол руу ороод их нарангийн улаан чулуутын хогийн цэгийн тэнд байх төрсөн дүү Мөнхцэцэгийн гэрт очсон. Намайг гэрт ороход Мөнхцэцэг нөхөр Отгоо хүүхдүүдтэйгээ хамт байсан. Би дүү Мөнхцэцэгийг гэрээс гаргаж ирээд “ах нь баларсан” ээж, аавыгаа хашаандаа авчраарай гээд машинаа тэдний хашаанд үлдээсэн. Энэ үед цаг 23:00 цагийн орчим болж байх шиг байсан байхаа хараагүй. Отгоогийн гэрийн хөргөгчинд байсан тал шил арвай нэртэй архийг аваад хашаанаас нь гараад хойшоо нарангийн энгэр лүү явган алхсан. Би нас барсан ахынхаа газар дээр очиж тэндээ судсаа ханая гэсэн бодолтой очсон юм. Тэгэхдээ ахынхаа газрыг хайгаад олохгүй байхаар нь эрж байх замдаа архиа ууж дуусгасан. Тэнд харанхуй байсан учраас оршуулгын дунд байсан байхаа жалганд сууж байхдаа шил аваад баруун гарынхаа шуун тус газарт зүссэн. Цус нэлээн гараад хувцас нойтон оргиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 173-176/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1-н 9, 230/, хохирогчийн өргөдөл /хх 1-н 231/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 36-43, 232-246/,  шинжээчийн 1247 тоот дүгнэлт /хх 1-н 121-124/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 186-206, 222-225, 2-н 72, 79/, хохирлын баримтууд /хх 2-н 168-180/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.М- нь хүн амины хэргийг хүлээн зөвшөөрч байна, хүчингийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгчийг өмгөөлөгч нь насанд хүрээгүй хохирогч Б.П-гийн гар утсанд үзлэг хийлгэх, насанд хүрээгүй хохирогчоос дахин мэдүүлэг авах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд, мөрдөн байцаалын шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хороондоо харилцсан мессеж зэргээр шүүгдэгч Б.М- нь бага насны хүүхэд болох 8 настай Б.П-гийн хөх, гуя, уруул, хүзүү, бэлэг эрхтэнд хүрч, хуруугаа удаад дараа оруулж, хөдөлгөн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн” Хүчиндэх гэмт хэргийг “...бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хохирогчийн гар утсанд үзлэг хийснээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнийг нотлохгүй бөгөөд хоорондоо харилцсан мессежээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлоогүй, харин насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тухайн гэмт хэрэг нь нотлогдсон гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогчийг онц харгис хэрцгий аргаар алаагүй гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч С.Б-ын Цээжний зүүн дээд хэсгийн зүүн 3, 4-р хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, гол судас, баруун уушги, цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн дотуур цус алдалт /1500 мл/, 2 уушгины авчийлт, нуруу, баруун бугуй, зүүн мөрний хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүнд зулгаралт зэрэг олон тооны шарх гэмтэл учирсан нь тогтоогдсон. Түүнчлэн, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг үнэлж хохирогчийг онц харгис хэрцгий аргаар алсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч С.Б- нь хэрэг болох үед “цусанд 3,1 промилли, ходоодны шингэнд 7.4 промилли спиртийн агууламж илэрсэн” буюу хүнд зэргийн согтолттой байжээ.

Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ.

Биеэ хамгаалж чадахгүй хүн гэдэгт “хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байдлыг ойлгоно.

Мөн амь хохирогч нь шүүгдэгчтэй хамтын амьдралтай байсан нь тогтоогдсон. Түүнчлэн, шүүгдэгч нь хохирогчийг удаа дараа зодож байсан нь хэрэгт авагдсан зөрчлийн хэргийг шалгасан материал, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул түүнийг гэр бүлийн хүчирлхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжүүдийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М-д холбогдох хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзсэн тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.М- нь согтуугаар 2021 оны 4 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21-703 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Б-тай маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хутгалж алах явцдаа түүнд олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн нь “Хүнийг алах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-гийн: “...Талийгаач спортын төв ордонд 2020 оны 8 дугаар cap хавьцаа үйлчлэгчийн ажилд ороод ажилд орсон гээд надад хэлж байхад нь би баяр хүргэж байсан юм. Ингээд 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр талийгаачтай хамт ажилладаг эгч Оюунаагаас Б- өчигдөр шөнө М- намайг зодчихлоо гээд цус нөжтэйгөө хутгалдсан орж ирсэн. Мөн миний нэг чих сонсохгүй байна гэж ярьж байсан гээд эгчийн зодуулсан байх үеийн зургийг над руу явуулсан. Сая гараад коронагийн шинжилгээ өгнө гээд гараад явлаа та нар энэ хүнээс нь холдуулахгүй бол хэцүү байна даа гэж байсан. ...Би өнөөдөр өглөө 10:49, 10:50 цагт эгчийн 88740073 дугаарын утас руу 2 удаа залгахад холбогдох боломжгүй байсан. Мөн 12:04, 12:06 цагуудад залгахад холбогдох боломжгүй байгаад байсан. Би аавтай өнөөдөр 10:45 цагт залгаж Б- тантай ярьсан уу нөгөө коронагийн шинжилгээ нь юу гэж гарсан юм бол гэхэд аав миний утсыг авахгүй л байх шиг байна гэсэн. Удалгүй цагдаагаас над руу залгаад хүрээд ирээч гэж хэлсэн. ...М- нь эгчийг минь байнга зодож дарамталдаг гэр бүлийн хүчирхийлэл дор байлгадаг байсан юм байна лээ. ...талийгаач эгч маань их хүчирхийлэл доор амьдардаг байсан болоод бид нар болон ар гэрийнхнээсээ их нуудаг байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 48-53/, гэрч Б.О-ын: “...БГД-ийн 21-р хороо Горькийн 21-703 тоот хаягаар ороод шалгаарай, СХД-ийн цагдаагийн 1-р хэлтэс дээр эхнэрээ би хутгалчихлаа гэсэн залуу орж ирсэн байна” гэж надад хэлсэн. Би уг хаяг дээр цагдаагийн дэд ахлагч Ганбаатарын хамт хоёулаа очиж шалгахад хашааны жижиг хаалга онгорхой хаалгыг тогшиход хүн гарч ирэхгүй байхаар нь Ганбаатарын хамт байшин руу орохоор очиход байшингийн гадна хаалга онгорхой, дотор хаалга бас онгорхой байсан. Буйдангийн өмнө хэсэгт доошоо дөрвөн хөллөж сөхөрч суусан байдалтай эмэгтэй хүний цогцос байсан ба нуруун хэсгээс цус гарч хивсэн дээр нэлэнхийдээ цус болсон байсан. Тухайн үед 103 дуудаж, Бугат -10-т мэдээлэл өгөөд байж байтал араас СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч нар тухайн хаяг дээр оршин сууж байсан гэх хамтран амьдрагч Буянхүүгийн М-г дагуулан авчирсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 55-56/, гэрч М.Г-ын: “...уг хаяган дээр явж очиход хашааны хаалга, гэрийн хаалга онгорхой байсан ба байшинд ороход орны хажуу талд нэг эмэгтэй сөхөрч суусан байдалтай байхаар нь “хөөе эмэгтэй” гэж хэлэхэд ямар нэгэн хариу байхгүй, нуруунаас нь цус гарч тэр хавиар нилэнхүүдээ цус болсон ямар нэгэн хөдөлгөөнгүй нас барсан байсан. Мөн орны хажууд талд их том хэмжээтэй хутга байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 58-59/, гэрч Б.Б-ийн: “...Ахмад Батгэрэл тэр хүнээс “хаанаас яваа юм бэ” гэж асуухад тэр залуу “би хорооллын эцсээс их Нарангийн оршуулга дээр ахынхаа шарил дээр оччихоод явж байна, би эхнэрээ алчихсан юм аа” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 61-62/, гэрч Б.М-ийн: “...М- ах гаднаас бага зэрэг халамцуу гуйвсан шинжгүй ганцаараа орж ирээд машиныхаа түлхүүрийг надад өгөөд “энэ машины түлхүүрийг ав “ гэхээр нь би гайхсан. Би “яасан юм бэ М- ах та хаанаас ирэв” гэхэд “хорооллын харанхуйгаас хашаанаасаа ирлээ” гэсэн. ...М- ах “ах нь баларсан тэр авгайг бараг алчихсан байхаа гээд уйлаад” байхаар нь би тухайн үедээ итгээгүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 65/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн 721 дугаартай дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 316 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

Мөн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23а байрны 26 тоотод 2021 оны 02 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Б-ын бага насны хүүхэд болох 8 настай Б.П-гийн хөх, гуя, уруул, хүзүү, бэлэг эрхтэнд хүрч, хуруугаа удаад дараа оруулж, хөдөлгөн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн” Хүчиндэх гэмт хэргийг “...бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Б.П-гийн: “...Би он cap өдрийг нь сайн санахгүй байна 2021 оны 02 дугаар сард цагаан cap болох гэж байхад Д- ах манай гэрт ирээд манайд байсан. Манай гэр 3 өрөөтэй ба өвөө том өрөөнд зурагт үзэж байсан. Ээж газар ор засаад хэвтэж байгаад унтаад өгсөн ба би Д- /М-/ ахтай орон дээр хэвтэж байсан. Д- /М-/ ах киногоо үзэж дуусчхаад над руу харсан ба би буруу хараад хэвтэж байсан чинь намайг тэврээд миний мөөмөнд хүрээд илсэн. Тэгснээ дараа нь миний онионд /шээдэг газрыг хэлдэг гэж заав/ хуруугаа хийсэн. Тухайн үед аймар өвдөөд би уйлаад болиоч гэж хэлсэн чинь юу ч дуугарахгүй гараа авахгүй байсан. Тэгээд хэсэг байж байснаа гараа аваад буруу хараад унтаад өгсөн. Тухайн үед нулимс урсаад аажуухан уйлсан. Маргааш өглөө нь босчхоод Д- /М-/ ax надад “өчигдөр оройны болсон асуудлаа хэнд ч хэлж болохгүй шүү” гэж хэлсэн. Д- ах цагаан сарын хөл хорионы үед манай гэрт байсан ба 2021 оны 02 дугаар сарын 23-ны үед байсан санагдаж байна. Манай гэрт том аниа болон Хумай аниа /Б-/ эгч нар ирнэ гэсэн чинь Д- /М-/ ах Улиастайд байдаг гэр рүүгээ явсан. ...би унтах гэж байсан чинь ээж намайг сэрээгээд Д- /М-/ ахын гэр рүү явна гээд дагуулаад л явсан. Бид хоёр шөнө явсан. М- ахын гэрт очиход өөрөөс нь өөр хүн байгаагүй ба бид гурав цуг унтацгаасан. Шөнө унтаж байгаад би ус уух гээд босож хэвтэхдээ Д- /М-/ ахын урдуур хэвтсэн. Тэгсэн Д- /М-/ ах намайг тэвэрч аваад миний онионд /шээдэг газрыг хэлдэг гэж заав/ хуруугаа хийгээд өвдсөн. Тэгэхэд нь би гарыг нь түлхсэн боловч гараа авахгүй байж байгаад ээж сэрэх гэсэн чинь Д- /М-/ ах гараа авчихсан. ...Хумай /Б-/ эгч манай гэрт ирээд яагаад фэйсбүүк нээсэн юм гэж надаас асуугаад тэгээд бид хоёр өвөөгийн өрөөнд орж ярилцсан ба би Хумай аниадаа Д- ах намайг яасан бэ гэдгийг бүгдийг нь үнэнээр нь хэлсэн. Тэгсэн чинь Хумай аниа намайг өвөөгийнхөө өрөөнд унтаж байгаарай, Д- ахыгаа байх хугацаанд битгий жижиг өрөөнд ороорой гэж хэлсэн. Би тухайн үед айсандаа хүмүүст хэлэхгүй байсан. Намайг Д- ах хүнд битгий хэлээрэй, хүнд хэлбэл хохино шүү гэж хэлж байсан. ...Д- ах дандаа над руу түрүүлээд бичдэг. Тэгэхээр нь би хариу бичдэг. Гэхдээ би мессеж бичих дургүй байдаг ч айгаад хариу бичдэг. ...Энэ мессежнүүдийг бүгдийг нь би бичсэн. Ээжийг ажилдаа явсан хойгуур Д- ах над руу мессеж бичсэн” гэсэн мэдүүлэг /хх 2-н 8-13/, гэрчээр С.Б-гийн: “...2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн фэйсбүүк үзэж байтал манай зээ дүүгийн зурагтай, нэртэй фэйсбүүк гараад ирсэн. Тэгэхээр нь би Б- руу залгаад “хүүе яахаараа 8 настай хүүхэд фэйсбүүк нээсэн байдаг юм бэ, хэзээ хэн нээж өгсөн юм бэ” гэж асуусан чинь П- өөрөө утсан дээрээ нээчихсэн байсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би П-гийн фэйсбүүк рүү орж ямар хүмүүстэй найз байгаа талаар харахад ээжтэйгээ болон М-, өөр хүмүүстэй найз байсан. Бас ямар группт байдаг талаар харахад ангийнхаа группээс өөр группт байгаагүй. Би П-тай утсаар ярьж фэйсбүүкийн нэр, паспортыг нь аваад өөрийнх нь фэйсбүүкийг шалгахад М-тай чаталсан чатууд байсан ба тухайн чатад М- нь П-г үнсье, санаад байна, тэврээд хэвтэх юмсан, хайраа гэх мэт чатууд бичсэн байсан. Тус чатыг уншаад миний уур маш их хүрч П-гийн гэр рүү очсон. Намайг гэрт нь очиход П- өвөөтэйгөө хоёулаа байж байсан ба би ааваас /С-/ Б- хаачсан юм бэ гэж асуусан чинь М-г гаднаас тосох гээд гарчихлаа гэж хэлээд удаагүй байж байтал гаднаас Б-, М-г дагуулчихсан хөнжил, гудас, цүнхтэй хувцас зэргийг барьчихсан орж ирсэн. Тэгээд би аавд та П-гаас алхам ч холдож болохгүй шүү би Б-тай уулзчихаад ороод ирье гэж хэлээд дагуулаад гарсан. Тэгээд би ээжид нь чатуудыг нь харуулсан чинь Б- нь оошоосон шинжгүй ярихаар нь би уур хүрээд дотроо хүүхэдтэй л уулзъя гэж бодоод гэр рүү нь дагуулж орсон. Гэрт ороод П-г дуудаад гэрийн мухрын өрөө рүү дагуулж ороод хаалгыг нь хаагаад хоёулхнаа ярилцсан. Тэгсэн чинь П- надад хэлэхдээ 2 сард цагаан сарын дараа шөнө би газар унтаж байсан чинь М- ах тэврээд унтъя гээд миний өвөрт орж ирсэн. Тэгснээ миний хөх хэсэгт хүрсэн, цээж болон гэдсэнд хүрсэн, гуянд хүрсэн бас миний “онионд” /бэлэг эрхтэн хэлж байгаа/ хүрч миний “онио” руу хуруугаа хийсэн. Бас миний уруул дээр үнсэж хацар дээр үнссэн гэж ярьсан. Гэхдээ би охиноор яриулахдаа өөрөө бүгдийг нь асууж хариулт авсан. Энэ байдал нь 4-5 удаа дандаа, шөнийн цагаар болсон, М- ах надад хэлэхдээ: “энэ асуудлыг хэнд ч хэлж болохгүй шүү” гэж хэлэхээр нь би “хэнд ч хэлээгүй” гэж хүүхэд надад хэлсэн. Тэгээд би уулзчихаад гэрээс нь гараад явсан ба П- ээж болон өвөө, М- нартай үлдсэн. Тэгээд би өнөөдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна. ...П- нь зан араншингийн хувьд хүнд их итгэмтгий, оюун ухааны болон хэл ярианы хөгжил хэвийн хүүхэд ба сүүлийн үед дуу цөөтэй болчихсон санагдаж байгаа. Хүний үгэнд сайн ордог, дуулгавартай, зөөлөн зан ааштай хүүхэд байгаа" гэсэн мэдүүлэг /хх 2-н 14-16/, гэрч С.С-гийн: “ Би охин Б-, зээ охин П- нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23а-26 тоотод амьдарч байна. 2019 оны 10 дугаар сараас эхлээд М- гэх залуу манай гэрээр орж гараад, хонож өнжөөд явдаг болсон. 2020 оны өвөл бараг манай гэрт өвөлжсөн. ...П- худлаа ярьж байгаагүй. Хүнд худлаа ярьж байсан тохиолдол гаргаж байгаагүй. Хичээл сурлагын хувьд сайн хүүхэд байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх 2-н 20-21/, шинжээчийн 2439, 2703 дугаартай дүгнэлтүүд, шинжээч эмч Ө.Сарангэрэл, Б.Насанбурмаа нарын мэдүүлэг, сэтгэц эмгэг судлалын 219 дугаартай дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч Б- овогтой П-гийн Нас тоолсон тухай тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.М-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.7 дахь заалтад заасан “хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...бага насны хүүхэд арван дөрвөн насанд хүрээгүй буюу 8 настай эмэгтэй Б.П-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Бэлгийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгох хууль зүйн ойлголт юм.

Насанд хүрээгүй хохирогчийн “миний хөх хэсэгт хүрсэн, цээж болон гэдсэнд хүрсэн, гуянд хүрсэн бас миний “онионд” /бэлэг эрхтэн хэлж байгаа/ хүрч миний “онио” руу хуруугаа хийсэн” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.М-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.М- нь амь хохирогч С.Б-тай маргалдаж түүнийг алсан, мөн насанд хүрээгүй хохирогч Б.П-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Б.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс 89.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт баримтаар авагдсан оршуулгын зардал 21.258.010 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол болон насанд хүрээгүй хүүхдийг 18 насанд хүрэх хүртэлх тэтгэмж, гар утасны лизингийн мөнгө болон автомашины авахад зарцуулсан мөнгө зэргийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.М-г гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М-д ял хөнгөрүүлэх нөхцөл болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 18 жил хорих, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял тус тус оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Б.М-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, хохирогч гомдолтой, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж 3 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгээн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж, 4 дэх хэсэгт “Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 123 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М- нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн /хх 2-н 81/ албан тоотоор 2.800.000 төгрөгийг төлж, 7.200.000 төгрөгийг төлөөгүй байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж, мөн хуулийн 6.4-т “Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг ...ялтын эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна” гэж, 12 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, ...ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг ...нэгтгэнэ” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Б.М-н урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 7.200 нэгж буюу 7.200.000 төгрөгөөр торгох ялыг /2 жил х 365= 730 хоног х 15.000 = 10.950.000/өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд, цэнхэр өнгийн майк, нийт 30.3 см урттай, ажлын хэсэг 17.8 см, ажлын хэсгийн угийн өргөн 4.3 см, ажлын хэсгийн зүүн талд “666 stanless steel” гэсэн бичиглэлтэй, хар өнгийн хуванцар бариултай, бариулдаа 3 ширхэг бэхэлгээ хадаастай хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М-гхүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  үйлдсэн гэм буруутайд,

- “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-г 18 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 12 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар оногдуулсан 18 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 20 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н цагдан хоригдсон нийт 123 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 7.200 нэгж буюу 7.200.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-гаас 21.258.010 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-д олгосугай.

  8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд, цэнхэр өнгийн майк, нийт 30.3 см урттай, ажлын хэсэг 17.8 см, ажлын хэсгийн угийн өргөн 4.3 см, ажлын хэсгийн зүүн талд “666 stanless steel” гэсэн бичиглэлтэй, хар өнгийн хуванцар бариултай, бариулдаа 3 ширхэг бэхэлгээ хадаастай хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ОТГОНБАЯР

           

                       ШҮҮГЧ                                 Л.ОДОНЧИМЭГ

                       

                        ШҮҮГЧ                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ