| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2017/00157/И |
| Дугаар | 00156 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 00156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1967 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн Шивэр гэх газар оршин суух, /МИ:67031609/ Боржигин овогт Нарангийн Отгоны гаргасан хүсэлттэй,
Улсад ажилласан хугацааг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Отгон
Нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Отгон шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь тухайн үеийн нэрээр Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн малын 2-р бригадад 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн боловч зарим нэг тушаалууд олдохгүйн улмаас ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирч байна.
Иймд намайг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн малын 2-р бригадад 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Н.Отгоны хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Н.Отгон нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн малын 2-р бригадад 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан нь 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/, БНМАУ-ын Сангийн аж ахуйн яам, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн ээлжийн амралт олгох тухай даргын тушаал /ХХ-ийн 3 дугаар хуудас/, БНМАУ-ын Сангийн аж ахуйн яам, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн ажилд авах тухай даргын тушаал /ХХ-ийн 4 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар болон хамт ажиллаж байсан Н.Гүнсэн, Н.Энхтуяа, О.Алтангэрэл нарын тодорхойлолт, гэрч Н.Гүнсэн, О.Алтангэрэл, Н.Энхтуяа нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Н.Отгоныг Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн малын 2-р бригадад 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсанг нь сэргээн тогтоох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Нарангийн Отгоныг Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн малын 2-р бригадад 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсныг улсад ажиллаж байснаар сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Отгоны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.