Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/555

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга  Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч У.М-,

шүүгдэгч Н.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Н-ын С-, Т овогт У-ын М- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ...10501...131040 дугаартай хэргийг ...0...1 оны 8 дугаар сарын ...4-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын ...4-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн,  3... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн  ...  дугаар хороо ...  байрны ...  тоотод оршин суух, Дархан-Уул аймаг Орхон сум ...  дүгээр баг ... тосгон .. дүгээр гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-ын С-

 

Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймаг Сэргэлэн суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн .. дугаар хороо .. байрны .. тоотод оршин суух,  Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ... хороолол Нарны зам гудамж ... дугаар байр ... тоотод оршин суух бүртгэлтэй,  Т овогт У-ын М-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.С- нь согтуугаар ...0...1 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ...3 цагийн үед Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоот байранд үл ойлголцох хэрүүл маргааны улмаас хохирогч У.М-ыг үстэж зодон түүний эрүүл мэндэд нь хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун хөхний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гуяны зулгаралт, цус хуралт, зүүн гарын шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч У.М- нь согтуугаар ...0...1 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ...3 цагийн үед Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоот байранд үл ойлголцох хэрүүл маргааны улмаас хохирогч Н.С-ыг үстэж зодон түүний эрүүл мэндэд нь зулайн хуйханд цус хуралт, хамрын зүүн угалз, дээд уруулын дотор салстад зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун бугалга, тохой, шуу, зүүн шуунд цус хуралт, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт, баруун өвдгөнд зөөлөн эдийн гэмтэл, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С- хохирогчоор мэдүүлэхдээ: Бид хоёр хоорондоо үл ойлголцоод маргалдсан. Миний тархин баруун талд зөөлөн эд хөхрөлд үүссэн байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.М- хохирогчоор мэдүүлэхдээ: “Бид хоёр харилцан зодолдсон. Тэгээд миний бие энд тэнд хөхөрсөн. Одоо өвдөж байгаа зүйл байхгүй” гэв.

         

          Шүүгдэгч Н.С-, У.М- нь согтуугаар ...0...1 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ...3 цагийн үед Баянгол дүүргийн 1... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоот байранд үл ойлголцох хэрүүл маргааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

          Н.С-ын хохирогчоор өгсөн “Баянгол дүүргийн 1... дугаар хороо ... байрны ... тоотод ...0...1 оны 6 дугаар сарын 15-ны өдөр найз нартайгаа архи уусан. Тэгээд найз нар явсан. Тэгээд Жавхлан, Гэрлээ нартай архи уусан. Тэгэхэд М- ирсэн. Тэгээд архи уугаад байж байхад цагдаа нар ирээд шуугиад байна, тарцгаа гэсэн. Бид нар за гээд тарах гэж байгаад М-ааг явцгаа гэсэн. Тэгээд М- намайг өөрөө яв гэсэн. Тэгээд маргалдаад үстэлцээд харилцан зодолдсон. Тэгээд Гэрлээ бие засах өрөөнөөс гарч ирээд салгаад Жавхлан унтаж байсан сэрээд салгасан. Тэгээд цагдаа нар ирээд Цагдаагийн газар ирсэн. Дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй.

          ... Та нар явцгаа гэхэд М- яахаараа явдаг юм, чи өөрөө яв гэсэн. Тэгээд би гэртээ байж яахаараа явдаг юм гээд маргалдаад харилцан нэг нэгнээ үстэж зодолдсон. Эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгэсэн асуудал байхгүй. Надад ямар нэгэн баримт байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. М- бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-9 дүгээр хуудас/,

 

          У.М-ын хохирогчоор өгсөн “...0...1 оны 6 дугаар сарын 15-ны орой танил эгч намайг Баянгол дүүргийн бичил хороололд айлд байна, хүрээд ир гэхээр нь яваад очиход манай танил хоёр эгч, нэг эгч нөхөртэйгээ С- гэх эмэгтэй нар байсан. Тухайн үед уг хүмүүс архи уучихсан байдалтай байсан. Намайг очиход ууж байсан архинаас нь тал шил архи үлдсэн байсан. Уг архинаас нь хувааж уугаад С- гэх эмэгтэй бид хоёрын яриа нэг нэгэндээ таалагдаагүй. Тэгээд маргасан. Тэгээд эгч бие засах өрөө орсон байсан. Би гарах гэж байхад С- гэх эмэгтэй миний араас үснээс татсан. Тэгээд харилцан үстэлцэж зууралдаж зодолдсон. Тэгэхэд бие засах өрөөнөөс эгч гарч ирж салгасан. Унтлагын өрөөнд ах, эгч хоёр унтаж байсан бөгөөд гарч ирээд юу болов гээд салгаад тэгээд цагдаа нар ирээд Цагдаагийн газар ирсэн. Дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй.

          ... Бид хоёрын яриа нэг нэгэндээ таалагдаагүй юм. Тэгээд маргалдаад гарах гэж байхад С- араас үснээс татсан. Тэгээд харилцан зодолдож үстэлцсэн. Эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгэсэн асуудал байхгүй. Надад ямар нэгэн баримт байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. С- бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн ...0...1 оны 6 дугаар сарын ...1-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5...98 дугаартай:

          “...1. Н.С--н биед зулайн хуйханд цус хуралт, хамрын зүүн угалз, дээд уруулын дотор салстад зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун бугалга, тохой, шуу, зүүн шуунд цус хуралт, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт, баруун өвдгөнд зөөлөн эдийн гэмтэл, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          .... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ....4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          3. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй.

          5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт /хэргийн ...4-...5 дугаар хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн ...0...1 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5511 дугаартай:

          “...1. У.М--н биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун хөхний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гуяны зулгаралт, цус хуралт, зүүн гарын шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          .... Гэмтлийн зэрэг тогтоох журмын ....4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          3.5.6 Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн ...7-...8 дугаар хуудас/,

 

          Н.С-ын яллагдагчаар өгсөн “...0...1 оны 6 дугаар сарын 15-ны өдөр найз нартайгаа Баянгол дүүргийн 1... дугаар хороо ... байрны ... тоот манай гэрт хоёр шил архи найз нартайгаа ууцгаасан юм. Тэгээд найзууд эхнээсээ явцгааж Жавхлан, Гэрлээ нартай үлдсэн архиа ууцгааж байхад М- гэрт ирсэн. Ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд бид нарыг архи уугаад сууж байхад цагдаа нар ирээд шуугиад байна, тарцгаа гэсэн. Бид нар за гээд цагдааг явуулсан. Ингээд архиа дуустал уусны дараа би найзуудаа явуулах зорилгоор тэд нарт хандаж явцгаа гэхэд М- яахаараа явдаг юм, чи өөрөө зайл гээд бидний дунд маргаан үүссэн. Тэгээд М- бид хоёр хоорондоо үсдэлцээд бие биенийгээ өшиглөж, цохиж харилцан зодолдсон. Тэгээд бидний биед гэмтэл учирсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-51 дүгээр хуудас/,

 

          У.М-ын яллагдагчаар өгсөн “... Миний бие өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч гэмшиж байна. ...0...1 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн орой танил эгч Гэрлээ намайг Баянгол дүүргийн 1... дугаар хороо ... байр ... тоотод айлд байна, хүрээд ир гэхээр нь яваад очсон. Тухайн үед тэнд Жавхаа эгч байсан бөгөөд С- гэх эмэгтэйн гэрт нь байсан. Тухайн үед тэд нар архи уучихсан байсан. Тэгээд би тэнд очоод ууж байсан архинаас нь хувааж ууцгаасан. Уугаад сууж байхад С- гэх эмэгтэй бид хоёрын яриа нийцэхгүй маргацгаасан. Тэгээд Гэрлээ эгч бид хоёр явахаар болоход Гэрлээ эгч бие засах өрөө орчхоод гарахаар болоод бие засах өрөө орсон. Энэ үед би гарах гэж байсан чинь С- гэх эмэгтэй миний араас үснээс татсан. Тэгэхээр нь би түүнийг эргэж хараад үстэж авсан. Тэгээд бид хоёр үсдэлцэж аваад бие биенээ гараараа цохиж зодолдож эхэлсэн. Тэгээд би орилоход Жавхаа эгч нөгөө өрөөндөө унтаж байгаад гарч ирээд салгасан. Мөн бие засах өрөөнөөс Гэрлээ эгч гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгж байтал цагдаа нар ирээд Цагдаагийн газар ирсэн. Цагдаа хэн дуудсаныг мэдэхгүй.

          ... Яриа нийлэхгүй маргаснаас болоод бид хоёр маргах болсон. Тухайн үедээ юу ярьж байснаа одоо санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 69-71 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.... дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.С-, У.М- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С-, У.М- нар нь хохирогчоор “Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Н.С-, У.М-  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч нар зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ... дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг нь  ...0...1 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд энэ нь ...0...1 оны 7 дугаар сарын 0...-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.... дахь хэсэгт заасан “...0...1 оны 6 дугаар сарын ...4-ний өдрийн ...4 цаг 00 минутаас өмнө ...015 оны 1... дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн заалтад хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6...., 6.3, 7.1, 7...., 7.3, 9.1, 9....-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, мөн зүйлийн 4.... дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж хуульчилсан тул шүүгдэгч Н.С-, У.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С-, У.М- нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэв.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1... дугаар зүйлийн 1....8 дахь “Энэ хуулийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу “... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.С-, У.М- нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн”  гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаараагүй болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.С-, У.М- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ...... дугаар зүйлийн .......4 дэх хэсгийн .......4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.... дугаар зүйлийн 1, ..., 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн ... дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Т овогт У-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

У.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 зүйлийн 4.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С-, У.М- нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.С-, У.М- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн ... дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.С-, У.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ