Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 00206

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн аймаг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг, Холбоо толгойн 1-53 тоотод оршин суух хаягтай, /МИ:67090205, утас:89273050, 95117165/ Хотгоод овогт Нямгэрэлийн Лхамсүрэнд холбогдох 7000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны  өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн аймаг хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Н.Лхамсүрэн нь аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөр “Талхан цех байгуулах“-аар зориулалтын дагуу ашиглагдах, зээлийн график хуваарийн дагуу эргэн төлөх, хэрэв зээлийн төлөлтийг хийгээгүй гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцох нөхцөлтэй 6500000 төгрөгийн зээлийн гэрээг аймгийн Засаг даргатай 2011 оны 12 дугаар сарын 19-ны өдөр байгуулж санхүүжилт авсан. Н.Лхамсүрэнгийн зээлийн эргэн төлөлтөөс хийгдээгүй үлдсэн 4700000 төгрөг болон түүний алданги болох 2300000 төгрөг нийт 7000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Лхамсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие аймаг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй танилцлаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэж, 5700000 төгрөгийг өгч, авахаар тохиролцож эвлэрлээ. Уг 5700000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны дотор маргах зүйлгүйгээр бүрэн төлж барагдуулна. Иймд энэ хүү асуудлыг шүүгчийн захирамжаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Загдсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Н.Лхамсүрэнд холбогдох нэхэмжлэлд Аймгийн сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн З.Загдсүрэн миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. Иймд эрх, үүргийнхээ дагуу иргэн Н.Лхамсүрэнтэй дараах зүйл дээр эвлэрэн хэлэлцлээ. Нэхэмжлэгч талын зүгээс 7000000 төгрөгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 1300000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэгдэл 5700000 төгрөгийг аймаг хөгжүүлэх сангийн 100130051410 тоот дансанд 2017 оны 08 дугаар сарын 30-ны дотор төлнө гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд энэ хүү асуудлыг шүүгчийн захирамжаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн аймаг хөгжүүлэх сан, хариуцагч Н.Лхамсүрэн нар нэхэмжлэлийн шаардлага болох 7000000 төгрөгнөөс 5700000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, нэхэмжлэгч 1300000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг уридлага болгон

 

Захирамжлах нь:

 

  1. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн аймаг хөгжүүлэх сан, хариуцагч Н.Лхамсүрэнд холбогдуулан 7000000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1300000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 5700000 төгрөгийг өгч, авахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн аймаг хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.