Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 00162

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Төрийн банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6-р баг Өлөнтийн №18 тоотод оршин суух улсын бүртгэлийн хаягтай, /МЗ:64102721, утас:99485896/ Сөнөд овогт Жамбын Оюунцэцэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6-р баг Өлөнтийн №18 тоотод оршин суух улсын бүртгэлийн хаягтай, /МЗ:93071019, утас:99392878/ Шонхор овогт Төмөрбаатарын Отгонсүх нарт холбогдох 7,003,983.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Зээлдэгч Жамба овогтой Оюунцэцэг, хамтран зээлдэгч Төмөрбаатар овогтой Отгонсүх нар нь 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Зүүнхараа салбараас № 54 тоот зээлийн гэрээ байгуулан 6,200,000, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр № 13/78 тоот нэмэлт гэрээгээр 600,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 13/157 нэмэлт гэрээгээр 1,500,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 14/100 нэмэлт гэрээгээр 1,500,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 14/218 нэмэлт гэрээгээр 1,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 15/30 нэмэлт гэрээгээр 1,100,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 15/195 тоот нэмэлт гэрээгээр 1,500,000 төгрөгийг сарын 1,9 % / жилийн 22,8 % /-ийн хүүтэй , 36 сар /3 жил/-ын хугацаагаар, өрхийн хэрэгцээндээ зориулахаар гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалин, 42 инчийн зурагт, хөлдөөгч /хятад/, Компьютер/Асег/ зэргийг тавьсан.  Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.1.1 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна.

Иймд Жамба овогтой Оюунцэцэг, хамтран зээлдэгч Төмөрбаатар овогтой Отгонсүх нараас 7,003,983.03 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Оюунцэцэг, Т.Отгонсүх нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Бид хоёр Төрийн банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас цалингийн зээл авсан нь үнэн. Одоо тус байгууллагаас нэхэмжилж байгаа 7,003,983.03 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарын 7,003,983.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Оюунцэцэг, Т.Отгонсүх нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарын 7,003,983.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Оюунцэцэг, Т.Отгонсүх нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 127013 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Оюунцэцэг, Т.Отгонсүх нараас 63507 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 63507 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.