Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/447

 

 

 

 

 

 

 

 

   2021           6             29                                      2021/ШЦТ/447

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Б.Э- түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Б-ийн Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005007050147 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух,

урьд 1996 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 132 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэнБ овогт Б-ийн Э-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Э- нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран ... дугаар гудамжинд хохирогч Д.З-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг газар татан унагаж нүүр болон ам хэсэгт нь өшиглөн эрүүний ясны баруун талын салаа дайрсан зөрүүтэй далд хугарал, хамрын ясны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, эрүү хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, уруулд цус хуралт, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Д.З-гийн өгсөн “2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад салхинд алхаж яваад зүс таних С- гэж хүнтэй тааралдсан. С-тай би тааралдахад хоёр гурван хүнтэй хамт байсан. Тэгээд С- надад гэрт мөнгө байгаа ганц юм уух уу гэсэн. Би тухайн үед шартсан байсан учир жоохон юм ууя гэсэн. Тэгээд С- болон түүнтэй хамт байсан хүмүүсээс нэгтэй хамт бид гурав С-гийн гэр лүү явсан. С-гийн гэр нь Баянгол дүүргийн ... дугаар хороо Зүүн нарангийн усан сангийн хажууд байдаг юм. Тэгээд С-гийн гэрт очтол нөгөө үл таних эрэгтэй хүн бид хоёрыг С- үлдээгээд дэлгүүр лүү архинд явсан. Дэлгүүр очоод С- 2 шил 0,75 литрийн хэмжээний архи авч ирсэн. Тэгээд авчирсан архийг нь бид гурав хувааж уусан. Архи ууж байгаад би явлаа гэтэл С- намайг явуулахгүй байсан. С-гийн гэрийн хашаанд гурван аймар нохой байсан. Тэгтэл С- энэ нохой чамайг гурван хэсэг тастаад хаячихна хоноод яв гэсэн. Тэгээд би шээлээ гэж хэлээд С-гийн гэрээс гараад зугтаагаад гудамжинд явж байтал С- болон нөгөө залуу нь араас гараад ирсэн. С- намайг гудамжинд татаж унагаагаад шууд миний нүүр ам руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би хүн байна уу гээд орилтол тэр С- миний ам руу өшиглөсөн. Миний ам хамраас маш их цус гоожсон. Тэгээд намайг С- гудамжаар чирээд гэр лүүгээ алхсан миний цус гоожоод байсан чинь намайг хаяад зугтаагаад яваад өгсөн. Би тэр гудамжинд уйлж байгаад гэр лүүгээ гүйж харьсан.

... С- намайг татаж хойноос цохих үед би газар тархиараа унасан, намайг газарт унангуут С- миний нүүр лүү 5,6 удаа өшиглөсөн. Тэгээд миний куртикны малгайнаас татаад чирээд татсан. Энэ үед С- нүүр лүү 2, 3 удаа өшиглөсөн. Энэ үед миний хамраас маш их цус гарсан би нүүрээ дарж байхад С-тай хамт байсан үл таних залуу намайг өшиглөсөн гэхдээ нуруу луу өшиглөсөн надад гэмтэл учруулахаар өшиглөөгүй. С- манай гэрийн ойролцоо байдаг 29 дүгээр байранд жижүүр хийдэг байсан. Би зүрхний гол судасны хуулралт оноштой группэд орох гэж байгаад С- тааралдаад бие биенээ мэддэг болсон.

... Би эрүүний хагалгаанд орж эрүүгээ хадуулсан. Буйлаа шрупдуулж амаа үдүүлсэн. Эрүүнд хадаас байгаа. Эмчилгээний баримт байгаа. Гомдолтой байна. Би зодуулснаас болж гарсан бүх зардлаа төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36-38 дугаар хуудас/

 

            Гэрч Ж.Т-ийн өгсөн “Зүүн нарангийн 10 дугаар гудамжинд хүн зодуулсан байна гэх дуудлагад эргүүлийн жолооч дэд ахлагч Хүрэлтулгын хамт очсон бид хоёрыг очиход зодуулсан гэх эмэгтэй нэг жижиг автомашинд суусан байсан. Хүү нь бололтой эрэгтэй хүн манай ээжийг энд зодсон байна гээд бид нарыг дагуулаад зодуулсан гэх газар нь Баянгол дүүргийн ...  дугаар хороо Зүүн наран .... тоотод очин жижиг байшин луу ороход Э-, Б- нар байсан тэр хүнтэй уулзаж юу болсныг асуухад тэр хүнийг бид нар зодоогүй гэж хэлсэн ба гэрээс нь дагуулж гарж ирээд зодуулсан гэх эмэгтэйгээс энэ хүмүүс мөн үү гэхэд наад Э- гэж хүн чинь намайг зодсон хүн мөн байна гэж хэлсэн тэгээд зодуулсан эмэгтэйг гэмтлийн эмнэлэг рүү явуулаад Э-, Б- нарыг эрүүлжүүлэх байр луу авч явж хийсэн.

... Нүүр нь нэлээн хавдаад, цус болчихсон байсан шинэ шарх сорви байх шиг байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42-43 дугаар хуудас/

 

            Гэрч Р.С-ийн өгсөн “2020 оны 02 дугаар сарын 08-ны өглөө 08 цаг өнгөрч байхад манай ээж гэрээсээ гарч явсан. Хэнтэй уулзах гэж явж байгаа талаар мэдээгүй. Гэрээс гарахдаа ямар нэг гэмтэлгүй зүгээр байсан. Харин орой 23 цагийн орчим нүүр ам нь цус болоод хавдчихсан гэртээ орж ирэхээр нь би шууд 102-т дуудлага өгөөд төрсөн ах Наранболдыг дуудаад хаана хэнд зодуулсныг нь заалгаад тэр хүнийг нь цагдаад барьж өгөөд ээжийгээ гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44-45 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2471 дугаартай, “Д.З-гийн биед эрүүний ясны баруун талын салаа дайрсан зөрүүтэй далд хугарал, хамрын ясны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, эрүү, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, уруулд цус хуралт, дээр уруулын дотор салстад няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдант нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 28-30 дугаар хуудас/ нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан дээрх хохирогч Д.З-, гэрч Р.С, Ж.Т- нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч Б.Э-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр шүүгдэгч Б.Э- нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 10 дугаар гудамжинд хохирогч Д.З-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг газар татан унагаж нүүр болон ам хэсэгт нь өшиглөн эрүүний ясны баруун талын салаа дайрсан зөрүүтэй далд хугарал, хамрын ясны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, эрүү хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, уруулд цус хуралт, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь нотлогдон тогтоогджээ

Иймд шүүгдэгч Б.Э-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Б.Э-ыг гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Д.З-д хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 980,075 төгрөгийн хохирол учирсан /хэргийн 20 дугаар хуудас/ ба уг хохиролыг шүүгдэгч төлсөн баримтыг шүүх хуралдаанд гаргасан өгсөн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Э- нь Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарч байна.

Хууль тогтоогч мөн зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг хүндрүүлэн өөрчилсөн бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй. гэж заасан тул шүүх, прокурор яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх тухай зүйл, хэсгийг хэрэглэх боломжгүй болсон юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 01 дугаар дүгнэлтээр дээрх хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнээд хүчингүй болгосон тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ энэхүү дагаж мөрдөх журмын тухай хуулийг баримтлах шаардлагагүй болсон байна.

Шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг шүүгдэгч Г.Батмөнхийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байснаар нь буюу “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин Т- болох хүртэл тоолно.” гэж зааснаар шийдвэр гаргах нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин Т- болох” гэснийг “яллагдагчаар татах” гэж өөрчилсөн хууль нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр /№07 /1109/ дугаарт албан ёсоор нийтлэгдсэн бөгөөд түүнээс хойш 10 хоногийн дараа хүчин Т- мөрдөгдөх бөгөөд харин Б.Э-ы үйлдэл нь уг хууль хүчин Т- болоогүй байхад үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ... гэмт буруутай хүн ... хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн заалтад буюу 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан хуульд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Б.Э-ы гэм буруутайд тооцогдсон Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан /энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Б.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Э- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болтол Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ