Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 79

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч  С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    
    
    Улсын яллагч                                      Б.Долгион 
    Шүүгдэгч                                              Ү.Нарантуяа
    Түүний өмгөөлөгч                                А.Ариунзаяа
           Хохирогч                                     П.Баттөр                    
    Нарийн бичгийн дарга                         Б.Урангоо нар  оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Үл-Олдох овогтой Нарантуяад холбогдох эрүүгийн 201618000083   тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 34 настай, дээд боловсролтой, эдийн засагч, бизнесийн удирдлага мэргэжилтэй,  ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 1 дүгээр баг, 3-384 тоотод оршин суух хаягтай, гэмт хэрэг үйлдэх үедээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Төрийн банкны тооцооны төвийн захиралаар ажиллах ажиллаж байсан. хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Өөлд овогт Үл-Олдохын Нарантуяа регистрийн дугаар /УЕ 82082405/ 
Шүүгдэгч Ү.Нарантуяа нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Төрийн банкны тооцооны төвийн захиралаар ажиллах байх хугацаандаа 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б.Жавзансүрэнгийн нэрээр 3.688.217 төгрөгийн тэтгэврийн зээлийн баримт бүрдүүлж 3.688.217 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б.Нармандахын нэрээр 9.500.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийн баримт бүрдүүлж 9.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр М.Сэлэнгийн нэрээр 3.800.000 төгрөгийн цалингийн зээлийн баримт бүрдүүлж 3.800.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Д.Ганзоригийн нэрээр 2.500.000 төгрөгийн цалингийн зээлийн баримт бүрдүүлж 2.500.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Г.Мөнхжаргалын нэрээр 5.000.000 төгрөгийн цалингийн зээлийн баримт бүрдүүлж 5.000.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр О.Түмэннасангийн нэрээр 8.000.000 төгрөгийн цалингийн зээлийн баримт бүрдүүлж 2.500.000 төгрөг буюу нийт 26.988.217 төгрөгийг шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс авч банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Ү.Нарантуяагийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   ... Би 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Монгол шуудан банкны Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь салбарт няраваар ажилд ороод 2008 онд нягтлангаар ажиллаж байгаад Монгол шуудан банк нь Хадгаламж банктай нэгдэж Хадгаламж банк нэрээр үйл ажиллагаагаа явуулах үед теллэрээр ажиллаж байгаад 2012 онд эрхлэгчээр ажиллаж байгаад Хадгаламж банк Төрийн банк 2 нэгдэх үед Төрийн банкны Ерөө сум дахь тооцооны төвийн захиралаар 2013 оноос 2016 оны 02 дугаар сар хүртэл ажилласан. Би Төрийн банкны захиралаар ажиллаж байхдаа 
1. 2013 оны 07 дугаар сард иргэн Гэрэлт-Одтой харилцан ярилцаж, тохиролцож би өөрийн байшингын гэрчилгээг оролцуулан Гэрэлт-Одын нэр дээр 15 сая төгрөгний бизнесийн зээл авч үүнээс би 7 сая төгрөгийг нь авч хувийн хэрэгцээнд хэрэглэсэн ба зээдийн төлөлтийг сар бүр хийж яваа. Гэрэлт-Од 8 сая төгрөгний зээлийн төлөлтөө өөрөө төлдөө явж байгаа. Энэ зээлэнд сард 295.000 төгрөг төлж байгаа. 
2. 2015 оны 04 дүгээр сард Р.Баатархүү гэж хүний нэр дээр газар тариадангийн зээл гэж 3 сая төгрөг олгоод үүнээс 1 сая төгрөгийг нь би өрөндөө буюу Дуламжав гэдэг хүнд өгсөн. Дуламжав гэж хүнээс би бэлнээр 500.000 төгрөг, 500.000 төгрөгөнд нь дэлгүүрээс бараа материал авсан гээд нийтдээ 1 сая төгрөгний өртэй болсон байсан юм. Тэгээд Дуламжав гэдэг хүн надаас мөнгөө нэхээд “одоо боломжгүй байна” гэхэд Р.Баатархүү гэж хүнийг дагуулж ирээд “энэ хүн ногоо тарих гээд зээл авна гэсэн: Чи энэ хүний зээлэн дээр нэмж мөнгө гаргаад миний өрийг өгчих” гэхээр нь Р.Баатархүүтэй харилцан тохиролцож зөвшөөрснөөр уг зээлийг авсан. Уг зээлийн төлөлт нь сар болгон төлддөггүй юм. Уг зээлийг бүрэн төлж барагдуулсан. 
3.2015 оны 06 дугаар сард Баярмаагийн нэр дээр 15 сая төгрөг авсан. Энэ зээлийг Баярмаагийн хадам эгч болох Одонтуяатай харилцан тохиролцож авсан зээлээс нь 10 сая төгрөгийг авсан. Тухайн зээлийг мөн л хувийн хэрэгцээнд хэрэглэсэн. Энэ 10 сая зээлийг тухайн үед нь төлчихнө, хаачихна гэж бодсон боловч хааж чадаагүй, гэхдээ одоог хүртэл өөрийн төлсөн 10 сая төгрөгний зээлийн эргэн төлөлтийг сар бүр хийж байгаа. Энэ зээлэнд сард  405.000 төгрөг төлж байгаа. 
4. 2015 оны 07 дугаар сард өөрийн хадам ээж болох Б.Жавзансүрэнгийн нэрээр өөрт нь мэдэгдэхгүйгээр тэтгэврийн зээл гэж эхлээд 530 гаран мянган төгрөг дараа нь 800.000 төгрөг, 1.700.000 төгрөгийг гаргаж авч зарим нэг зээлийн төлөлтийг хийсэн. Уг зээлийн төлөлтийг нэг удаа 500 гаран мянган төгрөг төлсөн. Уг нь сар бүр эргэн төлөлт хийх ёстой байдаг. Одоогоор уг зээлийн төлөлт бүрэн хийгдээгүй, төлөгдөөгүй байгаа. 
5. 2015 оны 11 дүгээр сард иргэн М.Сэлэнгийн нэр дээр 3.800.000 төгрөгний цалингийн зээл гаргаж авсан. Уг зээлийг Сэлэнгэтэй ярьж тохиролцсоны үндсэн дээр авсан бөгөөд мөнгийг нь бас л хувьдаа ашигласан. Сэлэнгэ өөрөө ирж надад гарын үсэг зурж мөнгө аваад надад өгсөн. Уг зээлийн эргэн төлөлт гэж сард 200.000 төгрөг төлдөг. 
6. 2015 оны 11 дүгээр сард Д.Ганзоригийн нэр дээр 2.500.000 төгрөгний цалингийн зээл гаргаж авсан. Уг зээлийг Ганзоигтой ярьж тохиролцоод Ганзоригоор гарын үсэг зуруулж өөрөөр нь мөнгийн банкнаас авахуулж авсан. Мөнгийн би өөрөө авч хувьдаа ашигласан. Уг зээлийн эргэн төлөлт гэж 130.000 төгрөг төлдөг. 
7. 2016 оны 01 дүгээр сард манайхаас урьд өмнө цалингийн зээл авч байсан Г.Мөнхжаргал гэж хүний нэрээр цалингийн зээл гэж 5 сая төгрөг авсан. Энэ зээлийн баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Энэ зээлийг Г.Мөнхжаргалд хэлж яриагүй, би өөрөө бичиг баримтыг нь бүрдүүлж Мөнхжаргалын гарын үсгийг би өөрөө дуурайлгаж зурсан. Энэ зээлийн эргэн төлөлт 300.000 гаран мянган төгрөг болж байсан санаж байна. Саяхан авсан зээл болохоор 1 сарын төлөлт л хийгдсэн байгаа. 
8. 2016 оны 02 дугаар сард иргэн О.Түмэннасангийн нэр дээр 8.000.000 төгрөгний цалингийн зээл гаргаж авсан. Уг зээлийг О.Түмэннасан гуай өөрийн хэрэгцээнд авсан. Би тэр мөнгөнөөс 2.500.000 төгрөгийг ярьж тохироод авсан ба тухайн үед О.Түмэннасан гэж хүн өөрөө гарын үсэг зурж зээлээ аваад өөрөө 5.500.000 төгрөгийг нь авсан. Уг зээлийн эргэн төлөлт гэж 300.000 төгрөг төлдөг. Өөр хэн нэгний нэрээ зээл авсан , хэн нэгний авсан зээлнээс мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. 
Манай нөхөр бид хоёр 2-лаа цалингийн зээлтэй байж байгаад би жирэмсний амралт авч гэртээ суугаад, нөхөр ажлаасаа халагдаад банкныхаа хүүг төлөх санаатай хүнээс хүүтэй мөнгө төгрөг зээлж аваад тэгээд тэр байдлаасаа гарах гэж анх Гэрэлт-Од гэж хүнийг зээл авах үед нь өөрсдийнхөө байшингын гэрчилгээг барьцаа хөрөнгө болгож уг хүний нэр дээр нэмж зээл авахуулсан. Тэгээд үүний дараа 2015,2016 онуудад нөхрөө Солонгос явуулж ажил хийлгэхээр явуулах гээд урд урдныхаа өр, зээл төлбөрийг барагдуулах гэж дараа дараагаар нь авсаар байгаад л ийм үр дүнд хүрчихсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р ху/,
2.Шүүгдэгч Ү.Нарантуяагийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай хадам ээж болох Б.Жавзансүрэн, иргэн Г.Мөнхжаргал, иргэн Б.Наранмандах нарын нэрээр бүрдүүлсэн баримт бичгийг би дээрх хүмүүст огт мэдэгдэлгүйгээр өөрөө баримт бичгийг нь бүрдүүлж, дээрх хүмүүсийн нэрээр зээл гаргаж авсан. Бусад иргэдийн хувьд ерөнхийдөө бүгд мэдэж байсан. ...Би дээрх мөнгийг нөхрийнхөө эмчилгээ, оношлогоонд, тэгээд эхний зээлийн хүүг дараагийнхаар төлөх байдлаар, мөн нөхрийнхөө эрүүл саруул байх үед нь авч байсан цалингийн зээл, түүний хүүг төлсөн. 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн А.Гэрэлт-Одын нэрээр 15  сая төгрөгний бизнесийн зээл гаргаж өгч үүнээс 7.000.000 төгрөгийг, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Р.Баатархүүгийн нэрээр 3 сая төгрөгний газар тариалангийн зээл гаргаж өгч 2.000.000 төгрөгийг, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн З.Баярмаагийн нэрээр 15 сая төгрөгийн бизнесийн зээл гаргаж өгч 10.000.000 төгрөгийг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хадам ээж болох Б.Жавзансүрэнгийн нэрээр 3.688.217 төгрөгний тэтгэврийн зээлийн барьцаа бүрдүүлж 3.688.217 төгрөгийг, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Нармандахын нэрээр 9.5 сая төгрөгний хадгаламж барьцаалсан зээлийн баримт бүрдүүлж 9.5 сая төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн М.Сэлэнгэгийн нэрээр 3.8 сая төгрөгний цалингийн зээл гаргаж өгч 3.800.000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Д.Ганзоригийн нэрээр 2.5 сая төгрөгний цалингийн зээл гаргаж өгч 2.500.000 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр иргэн Г.Мөнхжаргал нэрээр 5 сая төгрөгний цалингийн зээлийн баримт бүрдүүлж 5.000.000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдөр иргэн О.Түмэннасангийн нэрээр 8 сая төгрөгний цалингийн зээл гаргаж өгч 2.500.000 төгрөгийг тус тус авсан. ... Үүнээс иргэн Г.Мөнхжаргалын нэр дээр байгаа зээлнээс 4 сая төгрөгийг 2016 оны 05 дугаар 23-ны өдөр төлсөн. О.Түмэннасан нэр дээр авсан зээлнээс 780.000 төгрөг төлсөн. Р.Баатархүүгийн нэр дээр авсан зээлийг төлж барагдуулсан, одоо үлдэгдэлгүй болсон. Б.Нармандах гэж хүний нэрээр авсан зээлийг бүрэн төлж барагдуулсан, одоо ямар нэгэн үлдэгдэлгүй болсон. Д.Ганзоригийн нэрээр авсан зээлнээс 80.000 төгрөг төлсөн. Бусад зээлийн өөрийн төлөх хувийг яаралтай барагдуулна. ...Нэмж хэлж ярихад ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, өөрийн бурууг чин сэтгэлээсээ ойлгож ухамсарлаж байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэж хуулийн байгууллагын ажилтан нараас чин сэтгэлээсээ хүсч байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 52-р ху/,
3.Шүүгдэгч Ү.Нарантуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...

гэх мэдүүлэг,
 4.Хохирогч П.Баттөрийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   ...Төрийн банкны Ерөө сум дахь тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Ү.Нарантуяа нь 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн А.Гэрэлт-Одын нэрээр 15.000.000 төгрөгийн бизнесийн зээл гаргаж өгч үүнээсээ 7.000.000 төгрөгийг, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Р.Баатархүүгийн нэрээр 3.000.000 төгрөгийн газар тариалангийн зээл гаргаж өгч үүнээсээ 2.000.000 төгрөгийг, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн З.Баярмаагийн нэрээр 15.000.000 төгрөгийн бизнесийн зээл гаргаж өгч үүнээсээ 10.000.000 төгрөгийг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хадам ээж болох Б.Жавзансүрэнгийн нэрээр өөрт нь мэдэгдэхгүйгээр 3.688.217 төгрөгийн тэтгэврийн зээлийн гэрээ гаргаж 3.688.217 төгрөгийг /уг зээлийн бүрдүүлэлтэнд тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхний хувь, зээлийн гэрээ, хамгийн гол нь тухайн зээлд хамрагдах гэж байгаа иргэн өөрөө биечлэн байж тухайн зээл олгогддог журамтай/, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Нармандахын нэрээр Б.Нармандахад огт мэдэгдэхгүйгээр 9.500.000 төгрөгийн хамгаламж барьцаалсан зээлийн гүйлгээ хийж ямар нэгэн баримт бүрдүүлэлгүйгээр 9.500.000 төгрөгийг авч ашиглан буцааж дансанд нь байрлуулсан, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн М.Сэлэнгийн нэрээр 3.800.000 төгрөгийн цалингийн зээл гаргаж өгч үүнээсээ 3.800.000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Д.Ганзоригийн нэрээр 2.500.000 төгрөгийн цалингийн зээл гаргаж өгч үүнээсээ 2.500.000 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Г.Мөнхжаргалын нэрээр иргэн Г.Мөнхжаргалд огт мэдэгдэлгүйгээр буюу ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр 5.000.000 төгрөгийн цалингийн зээлийн баримт бүрдүүлж 5.000.000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн О.Түмэннасангийн нэрээр 8.000.000 төгрөгийн цалингийн зээл гаргаж өгч үүнээсээ 2.500.000 төгрөгийг тус тус авч ашигласан болох нь манай дотоод шалгалтаар тогтоогдоод байгаа.  ...гэх мэдүүлэг,  /хх-ийн 14-р ху/,     
5.Хохирогч П.Баттөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  ...

гэх мэдүүлэг,
6.Гэрч Г.Мөнхжаргалын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2015 оны 06 дугаар сард Ерөө сумын Төрийн банкнаас 3 сая төгрөгийн цалингийн зээл авч 2015 оны 09 дүгээр сард зээлээ бүрэн төлж дуусгасан. Тэрнээс хойш Төрийн банкны аль нэг салбараас ямар нэгэн байдлаар зээл аваагүй. Тэгтэл миний нэрээр 2016 оны 01 дүгээр сард 5 сая төгрөгийн цалингийн зээл гаргаж авсан асуудал гарсан байгаа юм. Би өөрөө 2016 оны 01 дүгээр сард ямар нэгэн зээл аваагүй гарын үсэг зураагүй байхад миний нэрээр хуурамч баримт үйлдэж гарын үсэг хуурамчаар үйлдэж миний нэрээр зээл гаргаж авсан байгаа юм. Миний нэр дээрхи зээлийг салбарын эрхлэгч Ү.Нарантуяа гаргаж авсан гэсэн. ...Миний нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл гаргаж авсан Ү.Нарантуяа гэж хүн тухайн зээл, зээлийн хүүгээ өөрөө бүрэн хариуцаж төлнө, хариуцлагыг өөрөө үүрнэ гэж ойлгож байна. Надад ямар нэгэн байдлаар санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 15-р ху/,

7.Гэрч Д.Ганзоригийн 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... 2015 оны 11-р сарын сүүлчээр төрсөн эгч Думаа  над руу утасдаад “ Нарантуяагийн нөхөр Солонгос явах гэж байгаа юм байна. Солонгос явахад дансанд мөнгө байршуулах ёстой юм байна. Чи цалингийн зээл аваад түүний дансанд байршуулаад буцаагаад авчих” гэсэн. Дээрх яриа болсны дараа маргааш нь Төрийн  банкан дээр очиж Нарантуяатай уулзахад "...таны зээлийн материалыг бүгдийг нь бүрдүүлсэн, та гарын үсэг зураад болоо...” гэж хэлээд Төрийн банкнаас 2,5 сая төгрөг зээлэх зээлийн материал үзүүлж надаар гарын усэг зуруулсан. Зээлийн материал дээр гарын үсэг зуруулах уед бид хоёроос өөр хүн байгаагүй. Үүнээс хойш Төрийн банкнаас зээлсэн 2.5 сая төгрөгийг би өөрийн данс, гар дээр хулээж аваагүй, Нарантуяа өөртөө авсан гэж ойлгож байгаа. Энэ явдлын талаараа сарын дараа манай эхнэр Ариунтуулын данснаас Төрийн банкнаас гүйлгээ хийж мөнгө татсан. Үүнийг гайхаж тодруулахаар Төрийн банкнаас асуухад “...танай нөхөр манай банкнаас цалингийн зээл авсан байна Үүний төлөлтийг хийхээр таны данснаас авлаа. Та хамтран зээлдэгч нь байна...” гэж тайлбарлахад манай эхнэр би хамтран зээлдэгч нь биш, би ямар ч зээлийн материал дээр гарын үсэг зураагүй, миний данснаас авах ёсгүй..." гэдгийг хэлж, маргаан үүссэн. Миний хувьд ч цалингийн зээл авахдаа эхнэрээрээ гарын усэг зуруулж, хамтран зээлдэгч хийлгээгүй учраас эхнэрийн данснаас мөнгө гарч цалингийн зээлийн төлөлт хийхийг гайхсан. Би Нарантуяа руу утасдаж “зээлээ төлөхгүй бол би зээл төлөөд байна. Манай эхнэрийн данснаас мөнгө гараад байна” гэж хэлэхэд Нарантуяа “удахгүй төлнө" гэж хэлээд өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна.  ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 16-17-р ху/,
8.Гэрч М.Сэлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2015 оны 10 дугаар сарын сүүлээр Нарантуяа нь надаар цалингийн зээл гаргуулж авсан. Би зөвшөөрч цалингийн зээл болох 3.800.000 төгрөгийн зээл авч өгч тусалсан. Захирлын тамгатай бичиг, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтыг бүрдүүлж Нарантуяа нь зээл авсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 18-19-р ху/,
9.Гэрч Б.Жавзансүрэнгийн  2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2016 оны 2, 3-р сарын үеэр над руу 1 хүн залгаад “төрийн банкнаас ярьж байна, та манай банкнаас тэтгэврээ авдаг уу” гэж асуухад нь би “авдаггүй” гэж хэлсэн. Би Хаан банкнаас тэтгэврээ авдаг. ... Энэ яриа болсны хэдэн хоногийн дараа “төрийн банкнаас ярьж бай, та тэтгэврийн зээлээ төлнө үү” гэж хэлэхэд нь би “зээл аваагүй” гэдгээ хэлэхэд надад “танай бэр 3.5 сая төгрөг” гэсэн шиг санагдаж байна, ямар учиртай болохыг хэлээгүй. Би Нарантуяагаас өөрийн биеэр очиж асуухад “мөнгөний хэрэг болоод зээл авчихсан” гэж хэлсэн. Зээлийн ямар материал бүрдүүлж ямар төрлийн хэдэн хувийн зээлэнд хамрагдаж авсан талаар мэдэхгүй.  ... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 20-21-р ху/,
10.Гэрч О.Түмэннасангийн  2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2016 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр санагдаж байна төрийн банкны эрхлэгч ажилтай Нарантуяа надтай уулзаад “таны цалингийн зээл дээр нэмээд 2.500.000 төгрөг авчихъя, надад яаралтай хэрэг болоод байна, дүү нь Америк явах гэж байгаа” гэж ярьж байсан санагдаж байна. Би “таньд буцаагаад 7 хоногийн дараа мөнгийг чинь өгчихнө” гэж гуйгаад байхаар нь зөвшөөрч өөрийн 5.000.000 төгрөгийн цалингийн дээрээ нэмж 2.500.000 төгрөгийн зээл авч мөнгийг Нарантуяад өгсөн. ... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 25-р ху/,
11.Гэрч Б.Нармандахын: ...2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Намайг ажил дээр байхад Төрийн банкны хяналт шалгалтын хүн гээд нэг танихгүй хүн орж ирээд “та хадгаламжаа барьцаалж зээл авсан уу” гэж асуухаар нь “би тийм зээл аваагүй” гэсэн чинь “манай Төрийн банкны ажилтан таны хадгаламжийг барьцаалж зээл гаргаж аваад буцааж төлсөн байна” гэж хэлсэн. Тухайн үед би ажил ихтэй байсан учир төлж дууссан байна гэж хэлсэн болохоор нь тоогоогүй.  ... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 27-р ху/,
12.Гэрч Р.Батчимэгийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Ямар учиртай дуудагдан ирж байгаа учраа ойлгож мэдэж байна. Манай  тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Ү.Нарантуяа нь ажил үүрэг гүйцэтгэх хугацаандаа  иргэдийн авч байгаа зээл дээр нэмж зээл гарган өгч уг зээлээ өөрөө авдаг, мөн иргэдийн нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл гаргаж хувьдаа ашигласан болох нь төвөөс ирсэн шалгалтаар илэрсэн. ...Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар шалгалтаас өмнө мэдээгүй. Хадгаламж барьцаалж авсан зээлтэй холбоотой асуудал байсныг 2015.09.07-нд теллерийн ажил хүлээлцэх үед мэдсэн. Хадгаламж барьцаалсан зээлийн дэвтрийг хүлээлцэхэд Болдын Нармандах гэж хүний хадгаламжийн дэвтэр байхгүй байсан. Захирал Ү.Нарантуяа нь 2015.07.10-ны өдрөөс 2015.09.07-ны өдөр хүртэл ахлах теллерийн ажлын үүрэг давхар гүйцэтгэж байхдаа дээрх хүний хадгаламжийг барьцаалаад, ямар нэгэн баримт /хувийн хэрэг/ бүрдүүлэлгүйгээр Б.Нармандах гэж хүний нэрээр зээл гаргасан байсан. Тухайн үед хадгаламжийн дэвтрийг асуухад байгаа байгаа гэж хэлээд мартагнуулсан. Мөн хадам ээжийнхээ нэрээр тэтгэврийн зээл авсан байсан боловч тэтгэврийн дэвтэр нь байхгүй байсан. Гэрээ хийгддэг байтал гэрээгүй байсан. Тэгээд хадам ээж болох Б.Жавзансүрэнгийнх нь дэвтрийг “хаана байгаа” талаар асуухад “гэрээн дээр гарын үсэг зуруулах гээд авчихсан байгаа” гэж хэлж яриад л мөн мартагнуулсан. Одоо ч гэсэн тэтгэврийн зээл авахад хийгддэг гэрээ Б.Жавзансүрэн гэж хүний нэр дээр хийгдээгүй, хийгээгүй л байгаа. Б.Нармандах гэж хүний хадгаламж барьцаалсан зээл олгоход бүрдүүлэх ёстой иргэний үнэмлэхний хуулбар, хадгаламжийн дэвтэр, зээлийн гэрээ, өргөдлийн маягт, өргөдлийн хураамжийн баримт, төлбөрийн хувиар гээд бүгд байхгүй байгаа. ...Газар тариалангийн зээл авсан Р.Баатархүү гэж хүн зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байсан учир зээлээ төлөх тухай шаардлага тавихад “танай захирал Ү.Нарантуяа хийгээгүй байна уу?” гэж асууж байсан. Мөн эргэлтийн хөрөнгийн зээл авсан иргэн З.Баярмаа зээлийн төлөлт хугацаа хэтэрсэн тул зээлээ төлөх талаар хэлж ярихад мөн “захирал Ү.Нарантуяаг хийгээгүй юу” гэж ярьж байсан. Тэрнээс өөрөөр иргэдээс Ү.Нарантуяатай холбоотой ямар нэгэн гомдол ирүүлж байгаагүй. ...Шалгалтаар манай тооцооны төвийн бүх ажилчид ажлаа шалгуулсан. ...Захирал өөрөө тодорхой эрх мэдэлтэй учраас өөрөө зээлээ судалж холбогдох баримтуудаа бүрдүүлж зээл гаргах боломжтой. Бид нарын зүгээс оролцох, туслалцуулах шаардлага байхгүй. Хадгаламж барьцаалсан зээл болон тэтгэврийн зээлүүдээс бусад бүх зээлүүдэд зээлийн хороо хуралдаж шийдвэр гаргах ёстой гэж зээлийн бодлого журамд заасан байдаг. Энэ журам нь зарим тохиолдолд буюу ажлын ачааллаас болж хуралдаж амжихгүй үе гардаг. Зээлээ олгочихоод хурлын тэмдэглэл дэвтэрт дараа нь тэмдэглэлийг нөхөж бичиж гарын үсгээ зурдаг үе ч байсан. Зээлтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэхэд бид нарын зүгээс захиралд гаргаж өгөх ямар нэгэн лавлагаа гэж байхгүй. Бүх лавлагаа мэдээллийг захирал өөрөө үзэж шалгах эрхтэй байдаг. Захирал өөрийнхөө судалсан зээлүүдийг зээлийн хорооны хурлаар оруулахдаа тэр болгон бид нарын саналыг аваад байхгүй, өөрийнхөөрөө шийддэг байсан. Олгоно гээд шийдчихсэн л бол бид нарын санал ямарч хамаагүй. Загнаад л шийдчихдэг. Бид нар зүгээр л нэг гарын үсэг зурах л ёстой юм шиг ханддаг. ...Нэг удаа захирал Ү.Нарантуяа нь “Их шинэстэй” ХХК ажилтан Мөнхжаргал гэж хүний нэрээр зээл гаргах гэж ирээд тухайн иргэн Мөнхжаргал байхгүй байхад “Их шинэстэй” компаний захирал болох Думаа гэж хүнтэй утсаар үнэн яриад байгаа юм уу, худлаа яриад байгаа юм уу мэдэхгүй утсаа чихэндээ барьчихаад л “би одоо аваад, хаан банкны дансаар явуулчихъя” гэж яриад Мөнхжаргал гэж хүний дансанд орсон мөнгөнөөс надаар мөнгө гаргуулж аваад явсан.    Уг нь бол тухайн зээл авч байгаа иргэн Мөнхжаргал өөрийн биеэр байхгүй байхад ямар нэгэн байдпаар зээл бэлэн мөнгийг харилцагчийн данснаас авч өөр хэн нэгэн өгөх, гүйлгээ хийхийг хориглодог. Энэ дагуу би захирал “харилцагч байхгүй байхад би ямар нэгэн гүйлгээ хийхгүй” гэхэд “Думаа эгч Мөнхжаргал 2 хотод байгаа гэнээ, ганц удаа гуйж байхад нь ажлыг нь амжуулж өгөхгүй бол болохгүй” гээд захирал гэдгээрээ түрий барьж дарамт үзүүлэх байдалтай мөнгө гаргуулан авсан. Мөнхжаргалын гарын үсгийг “Думаа эгч хотоос ирэхээрээ зурчихна гэж байна” гэж хэлж авч байсан. “Их шинэстэй” ХХК-н захирал Думаа нь манай тооцооны төвийн биелэлтийг хангуулж ажилладаг, сайн харилцагч гэдэг утгаараа мөн захирал “өг, ирээд гарын үсгээ зурчихна гэж байнаа” гээд байхаар нь харилцагч буюу зээлдэгч Мөнхжаргал гэж хүний нэрээр гарч дансанд нь орсон 5 сая төгрөгнөөс 1 хувийн хүүг аваад, Мөнхжаргалын данснаас Ү.Нарантуяад 4.645.000 төгрөг бэлнээр өгч, Мөнхжаргалын дансанд бусад мөнгө үлдсэн. ...гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 31-32-р ху/,

Шүүгдэгч Ү.Нарантуяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 52-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 40-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 41-42-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 43,44-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 45,46-р ху/, Ерөө сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт, /хх 50-р ху/,   шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх 58-р ху/, зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ү.Нарантуяа нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Төрийн банкны тооцооны төвийн захиралаар ажиллах байх хугацаандаа 
2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б.Жавзансүрэнгийн нэрээр 3.688.217 төгрөгийн тэтгэврийн зээлийн баримт бүрдүүлж 3.688.217 төгрөг, 
2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б.Нармандахын нэрээр 9.500.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийн баримт бүрдүүлж 9.500.000 төгрөг,
2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр М.Сэлэнгийн нэрээр 3.800.000 төгрөгийн цалингийн зээлийн баримт бүрдүүлж 3.800.000 төгрөг,
2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Д.Ганзоригийн нэрээр 2.500.000 төгрөгийн цалингийн зээлийн баримт бүрдүүлж 2.500.000 төгрөг,
2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Г.Мөнхжаргалын нэрээр 5.000.000 төгрөгийн цалингийн зээлийн баримт бүрдүүлж 5.000.000 төгрөг,
2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр О.Түмэннасангийн нэрээр 8.000.000 төгрөгийн цалингийн зээлийн баримт бүрдүүлж 2.500.000 төгрөг буюу нийт 26.988.217 төгрөгийг шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс авч банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт  шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тайлбар болон бусад нотлох баримт болох  хэрэг учралын газар хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тухай тэмдэглэл, гэмтээсэн эд зүйлсийн гэрэл зураг,эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, үнэлгээний комиссын үнэлгээ тогтоосон баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Г.Санлигмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн 153.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх”   гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хавтаст хэрэгт хууль сануулагдан өгсөн гэрч хохирогч нарын мэдүүлэг  зэрэг нь үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэлтэй баримтууд мөн гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Санлигмаад прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул уг зүйл ангиар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ шудрагаар хүлээж, гэмшиж байгаа болон хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг  харгалзан үзэж хуульд заасан хорих ял шийтгэлийг оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь  зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч  Г.Санлигмаа нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болох 2 ширхэг чулуу, 1 ширхэг гурилын элдүүр модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

         Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн  290-р зүйлийн  290.3, 294,  295, 296, 297, 298-р   зүйлүүдийг  удирдлага болгон Тогтоох нь :

 

1. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Гомбодоржийн Санлигмааг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 153-р зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх”   гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн 153.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Санлигмааг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Санлигмаад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Шүүгдэгч Г.Санлигмаа нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон  хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.  
5.  Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  88-р зүйлийн 88.1.1 дэхь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болох 2 ширхэг чулуу, 1 ширхэг гурилын элдүүр модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Санлигмаад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.3, 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Г.Санлигмаад сануулсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан  Г.Санлигмаад хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.     
9.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар  шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
12.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх   хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.НОЛХООСҮРЭН