Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бяхаржавын Баярцогт |
Хэргийн индекс | 122/2019/0039/з |
Дугаар | 34 |
Огноо | 2019-11-19 |
Маргааны төрөл | Тендер, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 34
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын З, тус сумын Үнд холбогдох,
Гуравдагч этгээд: “О” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газрын Үны 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 03 тоот шийдвэр, “О” ХХК-тай гэрээ байгуулах эрхийг захиалагчид өгсөн шийдвэр, Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/100 дугаар, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03/102 дугаар, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/166 дугаар албан мэдэгдлүүдийг хүчингүй болгуулж, уг тендерийн шалгаруулалтад оролцсон “А” ХХК, “О” ХХК-иудын материалыг дахин хянан үзэж, үнэлгээ хийхийг тус Үнд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд гуравдагч этгээд “О” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат, хариуцагч Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Туяа, тус сумын Засаг даргын орлогч, Үны дарга Ю.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК-ний захирал Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газраас зарласан СҮАМХСЗДТГ/201902001 дугаартай Ковш худалдан авах, СҮАМХСЗДТГ/201902006 дугаартай Усны машин худалдан авах, СҮАМХСЗДТГ/201902007 дугаартай Хог зөөврийн машин худалдан авах тендер шалгаруулалтад оролцож, 2019 оны 05 дугаар сарын 30-нд тендер ирүүлсэн юм. Уг тендер шалгаруулалтад манай “А” ХХК-иас гадна “Х” ХХК, “О” ХХК оролцсон бөгөөд зөвхөн “О” ХХК-ийг тендерийн шаардлагад нийцсэн гэж үзэн үнэлгээ хийж, гэрээ байгуулах эрх олгосон.
Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны 06 дугаар сарын 11-ний 03/100 тоот албан бичгээр “танай ирүүлсэн тендерүүдээс Үны шийдвэрээр татгалзаж байна” гээд үндэслэл дурьдаагүй байсан тул тодруулга авахаар албан бичиг хүргүүлсэн. Үүний хариу 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03/102 тоот бичиг тус сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн бөгөөд татгалзсан шалтгаанаа “өмнөх гүйцэтгэж байсан цамхаг гэрлийг баталгаат засварын хугацаанд эвдрэл гэмтлээ барагдуулаагүй...сумын ИТХ-ын ажлын хэсгийн үнэлэлтээр чанар муу гэсэн дүгнэлт гарсан. Мөн нэг компанийг олон дахин шалгаруулах нь ашиг сонирхлын зөрчил харагдах байдал өндөр тул татгалзаж байна ” гэсэн. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч манай компани Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасныг тус яамнаас хянаж үзээд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/4658 тоот бичгээр захиалагч болон манай компанид өгсөн хариундаа: "... татгалзсан нь үндэслэлгүй байна” гэж дүгнээд захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж хуульд нийцсэн шийдвэр гаргахыг мэдэгдэж байна гэсэн. Ингээд захиалагч Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/166 тоот албан бичгээр “дахин үнэлгээ хийж 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03 тоот Үны хурлын шийдвэр өөрчлөгдөөгүй болохыг мэдэгдэж байна” гэсэн хариу өгсөн. Иймд дээрх шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.Захиалагчийн 2019.09.19-ний өдрийн 03/166 тоот албан бичгээр өгсөн хариунд үндэслэл огт дурьдаагүй, ойлгомжгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 39.1, 40.2-т заасан шаардлагыг хангаагүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1-д заасан ямар шаардлагыг манай компани хангахгүй байгааг 2019.06.11-ний өдрийн 03/100, 2019.06.13-ны өдрийн 03/102, 2019.09.19-ний өдрийн 03/166 тоот албан бичгүүдээр өгсөн шийдвэртээ огт заагаагүй.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйл /Тендерийн оролцогчийн чадварыг үнэлэх/-ийн 12.1-д “Тендерийн оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана.” 12.2-т “захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийг шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана” 14 дүгээр зүйл /Ерөнхий нөхцлийг магадлах/-ийн 14.1.4-т “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдах худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” бол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ гэж заасан байхад “өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын засвар үйлчилгээг баталгаат хугацаанд хийгээгүй, ИТХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр чанар муу гэсэн мөн нэг компанийг олон дахин шалгаруулах нь ашиг сонирхлын зөрчил харагдана” гэх үндэслэлээр татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн тендерийн баримт бичигт энэ тухай тодорхой заагаагүй гэсэн сангийн яамны хариу үндэслэлтэй юм. Манай компаний ирүүлсэн тендер нь хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан гэж үзэж байгаа.
3.СҮАМХСЗДТГ/201902001 дугаартай Ковш худалдан авах, СҮАМХСЗДТГ/201902006 дугаартай Усны машин худалдан авах, СҮАМХСЗДТГ/201902007 дугаартай Хог зөөврийн машин худалдан авах тендер шалгаруулалтад “хамгийн сайн” гэж үнэлэгдэн гэрээ байгуулах эрх олгосон “О” ХХК-ийн ирүүлсэн материалд 2016-2018 онд ижил төстэй ажил гүйцэтгэсэн нотлох баримт ирүүлээгүй байсан нь хуулийн 15.3.4-т заасан “тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаарх мэдээлэл” зэргээр санхүүгийн чадавхийг нотолж болно гэснийг, мөн тендерийн баримт бичигт “ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх...” гэж заасан шаардлагыг хангаагүй байхад дээрх хуулийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэснийг зөрчиж “О” ХХК-ийн тендерийн шаардлагад нийцсэн гэж үзэн үнэлгээ хийсэн.
Иймд захиалагч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газрын 2019.06.11-ний өдрийн 03/100, 2019.06.13-ны өдрийн 03/102, 2019.09.19-ний өдрийн 03/166 тоот албан мэдэгдлээр хариу өгч тендерээ татгалзсан шийдвэр, “О” ХХК-тай гэрээ байгуулах эрхийг захиалагчид өгсөн шийдвэр зэргийг тус тус хүчингүй болгож, “А” ХХК, “О” ХХК-иудын тендер шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин хянан үзэж, үнэлгээ хийхийг тус Үнд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Туяа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
1. Захиалагчийн 2019/09/19-ний өдрийн 03/166 тоот бичгээр өгсөн хариуг сумын Үноос Тамгын газрын албан бланк, тамга, тэмдэг дарж хүргүүлсэн.
2. Захиалагч гэрээ байгуулахдаа Үны гаргасан дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулсан.
Сумын Үны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэрээр тендерт шалгарсан “О” ХХК-тай захиалагчаар З гэрээг байгуулсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийн дагуу Ү 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тендер сонгон шалгаруулах зөвлөлөө байгуулж “Оточ Оргил” ХХК-тай гэрээ байгуулж “А” ХХК-нд татгалзсан тухай шийдвэрийг хүргүүлсэн байгаа. Хуулийн дагуу гэрээгээ хийсэн гэж үзэж байна гэв.
Хариуцагч Мөнххаан сумын Үны дарга Ю.Б шүүхэд ирүүлсэн болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Орон нутгийн хөрөнгөөр хийгдэх ажлыг хэлэлцэн баталсан. Уг тогтоолд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хог зөөвөр, Усны машин, Ковш зэргийг худалдан авах тухай А/10 тоот тогтоол гарсан. Үүний дагуу Засаг даргын 2019 оны 05 сарын 21-ний өдрийн А/57 дугаар захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй Ү байгуулагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендер зарлагдаж 2019 оны 5 сарын 31-нд тендер нээхэд СҮАМХСЗДТГ/201902006 дугаартай Ус зөөврийн машин худалдан авах, СҮАМХСЗДТГ/201902007 дугаартай Хог зөөврийн машин худалдан авах тендерт тус бүр 4 компани оролцсон байсан. Улаанбаатар хотын “Тодбаярт” ХХК, Хэнтий аймгийн “А” ХХК, Сүхбаатар аймгийн “Х” ХХК, Баяндэлгэр сумын “О” ХХК-иуд цахим мэдээллийн санд материалаа байршуулсан байсан бол СҮАМХСЗДТГ/201902001 дугаартай “Ковш худалдан авах” тендерт 3 компани буюу “Тодбаярт” ХХК бусад 3 компани мөн мэдээллийн санд материалаа байршуулсан байсан. 2019 оны 05 сарын 31-ний өдөр Үны 100 хувийн ирцтэй хуралдаж компани бүрийн ирүүлсэн материалтай гишүүн бүр нэг бүрчилэн танилцаж өөрийн саналаа хэлсний үндсэн дээр “О” ХХК-ийг Үны гишүүд 100 хувийн саналтайгаар дэмжиж шалгаруулсан.
Үны шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 39.1, 40.2-т заасны дагуу шалгараагүй компани бүрт албан тоот болон цахим хаягаар нь хариуг илгээсэн болно.
“Х” ХХК, “А” ХХК-иуд сангийн яаманд үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан байсан.
Сангийн яамнаас ирсэн шийдвэрийн дагуу 2019 оны 09 сарын 19-ний өдөр дахин хуралдаан хийж 2019 оны 05 сарын 31-ний өдөр гарсан шийдвэрээ Үны гишүүд 100 хувийн саналтайгаар баталгаажуулан гаргаж “А” ХХК, ”О” ХХК-иудад шийдвэрийг хүргүүлсэн.
“О” ХХК-ийг гол шалгаруулах үндэслэн бол санхүүгийн баталгааг тодорхой гаргаж өгсөн, техникийн баталгаат хугацааг техникийн тодорхойлолт дээр заасан хугацаанаас илүү нэг жил нэмж хоёр жилээр тавьж өгсөн, мөн тендер зарласан ажил үйлчилгээг аймгийн 12 суманд 2008-2016 онуудад нийлүүлж байсан зэрэг туршлагыг үндэслэл болгосон. Үны гишүүдийн хуралдааны 2019.05.31-ний, 2019.09.19-ний өдрүүдийн тэмдэглэлээс Үны гишүүдийн шалгаруулсан үзүүлэлтийг илүү нарийн харж болно. Шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн.
Тендерийн шалгаруулалтад оролцсон компаниудын цахим санд байршуулсан материал нь “Х” ХХК-аас бусад компаниудын материалууд нь тендерийн хуулийн шаардлагыг бүрэн хангасан байсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт зааснаар хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулсан. “О” ХХК-нь 2014-2018 онд Сүхбаатар аймгийн 6 сумдад ижил төстэй ажил үүрэг хийж гүйцэтгэсэн байсан. Үүнийг СиДи-нд бичиж нотлох баримтаар ирүүлсэн байгаа гэв.
Гуравдагч этгээд “О” ХХК-ийн захирал У.Наранцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мөнххаан сумын Засаг даргын тамгын газрын Үнд холбогдох захиргааны хэрэгт “О” ХХК нь гуравдагч этгээдээр татагдаж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын тамгын газраас зарласан СҮАМХСЗДТГ/201902001 дугаартай “ковш худалдан авах”, “усны машин худалдан авах” СҮАМХСЗДТГ/201902006, СҮАМХСЗДТГ/201902007 дугаартай “хог зөөврийн машин худалдан авах” тендер шалгаруулалтанд оролцож, 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 03/98 дугаартай албан бичгээр Мөнххаан сумын Засаг даргын тамгын газраас “О” ХХК-д гэрээ байгуулах эрх олгогдсоны дагуу 2019.06.18-ны өдөр СҮАМХСЗДТГ/201902001 дугаартай Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд Ковш, трактор нийлүүлэх гэрээ, СҮАМХСЗДТГ/201902006 дугаартай Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ус зөөврийн машин нийлүүлэх гэрээ, СҮАМХСЗДТГ/201902007 дугаартай Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд хог зөөврийн машин нийлүүлэх гэрээг тус тус байгуулсан.
“О” ХХК нь 2008 оноос эхлэн автомашин трактор болон бусад техник хэрэгслийг тасралтгүй оруулж ирж нийлүүлж байгаа туршлагатай компани юм. Манай компани 2016-2016 оны хооронд Сүхбаатар аймгийн 13 суманд ус зөөврийн автомашин-15, хог зөөврийн автомашин-12, ковш-4, гудамж цэвэрлэгээний автомашин-1, универсал трактор 1 зэргийг тендер шалгаруулалтын журмаар нийлүүлж байсан.
Тухайлбал:
- Баяндэлгэр -Ус зөөвөр, хог зөөврийн машин
- Сүхбаатар - Ус зөөвөр, хог зөөврийн машин
- Асгат - Ус зөөвөр, хог зөөврийн машин
- Эрдэнэцагаан - Ус зөөвөр, хог зөөврийн машин
- Дарьганга - Ус зөөвөр, хог зөөврийн машин
- Онгон - Ус зөөвөр, хог зөөврийн машин
- Наран - Ус зөөвөр, хог зөөврийн машин
- Түвшинширээ - Ус зөөвөр, хог зөөврийн машин
- Уулбаян - Ус зөөвөр, хог зөөврийн машин
- Түмэнцогт - Ус зөөвөр, хог зөөврийн машин
- Халзан - Ус зөөвөр, хог зөөврийн машин
- Баруун-Урт сумдад - Ус зөөвөр, хог зөөврийн машин 3, гудамж цэвэрлэдэг машин 1-ийг тус тус нийлүүлсэн.
Тус автомашинуудыг нийлүүлэхдээ улсын үйлдвэрийн чанарын баталгаатай, шаардлага хангасан техник хэрэгслүүдийг гэрээнд заагдсан хугацаанд оруулж ирж нийлүүлсэн ба тус автомашинууд одоог хүртэл хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. /энэ талаар гаргасан сумдын засаг дарга нарын тодорхойлолтууд бий/.
Манай компани энэ төрлийн ижил төстэй ажлуудыг 2008 оноос одоог хүртэл 11 жил хийж гүйцэтгэж байгаа туршлагатай компани юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2014, 2015, 2016 онуудад энэ төрлийн ижил төстэй /дээр дурдсан/ ажлуудыг тогтмол хийж байсан.
2017, 2018 онуудад аймгийн хэмжээнд ийм төрлийн тендер зарлагдаагүй учир тус онуудад оролцсон ийм төрлийн тендер байхгүй боловч компаний үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явагдаж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулан Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд хаус хорооллын хашаа, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, Соёлын төвийн гэрэлтүүлэг, Ёслол хүндэтгэлийн өргөө зэргийг чанарын баталгаатай хийн гүйцэтгэж ажилласан, одоо ч хийж гүйцэтгэсээр байгаа санхүүгийн тогтвортой ажлын туршлагатай компани юм.
Тус тендер хуулийн дагуу явагдаж гэрээ байгуулагдсан учир “А” ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компаний эрх ашиг ноцтой зөрчигдөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд “О” ХХК-тай гэрээ байгуулах эрхийг захиалагчид өгсөн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай компанийг ажлын туршлагагүй гэсэн байгаа. Миний хувьд дэлгүүр хоршооны бизнес эрхэлдэг хүн биш, анхнаасаа машин техник засдаг, техникийн хүн. 2008 онд Тогтвортой амьжиргаа төслөөр Баяндэлгэр сумандаа ус, хог зөөврийн машин оруулж ирсэн байсан. Үүний дараа Сүхбаатар аймгийн 12 сумдад ус болон хог зөөврийн машиныг нийлүүлсэн. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хүртэл ус, хог зөөврийн машиныг нийлүүлсэн. 5 суманд ковш нийлүүлсэн. Чанарын баталгаатай машиныг нийлүүлж байгаа. 1, 2 сая төгрөгийн зөрүү бол сэлбэгийн үнэ. 2011 онд Арабын Нэгдсэн Эмират улсаас Ланд 200 маркийн автомашин оруулж ирж байсан. 2013 оноос Солонгос улсаас Портер машин оруулж ирж ойр орчмын сумдыг Портер машинаар хангасан. Улаанбаатарын ченжүүд сумдын захаас машин авч засварт оруулж зардаг бол миний хувьд Сөүл хотын захаас машин худалдан авч Замын-Үүд суманд машинаа буулгаж шууд малчдын хотонд хүргэдэг байгаа. Чанарыг эрхэмлэдэг ийм компани байгаа. 2012-2016 онуудын дансны хуулга авч ирсэн. Дансны хуулгаас харахын бол ус, хог зөөврийн авто машин, ковш оруулж ирж худалдсан болох нь тодорхой харагдана. Мөн Улсын хилээр оруулж ирсэн болохыг нотолно. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн манай компани нь хүүхэд залуучуудын тоглоомын талбай, гудамжны гэрэлтүүлэг зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг байгаа. 2017, 2018 онд ус, хог зөөврийн машин худалдан авах тендер зарлагдаагүй. Онгон, Наран, Баяндэлгэр, Дарьганга,Түмэнцогт, Халзан сумдын одоогийн Засаг дарга нар чанарын баталгаатай машин, техник нийлүүлсэн, одоо ажиллаж байгаа гэсэн тодорхойлолтуудыг тендерийн материалд хавсаргаж өгсөн байгаа гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөлдөө: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай биечлэн танилцсан. 2019 оны 05 дугаар сарын 31-нд ус, хог зөөврийн машин болон ковш худалдан авах тендерийг нээсэн байна. Уг тендерт 4 компани оролцжээ. Үнэлгээний 5 гишүүд тус бүрд нь үнэлгээ хийсэн юм байна. “А” ХХК-ийн хувьд татгалзсан байна. Уг татгалзалаа хуулийн дагуу шийдвэрийг нь гаргасан бол ийм асуудал гаргахгүй байсан юм байна гэж бодож байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд ноцтой алдаа гаргасан гэж шийдвэртээ тусгасан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Тухайн компани нь Мөнххаан суманд тендерт оролцож тендерийн хугацаат хугацаандаа чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн юм байна, хяналтын ажлын хэсэг энэ талаар дүгнэлт гаргаж тендерт оролцох боломжгүй гэсний дагуу татгалзсан юм байна. Хурлаас гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг улсын байцаагчийн дүгнэлтээр баталгаажуулсан бол “А” ХХК нэхэмжлэл гаргах байсан уу? энэ компани дахин тендерт оролцохын тулд баталгаат хугацаанаасаа хэтэрч засвар үйлчилгээ хийсэн гэж хариуцагч тал ярьж байна. “О” ХХК нь 2008-2016 онуудад Сүхбаатар аймгийн 12 суманд ус, хог зөөврийн машин болон ковш нийлүүлж байсан туршлагатай компани байгаа. 6 сумын Засаг дарга нараас чанарын шаардлага хангасан ус, хог зөөврийн машин нийлүүлсэн гэдэг албан тодорхойлолт ирүүлсэн талаар хариуцагч тал болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Энэ талаарх баримтыг СиДи-нд бичиж шүүхэд өгсөн байна. Мөн “О” ХХК-ийн дансны хуулга, сумдуудтай байгуулсан гэрээ зэргээр сүүлийн 5 жилийн хугацаанд ижил төстэй бараа, ажил, үйлчилгээ хийсэн болох нь хангалттай нотлогдож байна. Тэгэхээр туршлагагүй компани гэж үзэх боломжгүй байна. Техникийн үзүүлэлт дээр баталгаат хугацааг 2 жил гэж заасан нь бусад компаниудаа бодох юм бол техникийн тодорхойлолтыг илүү хангасан гэж үзэж байна. Санхүүгийн хувьд тендерт ялах юм бол 100 сая төгрөгийн баталгаа гаргаж өгнө гэсэн байгаа. Эдгээр 3 шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлд нийцэж байна гэж үзэж байна. Ү хамгийн сайн шаардлага хангасан компани гэж үзэж “О” ХХК-тай гэрээ байгуулсан байна, гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн байна. Ийм учраас “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцээгүй учраас бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Үны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03 тоот хурлын шийдвэр, захиалагч Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/100, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03/102, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/166 тоот албан мэдэгдлээр хариу өгч тендерээс татгалзсан шийдвэр, “Оточ Оргил” ХХК-тай гэрээ байгуулах эрхийг захиалагчид өгсөн шийдвэр зэргийг тус тус хүчингүй болгож, “А” ХХК, “Оточ Оргил” ХХК-иудын тендер шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин хянан үзэж, үнэлгээ хийхийг Үнд даалгах”-ыг хүссэн шаардлага гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, оролцогчдын маргасан асуудалд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газраас зарласан СҮАМХСЗДТГ/201902001 дугаартай “Ковш худалдан авах”, СҮАМХСЗДТГ/201902006 дугаартай “Усны машин худалдан авах”, СҮАМХСЗДТГ/201902007 дугаартай “Хог зөөврийн машин худалдан авах” тендер шалгаруулалтын Үны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №03 тоот тэмдэглэлээр “А” ХХК нь манай суманд урьд өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажил нь гэрээний гүйцэтгэл муу байсан гэдэг үндэслэлээр татгалзаж, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд “Хог зөөврийн машин худалдан авах”, “Ковш худалдан авах”, “Усны машин худалдан авах” тендерт “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Үны гишүүдийн шийдвэрээр хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж захиалагчид гэрээ байгуулах эрх олгохыг зөвлөж шийдвэрлэжээ.
Ү нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж тендер тус бүрээр нь үнэлсэн боловч №03 тоот гэсэн нэг дугаартай тэмдэглэлээр дээрх үндэслэлээр СҮАМХСЗДТГ/201902001 дугаартай “Ковш худалдан авах”, СҮАМХСЗДТГ/201902006 дугаартай “Усны машин худалдан авах”, СҮАМХСЗДТГ/201902007 дугаартай “Хог зөөврийн машин худалдан авах” тендерээс нэхэмжлэгч “А” ХХК-ийг татгалзаж шийдвэрлэжээ.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/100, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03/102 тоот албан бичгээр өмнө гүйцэтгэж байсан Цамхаг гэрлийг баталгаат засварын хугацаанд эвдрэл гэмтэлээ барагдуулахгүй чирэгдэл учруулж, иргэдийн санал гомдол гарч байсан.Үүний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хэсгийн үнэлэлтээр чанар муу гэсэн дүгнэлт гарсан.Мөн нэг компанийг олон дахин шалгаруулах нь ашиг сонирхлын зөрчил харагдах өндөр гэж Үны шийдвэрээр тендерээс татгалзаж байгааг мэдэгджээ.
Сангийн яамны Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Зт хүргүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/4658 тоот албан бичгээр “... захиалагч “А” ХХК-ийн ирүүлсэн саналаас өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын засвар үйлчилгээг цаг хугацаандаа хийгээгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгож, Хог зөөврийн машин худалдан авах”, “Ковш трактор худалдан авах”, “Усны машин худалдан авах” тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасны дагуу шийдвэр гаргахыг мэдэгдээд, хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтын үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацааг дуусгавар болгосон байна.
Ийнхүү Сангийн яам “А” ХХК-ийн гаргасан гомдлыг хянаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэж заасан эрхийн хүрээнд захиалагчийн гаргасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Сангийн яамны энэхүү шийдвэрийн дагуу Үны 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар тендерүүдийг дахин үнэлж Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газраас зарласан СҮАМХСЗДТГ/201902001 дугаартай “Ковш худалдан авах”, СҮАМХСЗДТГ/201902006 дугаартай “Усны машин худалдан авах”, СҮАМХСЗДТГ/201902007 дугаартай “Хог зөөврийн машин худалдан авах” тендерт “О” ХХК-ийг сонгож шийдвэрлэсэн байх тул Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгож шийдвэрлэсэн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Үны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03 тоот хурлын шийдвэр, захиалагч Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/100, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03/102, тоот албан мэдэгдлээр хариу өгч тендерээс татгалзсан шийдвэр, “О” ХХК-тай гэрээ байгуулах эрхийг захиалагчид өгсөн шийдвэр зэргийг тус тус хүчингүй болгох шаардлагыг гомдол гаргах журмаар хянаж, Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэл үндэслэл муутай болжээ.
Харин тендерийг дахин үнэлж шийдвэрлэсэн Үны 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс уг шийдвэрийн талаар дүгнэлт хийх боломжгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/166 тоот албан мэдэгдлээр хариу өгч тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч уг мэдэгдлийг гаргах үндэслэл болсон Үны 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахгүйгээр зөвхөн албан мэдэгдлийг хүчингүй болгоод нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн “А” ХХК, “Оточ Оргил” ХХК-иудын тендер шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин хянан үзэж, үнэлгээ хийхийг Үнд даалгах”-ыг хүссэн шаардлагыг шүүх дараах үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д “Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ”, 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасан бөгөөд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газраас зарласан СҮАМХСЗДТГ/201902001 дугаартай “Ковш худалдан авах”, СҮАМХСЗДТГ/201902006 дугаартай “Усны машин худалдан авах”, СҮАМХСЗДТГ/201902007 дугаартай “Хог зөөврийн машин худалдан авах” тендерийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нээснээс хойш хуульд заасан тендерийн үнэлгээ хийж, зохион байгуулах, тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болж, тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан шийдвэр гаргаагүй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд Ковш трактор нийлүүлэх гэрээ, Усны зөөврийн машин нийлүүлэх гэрээ, Хог зөөврийн машин нийлүүлэх гэрээ захиалагч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын З, “О” ХХК-ийн хооронд байгуулагдаж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авсан Ковш, Усны машин, Хог зөөврийн машиныг хүлээн авах ажлын хэсгийн хурлаар машинуудыг хүлээн авах асуудлыг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын 01 дугаартай актаар Ковшийг, 02 дугаартай актаар Ус зөөврийн машиныг, 03 дугаартай актаар Хог зөөврийн машиныг хүлээн авснаар тендер дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч нь захиалагч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын З, “О” ХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд Ковш трактор нийлүүлэх гэрээ, Усны зөөврийн машин нийлүүлэх гэрээ, Хог зөөврийн машин нийлүүлэх гэрээ, Үны 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрийн талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 28 дугаар зүйлийн 28.2, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Ковш худалдан авах тендертэй холбоотой 81 хуудас, Усны машин худалдан авах тендертэй холбоотой 36 хуудас, Хог зөөврийн машин худалдан авах тендертэй холбоотой 22 хуудас нийт 3 хавтас 139 хуудас баримт бичгийг хариуцагч Үнд буцаан хүргүүлсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРЦОГТ