| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00576/И |
| Дугаар | 00548 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 00548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1964 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт оршин суух, Онход овогт Лхагвасүрэнгийн Цэцэгмаа /РК64080709/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 155/2017/00576/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балжинням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Цэцэгмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1982 оны 1 дүгээр сарын 1-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор ажиллаж байсан юм. Одоо тэтгэвэрт гарах гэтэл нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр алга болсон, ажилд орсон, гарсан тушаал архиваас олдохгүй зэргээс миний ажиллаж байсан жил тооцогдохгүй байгаа болно. Иймд миний 1982 оны 1 дүгээр сарын 1-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балжинням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Цэцэгмаа нь өндөр насны тэтгэвэрт гарах болтол хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлснээс улсад ажилласан жил нь тооцогдохгүй байна. Иймд Л.Цэцэгмаагийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Цэцэгмаа нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Л.Цэцэгмаа нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1987 оны 12 сарын 01-ний өдрийн 88 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Лхагвасүрэн овогтой Цэцэгмаагийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Р.Цэцэгмаа, С.Даваажав нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Онход овогт Лхагвасүрэнгийн Цэцэгмаагийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН