| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00576/И |
| Дугаар | 00564 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 00564
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын 01 дүгээр баг, Шивэрт 4-1 тоотод оршин суух, Ар гөрөөчин овогт Баясгалангийн Эрхэмбаяр /РЖ82031036/-т холбогдох
Зээлийн төлбөр 8.358.651 /найман сая гурван зуун тавин найман мянга зургаан зуун тавин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2017/00373/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Эрхэмбаяр нь Хаан банкны Тариалан тооцооны төвөөс 8200000 / Найман сая хоёр зуун мянга/ төгрөгийн зээлийг 2015 оны 09 дугаар сарын 29-ний өдөр ЗГ201542386344 дугаартай зээлийн болон барьцааны, баталгаат ипотекийн гэрээ байгуулан Хэрэглээний зориулалтаар, сар бүр төлөх хуваарьтайгаар зээлж авсан.
Зээлийн барьцаанд:Тариалан сумын 1-р багт байрлах 72 кв.м талбайтай хувийн сууц газрын хамт тус зээлд барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2-дахь хэсэгт заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,864,233 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,595,643 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,299 төгрөг, нийт 3,468,175 төгрөгийг төлж барагдуулсан болно.
Зээлийн гэрээний 2.4.1-д заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүгийн төлбөрийг 10-30 хоног хугацаа хэтрүүлэн төлж байсан ба зээлийн гэрээний 2.4.1-д заасан нөхцлөөр 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс зээлийн төлөлтийг огт хийхгүй өнөөдрийг хүртэл нийт 169 хоног хугацаа хэтрүүлэн, зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.
Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөр 7.059.090 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.243.845 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 55.716 төгрөг, нийт 8.358.651 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна ...гэжээ.
Хариуцагч Б.Эрхэмбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тариалан сумын иргэн Баясгалан овогтой Эрхэмбаяр нь Хаан банкны зээл 8.358.671 төгрөгийг төлнө гэжээ.
.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар нь Б.Эрхэмбаярт холбогдуулан зээлийн төлбөр 8.358.651 /найман сая гурван зуун тавин найман мянга зургаан зуун тавин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Эрхэмбаяр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 8.358.651 /найман сая гурван зуун тавин найман мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148.688 /нэг зуун дөчин найман мянга зургаан зуун наян найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрхэмбаяраас 74.344 /далан дөрвөн мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөгийг, улсын орлогоос 74.344 /далан дөрвөн мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээлийн төлбөр 8.358.651 /найман сая гурван зуун тавин найман мянга зургаан зуун тавин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Эрхэмбаяр төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148.688 /нэг зуун дөчин найман мянга зургаан зуун наян найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрхэмбаяраас 74.344 /далан дөрвөн мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөгийг, улсын орлогоос 74.344 /далан дөрвөн мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН