Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00569

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1963 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт оршин суух Соль овогт Дэмчигбатын Батхуяг /РК63110219/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч 155/2017/00458/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Д.Батхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Батхуяг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 6 дугаар сарын 18-нд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр гарч 1981 оны 6 дугаар сарын 20 хүртэл Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад мал малласан. 1981 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цэрэгт явж 1984 оны 07 дугаар сарын 5-ны өдөр цэргээс халагдаж ирээд 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацанд хоньчин адуучнаар, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын зориг нэгдлийн уурын зууханд гачегараар, 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оныг дуустал хугацаанд Ардын зориг нэгдлийн барилгын бригадад барилгачнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Олон булаг ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан юм. Миний Олон булаг бүрэн бус хариуцлагатай компанид ажиллаж байсан хугацааны баримт олдохгүй байгаа тул 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал хугацаанд Олон булаг компанид ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж байна. Өндөр насны тэтгэвэрт гарах дөхөж байгаа, хөдөлмөрийн дэвтэр хагас дутуу хөтлөгдөж, тамга бүрэн дарагдаагүй зэргээс миний ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байгаа юм. Иймд миний Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 03 дугаар бригадад 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг, 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртлэл хугацаанд хоньчин, адуучнаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Уурын зууханд 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гачегараар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Барилгын бригадад 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Батхуяг нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 03 дугаар бригадад 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчин, адуучнаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Уурын зууханд 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гачегараар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Барилгын бригадад 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.Батхуяг нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 03 дугаар бригадад 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчин, адуучнаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Уурын зууханд 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гачегараар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Барилгын бригадад 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгачнаар тус тус ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1979 оны 06 сарын 18-ны өдрийн 19 дугаартай Ажилд томилох тухай 1984 оны 07 сарын 04-ний өдрийн 49 дугаартай Ажилд томилох тухай 1986 оны 10 сарын 03-ны өдрийн 55 дугаартай Ажилд томилох тухай тушаалуудын хуулбар, Дэмчиг овогтой Батхуягийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ц.Пүрэвсүрэн, С.Даваажав нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Соль овогт Дэмчигбатын Батхуягийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 03 дугаар бригадад 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчин, адуучнаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Уурын зууханд 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гачегараар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Барилгын бригадад 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Батхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН