Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00577

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багт оршин суух, Чоно овогт Бадамын Баянмөнх /РВ65110613/-д холбогдох

Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн төлбөрт 2.366.703 /хоёр сая зурван зуун жаран зургаан мянга долоон зуун гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2017/00549/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Баянмөнх нь Монгол Улсын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу “Сум хөгжүүлэх сан”-ийн хөнгөлөлттэй зээлээс “Уран шаглаа" чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 /таван сая / төгрөгийн зээл авсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно. Иимд үндсэн зээл 2.361.703 төгрөг, зээлийн хүү 5.000 төгрөг нийт 2.366.703 төгрөгийг хариуцагч Б.Баянмөнхөөс гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар нь Б.Баянмөнхөд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн төлбөрт 2.366.703 /хоёр сая зурван зуун жаран зургаан мянга долоон зуун гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Баянмөнх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2.366.703 /хоёр сая зурван зуун жаран зургаан мянга долоон зуун гурав/  төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Баянмөнхөөс 2.366.703 /хоёр сая гурван зуун жаран зургаан мянга долоон зуун гурав/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 52.817 төгрөгийн тал хувь 26.408 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 2.366.703 /хоёр сая зурван зуун жаран зургаан мянга долоон зуун гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Баянмөнх төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Баянмөнхөөс  26.408 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                          Н.БЯМБАСҮРЭН