| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00444/и |
| Дугаар | 00587 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 00587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1963 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 01 дүгээр багт оршин суух, Бариач овогт Цэнд-Аюушийн Няммөнх /РК63011911/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч 155/2017/00444/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ц.Няммөнх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Няммөнх шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 6 дугаар сард илгээлтээр гарч ээжийнхээ хамтаар Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1-р бригадад хоньчин малчнаар 1979 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу нэгдэл тартал ажиллаж ирсэн юм. Би 1981 оноос 1984 онд цэргийн алба хаасан. Миний нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр хагас дутуу бичигдсэн, мөн нэгдлийн цалин хөлсний 70 дугаар данс, галд шатсаны улмаас миний ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.
Иймд миний Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 01 дүгээр бригадад 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Няммөнх нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 01 дүгээр бригадад 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Няммөнх нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 01 дүгээр бригадад 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан болох нь Цэнд-Аюуш овогтой Няммөнхөд 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн ээлжийн амралт олгох тухай даргын тушаал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын тамгын газрын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаартай ажилд томилох тухай, 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай Ажилд томилох тухай 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалуудын хуулбар, Цэнд-Аюуш овогтой Няммөнхийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.Лхагважав, С.Даваажав нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бариач овогт Цэнд-Аюушийн Няммөнхийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 01 дүгээр бригадад 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Няммөнхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН