| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00503/И |
| Дугаар | 00596 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 00596
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Хадгаламж банк хязгаарлагдмал хариуцлагатай компани дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 11-12 тоотод оршин суух, Сэргэлэн овогт Цэрэндоржийн Өлзийдүүрэн /РС80010632/,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 11-12 тоотод оршин суух, Хавчин овогт Далайгийн Ганчимэг нарт холбогдох
Зээлийн төлбөр 1.284.683 /Нэг сая хоёр зуун наян дөрвөн мянга зургаан зуун наян гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2017/00503/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк хязгаарлагдмал хариуцлагатай компани дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А153 дугаар тушаалын дагуу Хадгаламж банкинд банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкыг төлөөлөн оролцох гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Зээлдэгч Ц.Өлзийдүүрэн, Д.Ганчимэг нар нь Хадгаламж банктай 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цалингийн зээлийн гэрээг байгуулж 1,500.000.00 /Нэг сая таван зуун мянга/ төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай зээлийг авч ашигласан.
Зээлийн барьцаанд Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 01 дүгээр баг, Нисэх 11 дүгээр гудамж 12 тоотод орших зурагт, угаалгын машин, гэрийн бусад эд хогшил болон цалингийн орлого, бусад санхүүгийн эх үүсвэрээ бүхэлд нь барьцаалсан болно. Зээлдэгч нар нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 836.688.24 /Найман зуун гучин зургаан мянга зургаан зуун наян найм/ төгрөг, зээлийн үндсэн хүүнд 174.007.47 /Нэг зуун далан дөрвөн мянга долоо/ төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 9.197.96 /Есөн мянга нэг зуун ерэн долоо/ төгрөг, нийт 1,019,893.67 /Нэг сая арван есөн мянга найман зуун ерэн гурав/ төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Ц.Өлзийдүүрэн, Д.Ганчимэг нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, сураггүй алга болж банкыг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч нарын үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 663,311 /Зургаан зуун жаран гурван мянга гурван зуун арван нэг/ төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 519,887 /Таван зуун арван есөн мянга найман зуун наян долоо/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл: 101.484 /Нэг зуун нэг мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөг,
Нийт зээл, хүүгийн үлдэгдэл: 1.284.683 /нэг сая хоёр зуун наян дөрвөн мянга зургаан зуун наян гурав/ төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Хариуцагч Ц.Өлзийдүүрэн, Д.Ганчимэг нараас зээлийн нийт төлбөр 1.284.683/ нэг сая хоёр зуун наян дөрвөн мянга зургаан зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтанд дурдсан хөдлөх эд хөрөнгүүдээс болон бусад үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагч нарын гаргасан нэхэмжлэлийг хураамжаас чөлөөлнө гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк хязгаарлагдмал хариуцлагатай компани дахь банкны эрх хүлээн авагч нь Ц.Өлзийдүүрэн, Д.Ганчимэг нарт холбогдуулан зээлийн төлбөр 1.284.683 /нэг сая хоёр зуун наян дөрвөн мянга зургаан зуун наян гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Өлзийдүүрэн, Д.Ганчимэг нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.284.683 /нэг сая хоёр зуун наян дөрвөн мянга зургаан зуун наян гурав/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк хязгаарлагдмал хариуцлагатай компани дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ц.Өлзийдүүрэн, Д.Ганчимэг нараас 1.284.683 /нэг сая хоёр зуун наян дөрвөн мянга зургаан зуун наян гурав/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 35.382 төгрөгийн тал хувь 17.691 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк хязгаарлагдмал хариуцлагатай компани дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 1.284.683 /Нэг сая хоёр зуун наян дөрвөн мянга зургаан зуун наян гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Өлзийдүүрэн, Д.Ганчимэг нар төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк хязгаарлагдмал хариуцлагатай компани дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Өлзийдүүрэн, Д.Ганчимэг нараас 17.691 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН