Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Хохирогч *******, Иргэний нэхэмжлэгч ******* /цахим/, Шүүгдэгч Х.М-р, Н.О-с, Г.Г--т Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Буманзаяа, Д.Даваахүү, М.Жаргалсайхан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-т, Н.О-с, Х.М-р нарт холбогдох 2133000000006 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 04-р сарын 07-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн 000 тоотод оршин суух, -Урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05-р сарын 30-ны өдрийн 141А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хугацаагаар хорих ялаар, -Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, - Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн No61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх, Намнан тайж овгийн Х-н М-р /РД:МЛ00000000/, 2.Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн 11-04 тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураалгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Н-н Оюунтөгс /РД:МЙ00000000/, 3.Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ 2 аймгийн Сант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн 808-08 тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Ганбаатарын Ганбат /РД:МЛ84102413/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.М-р, Н.О-с, Г.Г--т нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс ******* СЭҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг ашиглан, шунахай сэдэлтээр иргэн *******ийн 2 тооны адууг хулгайлж, 6.748.000 /Зургаан сая долоон зуун дөчин найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалвал: Шүүгдэгч Х.М-р, Н.О-с, Г.Г--т нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс ******* СЭҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг ашиглан иргэн *******ийн 2 тооны адууг хулгайлж, 6.748.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь: 1.Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2021 оны 01 сарын дундуур өөрийн 2 тооны адуугаа алдсан. Өглөө нь худаг дээр нэг гүү гүйж ирсэн. Тэгээд манай хамаатны үеэл залуу тааралдаад танай нэг гүү ганцаараа гүйж явна гэж хэлсэн. Хоёр хоногийн өмнө адуугаа харсан болохоор гайхаад ямар гүү байдаг юм бол гэж бодоод очиж үзсэн. Тэгсэн манай хонгор азаргатай адуу байсан. Хонгор азарганы адуу төвийн урд польд байсан гэж бодоод хайгаад олоогүй. Өдөржин хайсан. Орой нар жаргах гэж байхад төвийн /ертөнцийн зүгээр баруун урд талаас/ жалганы эргээс олсон. Гэтэл хоёр гүү байгаагүй. Нэг нь айлын хашаанд хашигдсан. Манай хамаатны залуу худаг дээр гүйж ирэхэд нь хашчихсан байсан байна лээ. Тэгээд цагдаад хоёр гүү байхгүй болсон гэж мэдэгдсэн. Олон хоног эрж хайсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж гүүнүүдээ олж авсан. Энэ залуучууд манай нутгийн залуучууд байгаа юм. Өш хонзон болон янз бүрийн асуудал байхгүй. Тухайн үед би уурлаж бухимдах асуудал байсан. Энэ хэд маань залуу хүүхдүүд учраас хохирол төлбөрөө барагдуулсан байгаа. Гүүгээ аваагүй ч гэсэн заагаад өгчихсөн байгаа. Хохирлоо барагдуулсан учраас хэлэх зүйл байхгүй.Тэгэхээр хохирол барагдуулсан гэж үзэхэд болно гэх мэдүүлэг, 2. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Г.Ганбат, *******, ******* нар нь орой харанхуй болж байхад 1 тооны адууны мах авчирч өгсөн. Уг махны жин энэ тэрийг нь үзээгүй 900.000 мянган төгрөгөөртооцож худалдан авсан. гэх мэдүүлэг /1-р х.х 156-158 дугаар тал/, 3. Гэрч Б.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 10 цагийн орчимд сумын төвийн урд худаг ажиллуулдаг Бааст гэх хүнтэй хамт худгийн гадаа сууж байтал хар зүстэй гүү ганцаараа яваад ирсэн. Сайн ажиглаж хартал *******ийн адууны тамгатай гүү байсан. Тэгээд ******* руу утасдаж залгаад танай хар гүү ганцаараа сумын төвийн урд талд байрлах худаг дээр ирлээ гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /1-р х.х 159-161 дүгээр тал/, 3 4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сант суманд ирж амьдраад 5 жил болж байгаа. ******* гэх хүний малыг маллаад 2 жил болж байна. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр адуу малаа цуглуулаад Сант сумын төвөөс урд талд байрлах "*****" ХХК-ний тариалангийн талбайд орхичихоод ирсэн. Тухайн үед хоёр тооны гүү адуундаа байсан...” гэх мэдүүлэг /1-р х.х 162-167 дугаар тал/, 5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Орхон аймаг руу явахад нөхөр Т.Баясгалан, жолооч ***** нөхөр Энхтайван нарын хамт дөрөвүүлээ явсан. Орхон аймаг рүү явахаас хэд хоногийн өмнө Том ах болох Төмөрбаатарт хэлж мах авна гэж фэйсбүүкд зар тавиулсан. Тэгээд Орхон аймаг руу явахаас 2-3 хоногийн өмнө Оюунтөгс нар руу утсаар холбогдож "манай найз мах зарна гэж байна, та адууны мах авах юм уу" гэхээр нь би "тарган мах юм бол авна, хэдэн төгрөг гэж байгаа вэ Гэтэл манай найзад мөнгөний хэрэг гарсан тул хямдхан 600.000 төгрөгөөр зарна" гэж хэлсэн. Би Оюунтөгсөөс "хулгайн мах биш биз дээ, ямар нэгэн асуудалтай мах биш биз" гэж асуутал "ямар ч хулгайн мах биш ээ" гэж хэлсэн. ...Тэгээд Сүхбаатар суманд шөнийн 02 цагийн орчим ирээд Отгонцэцэгийн гэрт адууны махыг буулгаж хэмжсэн. Тухайн махыг би тарган гэхээр нь өөрөө идэш хийх гэж байсан боловч туранхай байсан тул Оюунтөгс руу залгаж “тухайн адууны мах чинь 120 кг болсон. Туранхай байгаа болохоор би авахаа болилоо. Махыг чинь зараад мөнгийг чинь өгнө” гэж хэлээд би тухайн махыг гэртээ авчираад гэрээсээ хүмүүст зарсан. Тухайн махыг би 1 килограммыг 5000 төгрөгөөр зарсан. Тухайн мах нь 550.000 төгрөг болохоор нь би Оюунтөгсийн Хаан банкны данс руу 500.000 төгрөгийг мобайлаар хийсэн. ******* хэлэхдээ манай найзад мөнгөний хэрэг гарсан тул зарж байна гэсэн. Манай найз 400.000 төгрөгөөр торгуулсан гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /1-р х.х 168-169 дүгээр тал/, 6.Гэрч Б.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*******т импортоор орж гээд хар зүстэй, хүрэн халзан зүстэй 2 тооны азарга байдаг. ...Яг тогтсон ханш үнэлгээ бол байхгүй. Тухайн хүмүүс харилцан тохиролцсоны үндсэн дээрээс ханшаа тогтоодог юм. Угшил гаргасан амжилт, ах дүү нь хурдалж байгаа адуунууд бол янз янзын үнэлгээтэй байдаг юм...” гэх мэдүүлэг /1-р х.х 192-193 дугаар тал/ 7. Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, эсвэл 10-ны өдөр байх тухайн өдрийг нэг их сайн санахгүй байна. Ямар ч байсан үдээс хойш 15 цагийн орчимд Г.Ганбат манайд орж ирээд “машинаа өгчих ээж, аавдаа хойд хороололоос хивэг аваад дөхүүлж өгчихөөд ирье” гэж хэлээд миний ******* СЭҮ улсын дугаартай машин аваад явсан, түүнээс хойш би 17 цаг өнгөрч байхад машинаа авъя гэж хэлэх гээд залгасан чинь утас нь холбогдохгүй байсаар байгаад хоносон. Өглөө 10 цаг өнгөрч байхад би өөрөө залгаад машинаа авъя гэхэд Ганбат /Батаа/ “би гэртээ унтаж байна” гэхээр нь очоод машинаа авсан..., ...Би тухайн хүмүүсийн ямар хэрэг үйлдснийг мэдээгүй. Сант сумын хэсгийн төлөөлөгч Эрдэнэбат дуудаж уулзахад мал хулгайлсан гэж мэдсэн юм. Тухайн үе1447 СЭҮ улсын дугаартай тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Худалдах, худалдан авах гэрээгээ хийчихсэн байгаа ба нэрийг нь шилжүүлээгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р х.х 153-155 дугаар тал/, 8.Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “..**** нь миний хээр зүсмийн морийг сумын төвийн хүнсний дэлгүүр орчихоод ирье гэх хэлээд ойр зуур авч явдаг байсан. 2020 оны 12 дугаар сарын сүүлээр хээр морийг маань гуйж унаж явсан. Тухайн үед би гэрээсээ гарч яваад айлд хөзөр тоглож байгаад орой 21 цагийн орчимд гэртээ иртэл хээр морийг маань авчираад уясан байсан. ... Тэгээд ч хүний морийг гуйж авсан байсан. Хээр зүсмийн морь бол Пүрэвням гэх хүний морь байгаа юм. Эмээл хазаар бол миний өөрийн эзэмшлийн эд зүйлс болохоор эмээл хазаараа нэхэмжилж байна. Өөр гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р х.х 139-140, 150-152 дугаар тал/, 4 9. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, мөн гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг тэмдэглэл, /1-р х.х 4-8 , 9- 11,12-16 дугаар тал/, 10. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х 34-38 дугаар тал/, 11. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х 39-40 дүгээр тал/, 12. Банкны баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл, банкны баримтууд /1-р х.х 33 дугаар тал/, 13.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг, 14.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг, 15.Шүүгдэгч Г.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 01 дүгээр сарын 10-нд аав, ээждээ хивэг, сүү дөхүүлж өгөхөөр явсан. Тэгээд *******тай уулзаад хивэг, сүүгээ авчхаад буцаж явахдаа *******тэй уулзсан. Тэгэхэд ******* Арсланбаяр гэдэг хүнд 200.000 төгрөгийн өртэй. Тэрэндээ нэг адуу авна гэж хүнтэй ярьсан байсан. Энэ талаар сонсоод гурвуулаа нэг адуу олж авъя гэж яриад орой нь гүүрэн дээр уулзахаар болоод явсан. Орой гүүрэн дээр ******* морьтой ирээд сумын урд талын гүүрний тэнд поль руу орсон. Бид хоёр буцаад ярьсан газар руугаа явсан. Тэгээд очоод байж байтал ******* адуу тууж ирсэн. Гурвуулаа нийлж хашсан. Би гэрэл тусгаад харсан чинь ******* гэдэг хүний адуу байсан. Тэгээд би “дэмий юм биш үү” гэж энэ хоёрт хандаж хэлсэн. Гэтэл энэ хоёр үгэнд ороогүй. Бид гурав хоёр адуу барьж авсан. Тэгээд гурвуулаа адуугаа янзлаад машиндаа ачаад сумын төв явсан. Сумын төв ороод гэдэг хүнд аваачиж өгсөн. Тухайн үед мөнгө илүү аваагүй. Хэд хоногийн дараа мөнгөө авсан. Гурвуулаа мөнгөө хувааж авсан. Нэг адууг нь манай амбаарт хийчихсэн байсан. Би тухайн үед гэртээ ганцаараа байсан. Тэгээд ******* ******* гэдэг эгчдээ өгсөн. Өөр нэмж ярих зүйл байхгүй .Хохирлоо төлсөн. Бид гурав 2.250.000 төгрөгөөр нь хувааж төлсөн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжигдсэн, эрх бүхий шинжээчдийн гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн болон эргэлзээтэй нотлох баримт байхгүй болно. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Х.М-р, Н.О-с, Г.Г--т нар нь бүлэглэн ******* СЭҮ улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэл ашиглан *******ийн 2 тооны адууг бэлчээрээс нь нууц далд аргаар шунахай сэдэлтээр,хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан бүлэглэн, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Х.М-р, Н.О-с, Г.Г--т нар үйлдлээрээ санаатай нэгдэн бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа тул хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзлээ. 5 Шүүхээс шүүгдэгч Х.М-р, Н.О-с, Г.Г--т нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ. Прокуророос Х.М-р, Н.О-с, Г.Г--т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч ******* 6.748.000 төгрөг /Зургаан сая долоон зуун дөчин найман мянга/ нэхэмжилсэн шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч *******ийн “ хохирлоо нөхөн төлсөн” гэсэн мэдүүлэгийг үндэслэн шүүгдэгч нар хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.М-р, Н.О-с, Г.Г--т нар нь бүлэглэн машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн дугаар зүйлийн 1.3-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заажээ. Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан нь хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохирлоо бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг мөнгөн шилжүүлгийн баримтууд зэрэг нотлох баримтаар тогтоогдож гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёроос найман жилийн хугацаагаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял буюу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг болон Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заасан болно. Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 67 тоот шийтгэх тогтоолоор 2015 оны 08-р сарын 15-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсаны дараа санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн тул 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д зааснаар өршөөлд хамруулахгүй гэж үзлээ. / 2-р х.х-ийн 105-рт/ Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07-р сарын 02-ны өдөр гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “ 2021 оны 06-р сарын 24- ны өдрийн 24.00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж 6 Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж , Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-т “Энэ хуулийн 5.1-т заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заажээ. Шүүгдэгч Г.Г-т, Н.О-с 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу 2021 оны 06-р сарын 24-ны өдрийн 24 цаг.00 минутаас өмнө эрүүгийн хэрэг үйлдсэн ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2-д зааснаас бусад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байна. Иймд 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Г-т, Н.О-с нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх журмыг зохицуулсан 12 дугаар зүйлийн 12.1-д “ Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 06-р сарын 24-ны өдрийн 24.00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна.” гэж заажээ. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Энэ хуулийн 5.1-т заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж 5 дугаар зүйлийг хэрэглэх журмыг нарийвчлан зохицуулжээ.. Үүнээс үзхэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан мөн хуулийн 9.2-д зааснаас бусад гэмт хэргийг яллагдагчийн шүүхэд шилжүүлсэн хэргийн хувьд шүүх хуралдаанаар шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зөрчихгүй гэж үзэж байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг хэрэглэх журмыг зохицуулсан 12 дугаар зүйлийн 12.1-д 2021 оны 06-р сарын 24-ны өдрийн 24,00 цагаас өмнө хүчин төгөлдөр болсон шийдвэртэй байх гэсэн, 12 дугаар зүйлийн 12.2-д өршөөлд хамааруулах үндэслэлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тогтоосон байх заалтад 7 дугаар зүйл багтаагүй байгаа, 12.5-д зааснаар мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэр гаргахаар зааснаас үзхэд шийдвэр хүчин төгөлдөр болсон ялтанд прокурорын дүгнэлтийг үндэслэж хэрэглэх заалт гэж үзлээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг доордуулахгүйгээр ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулсан болно. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота королла маркийн ******* СЭҮ улсын дугаартай 2 сая төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, 860.0000 төгрөгийн үнэлгээ бүхий морь, эмээл хазаар зэргийг жинхэнэ өмчлөгч *******, *******, ******* нарт буцаан олгож, тээврийн хэрэгсэлийн үнэ, морины үнэ нийт 2,860,0000 төгрөгийг 3 тэнцүү хувааж шүүгдэгч тус бүрээс 953,333 төгрөг гаргуулан улсын 7 орлогод оруулахаар шийдвэрлэлээ. 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасан албадлагын арга хэмжээ өршөөлд хамрагдахгүй юм. Энэ хэрэгт *******ийн эзэмшлийн ******* СЭҮ улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг, *******ын эзэмшлийн хээр зүсмийн зүүн гуяндаа ширээтэй хас тамгатай 6 настай морийг, *******ийн эзэмшлийн модон бүүрэгтэй эмээл 1 ширхэг, суран хазаарыг 1 ширхэг, Г.Ганбатын эзэмшлийн адуу 8 ширхэг, үхэр 18 ширхэг, ямаа 17 ширхэг, нийт 43 тооны малыг тус тус битүүмжилсэн Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй Шүүгдэгч нар энэ хэрэгт урьдчилан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй . Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т, Н.О-с нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******т энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төмөр хутга 2 ширхэг, 9 метрийн урттай цэнхэр өнгийн олс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, *******ийн адууны бичлэг бүхий CD 1 ширхэг, таньж олуулах ажиллагааны бичлэг бүхий CD 1 ширхэг, яллагдагч *******, Г.Ганбат нарын малд үзлэг хийсэн ажиллагааны бичлэг бүхий CD 1 ширхэг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н-н тайж овгийн Х-н М-р, Боржигон овгийн Н-н О-с, Боржигон овгийн Г-н Г-т нарыг бүлэглэн машин механизм ашиглан мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07-р сарын 02-ны өдөр гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Г-т, Н.О-с нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.М-т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота королла маркийн **** СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон морины үнэ нийт 2860,0000 төгрөгийг 3 тэнцүү хувааж шүүгдэгч Х.М-с 953,333 төгрөг, шүүгдэгч Г.Г-с 953,333 төгрөг, Н.О-с 953,333 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц **** СЭҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэл, гэрчилгээг эзэмшигч***** хээр зүсмийн зүүн гуяндаа ширээтэй хас тамгатай 6 настай морийг ***** , модон бүүрэгтэй эмээл 1 ширхэг, суран хазаарыг 1 ширхэгийг *******т тус тус буцаан олгож , *******ийн эзэмшлийн ******* СЭҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг, ****** эзэмшлийн хээр зүсмийн зүүн гуяндаа ширээтэй хас тамгатай 6 настай морийг, *******ийн эзэмшлийн модон бүүрэгтэй эмээл 1 ширхэг, суран хазаарыг 1 ширхэг, Г.Г-н эзэмшлийн адуу 8 ширхэг, үхэр 18 ширхэг, ямаа 17 ширхэг, нийт 43 тооны малыг тус тус битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төмөр хутга 2 ширхэг, 9 метрийн урттай цэнхэр өнгийн олс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Г.Г-н адууны бичлэг бүхий CD 1 ширхэг, таньж олуулах ажиллагааны бичлэг бүхий CD 1 ширхэг, яллагдагч Н.О-с, Г.Г-т нарын малд үзлэг хийсэн ажиллагааны бичлэг бүхий CD 1 ширхэг хэрэгт хавсаргасугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т, Н.О-с нарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.М-т энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих болон хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА