Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/62

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж

Нарийн бичгийн дарга Г.Ишээ,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******** овгийн ********ын ********т холбогдох  эрүүгийн 2127000180069 дугаартай хэргийг 2021 оны 08 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат- Өлзий сумын ******** баг, ******** гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овгийн ********ын ********, /регистрийн дугаар ********/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ******** нь 2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг ******** гэх газар буюу улсын тусгай хамгаалалттай газрын нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4 метр урттай 8 ширхэг шинэс мод бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Шүүгдэгч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би 2020 оны 10 дугаар сард 8 ширхэг мод бэлтгэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 128-129-р хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2р хуу/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18 р хуу/,

- Иргэний нэхэмжпэгч ********ийн 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “...******** нь надаас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй... Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан торгуулийн мөнгийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 86-р хуу/,

- Иргэний нэхэмжпэгч ********ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн “...Босоо мод хуурай тохиолдол элбэг байдаг. Хэдий босоо ч гэсэн амьдрах чадвараа алдаад босоогоороо хатсан байдаг. Зөвхөн унанги хуурай байна гэж байдаггүй. Хэрэв зөвшөөрөлтэй бол ойн цэвэрлэгээ гэжүзнэ. Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн л бол хуурай, нойтон, босоо, унанги модны аль нь ч байсан байгаль орчинд хохирол учруулсан гэж үзнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 88-р хуу/,

- Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн 2021 оны 07 дугаар сарын 20- ны өдрийн “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн 4 метр урт 8 ширхэг мод нь “шинэс” төрлийн унанги хуурай мод байна...Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу ойн 1 дүгээр мужлалд нойтон шинэс төрлийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн суурь үнэлгээ 168655 төгрөг, нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэглээний бөөрөнхий модон материалд шилжүүлж тооцох ашиглалтын гарцын итгэлцүүрийг 1.8-аар тооцдог... Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ 127503 төгрөг...” гэх 27 дугаартай дүгнэлт, /хх-ийн 70-71-р хуу/

Орхоны хөндийн байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаартай албан бичиг, /хх-ийн 66-р хуу/

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 39-04-078-06 дугаартай акт /хх-ийн 74-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч ******** нь 2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг ******** гэх газар буюу улсын тусгай хамгаалалттай газрын нутгийн ойгоос зохих  зөвшөөрөлгүйгээр 4 метр урттай 8 ширхэг шинэс мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч  байгууллагын төлөөлөгч иргэний нэхэмжлэгч ********ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/, Ойн ангийн дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ********ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******** нь гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ******** нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч байгууллагын төлөөлөгч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цүүц гар хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хууз овгийн ********ын ******** нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Хууз овгийн ********ын ********т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хууз овгийн ********ын ********т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй, мөн бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цүүц гар хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч ********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА