| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/64 |
| Огноо | 2021-08-23 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/64
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******** овгийн ********ын ********ад холбогдох эрүүгийн 2127000160070 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, ******** гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овгийн ********ын ********, рөгистрийн дугаар: ********,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ******** нь 2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг бага мойлтын дунд нүүр гэх улсын хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүйгээр 4 метр 80 см урттай 50 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж малын саравч барьсан буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би 2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг ******** гэх газраас 50 ширхэг шинэс мод бэлтгэсэн...”гэх мэдүүлэг / хх-ийн 142-143-р хуудас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа:”... Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.Гандөш би шүүгдэгч ********тай хууль зүйн туслалцааны гэрээ байгуулан өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд үйлдсэн хэргийнхээ нөхцөл байдлыг үнэн зөвөөр мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээж байгаа байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлүүлж өгнө үү гэв.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2р хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18р хуу/
-Иргэний нэхэмжлэгч ********ийн 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “...******** нь надаас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй...Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан торгуулийн мөнгийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 98-р хуу/,
Иргэний нэхэмжпэгч ********ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн “...Босоо мод хуурай тохиолдол элбэг байдаг. Хэдий босоо чгэсэн амьдрах чадвараа алдаад босоогоороо хатсан байдаг. Зөвхөн унанги хуурай байна гэж байдаггүй. Хэрэв зөвшөөрөлтэй бол ойн цэвэрлэгээ гэж үзнэ. Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн л бол хуурай, нойтон, босоо, унанги модны аль нь ч байсан байгаль орчинд хохирол учруулсан гэж үзнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 100-р хуу/,
Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн 4 м 80 см урт 50 ширхэг мод нь “шинэс” төрлийн унанги хуурай мод байна... Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу ойн 1 дүгээр мужлалд нойтон шинэс төрлийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн суурь үнэлгээ 168655 төгрөг, нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэглээний бөөрөнхий модон материалд шилжүүлж тооцох ашиглалтын гарцын итгэлцүүрийг 1.8-аар тооцдог... Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ 455367 төгрөг...” гэх 26 дугаартай дүгнэлт, /хх-ийн 88-89-р хуу/
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 05 дугаар сары 25-ны өдрийн 88 дугаартай албан бичиг /хх-ийн 77-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-70 дугаар хуудас/
Орхон хөндийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №39-04-078-07 дугаартай акт /хх-ийн 92-дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч ******** нь 2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг бага мойлтын дунд нүүр гэх улсын хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүйгээр 4 метр 80 см урттай 50 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж малын саравч барьсан буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч байгууллагын төлөөлөгч иргэний нэхэмжлэгч ********ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 98,100 дугаар хуудас/, Ойн ангийн дүгнэлт /хх-ийн 88-89 дүгээр хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ********ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******** гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч ******** нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч байгууллагын төлөөлөгч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө нэг ширхэг, сүх 1 ширхэг зэргийг тус тус хурааж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******** овгийн ********ын ******** улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овгийн ********ын ********ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********ад оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй
5.Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, мөн бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй хохирогч нь гомдол саналгүй, болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн төмөр иштэй цахилгаан хөрөө 1 ширхэг, модон иштэй сүх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч ********ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ********ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА