Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1933

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/01933

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Их тойруу 68-1, Логос төвд байрлах Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Кино үйлдвэр компанийн хойно өөрийн байранд байрлах Шагдарсүрэн ХХК-д /2114267/ холбогдох,

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 37,398,359.22 төгрөг тухай иргэний хэргийг хянаад

                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шагдарсүрэн ХХК нь 2015 оноос 2017 оны хооронд ажиллагсдадаа олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн 24,932,239.48 төгрөгийн өр хуримтлуулан үүсгэсэн байна. Өрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байна.

Иймд нийгмийн даатгалын өр 24,932,239.48 төгрөг, алданги 12,466,119.74 төгрөг, нийт 37,394,359.22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхмаа, хариуцагчийн төлөөлөгч Н.Батбаатар нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 12,466,119.74 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч нь 24,932,239.48 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Сүхбатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Шагдарсүрэн ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын өр 37,394,359.22 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 12,466,119.74 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 24,932,239.48 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Шагдарсүрэн ХХК-д холбогдох нийгмийн даатгалын өр 37,394,359.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 12,466,119.74 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 24,932,239.48 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 282,611 төгрөгийн тал хувь болох 141,305.5 төгрөгийг Шагдарсүрэн ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

 

 

              

ШҮҮГЧ                                          Э.ЭНЭБИШ