Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан, шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан, Иргэдийн төлөөлөгч С.Сарангуа , Улсын яллагч Н.Бадам, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шийтэрчулуун, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, Шинжээч Т.Насанжаргал, Гэрч *******, *******, *******, *******, ******* Шүүгдэгч Б.А-д, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-дод холбогдох эрүүгийн 2133000000020 тоот хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэр "***" гэх газарт түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** овгийн Б-н А-д /регистрийн дугаар П300000000/, Холбогдсон хэргийн талаар: -н А-д нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хадам ах болох Б-н А-й хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодолдон улмаар түүний зүүн суган тус газарт хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б-н А-д нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хадам ах болох Б.А-дтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодолдон улмаар түүний зүүн суган тус газарт хутгалж санаатай алсан үйл баримт нь: 2 Мөрдөн байцаалтын шатанд : 1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. Шийтэрчулууны өгсөн: 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байсан би Улаанбаатар хотод гэртээ байж байтал манай төрсөн эгч ******* надад 06 цагийн орчимд залга "Ариунболд /Болдоо/ ах нас барчихсан байна" гэж хэлсэн надад яг ямар шалтгаанаар тнас барсан талаар хэлээгүй. Би яг хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй байгаа. Талийгаачийн төрсөн ээж ******* болон талийгаачийн эхнэр З.Баярдүүрэн нар нь хувийн шалтгааны улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох боломжгүй тул намайг оролцуулахаар итгэмжлэл хийсэн учраас би хохирогчийг төлөөлж оролцож байгаа юм. Талийгаач Б.А-д ах 2020 оны өвөл Баатарсүрэнгийн Ариунболдтой хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ирж өвөлжсөн юм. Энэ хугацаандаа Б-н А-д нь талийгаачийн дүү *******г цохиж зодож дарамталдаг байсан талаар мэдсэн юм шиг байсан. Тэгээд тэрнээс болоод дүүгээ өмөөрөөд Баатарсүрэнгийн Ариунболдтой маргаантай байсан юм байна лээ би гар утсан дээрх бичлэгийг нь харахад гэр орноо нураачихсан, дүүг нь зодчихсон өөрөө согтуу орон дээрээ хэвтэж байгаа бичлэг байсан тэрийг би хэрэгт хавсаргуулмаар байна. Өөр ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байсныг би мэдэхгүй байна. Би талийгаачийн оршуулгын зардалтай холбоотой гарсан бүхий л зардалаа нэхэмжилнэ. Би өөрөө талийгаачтай их ойр өссөн болохоор ямар хүн гэдгийг нь би сайн мэднэ. Миний ахын амь насыг хохироосон болохоор би маш их гомдолтой байна. Ээж сэтгэл санаагаар маш их унасан. Талийгаач өөрөө айлын ганц эрэгтэй хүүхэд нь байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 133-134-р хуудас/, 2.Гэрч *******гийн өгсөн: Олгож мэдлээ надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл алга байна. Би одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би урьд нь айгаад сайн мэдэхгүй байсан болохоор мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн юм. Харин одоо би болсон асуудлын талаар мэдүүлэг өгнө. Намайг мэдүүлэг өгөхийг дарамталсан шахсан асуудал бол байхгүй. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байсан. Орой 21 цаг өнгөрч байхад би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар баг Цагааны энгэр гэх газарт гэртээ нөхөр Баатарсүрэнгийн Ариунболд, хоёр жоохон хүүхдийнхээ хамт хонь төхөөрөөд байж байсан. Тэгтэл гэрийн гадаа нэг машин ирж зогссон. Тэгээд гаднаас Пунцагийн Ариунболд ах орж ирэд гэрийн баруун талын орны урд суусан. Харин араас нь нээх удалгүй миний төрсөн ах Батжаргалын Ариунболд орж ирсэн. Тэгээд шууд гэрийн хойморт ширээний ард голлож суусан. Харин манай нөхөр гэдэс чанаад зуухны урд бага хүүхдээ тэврээд сууж байсан. Харин би зуухны баруун талд төхөөрсөн хониныхоо гэдсийг арилгаад сууж байтал талийгаач Б.А-д ах нөхөр бид хоёрт хандан "Хоёр муу гуйлгачин минь өдөр мал гаргахгүй орой гаргаж байдаг нь ямар учиртай юм бэ" гээд уурласан. Харин бид хоёр өөдөөс нь юм хэлээгүй. Тэгсэн чинь "Хоёр муу пизда минь гадуур их юм сонсогдоод байгаа шүү" гэхээр нь би зодоон гарах нь гэж бодоод арилгаж байсан гэдсээ орхиод гэрийн зүүн талын орон дээр очиж суусан. Тэгээд би талийгаач ахаасаа "Та яагаад байгаа юм бэ" гэж асуусан чинь "Битгий хуц хоёр пиздаа минь" гэж хэлээд өмсөж байсан куртикээ тайлж газар шидсэнээ гэнэт над руу өшиглөсөн. Тэгсэн манай нөхөр Б.А-д гэнэт уурлаад "Чи миний авгайг байнга дээрэлхдэг" гэж хэлтэл талийгаач манай нөхөр лүү дайрсан харин манай нөхер тэвэрч байсан бага охиноо ор луу шидээд тэр хоёр хоорондоо барьцалдаад үүд рүү яваад өгсөн. Тэр хооронд хүүхдүүд орилолдоод эхлэхээр нь би очиж хоёр хүүхдээ аргадсан. Харин тэр хооронд эргээд хартал манай нөхөр Б. Ариунболд талийгаач Б.А-д ахыг газарт уначихсан байхад нь толгой руу нь өшиглөж байгаа харагдсан. Тэгтэл ******* ах очоод тэр хоёрыг салгасан. Харин талийгаач Б.А-д ах газарт унасан чигтээ ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй хэвтээд байсан. Тэгээд би очоод хартал нүд нь хөдлөхгүй байгаад байсан. Тэгэхлээр 3 нь би нөхөртөө одоо эмнэлэг рүү утасд гэж хэлсэн. Харин манай нөхөр Ариунболд нээрэн болохоо байчихсан юм байна шиг байна гэж хэлээд эмнэлэг рүү дуудлага өгсөн. Бас Салхитын бригад дээр байдаг Гамбаа, Гантөмөр ах нар луугаа залгаад "Би нэг л тоогүй юм хийчих шиг боллоо" гэж хэлж байсан. Тэгээд 1 цагийг орчимын дараа Гамбаа ах эмч дагуулаад манай гэрт ирсэн харин эмч талийгаач ахыг үзээд амьсгал хураасан байна гэж хэлсэн. Пунцагийн Ариунболд ахын эзэмшлийн 3 тооны адуу нь манай дээр байсан юм тэр адуугаа авах гэж л ирсэн юм шиг байсан, тэгээд талийгаач ах хамт явж байсан юм. Тиймээ нилээн архи уучихсан согтуу байсан. хэл ам нь ээдэрчихсэн байсан. Бие хаа нь бол зүгээр ямар нэгэн өвчин шарх харагдаагүй зүгээр байсан. Нилээн олон хоног архи уусан байдалтай юм шиг харагдаж байсан. Эхэндээ ямар нэгэн зүйл анзаарагдаагүй. Талийгаач газар унасны дараа 10 орчим минут болоод хамар амнаас нь их хэмжээний цус гарч эхлэхээр нь за нэг л болохоо байлаа гэж нөхөр бид хоёр мэдсэн. Хамраас нь хөөстэй цус гарсан байсан би тухайн үед хутгалуулчихсан байна гэж мэдээгүй. Манай нөхөр цохиод ухаан алдуулчихсан тэгээд цохилт нь таараад нас барчихлаа гэж би бодож байсан. Манайх нэг ир муутай хар өнгийн иштэй хутга, шар өнгийн модон иштэй хутгатай бас нэг заазуур байгаа өөр ямар нэгэн хутга мэс байхгүй. Хэрэг болох үед би шар иштэй хутгаар нь зуухны баруун талд хонины гэдэс арилгаад сууж байсан. Харин хар өнгийн иштэй хутга хаана байсныг нь би мэдэхгүй байна. Заазуур маань гэрийн үүдний цагаан шкабан дотор хийчихсэн байдаг юм. тухайн өдөр манайх хонь гаргаж байсан болохоор хутга заазуурнууд ил гарчихсан байсан. Талийгаач намайг нэг цохиж авсан тэгээд манай нөхөр Б.А-дтойл муудалцаад барьцалдаж авсан. Харин ******* ах гэрийн баруун талд сууж байгаад талийгаач болон манай нөхөр хоёрыг салгасан юм. Энэ хэрүүл маргаанд ямар ч хамаарал байхгүй. Манай талийгаач ах манай нөхөр Б.А-д болон надтай их таагүй харилцаатай байдаг. Тэгээд юм болохоор манайхтай айл буусангүй. Манай малыг малласангүй гээд л байнга ирж бид хоёрыг дарамтлаад байдаг. Дээр нь гэрээ өгч тасалж өгсөн малаа өг гэх мэтээр дарамталдаг байсан. Бас намайг зодож байсан. Манай нөхрийг зодож хавиргыг нь хүртэл хугалж байсан. Тэгээд миний хүүхдүүдийн хоолойг хэрчиж ална, угаадсанд цадсан гөлөгнүүд, голомтыг чинь самарна дараагийн удаа чамайг ална гэж намайг хүртэл хэлдэг байсан. Тэгээд манай нөхөр тэвчихгүй намайг гуйлгачин гэлээ байнга намайг дээрэлхдэг би энэ мууд дээрэлхүүлэхгүй гэхээр нь би нөхрийгөө аргадаад одоо удахгүй явчихна чи тэвч гэж хэлдэг байсан. Талийгаач Б.А-д ахтай маргалдсан хүн нь манай нөхөр байгаа юм харин яг хутгалсан гэдгийг нь би хараагүй. Гэхдээ гэрт талийгаачаас гадна ******* ах, манай нөхөр Б.А-д бид гурав л байсан. Өөр хүн талийгаачтай маргалдаж муудалцсан асуудал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 183-184-р хуудас/, 3. Гэрч *******ийн өгсөн: Би Улаанбаатар хотод гэртээ байсан юм. Тэгтэл 2021 оны 04 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн орчимд Б-н А-д над руу 98986873 гэсэн дугаараасаа миний дугаар луу залгаад байсан. Тухайн үед би хувийн өөр ажилтай байсан учираас дуудлагыг нь аваагүй юм Тэгээд удаа дараа залгаад болохгүй байхаар нь 22 цагийн орчимд ажлаа дуусгаад утсаар залгаж ярихад "хадам ах Батжаргалын Ариунболд манайд согтуу ирчихээд агсам согтуу тавиад үүдний тийшээ газарт хамт унасан чинь ухаан алдаж уначихаад босч ирэхгүй байна" гэж ярьсан. Тэгэхлээр нь би "тэгээд юу болсон юм бэ" гэж асуусан чинь "хоорондоо ноцолдож зодолдож байгаа хамт газар унасан тэгээд босч ирэхгүй цаг гаран болж байна. Та хүрээд ирэх боломж байна уу" гэхээр нь би хотод байна шинжилгээ өгнө гээд мөд очиж чадахгүй ямар ч байсан эмнэлэг цагдаад мэдэгдээ хэлье" гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд шууд 22 цаг 30 минутад Орхонтуул сумын хэсгийн төлөөлөгч Н.Энхболд руу залгаад дуудлага өгсөн. Дараа нь төрсөн ах Ганбат руу 22 цаг 50 минутад залгаад "Та Б.А-дын гэрт очиж үзээдэх юу болон байна надад хэлээрэй" гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа манай ах Ганбат над руу буцааж 4 залгаад "би очиж үзлээ амьсгааг нь шалгаж үзэхэд амьсгалахгүй байна. Бас биед нь хүрэхэд хөрчихсөн байна. Энэ хүн аль хэдийн нас барсан байна" гэж надад хэлсэн. Тэрнээс хойш ямар нэгэн зүйл яриагүй. Манай дүү Б-н А-д нь 2017 онд нь анх надтай уулзаад манай Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ирж байсан. Тэрнээс хойш ер нь хадамуудтайгаа таарамжгүй харилцаатай байгаад байсан. Тэгээд энэ жилийн хавар саяхан байсан санагдаж байна. Хадмуудтайгаа маргалдаад хөөгөөд явуулчихсан байсан Тэгээд би Б.А-дтой очоод уулзсан чинь наад хэд чинь намайг дээрэлхээд архи ууж согтуу ирэхээрээ надад агсам тавьж намайг зодоод болохгүй байсан юм гэж хэлсэн Тэгсэн талийгаач Б.А-дын ээж нь болхоор манай дүү Б.А-дьг архи уугаад агсам согтуу тавиад эхнэрээ зодоод болохгүй байна гэж хэлж байсан. Сүүлдээ би хэрүүлээс нь залхаад та нар болохгүй цагдаа нартаа өгч шийдүүл гэж хэд хэдэн удаа хэлж байсан. Ер нь бол хохирогч Б.А-д, манай дүү Б Арунболд хоёр хоорондоо таагүй харилцаатай байдаг байсан. Архи уухаараа л бие биедээ агсам тавиад байдаг байсан юм шиг байна лээ гэсэн мэдүүлэг /хх-ийн 203-204-р хуудас/, 4. Гэрч *******гийн өгсөн: Би 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байсан. Би Төв аймгийн Алтанбулаг суманд аавынхаа гэрт байсан юм. Тэгтэл үдээс хойш 16 цагийн орчимд манай төлсөн дүү Баярнягт над руу залгаад "Б.А-д /Болдоо/ ах цусаар бөөлжөөд өнгөрчихсөн байна" гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар сонсоод шууд наашаа явсан. Би хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй байгаа. Тэгээд ирээд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ирсэн байхад манайхан задлан шинжилгээгээр хүнд хутгалуулсан байдалтай нас барсан байна гэж хэлсэн. Манай талийгаач нөхөр хүргэн Б.А-дтой гайгүй харилцаатай байсан. Тэгээд 2020 оны 08 сарын орчимд манай нөхөр малаа аваад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу түргэн Ариунболдтойгоо хамт өвөлжхөөр явсан юм. Тэгээд манай нөхөр 2020 оны 12 сарын орчимд залгаад би өөрийнхөө гэрт орохгүй-бол тухгүй байна гэртээ ормоор байна гэж ярьсан. Тэгээд би нөхөр дээрээ ирж бараг нэг cap орчим хамт байсан. Энэ хугацаанд хүргэн Б.А-д гэр орондоо их заваан суудаг ажилгүй арчаа муутай амьдраад байдаг байсан. Харин манай нөхөр чинь өөрөө их ажилсаг болохоор байнга тэр хоёрт ингэ тэг тэгж юмаа хий гэх мэтээр зааж зөвөлдөг байсан. Тэгсэн нэг өдөр нөхөр бид хоёр таньдаг айлдаа оччихоод ирье гээд Б.А-дод малаа харж байгаарай гэж хэлчихээд явчихаад орой ирсэн чинь мал ч байхгүй, Б.А-д ч байхгүй байхаар нь нөхөр бид хоёр малаа цуглуулж хотлуулчихаад гэртээ ороод амраад байж байтал Б.А-д манай гэрийн хаалгыг нүдсэн. Тэгээд би босоод хаалга нээж өгөхийн хооронд хаалганы түгжээг мулт татаад гэрт ороод ирсэн. Тэгсэнээ манай нөхөр лүү "Чи муу намайг дарамталдаг хэн бэ би чамайг хэзээ нэгэн цагт ална шүү" гэж хэлчихээд шууд гараад явсан. Тэгсэн манай нөхөр шууд уурлаад надад дийлдэхгүй Б.А-дын араас гараад явчихсан. Харин би араас нь гараад Б.А-дын гэрт орсон чинь манай нөхөр тэр хоёр хоорондоо зодолдож байсан Тэгээд би салгасан. Тэрнээс болоод л хоорондоо их маргаантай байсан. Өөр ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа, өш хонзонгийн асуудал байхгүй. Сүүлд сонсоод байхад Б.А-д нь манай нөхрийн дүүг байнга зодоод байдаг байсан гэсэн. Тэгээд дүүгээ өмөөрөөд хэрүүл хийсэн байсан. Нас барахаасаа өмнөхөн манай талийгаач над руу залгаад нөгөө Б.А-д чинь манай дүүг аймаар зодсон байна. Гэр орноо буулгаад аймар болтол нь зодсон байна гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 249-250-р хуудас/, 5. Гэрч *******ын өгсөн: Би Төв аймгийн Эрдэнэсант суманд амьдардаг юм. Тэгээд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас адуугаа авах гээд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Доржпүрэв гэдэг дүүгийн хамт "Вандер" загварын мотоцикльтой баз хүргэн Б.А-дын гэрт орой 18 цагийн орчимд ирсэн юм. Тэгээд миний мотоциклийн дугуй хагарсан байсан учир олгой хаймар авах гээд талийгаач Б.А-дын хамт Мазда загварын ачааны машинтай нь цуг орой 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгон /Хуучин төв/ ороод дэлгүүрээс олгой 5 хаймар аваад бас 2 шил 0.75, 0.5 литрийн архи, том хүрэн савтай 2 пиво авсан. Тэгээд буцаж яваад Салхитын бригадын баруун талд байдаг Батсайхан гээд дүүгийнхээ гэрт очсон. Тэгээд авч очсон арихи Батсайханы гэрт хувааж уугаад тэндээ унтаж амарцгаасан. Харин маргааш нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө эрт босоод Батсайханыг аваад талийгаач бид гурав хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын "Шинэ төв" ороод Цагдаагийн байрны урдхан байсан дэлгүүрээс 2-3 шил архи, 2 том пиво аваад сумын төвөөс урагш гараад хогийн цэгийн тэнд очиж нэг шил архи уугаад, цаашаа явж Батсайханы гэрт очиж 1 шил архи, хоёр пиво хувааж уусан. Тэгээд нилээн орой болсон байсан яг хэдэн цаг болж байсан гэдгийг санахгүй байна. Талийгаач бид хоёр хамт Баатарсүрэнгийн Ариунболдын гэрт очихоор явсан. Учир нь талийгаач миний адууг хүргэн Б.А-дод өгч маллуулж байсан юм, Тэгээд талийгаач бид хоёр Б.Ариунболын гэрт ороход эхнэрхоёр хүүхэдтэйгээ сууж байсан. Тэгээдталийгаач чи яасан их хүүхэд зоддог хүн бээ гээд хүргэн Б.А-д руугаа агсарсан Тэгсэн Б.А-д талийгаачтай гэрийн зүүн талын орны урдхан талд хоорондоо барьцалдаад авсан. Тэгсэн чинь эхнэр нь ирээд нөхөр Б.А-дыг өмөөрөөд талийгаачийг өшиглөөд авсан. Харин би Б.А-д талийгаач салгахаар дундуур нь орсон. Тэгээд яг салж байхад нь Б.А-д талийгаачийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгтэл талийгаач гэрийн хаалганы наад руу ойчоод хөдлөхгүй хэвтээд байсан. Тэгсэн Б.А-д очоод дээрээс нь хэд хэдэн удаа өшиглөөд авсан. Харин би Ариунболдыг "Чи болиочээ наад хүн чинь үхлээ" гэж хэлсэн чинь Б.А-д талийгаачийг босгох гээд цамцны зах болон тэлээний араас нь татаад өргөөд байсан. Харин талийгаач ямар ч хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Тэгэхлээр нь би чи хүн алчихаж байгаа юм биш үү гэж хэлтэл Б.А-д гэнэт л би хүн алчихлаа гэж орилоод шууд гэрийнхээ утсаар 2-3 хүн рүү залгаад энэ үхчихлээ хөдлөхгүй байна би хүн алчихлаа гээд утасдаад байсан. Тэр хоёр өмнө нь зодолдож маргалдаж байсан гэсэн. Талийгаач хэлэхдээ хүргэн Ариунболдыгоо "энэ муу давраад дүүг маань зодож нүдийг нь таглаад хаячихсан байна лээ" гээд амьхандаа дүүгээ өмөөрч хүргэнтэйгээ маргалдсан. Тэгсэн чинь дүү нь тэрнийг нь тоохгүй, нөхрөө өмөөрөөд байсан. Тэгсэн чинь талийгаач дүүгээ ."гичий" гэх зэргээр хараалын үг хэлж "чи нөхрөө өмөөрлөө" гэсэн. Огт өөр хүнтэй маргалдаагүй. Хүргэнтэй маргалдаж зодолдсон. Дүүгээ харин харааж загнасан боловч зодсон асуудал байхгүй. Хүргэнтэйгээ л асуудал болсноос дүүгээ зодсон цохьсон юм байхгүй. Тийм асуудал гараагүй. Хүнтэй маргалдаж муудалцаагүй. Шууд л хүргэнийдээ ирсэн. Талийгаачийн биеийн байдал эрүүл л байсан. Өглөө нь бид хоёр уулзахад удахгүй нүүнэ гээд сэргэлэн л байсан. Харин хүргэнийдээ очихдоо архи л уусан байсан болохоос биеийн байдал зүгээр л байсан. Өвчин хэлээгүй. Би гэр лүү түрүүлж орсон бөгөөд ороод баруун талын орны хөлд очиж суусан. Тэр үед гэрийн зүүн талд зуухны урд хүргэн Ариунболд нь жоохон хүүхэд тэвэрчихсэн сууж байсан. Харин эхнэр нь надад цай хийж өгөх гээд аяга таваг гээд гэрийн зүүн урд талд явж байсан. Талийгаач миний араас орж ирээд сууж барилгүй, шууд л гэрийн зүүн талаар ороод хүргэн рүүгээ хандан агсамнах маяг гаргасан. "Чацга минь битгий давраад байгаарай" гэж хэлж байсан. Тэгээд л хүргэн Ариунболд нь барьж байсан хүүхдээ орон дээр тавиад ноцолдоод эхлэсэн. Талийгаач хүргэнтэйгээ гэрийн зүүн урьд талд^уюу зүүн талд байрлах орны өмнө барилцалдаж авч зууралдаж явсаар гэрийн үүдэн хэсэгт ирсэн. Тэгэхэд нь би босож очоод дундуур нь орж салгасан. Би тэр хоёрыг салгангуут Б.А-д нь талийгаачийн нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохьсон. Тэгтэл талийгаач газар унасан. Би 2 ахлаад орны өмнө очиж суусан. Тэгтэл Б.А-д талийгаач унасан байхад дээрээс нь бие рүү нь өшиглөсөн, тэгээд босгох гээд өмдны араас болон цамцны захнаас өргөсөн. Би талийгаачийг согтуу биеэ хамгаалах чадваргүй байсан гэж бодож байна. Тийм ч учраас би тэр хоёрыг барицалдаж авахад БАриунболдод наадах чинь согтуу хүн боль гэтэл "энз муу давраад байгаа юм" гэж хэлж байсан. Бие биелүүгээ дайрч байсан. Аль аль нь үг сонсохгүй, бие биелүүгээ дайраад байсан. Б Ариунболдын эхнэр нь ч гэсэн орилж хашгираад байсан. Хүүхэдүүд ч гэсэн орилолдоод бөөн л юм болсон. Гэрт ороод талийгаач огт суугаагүи. Анхнаасаа л ууртай хэрүүл хийж, хашгираад л орсон. Гэрт ороод удаагүй, болсбн асуудал хурдан болж өнгөрсөн. Би барагцаагаар сайндаа л 5 минутаас хэтрээгүй гэж бодож байна. Их л хурдан болж өнгөрсөн. Талийгаач хөдлөхгүй болоод 10 гаран минутын дараа Б.А-д нь очиж үзсэн, хэд хэд очиж үзсэн. Тэрнээсээ өмнө хоорондоо "энэ ухаан алдсан байх босоод ирнэ" гээд ярилцаад байсан. Тэгээд Ариунболд хэд хэд очиж үзснийхээ дараа гэнэт л "би хүн алчихлаа" гээд орилоод их чанга хэлээд хүмүүс рүү утасдаад эхэлсэн. Цагдаа эмнэлэг утсаар ярьснаас хойш 1 цаг гарангийн дараа ирсэн. Орж ирэнгүүтээ намайг гаргасан. Дахиж оруулаагүй. Цагдаагийн ирэх хүртэл Ариунболд нь эхнэртэйгээ орж гараад, малын гэдэс чанаад идэж уугаад хүүхдүүдээ унтуулаад яваад байсан. Хоорондоо зөөлөн юм яриад л байсан. Яг юу ярьсныг би сайн мэдэхгүй байна. Талийгаач анх цохиулаад яаж унасан, яг тэр хэвээрээ л байж байхад цагдаа ирсэн. Би талийгаачийг сэргэхгүй байхаар нь нас барсан гэж бодсон, тэр хоёрт "үхчихлээ хөөрхий" гэж хэлэхэд тоохгүй байсан. Би нас барсан хүнийг хөдөлгөж болохгүй гэж бодсондоо очоогүй, талийгаачид огт хүрээгүй..., ...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ талийгаач Б.А-д шууд гаднаас орж ирээд маргаан хийсэн гэж буруу мэдүүлсэн байна. Одоо санаад байхад би гэрийн бариуун талын орны тэнд сууж байхад талийгаач Б.А-д нь гаднаас орж ирээд шууд гэрийн хойморт ширээний ард сууж байсан. Тэгээд тэндээс маргаан хийж байгаад хүргэн Б.А-дтойгоо барьцалдаад авсан гэдгийг санаж байна. Тэрнээс 6 хойш бол ямар ч байсан гэрийн үүдэн дээр тэр хоёрыг очиж би салгасан. Өөр нээх зүйл санахгүй байна. Би тухайн үед талийгаач Б.А-дыг цохиулаад унаад өглөө гэж бодсон. Тэгсэн чинь тэр чигтээ хөдлөхгүй ухаангүй болчихсон. Тэгээд бүүр маргааш нь хутгалуулсан байсан гэдгийг мэдсэн. Би тухайн үед хутгалуулсан гэж мэдээгүй. Хэрэв хутгаар хутгалсан бол хүргэн Б.А-д нь л талийгаачийг хутгалсан гэх мэдүүлэг /хх-ийн 172-173, 186-р хуудас/, 6. Гэрч *******гийн өгсөн: Би 2021 оны 04 дүгээр сарын 01-ний орой гэртээ өөрийн худ Зундуйхүүгийн хамт байсан. Тэгсэн орой 21-22 цагийн орчимд манай охин Болороо манай гэрийн утас руу залгаад "Ариунболд ах манайд байна, хамраас нь цус гоожоод хэвтээд босохгүй байна, та хүрээд ирээч" гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хоорондоо маргалдсан юм байлгүй гэж бодоод нэг их тоолгүй ээжийнх нь нуруу татаад хөдлөж болохгүй байна, очиж чадахгүй юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд утас тасарсан. Би хэсэг байж байгаад юу болсон асуух гээд буцаад залгатал утас нь болохгүй байсан. Тэгээд холбоо барьж чадахгүй байсан болохбор амрах гээд хэвтэж байсан. Тэгсэн гадаа нэг машины чимээ гараад Болороо бага хүүхдээ тэврээд орж ирээд хүүхдээ миний орны хөлд үлдээгээд буцаад гарч том охиноо оруулж ирсэн. Тэгсэн юу болоод хүрээд ирэв гэтэл манай хүү Ариунболдыг өнгөрчихлөө гэж хэлсэн. Яг юу болоод яагаад өнгөрсөнг хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 225-226-р хуудас/, 7. Гэрч П.Батсайханы өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн төрсөн ах *******, манай ахын баз хүргэн /талийгаач/ Б.А-дын хамтаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шинэ төв орсон. Бид гурав сумын төв орж архи, пиво авах гэж байсан юм. Ингээд бид нар сумын төвд байдаг "Ган зам" хүнсний дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн "Хараа" нэртэй архи, 1 шил 0.5 литрийн "Хараа" нэртэй архи 1 ширхэг, "Чингис" нэртэй 0.5 литрийн архи, 3 ширхэг том пиво, ундаа, элэгний нухаш, талх, хиам зэрэг зүйлс авсан бөгөөд 140.000 төгрөгийн тооцоо хийсэн. Ингээд бид гурав 1 шил "Хараа" нэртэй архиа сумын төвөөс урд байрлах хогийн жалганы урд хавтгайд уусан. Үүний дараа Баядаагийн Батцэнгэл гэх хүний гэрт 1 шил "Хараа" нэртэй 0.75 литрийн архи, 1 ширхэг том пиво уусан. Тэгээд манай гэрт очоод 1 шил "Хараа" нэртэй 0.75 литрийн архи уусан. Үүний дараагаар /талийгаач/ Б.А-д нь манай ах Ариунболдыг дагуулаад явсан. Манай гэрээс гарахдаа талийгаач Ариунболд хоёулаа манай гэрт очиж архи ууя гэж байсан. Тэгээд би уг хоёр хүний араас талийгаач Б.А-дын гэр лүү явж байтал талийгаачийн машин талийгаач Б.А-дын хүргэн Б.А-дын гэрийн гадна машин нь байсан юм. Ингээд яваад ортол талийгаач Б.А-д нь доошоо хараад гэрийнхэн үүдний тэнд үүд рүү нь толгойгоо харуулсан байдалтай ухаангүй байсан ба хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. Би тухайн үед өөрийн эхнэр Г.Алтантуулын хамтаар явж байсан ба бид хоёр хоёулаа цуг тухайн айлд орсон. Тэгээд би уг айлд байсан миний төрсөн ах *******, уг айлын эзэн Б.А-д, айлын эзэний эхнэр /нэрийг нь мэдэхгүй/ 3 хүнээс юу болсон бэ, та нар хоорондоо зодолдсон юм уу гэж асуутал "үгүй ээ, юу ч болоогүй" гэж хэлсэн. Тэгээд би эхнэрээ дагуулаад яваад өгсөн. Намайг гэрт ороход талийгаач тухайн айлын үүдний хэсэгт доошоо харсан байдалтай байсан. Талийгаачийн хамар амнаас цус гарсан байдалтай байсан. 22 цагийн орчимд гэрт нь очсон юм. Намайг гэрт ороход манай ах Ариунболд гэрийн баруун талын ор налаад газар сууж байсан. Б.А-д нь галын зуухны хойд талд, эхнэр нь зүүн талын орны урд сандал дээр хүүхдээ тэврээд сууж байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 175-176-р хуудас/, 8. Гэрч Г.Алтантуулын өгсөн:”... Өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 01- ний өдөр 18 цаг өнгөрч байхад манай нөхөр Батсайханы төрсөн ах нь болох *******, талийгаач Б.А-д гэх залуугийн хамт ирсэн. Манайд ирэхдээ талийгаач Ариунболд өөрийнхөө цагаан өнгийн ачааны машинтай ирсэн. Тэр хоёр манайд орж ирэхдээ бага зэрэг уучихсан байсан. Хаана уусан талаар асуухад замдаа 7 уучихлаа гэж хэлсэн. Нарийвчлан асуугаагүй. Тэгээд хоёр Ариунболд манай гэрт орж ирэхдээ 0.75 литрийн "Хараа" архитай орж ирээд манай нөхөртэй юм ярингаа хувааж уусан. Тэгээд нөгөө архиа дуусгаад хоёр Ариунболд гэр лүүгээ явлаа хадамд нэг юм аваачиж өгнө гээд намайг гэрээс 21 цаг болж байхад гарсан. Нөхөр бид хоёр Ариунболдтой хамт явахаар болж араас нь том хүү болох Халиунболдыг дагуулаад гэрээс гарсан. Тэгээд хоёр Ариунболдыг машинтай дагаж яваад "Салхитын бригад" гэх гарам ойролцоо байсан усаар гарах гэж байгаад урд талын машины дугаараа унагаачихсан. Тэгээд бид хэд номероо хайгаад үлдсэн. Нөгөө хоёр түрүүлээд явсан. Тэгээд 22 цаг өнгөртөл усан дотор хайсан боловч олдоогүй. Тэгэхээр нь маргааш гэрэлтэй үед больё гэж бодоод үлдээсэн. Тэгээд бид хоёр нөгөө хоёрын араас гэр лүү нь явах гэж постоор дайрсан. Тэгсэн чинь постон дээр гарч байсан нэг энгийн хувцастай хүн манай нөхөрт хоёр Ариунболд чинь хүргэн Ариунболдынхоо гэрт очоод маргаан үүсгээд байгаа юм шиг байна гэнэ дуудлага өгөөд байгаа юм шиг байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр гайхаад нөгөө хоёрын араас Ариунболд гэх айлынд ирж гэр лүү нь ортол талийгаач Ариунболд доошоо хараад хэвтчихсэн толгой нь үүд рүү харсан байдалтай доор нь цус болчихсон байсан. Тэр үед гэрийн эзэн Ариунболд нь зүүн талын орон дээрээ сууж байсан. Эхнэр нь болох эмэгтэй баганынхаа хажууд бага хүүхдээ тэвэрчихсэн том охин нь аавынхаа хажууд орон дээрээ унтаж байсан. Харин манай нөхрийн ах Ариунболд эсрэг талд нь сандал дээр сууж байсан. Тэгэхээр нь юу болсон бэ гэж асуутал гэрийн эзэн Ариунболд нь "сая надтай маргалдаад уначихлаа" гэж хэлсэн. Бас цагдаа эмнэлэг дуудчихсан гэж хэлсэн. Тэр үед 23 цаг болж байсан байх. Тэгээд бид нар гарч шууд гэр лүүгээ харьсан. Талийгаач манайд орж ирэхдээ биеийн байдал нь зүгээр байсан. Ямар нэгэн зовиур яриагүй. Хувцас дээр нь цусны толбо харагдаагүй. Манайд орж ирэхдээ бага зэрэг уучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 178-179-р хуудас/, 9.Гэрч Л.Ганбатын өгсөн:”... Б-н А-д нь миний ээжийн төрсөн дүү Баатарсүрэнгийн хүүхэд байгаа юм Харин Батжаргалын Ариунболд нь болохоор манай дүү Б.А-дын хадам ах нь байгаа юм тэр утгаар нь би зүс л таньж мэднэ. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байсан. Би тухайн өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 1 дүгээр багийн нутаг Салхитын бригад гэх газарт гэртээ эхнэр Цэцэгмаа хамт байсан. Тэгтэл орой 22 цаг болох гэж байхад Б-н А-д над руу залгахаар нь би гар утсаа авсан чинь "манай хадам ах Батжаргалын Ариунболд манай гэрт согтуу ирчихээд над руу дайраад байна. Та цагдаа аваад ирээч" гэж хэлсэн. Тэгэхлээр нь би "юу болоод байгаа юм бэ? Чи наад хүнээ надтай яриулаадах" гэж хэлсэн чинь "үгүй ярих чадвар огт алга шал соггуу байна" гэж надад хэлээд утсаа салгасан. Харин би гэрээс гарч манай Салхитын бригад дээр постонд гарч байсан цагдаад мэдэгдэх гээд очсон чинь "Зөвшөөрөлгүй машин нэвтэрсэн тул тухайн машины араас явсан" гээд тамгын газрын Өсөхбаяр гэх залуу ганцаараа байсан. Харин би буцаж гэртээ ороод хэсэг хүлээж байтал төрсөн дүү ******* над руу залгаад "Чи Ариунболдын гэрт яваад очоод үзээдэх тэнд нэг юм болоод байна. Наагуур чинь эмч байвал аваад очоорой" гэж надад хэлсэн. Тэгэхлээр нь би хажуу айлын Шижирбаатар гэдэг хүнээр машинаа бариулаад хамт Пост орж эмч аваад явах гэсэн чинь манай эмч постоо орхиж болохгүй гэхээр нь би эмч авалгүй шууд Ариунболдын гэр лүү явсан. Тэгээд Б.А-дын гэрийн гадаа очоод би машинаас ганцаараа буугаад гэр лүү нь яваад ортол гэрийнх нь үүдэн дээр Батжаргалын Ариунболд хэвтэж байсан. Харин би арай ч үхчихээгүй байх гэж бодоод хажуугаар нь гэрт ороод "За юу болоод байгаа юм бэ" гэж асуусан чинь Б.А-д, ******* хоёр надад хэлэхдээ "Согтуу орж ирчихээд эхнэр хүүхдийг нь өшиглөөд дараа нь намайг өшиглөхөөр нь барьж аваад хоорондоо ноцолдоод хамт унасан тэгээд босч ирэхгүй байна" гэж хэлсэн. Тэгсэн гэрийн баруун талд сууж байсан хөгшин нэлээн согтуу байдалтай наадах чинь тасраад уначихсан байх зүгээр зүгээр гээд сууж байсан. Харин би талийгаачийн 8 хамар дээр гараа тавихад амьсгаа мэдрэгдэхгүй байсан. Тэгээд би бушуухан эмч олоод ирье гэж бодоод буцаад Салхитын пост ороод эмчтэй уулзаад байж байтал араас Орхонтуул сумын хэсгийн төлөөлөгч ирж тараад би зам зааж Ариунболдын гэрт хүргэж өгчихөөд шууд гэрлүүгээ харьсан. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хоорондоо муудалцаж маргалдаад байгаа нь хүмүүсийн амнаас сонсогддог байсан. Намайг очиход гэрт манай дүү Б-н А-д эхнэр *******тай хамт байсан. Тэр хоёр архи уугаагүй эрүүл байгаа харагдсан. Харин хамт байсан Пунцагийн Ариунболд гэх хүн нэлзэн согтуу байдалтай харагдсан. Харин талийгаач архи уусан байсан үгүйг хэлж мэдэхгүй байна газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 200-201-р хуудас/, 10. Гэрч Н.Энхболдын өгсөн:”... Б-н А-д нь 2021 оны 03 дугаар сарын эхээр байсан санагдаж байна цаг хугацааг нь сайн санахгүй байна. Намайг ажил дээрээ байхад Б-н А-д гах залуу надтай ирж уулзаад би хадам ах Батжаргалын Ариунболдтой маргалдаад зодуулчихлаа гээд ирсэн. Харин би сумын их эмч Ариунаатай яриад Б.А-дыг эмчид үзүүлээд ир тэгээд өргөдлөө бичээд өг гэж хэлээд явсан. Тэгээд удалгүй Б-н А-д эмчид үзүүлчихээд буцаж ирэхдээ эмчийн тодорхойлолтоо надад өгсөн. Харин би өргөдлөө бичээд өгчих, одоо гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилж өгнө гэсэн чинь Б-н А-д "Би ардаа малаа эзгүй орхисон учираас мал хэцүүдэх гээд байна би маргааш ирж уулзана" гээд эмчид үзүүлсэн бичгээ надад үлдээгээд явсан. Тэгээд тэрнээс хойш дахиж ирэхгүй алга болоод 7 хоногийн дараа Баатарсүрэнгийн Ариунболдын эхнэр ******* над руу залгаад байцаагчаа манай нөхөр бид хоёр гомдол гаргахгүй харин манай нөхрийг зодсон хүн нь Батжаргалын Ариунболд гээд миний төрсөн ах байгаа юм. Бид нар хамаатан садан юм чинь цагдаагийн байгууллагаар нэг нэгнийгээ шалгуулахгүй гэж хэлсэн. Дараа нь Б-н А-д нь Сэлэнгэ аймгийн 102 утсанд "манай хадам ах Б.А-д нь манай гэрт согтуу ирчихээд хоёр хүүхдийг маань хутггалж ална гээд агсам тавиад байна" гэсэн дуудлага өгсөн байсан. Тэгээд тухайн дуудлага цагдаагийн 102-с дамжаад надад надад ирэхдээ "Танай сумаас дуудлага ирээд байна яаралтай оч гэж хэлсэн. Тэгээд би шууд Б-н А-д руу залгасан чинь "ах явчихлаа одоо ирэх шаардлага байхгүй" гэхдээ явахдаа чи тэр цагдаагаа дууд Энхболд л ирнэ би гэх мэтээр үл тоосон байдалтай байсан гэсэн. Харин би тухайн үед Сайхан суманд алан ажилтай байсан, мөн Ариунболд ирэх шаардлага байхгүй гэсэн болохоор дуудлага өгсөн газарт очоогүй юм. Ер нь бол Баатарсүрэнгийн Ариунболд, Батжаргалын Ариунболд нар нь эрүүлдээ бол ямар нэгэн маргаан байхгүй харин нэг нь архи уучихаараа л бие биедээ агсам тавьдаг байсан. Яагаад хоорондоо маргаантай байдгийг гэхээр Батжаргалын Ариунболд, Б-н А-д нар нь 2021 оны 01 дүгээр сарын эхээр надтай ирж уулзахдаа Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар баг Салхитын бригад гэх газраас Батжаргалын Ариунболд нь 4 тооны адуугаа алдаад хайгаад олохгүй байна бүртгүүлье гээд ирсэн. Дараа нь энэ хүмүүс тус тусдаа ирж уулзаад алдсан адуун дээрээ бие биенээ сэжиглээд байсан. Тэгээд архи уухаараа бие биенээ дарамтлаад байдаг байсан. Эмчид үзүүлсэн баримт нь эмнэлэг дээр байгаа эмнэлэгээс лавлагаа гаргуулаад авч болно. Өөр нэмж хэлэх зүйл,алга байна. Талийгаач болон Б.А-д нарын хувьд хоорондоо их таагүй харилцаатай байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 206-р хуудас/, 11. Гэрч *******ын өгсөн:”... Л.Ганбат ах машинаас буугаад намайг машиндаа сууж бай гээд ганцаараа Б.А-дын гэр лүү орсон. Тэгээд нэг их удалгүй гарч ирээд "хоёулаа пост орж эмч авч ирье" гээд коронагийн хяналтын постод дээр ирсэн. Бас Ганбат ах ганцаараа бууж постны гэр лүү орсон. Би машин дотроо сууж байсан. Тэгтэл сумын цагдаа Энхболд ирчихсэн байсан. Намайг зам заагаад өг гэхээр нь би дагуулаад Б.А-дын гэрийн гадаа очсон. Тэгээд намайг цагдаа нар машинаасаа бууж болохгүй гэхээр нь буухгүй машиндаа сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 213-214-р хуудас/, 12. Гэрч Ч.Нямцэцэгийн өгсөн:”... 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байсан би тухайн үед томилгооны дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар баг Салхит гэх газарт Цар тахлын хяналтын постонд ажиллаж байсан. Тэгээд постон дээрээ байж байтал орой 22 цагийн орчимд танихгүй нэг эрэгтэй хүн ирээд "нэг хүн үзүүлмээр байна" гэхээр нь би постон дээр ажиллаж байгаа болохоор хаяж явж болохгүй тиймээс та Эрүүл мэндийн төв рүү дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал 23 цагийн орчимд хэсгийн төлөөлөгч Н.Энхболд постон дээр ирээд "хамт явж яаралтай хүн үзүүлж шинжилгээ авахуулах шаардлагатай байна" 9 гээд намайг дагуулж нэг айлд очсон. Тэгээд айлд орсон чинь гэрийн үүдэнд шалан дээр нэг эрэгтэй хүн доош харсан байдалтай ямар нэгэн хөдөлгөөн байхгүй хэвтэж байсан. Тэгээд эхний ээлжинд гарынх нь шууны судсан дээр гараараа зүрхний цохилтыг нь мэдэрч үзэхэд ямар ч цохилт байхгүй, бие нь хөрчихсөн байсан. Бас цамцны захны доогуур чагнуураа оруулж цээжин дээр нь чагнаж үзэхэд бас зүрхний цохилт байгаагүй тухайн хүн толгой хэсгийн орчимоор газраар цус асгарч бүлгэнэсэн байдалтай байсан. Тухайн хүн аль хэдийн нас барсан байсан учираас. цагдаагийн байгууллагаас хүрч болохгүй гэсэн учраас өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Надад хэргийн талаар ямар нэгэн зүйл огт яриагүй хэсгийн төлөөлөгч Н.Энхболд намайг тухайн хүний биеийг үзээдэх гэж хэлсэн учраас би ерөнхий үзлэг хийсэн. Тэр ямар нэгэн нэгэн амин үзүүлэлт байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 219-р хуудас/, Шүүхийн хэлэлцүүлэгт 13.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Би талийгаач болсон ахынхаа шүүх хуралд оролцож байна. Би энэ хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ний өглөөний 06 цагт мэдэгдсэн байгаа. Тухайн үед ямар процесс болсныг мэдэхгүй байсан. Сая хэрэгтэй танилцаад мэдсэн. Энэ хүн яагаад ийм хэрэг болсон гэдгийг цуг байдаг хүмүүсээс нь асуучих байх. Би бол өнөөдөр хүн алсан хэрэг дээр хууль ёсны төлөөлөгчөөр нь орж байна. Манай ах бол эрүүл саруул, гэнэн цайлган, хүнд хэлий гэдгээ шууд хэлчихдэг тийм л хүн байсан. Хэрэгтэн Ариунболдын хэлээд байгаа зүйлтэй санал нийлэхгүй байгаа. Би маш их гомдолтой байна. Одоо үлдэж байгаа ээж болон эхнэр, хүүхдэд нь үгээр хэлхийн аргагүй уй гашуу болоод байгаа. Хэрэгт болсон процессыг шүүх үнэн зөвөөр гаргаад ирсэн байгаа. Тиймээс шүүгч та бүхэн хууль ёсны ял шийтгэлийг өгнө үү гэж хүсэж байна. Нийт 10.372.614 төгрөг, болсон. Үүнээс 5.000.000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 02-ний өдөр шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 5.372.614 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг . 14. Гэрч *******гийн өгсөн: Тэр өдөр оройны 09 цаг болж байсан. Манайх мал гаргачихсан би гэдэс арилгаад сууж байсан. Манай нөхөр гал дээр гэдэс чанаад сууж байсан. Би гэдсээ арай арилгаж дуусаагүй. Гадаа машин ирээд ******* орж ирээд араас нь манай талийгаач орж ирсэн. Энэ хоёр нэлээн архи уусан согтуу байсан. Яагаад гэхээр ******* сайн байна уу? миний дүү гэж 2 удаа асуусан.Тэгэхээр нь би ууцан байна даа гэж ойлгосон. Би гэдсээ арилгаад сууж байгаад, гар завгүй байсан учир нөхөртөө энэ хоёрт цай хийж өг гэж хэлсэн. Манай нөхөр цай хийж өгсөн. Манай ах гэрийн хойно голлоод сууж байхдаа бид хоёрыг хэл амаар доромжилсон. Өдөр малаа гаргахгүй юугаа хийж байдгийн хоёр хулгайч минь, орой хийдэг ямар учиртай гээд янз бүрийн хэрүүл өдөөд байсан.Тэгээд хэл амаар доромжлоод нэг ч болихгүй болохоор нь нэг л зодоон болох нь гэж бодоод арилгаж байсан гэдсээ орхиод гэрийнхээ зүүн талын орон дээр суусан. Та яагаад байгаа юм бэ? гэж ахаасаа асуусан. Хуц пизда минь гээд куртикээ тайлаад газар шидсэн. Миний өмнөөс өшиглөхөөр нь би жоохон гэдийсэн. Манайх нөхрийг араас цохих гээд дайрсан. Тэгтэл манай хүүхэд нэг мэдсэн хөлөө бариад ёо ёо гээд хоёр хүүхэд маань орилолдоод эхэлсэн. Манай нөхөр талийгаачтай гэрийн үүдний хавьцаа зодолдож эхэлсэн. Би хоёр хүүхдээ аргадаад чимээгүй байж гэж хэлээд байж байх хооронд *******ыг сууж байхад нь салгаач гээд хашхирсан. Манай талийгаач нэг харсан чинь зууралдчихсан ******* больцгоо гээд дээш доош нь болгоод хөлөө өвдгөлж суусан. Би хэсэг хугацааны дараа босож ирэхгүй болохоор нь согтоод ухаан алдсан юм болов уу? гэж бодсон. Босож ирэхгүй болохоор нь болохоо байлаа гээд салхитын бригадаас хүн дуудсан гэсэн мэдүүлэг, 15. Гэрч *******ийн өгсөн: 2021 оны 04 дүгээр сарын 01ний орой 10 цагийн над руу нэлээн олон удаа залгасан байсан. Би утасныхаа дууг хаачихсан 10 байсан тэгээд утсаа хараад залгасан байхаар нь авахад Хадам ах согтуу ирээд агсан согтуу тавиад эхнэр хүүхэд өшиглөөд байхаар нь би босоод зууралдаад байж байтал цохисон уу яасан уначхаад босохгүй байна гэж над руу ярьсан. Тухайн үед нь би та нар маргаан болсон юм уу гэсэн чинь согтуу ирээд агсан согтуу тавиад байна гэсэн. Тухайн үед онцгой коммисынх нь манай салхитын бригадын постод дээр гарчихсан байсан. Тэгээд би Орхонтуул руу утасдаад сумын цагдаа, эмчийг дагуулаад оч гээд өөрийн манач болох төрсөн ах Ганбатад утсаар хэлсэн. Ахиад цагдаа Энхболд руу яриад чи яаралтай очоодхооч энд нэг асуудал үүссэн юм шиг байна. Зодоон цохион болоод нэг нь босохгүй байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, 16.Гэрч *******гийн : Энэ хүн өөрийнхөө гэм бурууг ойлгоогүй байна. Өмгөөлөгч нь хуулийн дагуу уучлалт гуйж байна. 4 сарын хугацаанд нөгөө талаас ирж уулзсан, уучлалт гуйсан зүйл байхгүй. 8 дугаар сарын 20-нд шүүх хурал болдгийн 2 хоногийн өмнө 3 хүн хүрч ирээд манай эгчид танайх ямар саналтай, яамаар байна гэж янз үзсэн байдалтай ирсэн. Тиймээс би маш их гомдолтой байгаа. Хэргийн материалтай танилцахад хүн ёс байна даа буруу харсан байгаа хүнийг дээшээ харуулаад ах нь байна хүргэн нь байна энэ хүн юу болчив гээд үзэж хараад биеийн байдлын хараад толгойгийн хойд зүг рүү нь харуулчих болоогүй юм уу? тийм сонин хэрцгий, сэтгэлгүй байсан байна. Тиймээс би болон ээж, эхнэр нь ч гэсэн маш их гомдолтой байна гэсэн мэдүүлэг, 17.Гэрч *******ын өгсөн: Би түрүүлээд орсон. Талийгаач миний араас орж ирсэн. Шүүгдэгч галынхаа өмнө хүүхэд бариад сууж байсан. Эхнэр нь гэдэс арилгаад. Би баруун талын орны хажууд очоод суухад Талийгаач зүүн талын орны хажуугаар яваад зүүн хойно суусан.Би ч өөрөө уучихсан халамцуу байсан. Нэг мэдсэн хүүхдүүд нь уйлаад байхаар нь харсан чинь талийгаач, шүүгдэгч хоёр зодолдоод зууралдаад байсан.Тэгээд би босоод дундуур нь салгахад салчихсан. Талийгаач гарах маягтай явсан чинь шүүгдэгч араас нь цохисон чинь уначихсан. Тэгээд унасных нь дараа шүүгдэгч цамцнаас нь татаж үзсэн ээ гэнэт орилоод нэг хүн рүү залгаад энэ хөдлөхгүй байна. ... гээд бахираад орилоод байсан. Ийм л зүйл болсон гэсэн мэдүүлэг. 18.Гэрч *******гийн өгсөн Энэ залуу анх айлын мал маллаж байгаад хүргэнээр орж ирсэн.Би энэ хүүхдийг өнчин гэж ерөөсөө бодож байгаагүй. Гал голомт, мал тастаж өгөөд сайн сайхан амьдраасай л гэж өөрийнхөө үр хүүхэд шиг л бодож явсан. Заримдаа Болортуяа утсаар намайг зодчихлоо гээд утсаар яриад байдаг. Ээж нь хол газар байна яах вэ гээд өнгөрөөчихдөг байсан гэсэн мэдүүлэг. 19. 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-13-р хуудас/, 20. 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрзл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-20-р хуудас/, 21. 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ххийн 29-31-р хуудас/ 22. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Б.А-дын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/, 23. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/, 24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1922 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1."...Талийгаач Батжаргалын Ариунболдын өмсөж байсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн футболк, цэнхэр өнгийн биеийн тамирын цамц дээр хүний цус илэрсэн Уг цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна. 2. Талийгаач Батжаргалын Ариунболдын өмсөж байсан гэх хар өнгийн гутал дэзр цус илэрсэн 11 Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул бүлэг тогтоох боломжгүй байна. 3.Талийгаач Батжаргалын Ариунболдын өмсөж байсан гэх бор даавуу /хөлийн ороолт/, саарал өнгийн дотуур өмд, дотоож, цайвар өнгийн оймс, хар өнгийн тэлээ дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй. 4. Батжаргалын Ариунболдын гэх шингэн цус иь 0/1/ бүлгийн харьяалалтай байна. 5. Талийгаач Батжаргалын Ариунболдын гэх 2 гарын арчдаст цус илрээгүй. 6. Б.А-д гэгчийн зүүн гарын чийгчий, баруун гарын чийгчий, ядам, дунд хурууны хумсанд цус илрээгүй, бусад хумснуудад цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул бүлэг тогтоох боломжгүй байна. 7. Гэрч Пунцагийн Ариунболдын гэх зүүн, баруун гарын 10 хурууны хумс цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй. в.Сэжигтэн Баатарсүрэнгийн Ариунболдын өмсөж явсан гэх шаргал өнгийн өмд, хар өнгийн гутал дээр хүний цус илэрсэн. Уг цус нь О/l/ бүлгийн харьяалалтай байна. 9. Сэжигтэн Баатарсүрэнгийн Ариунболдын гэх 10 хурууны хумсанд цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй. 10. Б.А-дын гэх гарын арчдаст цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй. 11. Б.А-дын гутал дээрээс бэхжүүлж авсан гэх арчдасны №1 дээр цус илрээгүй, №2 дээр нь илэрсэн. Уг цус нь шинжйлгээнд хүрэлцэхгүй тул бүлэг тогтоох боломжгүй байна. 12.Баатарсүрэнгийн Ариунболдын гэх шингэн цус нь О/l/ бүлгийн харьяалалтай байна. 13. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх хөрсний дээж, мобайл суурин утас дээрээс бэхжүүлсэн арчдас дээр цус биологийн гаралтай ул мөр илрээгүй. 14. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүпж авсаи гэх кардон цаасны хэсэг, шинжилгээнд зориулж авсан гэх 7 ш арчдас HymaF дээр цус илэрсэн. Уг цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна. 15. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар өнгийн иштэй хутга дээр цус илрээгүй. 16. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх бор модон иштэй хутга дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул хүний, амьтаны аль нь болох, бүлэгтогтоох боломжгүй байна. 17. Бүлгийн харьяалалаар хэнийх нь цус болохыгтоггоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 52-55-р хуудас/, 25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1168 дугаартай дүгнэлтэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Баатарсүрэнгийн Ариунболдын өмсөж байсан гэх шар саарал өнгийн өмдөнд 60 мм, 40 мм эдэлгээний явцад гарсан хуучин ханзралтууд, 4x3 мм, 25 мм эдэлгээний явцад гарсан хуучин түлэгдэлтүүд, 10x5 мм, 11 мм, 4,5 мм эдэлгээний явцад гарсан хуучин гогодолтууд, 12,5 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт гарсан байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Батжаргалын Ариунболдын өмсөж байсан гэх хөх ногоон өнгийн малгайтай цамцанд 45 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт, 20 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт гарсан байна. З.Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Батжаргалын Ариунболдын өмсөж байсан гэх хагас ханцуйтай хар өнгийн цамцанд 20 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Батжаргалын Ариунболдын өмсөж байсан гэх хөх өнгийн жинсэн өмдөнд 10 мм, 30 мм татах чангаах хүчний үйлчлЗлээр гарсан шинэ ханзралтууд гарсан байна. б.Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Батжаргалын Ариунболдын өмсөж байсан гэх саарал өнгийн дотоожинд 5. мм эдэлгээний явцад гарсан хуучин урагдалт байна. 6.Бусад хувцаснууд гэмтэлгүй байна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-87-р хуудас/, 26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1169 дугаартай дүгнэлтэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн модон бариултай хутганы ажлын хэсэгт хар өнгийн хөвөн ширхэгт материалын сэмэрдэс байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутганд утаслаг сэмэрдэс илэрсэнгүй. З.Шинжилгээнд ирүүлсэн хөх ногоон өнгийн малгайтай цамц полиэстр ширхэгт материалаар хийгдсэн байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн хагас ханцуйтай хар өнгийн цамц хөвөн ширхэгт материалаар хийгдсэн байна. 5.Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн модон бариултай хутгаар хагас ханцуйтай хар өнгийн цамцны зүсэгдэлт үүссэн байж болно. Жич: Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн модон бариултай хутга, хар өнгийн бариултай хутганы ажлын хэсгийн дундаж өргөн ойролцоо, хутгануудыг шинжилгээнд ирүүлэхдээ буруу битүүмжилж нэг хайрцганд ирүүлсэн байгаа нь даавуу материалын сэмэрдэс нь нөгөөдөө наалдсан байж болзошгүй гэх дүгнэлт 27. 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн 12 үзүүлэлтүүд /хх-ийн 109-114-р хуудас/, 28. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаартай дүгнэлтэд: 1.Талийгаач Б.А-дын биед цээжний зүүн хэсэгт цээжний хөндийрүү нэвтэрч уушиг хатгагдсан шарх, дотуур цус алдалт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З.Талийггаач Б.А-дын биед дээрх цээжний хөндийрүү нэвтэрсэн шархыг өөртөө учруулах боломжгүй. 4.Талийгаач Б.А-дын биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин үгүй байна. 5.Талийгаач Б.А-д нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна. 6.Талийгаач Б.А-дын биед учирсан цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх нь хэргийн газраас хураан авсан хар болон бор иштэй хутганы аль алинаар нь үүсгэгдсэн байх боломжтой. 7.Тухайн асуултанд хариулт өгөх боломжгүй. 8.Талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. 9.Талийгаач Б.А-д нь цээжний хөндийрүү нэвтэрч уушгыг гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалт, амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна. 10.Талийгаач Б.А-д нь 0(1) бүлгийн цустай байсан байна гэх дүгнэлт /хх-ийн 115-118-р хуудас/, 29.Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 55/21 дугаартай дүгнэлтэд: 1.Баатарсүрэн овогтой Ариунболд нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл болно. 2.Баатарсүрэн овогтой Ариунболд сэтгэцийн хувьд Эрүүл учир болсон асуудлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. 3.Баатарсүрэн овогтой Ариунболд нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир түүнд эмнэлгийн чанартай албадан эмчилгээ шаардлагагүй болно. 4. Баатарсүрэн овогтой Ариунболд нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна гэх дүгнэлт /хх-ийн 126-р хуудас/, 30. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тогтоол /ххи-ийн 12-р хуудас/, 31.Шүүгдэгч Б.А-дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 04 дүгээр сарын 01-ний өглөө нь мал төллөөд завгүй байсан. Манайх идэшгүй болчихсон болохоор нь оройн цагаар мал гаргаад сууж байсан. 22 цагийн орчимд ******* манай гэрт согтуу гэрийн баруун талаар орж ирээд яг мал гаргаж байгаа газар зогсохоор нь та согтуу байна ийшээ суучих гэсэн. Хоёр дүүгийн ажил дажгүй юу гээд давтан, давтан асуугаад байхаар нь ахаа тийшээ суучих хоёр дүү нь мал гаргаж байна гэсэн.Тэгээд дээшээ суугаад би эргээд зүүн талаар ирэх хооронд манай талийгаач согтуу орж ирээд зүүн талаар ширээний ард талд суухаар нь би цай хийж өгөөд хүүхдээ аваад сууж байсан чинь хоёр гуйлгачин минь яах гээд шөнө орой мал гаргадаг юм бэ гэхээр нь ахаа өдөр нь завгүй оройн цагаар мал гаргаж байна гэж хэлсэн чинь яасан завгүй хоёр гуйлгачин бэ гээд манай эхнэрийн нүүр лүү өшиглөөд, 3 настай хүүхдийг бас өшиглөөд би бага хүүхдээ тэврээд зуухны аман дээр сууж байхад яг хүүхдийн толгой руу өшиглөөд ороод ирэхээр нь би хүүхдээ хойш нь ор луу шидээд бултсан. Тэгээд цамцнаас зуураад хоёулаа үүдрүү яваад очсон. Тэгээд тавиач гэхээр тавихгүй байсан. Удалгүй ******* ах ирээд та хоёр болиоч гээд салгасан. Салгахаар нь би хойшоо гэд татаад сугалаад авсан. Тэгээд хоёр тийшээ болохоор нь та яах гэж согтуу хүн аваад ирсэн юм бэ шөнө орой болсон байхад наадах чинь ингээд байж чаддаггүй ш дээ гэж хэлсэн. Би та нарын хоорондын харилцааг мэдэхгүй шдээ гээд бүгд байр байрандаа очиж суусан. Тэгээд гэдэс чанаж байсан тэрийгээ гаргаад тавьсан тавингуут хоолоо идье гээд суусан. Би хойшоо эргээд цагаан шүүгээний урд талд хар иштэй хутга хэвтэж байсан. Тэрийг аваад нойлын цаасаар арчаад махаа огтолсон *******ыг та наад хутгаа аваач гэхэд бор иштэй хутга аваад мах огтлоод идсэн. Тэгээд хоолоо идээд харахад талийгаач унасан газраасаа огт хөдлөөгүй. Ахаа наадах чинь ямар нэгэн юм болчихсон юм биш дээ гэхэд тийм азгүй юм гэж юу байдгийн гээд хараад суугаад байсан. Удалгүй наадах чинь ямар нэгэн юм боллоо гээд эмч цагдаа гээд бүх хүмүүсийг дуудсан. Дуудаад 1 цагийн дараа Ганбат гэдэг хүн салхитаас ирээд үзсэн. Би эмч дуудий гэсэн. Тэгээд төлөөлөгч ирээд за энэ 13 хүнд гар хүрч болохгүй шүү гэж хэлсэн. Удалгүй эмч ирээд үзсэн. Нээх удалгүй шүүх цагдаа нар ирээд тэр гэрээс хэн ч гараагүй. Мах идсэн хутга, хутгаа арчсан цаас гээд бүх юм тэнд байсан. ******* ахыг дагуулж гараад араас намайг аваад, прокурор манай эхнэр хүүхдийг аваад хадмынх явах шиг болоо гэсэн.Тэгтэл ******* тэнд чөлөөтэй хэргийн газар цагдаа нартай юм яриад тэр хавиар чөлөөтэй яваад байсан. Би машинд нь ганцаараа байж байсан. Орхонтуул руу машинтайгаа яваад тэнд очиж хоноод маргааш нь байцаалт аваад хэргийн газар ирээд талийгаачийг нас барсан байна. Өөрийнх машинаар ачаад явъя гэхээр нь наад машин чинь найдваргүй машин шүү талийгаач өөрөө л ажиллуулж чадсан гэж хэлсэн.Тэгвэл өөр машин дуудъя гээд дуудсан. Энхболд андын өврөөс *******ын дүү Батсайханыг машинтай нь авчирсан. Тэгээд ачаад явах болсон чинь хутгалсан байна гэж хэлсэн. Хутга чинь хаана байна чи хутгалсан байна гээд намайг гавлаад машины ард өвдөглүүлээд суулгасан. Хутгаа гаргаад ир гэхээр нь юун хутга ямар сонин юм бэ гэсэн. Тэгээд гавлагдаад сууж байтал араас ирээд Энхболд машинтайгаа ирээд зогссон. Тэгтэл ар талаас хоёр хүн дараад дээшээ босгохгүй машинд хийсэн.Тэгээд тал талаас ирээд өшиглөөд урд талаас нэг хагас түрүүтэй гуталтай хүн ирээд өшиглөсөн би ухаан алдаад унахад гавыг тайлаач гээд би нэг амьсгаа аваад босож ирсэн. Тэгээд буцаагаад гавлаад цагдаа дээр ирээд хоноод маргааш орой нь батлан даалтад гарна гээд цагдаа, прокурор хоёр гадуур байж болно гээд гаргасан. Яваад 2 хоногийн дараагийн дуудсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж дүгнэлээ. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. Үйл баримтыг үгүйсгэсэн эргэлзээтэй нотлох баримт байхгүй болно. Улсын яллагч: Шүүгдэгч Б.А-д нь санаа сэтгэл цочрон давчидсан нөхцөл байдалд орсон гэх байдлууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Энэ нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа бэ гэхээр шүүгдэгч өөрийнхөө үйлдлийг бүрэн мэдэж, амь хохирогчийг ямар байдалтай байсан талаар тодорхой мэдүүлдэг, гэрч *******, Болортуяа нарын мэдүүлгээр шүүгдэгчийн гэнэтийн сэтгэл санааны цочрол хоромхон зуур хэвийн байдалд алдагдсан өөрийн үйл хөдлөлийг жолоодох хяналт тавих чадваргүй болсон гэх нөхцөл байдал бий болоогүй байна. Тиймээс сэтгэцийн дүгнэлт зэргээр гэмт хэрэг үйлдэхэд хэвийн байдал нь алдагдсан нь тогтоогдоогүй байдаг. Хэрэг болсныг үнэн бодит байдлаар ярьдаг нь цочрон давчидсан гэх үндэслэлгүй байна хэрэгт авагдсан шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлон тогтоогдсон үзэж байгаа тул шүүгдэгч Б.А-дыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэсэн байр суурьтай, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Улсын яллагчтай санал нэг байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүнийг санаатай алах гэмт хэргээр зүйлчилж оруулж ирсэн нь үндэслэлтэй. Үр дагавар нь ч гэсэн нийгэмд аюултай үйлдэгддэг гэмт хэрэгт. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд бүрэн дүүрэн тогтоогдсон. Тиймээс энэ зүйл ангиар зүйлчлэх нь зүйтэй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн хувьд үзэж байна гэсэн байр суурьтай, Шүүгдэгчийн өмгөөлөгч: Өнөөдрийн энэ шийдэгдэх гэж байгаа хэрэгт санаа сэтгэл нь цочрон давчидсан зүйл нь нотлогдож байгаа гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс энэ байдлын шалгаж тогтоогоогүй энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Энэ хүн хутгалсан, хүний амь нас хохирсон юм чинь шууд санаатай үйлдлээр хүний амь насыг хохироосон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Санаа сэтгэл нь цочрон давчидсан нь хохирогчийн нэг бус үйлдлийн улмаас байж 14 болно нэг бол гэнэтийн үйлдэл ч байж болно. Тухайн хүн өөр лүү нь дайрсан эхнэр болон хүүхдийн өшиглөсөн асуудлаас болоод 8 сартай хүүхдээ ор лугаа шидээд тавьсан байгаа. Энэ байдлыг харахад өөрт нь болон эхнэр хүүхдэд нь бодитой аюул тулгарсан учраас санаа сэтгэл нь цочрон давчдаж хаанаас юу авч хутгалсан, хаана нь хутгалсан талаар мэдэхгүй байгаа. Иймээс энэ хүнийг сэтгэл санаа нь цочрон давчидсан болохоор талийгаачийн амь насыг хохироосон үйлдэл байгаад байна. Тухайн хэрэг гарсан цаг хугацаа бол маш богино хугацаанд гарсан байдаг. Өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй байсан нь харагддаг. Б.А-д хутгалснаа огт мэдээгүй эмч ирээд амь нас нь хохирсон байна гэж хэлдэг. Шинжээч эмч ирээд задлан шинжилгээ хийсний дараа хутгалагдсан гэдгийг мэддэг. Хэрвээ энэ хүн хутгалсан гэдгээ мэдэж байсан бол би хүн хутгалаад алчихлаа гээд хэлэх байсан. Тэгээд хүн хутгалсан хутгийг аваад хоол идээд байхгүй. Тиймээс хутга барьсан аа ч мэдээгүй хутгалсан аа ч мэдээгүй байдалд л орсон. Ийм байдалд орсон нь тухайн өдөр болсон ганц шалтгаан биш энэ хүний болон эхнэрийн хамрыг мурийлгасан, хавирга хугалсан энэ үйлдлүүд хуримтлагдсаар тухайн өдөр болсон үйлдэл дээр сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаад өөрийнхөө үйлдлийг хянаж чадахгүй болоод үйлдсэн байгаа. Ерөөсөө санаа сэтгэл нь цочрон давчидсаны улмаас хүний амь насыг хохироосон байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна гэсэн байр суурьтай тус тус мэтгэлцэж, Иргэдийн төлөөлөгч: Гэм буруутай гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан болно. Хууль зүйн дүгнэлт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус заажээ. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Шүүгдэгч Б-н А-д нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 21 цагийн орчим өөрийн гэртээ хадам ах болох Батжаргалын Ариунболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодолдон улмаар түүний зүүн суган тус газарт хутгалж санаатай алсан (амь нас хохироосон) үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “Хүнийг алах” гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл юм. Шүүгдэгч Б-н А-д хохирогч Батжаргалын Ариунболд нар хоорондоо маргалдан муудалцаж гэрийн зүүн талаас эхлэн барилцан авч ноцолдон улмаар зууралдаж явсаар гэрийн үүдэн хэсэгт ирсэн. Тэндээ талийгаач газар унаж дахин босоогүй нас барсан байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач Б.А-дын нас барсан шалтгааныг цээжний хөндийрүү нэвтэрч уушгыг гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалт, амьсгал зүрх судасны хурц дутагдалд орсон. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь хэргийн газраас хураан авсан хар болон бор иштэй хутганы аль алинаар нь үүсгэгдсэн байх боломжтой гэжээ. Тухайн үед бор иштэй хутга нь гэрийн баруун талд малын гэдэс арилгаж байсан саванд байсан ба нөгөө хар иштэй хутга нь хэрэг болсны дараа гэрийн зүүн талд цагаан шүүгээний урд хэвтэж байсныг шүүгдэгч Б.А-д авч арчаад гэдэс огтолж идсэн талаараа мэдүүлсэн. /1-р х.х-ийн 12-рт 21-р зураг/ Үүнээс дүгнэхэд гэрийн зүүн талд байх цагаан шүүгээ нь талийгаач Б. Ариунболдын зүүн хэсэгт толгойн тушаа ойрхон байрлах бөгөөд энэ шүүгээний урд хэвтэж байсан хар иштэй хутгаар хутгалсан үйлдэл нь талийгаачийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь шинжээчийн дүгнэлт гэрч нарын мэдүүлэгээр нотлон тогтоогдсон, шүүгдэгч хохирогч хоёрын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн гэж үзлээ. 15 Иймд шүүхээс шүүгдэгч Б.А-дыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой байдаг, боловч шүүгдэгч Б.А-дын хувьд сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас бусдыг алах санаа гэнэт хоромхон зуур төрсөн байдал тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх хуулийн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б. Ариунболд нь гэм буруугийн хувьд санаатай хэлбэрээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ Прокуророос Б.А-дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн, иргэдийн төлөөлөгч гэм буруутай гэж үзсэн нь хуулийн шаардлагад нийцжээ. Амь хохирогч Б.А-д шүүгдэгчийн гэрт ирж дайрч доромжилж дээрэлхсэн нь гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан болжээ. Шүүгдэгч Б.А-д гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хутгалснаа мэдээгүй гэж байгаа болно. Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Шийтэрчулуун нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар нийт 10.372.600 төгрөгийг нэхэмжилснээс 5.000.000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 02-ний өдөр шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн тул үлдэгдэл 5.372.600 төгрөгийг хохирогч нас барснаас учирсан гэм хор учруулсны төлбөр нэхэмжилсэн болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлийн нотлох баримт 1-р хавтаст хэргийн 149-158-р талд авагдсан байна. Үүнд: хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг нэг бүрчлэн тооцож үзэхэд хайрцаг хөшөөний зардал 770.000 төгрөг, Шарил хүргэлтийн машин бол 750.000 төгрөг оршуулгын зардлын үед гарсан бензиний зардал 722.365 төгрөг, Эрүүл мэндийн 451,683 Талийгаачийн хойдын зардал 181.660 төгрөг Оршуулгын зэд 1.080.000 төгрөг, 49 хоногийн зардал 1.403.270 төгрөг, хүнсний зардал 3.876.416 төгрөг өмгөөлөгч 1000,000 төгрөг Улаанбаатар хотоос ирсэн зардал 137.200 төгрөг, нийт 10.372.600 төгрөгний нотлох баримт шүүхэд ирүүлжээ Үүнээс 5.000.000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 02-ний өдөр шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн энэ талаар талууд маргахгүй ба үлдэгдэл 5.372.600 төгрөг нэхэмжилж байна. /10.372.600-5000,000=5.372.600/ Дээрх гэм хор учруулсны төлбөрөөс 16899 төгрөгийн шампунь, 7099 төгрөгийн шүдний оо, 11299 төгрөгийн сойз, 15519 төгрөгийн хүүхдийн вок, 9999 төгрөгийн биеийн шингэн саван, 26999 төгрөгийн халуун сав -2ш, 13900 төгрөгийн подволк, эр, эм оймс-21600 төгрөг, дотуур хувцас-14900 төгрөг, трико-6900 төгрөг, оо-5759 төгрөг, шампунь-13199төгрөг, крем -7299 төгрөг, тос-9599төгрөг, тос-9998 төгрөг, 6059-угаагч гэх мэт 224,026 төгрөгийн эд зүйл авсныг оршуулахтай холбоотой шууд зардалд тооцохгүй гэж үзэн 1080,000 төгрөгийн үнийн дүн бүхий бараа авсан зарлагын баримтыг тамга тэмдэггүй /1-р х.х-ийн 158-рт/ тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэн нийт 1,304,026 төгрөгийг хасаж тооцон шүүгдэгчээс 4,068588 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож 16 шийдвэрлэлээ. /5.372.600-1.304.026=4,068,574/ Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхээс шүүгдэгч Б. Ариунболдыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг байна. Б.А-дод ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учирсан материаллаг хохирлыг төлж байгаа, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзэж есөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б. Ариунболдод оногдуулсан 09 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон 101 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тус тус тогтов. Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******гийн ХААН банкны данс битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, талийгаачийн нас барах үедээ өмсөж байсан гэх рийбүүк гэсэн бичигтэй хөх ногоон өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар саарал өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн ноосон оймс 2 ширхэг 1 хос, хүрэн өнгийн даавуун хөлийн ороолт 2 ширхэг, урт түрийтэй хар өнгийн гутал 2 ширхэг 1 хос, яллагдагч Б.А-дын өмсөж байсан шар саарал өнгийн өмд 1 ширхэг, урт түрийтэй хар өнгийн гутал 2 ширхэг, 1 хос зэргийг устгаж, хэргийн газрын үзлэг, мэдүүлэг шалгах, задлан шинжилгээний бичлэг бүхий, талийгаач Б.А-дын гар утаснаас авсан бичлэг бүхий дүрс бичлэгийн СД-2 ширхгийг хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэлээ. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Д-н овогт Б-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-- 09 /есөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-дод оногдуулсан 09 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт Б.А-дын урьдчилан цагдан хоригдсон 101 хоногийг түүний хорих ял 17 эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.А-доос 4.068.574 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шийтэрчулуунд олгосугай.

 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-дод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, талийгаачийн нас барах үедээ өмсөж байсан гэх рийбүүк гэсэн бичигтэй хөх ногоон өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар саарал өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн ноосон оймс 2 ширхэг 1 хос, хүрэн өнгийн даавуун хөлийн ороолт 2 ширхэг, урт түрийтэй хар өнгийн гутал 2 ширхэг 1 хос, яллагдагч Б.А-дын өмсөж байсан шар саарал өнгийн өмд 1 ширхэг, урт түрийтэй хар өнгийн гутал 2 ширхэг, 1 хос зэргийг устгаж, дүрс бичлэгийн СД-2 ширхгийг хэрэгт хавсаргасугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* ХААН банкны дансыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9.Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,болохыг дурдсугай.

 10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.А-дод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА

ШҮҮГЧИД Г.ДЭЛГЭРСАЙХАН

Г.АЛГИРМАА