Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 109

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж Улсын яллагч Л.Оюунтуяа Хохирогч Л.Солонго Шүүгдэгч Л.Эрдэнэ-Очир Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эрдэнэ-Очир холбогдох 201514000423 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-1-26 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Сад овогт Лхагвасүрэнгийн Эрдэнэ-Очир / РД: ФА85041677/

Шүүгдэгч Л.Эрдэнэ-Очир нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 22-28 УБР улсын дугаартай Гранд марк-2 маркийн автомашиныг согтуугаар жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлэг 2.8 дахь заалт “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 2.9 дэх заалт “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.7 дахь заалт жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно “а/ согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Солонгыг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: -Шүүгдэгч Л.Эрдэнэ-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Тэр өдөр согтуу байснаа хүлээн 2. зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрнө. Хохирогчид 5.170.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг, -Хохирогч Л.Солонгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 20-ны орой 19 цагийн орчим ажлаа тараад гэрлүүгээ явж байсан. Зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлсэн. Тэгээд нэг ухаан ороход эмнэлэгт байсан. Миний бие хүндэвтэр гэмтэл авсан байсан. Хохиролд 5.170.000 төгрөг төлөгдсөн. Миний бие дээрдэж байгаа. Физик эмчилгээ хийлгэж байгаа. Сүүлд эмнэлэгт үзүүлэхэд нүд, бие гайгүй гэсэн. Цаашдаа эмчлүүлэх шаардлага гарвал эмчилгээний зардал нэхэмжилнэ. Одоогоор гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг,

-Гэрч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хэрэг болсон өдрийг нь сайн санахгүй байна. Орой 19 цаг өнгөрч байхад Солонго миний нөхөр рүү буюу өөрийн төрсөн ах Зоригт руу утсаар яриад машинд мөргүүлчихлээ, эмнэлэг рүү явж байна гэсэн. Тэгэхээр нь нөхөр бид 2 шууд эмнэлэг дээр яваад очсон чинь Солонго эмнэлгийн хүлээн авах тасгийн орон дээр ёолоод хэвтэж байсан. Яасан юу болсон юм бэ гэхэд гэртээ харих гээд зам хөндлөн гарч яваад машин мөргүүлчихлээ гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 24 ху/,

-Гэрч Ж.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Эрдэнэ-Очирыг манай ажил дээр ирсэн байхад, мөн машин тэрэг засуулж явсан Золоо гэх зүс таних залуу хамт явж байсан залуугийнхаа хамт нэг сав 0.5 литрийн пиво авч ирсэн. Түүнийг нь Гэрэлт-Од, Эрдэнэ-Очир, Золоо болон түүнтэй хамт явж байсан залуу бид нар хувааж уусан. Эхний пивийг хувааж уусны дараа хэн нь авсаныг мэдэхгүй дахин 2.5 литрийн пиво авсан байсан. Түүнийг бид нар тэнцүү хувааж уусан. Сүүлийн пивийг нь ууж дуусаагүй байхад нь би хадам аавынхаасаа хүүхдүүдээ авах гээд түрүүлээд явсан. Маргааш нь өглөө Эрдэнэ-Очир утсаар яриад би эрүүлжүүлэх байранд байна хүрээд ир гэсэн. ...ирсэн чинь Эрдэнэ-Очир өчигдөр согтуу явж байгаад хүн мөргөчихлөө гэж ярьсан гэсэн мэдүүлэг /хх 25 ху/,

-Гэрч Н.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Засварын газраа хаагаад би эхнэр болон найз Гантулга, машин засуулж байсан Золоо болон түүний найз нарыг машиндаа суулгаад засварын газраас хөдөлж байхад Эрдэнэ-Очир машинтайгаа хүрээд ирсэн. Эрдэнэ-Очир бид нар дээр ирээд би сая явж байгаад машинтайгаа хүн мөргөчихлөө мөргөсөн хүнээ аваад явж байна гэсэн. Тэгэхээр нь очоод харсан чинь машины ар талын суудал дээр махлаг эмэгтэй хүн суудлын аравч налаад сууж байсан гэсэн мэдүүлэг /хх 26 ху/,

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 764 дугаартай дүгнэлтэнд: 1. Солонгын биед хүзүүний 7 дугаар нугалам, цээжний 1, 2, 3, 4, 7-р нугаламуудын арын сэртэнгийн хугарал, тархи доргилт, нуруунд зулгаралт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 31-32 ху/,

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 13 дугаартай дүгнэлтэнд: 1. Л.Солонгын биед эмнэлэгийн бичиг баримтаар баруун нүдний торлогт язралт үүссэн байна. 2.Баруун нүдний торлогт гэмтэл үүссэн, зүүн нүдэнд гэмтэлгүй. Баруун нүдний 3. торлогын язралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Баруун нүдний торлогт үүссэн язралт нь 2015-08-20-ны өдрийн зам тээврийн ослоор үүссэн тархи доргилтын улмаас үүссэн байхыг үгүйсгэхгүй. 4. Хохирогчийн хоёр нүдний хараа бууралттай байгаа бөгөөд үүнийг юунаас үүссэнийг тогтоох боломжгүй байна. 5. Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй гэсэн дүгнэлт /хх 109 ху/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 531 дугаартай дүгнэлтэнд: 1. Л.Солонгын биед сээрний 12-р нугаламын их биеийн бяцарсан хугарал, хүзүүний 7-р нугалам, сээрний 1, 2, 3, 4-р нугаламуудын арын сэртэнгийн хугарал, тархи доргилт, нуруунд зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Л.Солонгын биед учирсан нүүрний зүүн талын саажилт, зүүн гар бадайрах, зүүн хөл өвдөх, толгой байнга өвдөх, нулимс гоожих зэрэг шинж тэмдгүүд нь дээрх гэмтэлтэй холбоотой болно. Нүдний хараа нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр хэвийн байна. 4. Дээрх гэмтэлтэй холбоотой хүндрэлүүд нь ГЗТЖ-ын 4 дэх хэсэгт ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.1.6-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулна. 5. Орхон аймгийн ШША-ны шинжээч эмч Ч.Буянзаяагийн гаргасан №764 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 218-219 ху/,

-Орхон аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 130 дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжээч, цагдаагийн дэслэгч М.Эрдэнэбатын гаргасан 104 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Тухайн осол болсон А цэг болон ойр орчимд явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээ байхгүй байна. 3. Явган зорчигч Л.Солонго нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4. Тоёота марк-2 маркын 22-28 УБР улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Л.Очир-Эрдэнэ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн: 2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2.8 Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 2.9 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Явган зорчигч Л.Солонго нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн: 3.4 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар ам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан байх үндэслэлтэй гэж комисс дүгнэлт гаргав гэсэн дүгнэлт /хх 41 ху/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8 ху/ 4.

-Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх 11 ху/ -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50 ху/

-Л.Эрдэнэ-Очирыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 61-65 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Л.Эрдэнэ-Очир нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 22-28 УБР улсын дугаартай Гранд марк-2 маркийн автомашиныг согтуугаар жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.8 “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 2.9 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.7 “жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Солонгыг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэр өдөр согтуу байснаа хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрнө. Хохирогчид 5.170.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна”, хохирогчийн “...Зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлсэн. Тэгээд нэг ухаан ороход эмнэлэгт байсан. Миний бие хүндэвтэр гэмтэл авсан байсан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Пүрэвсүрэн /хх 24 ху/, гэрч Ж.Баяртогтох /хх 25 ху/, гэрч Н.Гэрэлт-Од /хх 26 ху/ нарын мэдүүлгүүд, Орхон аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 130 дугаартай дүгнэлт /хх 41 ху/, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 764 дугаартай дүгнэлт /хх 109 ху/, хохирогчийн биед сээрний 12-р нугаламын их биеийн бяцарсан хугарал, хүзүүний 7-р нугалам, сээрний 1, 2, 3, 4-р нугаламуудын арын сэртэнгийн хугарал, тархи доргилт, нуруунд зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 531 дугаартай дүгнэлт /хх 218-219 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Эрдэнэ-Очирт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгчийн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзэв.

Хохирогч Л.Солонго нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохиролд 5.170.000 төгрөг төлөгдсөн. Цаашдаа эмчлүүлэх шаардлага гарвал эмчилгээний зардал нэхэмжилнэ. Одоогоор гомдол санал байхгүй” гэж мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол,төлбөргүй байна.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох 5. баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Энэ хэрэгт хураагдсан 453834 дугаартай жолоочийн үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сад овогт Лхагвасүрэнгийн Эрдэнэ-Очирыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэ-Очирыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэ-Очирт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт хураагдсан Л.Эрдэнэ-Очирын 453834 дугаартай жолоочийн үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэ-Очирт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засралд хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА