Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, Нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан, Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, Хохирогч М.Сүхбаяр, Хохирогчийн өмгөөлөгч Д.Даваахүү, Гэрч А.Орхонбаяр, Д.Долгор, Р.Сувдаа, Шүүгдэгч Ц.П-в, Шүүгдэгч Ж.Г-х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.П-в, Ж.Г-х нарт холбогдох эрүүгийн 2033000000047 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар баг, Хонгор-Овоо хөдөө оршин суух Борлууд овогт Ц-н П-в /РД:ОО00000000/, Монгол улсын иргэн,  оны 00 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар баг, 7-р байр 2 тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Өөлөг овогт, Ж-ы Г-х /РД:МК00000000/, Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч Ц.П-в нь 2020 оны 09 сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт М.Сүхбаяртай маргалдаж, нүүрэн тус газарт төмрөөр хатгасны улмаас баруун нүдний бүрэн хараагүйдэл, нүдний алим авах мэс заслын дараах байдал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан, Шүүгдэгч Ж.Г-х нь Ц.П-вийг М.Сүхбаяртай маргалдаж байх явцад нүүрэн тус газарт гараараа түлхэн эрүүл мэндэд нь 2 шүдний хөдөлгөөнтэй байдал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Хохирогч М.Сүхбаярын өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 14-ний 06 цагийн орчим үед Галбадрах найзтайгаа таарсан. Тэгээд ганц шил архи аваад өгөөч гээд би төв дээр очсон. Найзтайгаа маргалдсан, маргаан үүсээд би машинаас нь гаргаж ирэх гээд хүзүүн дээр нь нэг цохисон. Машиныхаа араас хасах, нэмэхтэй дугуйн дорцоов гаргаж ирснийг би харсан. Ойртох орчимд нүд рүү хатгасан байгаа. Машин дотор савах болон цохих зайгүй ганцхан хатгах л орчинтой байгаа. Тэгээд би доошоо суусан нэг нүдээ аниад харахад, нөгөө нүд маань харахгүй болчихсон байсан. Миний хажууд Галбаяр, Орхонбаяр хоёр байсан. За битгий наадхандаа гар хүрээрэй би гар хүрээгүй шүү гэж хэлээд эмнэлэг рүү шууд явсан. Эмнэлэг дээр очоод үзүүлж байхад 1 цагийн дараа Галбадрах ирээд миний хамаатан садны хажууд өөрөө хэлсэн. Чамайг явсны дараа би Пүрэвийг мангасдаж түлхсэн шүү гэж хэлсэн. Би өөрөө энэ бүхнийг зохиож яриад байгаа юм байхгүй. Миний хамаатан садан бүгд сонссон гэрчилнэ. Өнөөдөр энэ хүмүүс ийм зүйл ярьж байгаад харамсаж байна. Тэр цагаас хойш ямар ч мэнд, асуусан зүйл байхгүй. Би маш их гомдож байна. Жил болж байхад нэг ч удаа залгаад нүд чинь яаж байна гээд асууж байгаагүй. Миний нулимс гоожсоноор та нарын нулимс хэзээ нэгэн цаг гарна гэдгийг хэлмээр байна...” гэх мэдүүлэг, 2. Гэрч Р.Сувдаагийн өгсөн: “...Хэн Сүхээгийн нүдийг гэмтээсэн юм бэ? гэж асуухад Пүрэв гуай гэсэн. Тэр хүн чинь хаана байгаа юм бэ гэхэд Портер дотор байгаа гэсэн. Тэгээд би уулзахаар очиход машин дотор манай ангийн хүүхдийн аав Пүрэв гуай байсан. Би очоод манай нөхрийн нүдийг юугаар цохьсон юм бэ гэхэд би мэдэхгүй байна гэсэн. Би нүдийг нь гэмтээж байхаар цагдаад аваачаад өгчихгүй яасан юм бэ гэхэд дуугараагүй. Эхнэр нь л яриад байсан. Пүрэв би зүгээр л түлхсэн гээд байсан. Манай нөхөр 3-10 дугаар сарын хооронд барилга дээр ажилладаг. 1 сарын 4 сая төгрөгийн цалинтай. Гэмтсэнээс хойш ажил хийх боломжгүй болсон. Одоо түр зуур нүдийг нь дасгах шаардлагатай гээд шаарик хийсэн байгаа. Цаашдаа портез хийлгэх шаардлагатай...” гэх мэдүүлэг, 3. Гэрч А.Орхонбаярын өгсөн: “...намайг машин дээр очиход Сүхбаяр, Пүрэв нар харилцан түлхэлцсэн байдалтай байсан. Галбадрах тухайн үед утсаар яриад байж байсан. Би голоор нь ороод түр салгачихаад Пүрэвийг холдуулаад эргээд хартал Сүхбаяр нүдээ дараад сууж байсан. Пүрэв юугаар цохисныг хараагүй. Би Пүрэвт гар хүрээгүй. Галбадрах Пүрэвийг түлхсэн эсэхийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, 4. Шүүгдэгч Ц.П-вийн өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүүхэд өвдсөн гээд эмнэлэг орсон. Тэгээд банкнаас мөнгө аваад байрны гадаа ирэхэд машинтай 3 хүн ирээд ийм зүйл болсон. Шүүгч, прокурор та бүхнийг ялаас маань хөнгөрүүлж өгнө үү гэж хүсмээр байна. Өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагааны явцад: 1. Хохирогч Ц.П-вийн "...Би тухайн өдөр өөрийн эхнэр Долгорын хамтаар сумын төв орсон юм. Манай бага хүүхэд Алтантуяагийн гэдэс нь гүйлгээд байна гэхээр нь очсон юм. Би сумын төвийн "Хаан" банк орж мөнгө авчихаад ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үүдэнд очиж зогссон юм. Манай эхнэр Долгор нь хүүхдээ авах гээд дотуур байр луу орсон юм. Тэгтэл хажуугаар нэг машин өнгөрч явснаа зогсоод дотроос нь 3 хүн буугаад ирсэн. Тухайн үед цаг 16 цаг болж байсан шиг санаж байна. Тэгсэн чинь тэр 3 залуугийн 1 залуу нь "Увсын муу шоргоолз, та нар халхын хавтгай дээр явах эрх байхгүй, архи авч өг" гэж хэлсэн. Тэгээд машины хаалга онгойлгоод Сүхээ гэх залуу нь намайг цохисон. Тэгээд намайг зодоод байхаар би Сүхээг заамдаад авсан юм. Би Сүхээг заамдаад машин дотроо хойшоо гэдэргээ болох үед цаанаа нь байсан хоёр залуу нь миний нүүр, толгой, шилэн хүзүү рүү цохьсон. Тэгсэн чинь гэнэт Сүхээ нүд сохолчихлоо гээд гүйгээд явсан юм. Эмнэлэг рүү гүйсэн байх. Би тэр гурван залуугаас хоёрыг нь танина. Нэг залуу нь бөх барилддаг ба Галбадрах гэдэг. Сүхээ нь манай хүүхэд Аззаяагийн ангийн багшийн нөхөр болохоор нь танина. Нөгөө залууг нь танихгүй. Тэр 3 залуу архи уучихсан байсан. Сүхээ гэдэг залуу нь арай илүү цохисон. Сүхээ нь миний биеийн шилэн хүзүү болон хавирга руу 2-3 цохисон. Харин Сүхээг заамдаад авцан байх үед Сүхээгийн араас гар орж ирээд намайг цохиод байсан. Харин хэн нь миний шүд рүү цохисныг хэнийх нь гар вэ гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Тухайн үед Сүхбаяр нүд сохолчихлоо гээд нүдээ дараад гүйгээд явсан. Би Сүхбаярын биед учирсан гэмтэл ямар учиртай болохыг мэдэхгүй байна. Тухайн уед бид 4 байсан. Уг асуудал сургуулийн дотуур байрны хашааны гадна талд болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/ 2. Хохирогч М.Сүхбаярын "...Уг архийг ууж дуусаад бид 3 гэрлүүгээ харьж явтал Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны гадна хашааны тэнд зогссон. Машинаас би эхлээд буугаад тэнд зогсож байсан портер машин дээр очсон. Харин тэр хоёр хойноос буугаад тэнд зогсож байсан улаан өнгийн приүс-20 маркийн машин дээр очсон. Би портер маркийн машины жолооч дээр очоод үл ойлголцол болсон. Ингэж байхад миний хажууд Галбадрах ирчихсэн утсаар ярьж байсан. Тэгээд манай дүү Орхонбаяр ирээд миний урдуур орохоор нь би түлхээд холдуулсан. Би тэр жолоочийг гараад ир, буугаад ир гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу нь унаж явсан машиныхаа арын нугаснаас төмөр хавираад, төмөр хоорондоо харшиж дуугарч байгаа чимээ гаргаад дугуйн дорцоов авсан. Энэ чимээг би өөрөө сонссон гартаа дорцов барьцан байхыг нь би өөрийн нүдээр харсан. Тэгээд би тэр залууг гараад ир ээ гээд машины рүлиэс бариад тэр залууг гараараа татах гээд урагшилсан чинь гартаа барьсан байсан дугуйн дорцоовны үзүүртэй ишээр миний нүд рүү хатгасан. Тэгээд би хойшоогоо буугаад нүдээ дараад доошоо суусан. Үүний дараагаар би нүднээсээ гараа автал дүүрэн цус байхаар нь би тухайн үед за би ингээд нүдгүй болчихлоо гээд явган хүний зам дээр очоод нүдээ дараад сууж байтал сумын Засаг дарга Батбаатар таарахад нь миний нүд ийм болчихлоо гэсэн чинь чи гялс эмнэлэг яв гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг рүү явсан. Би эмнэлэг рүү явж байхад цэцэрлэгийн манаач Баярсайхан ах надтай таараад намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед тэнд Галбадрах, Орхонбаяр, Пүрэв бид 4 байсан. Би Пүрэв гэх хүнийг сайн танихгүй. Нутгийн хүн болохоор нь мэднэ. Зүгээр мэндийн зөрүүтэй л байдаг. Өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Намайг Пүрэв гэдэг хүн 1 удаа дугуйн дорцоовоор нүд рүү хатгаж миний нүдийг сохолсон. Ер нь манай Орхонтуул сумын уугуул иргэд манай суманд сүүлд нүүж ирсэн Увс аймгийн улсуудтай таагүй харилцаатай. Их дотуур тамиртай хүмүүс гээд хоорондоо таарамжгүй байдаг. Тухайн үед би энэ бодлоор уг хүн дээр очсон. Гэхдээ надад уг хүн дээр очоод зодох, дээрэлхэх санаа зорилго байгаагүй. Би тийм үйлдэл ч гаргаагүй. Би тухайн хүний биед халдсан үйлдэл байхгүй. Тиймээ би архи уусан байсан. Тухайн үед би хаана явж байгаа, юу гэж хэлж ярьж байснаа мэдэж байсан ер нь гайгүй байсан. Би нэг их архи уугаэд байдаггүй. Тэр өдөр л архи уусан. Пүрэв архи хэрэглээгүй байсан байх аа. Би тэрийг хэлж мэдэхгүй байна. Бид хоёр урьд таарамжгүй харьцаатай байгаагүй. Тухайн үед надаас өөр хэн нэгэн хүн Пүрэв гэх хүнтэй муудалцаж маргалдсан асуудал байхгүй. Тухайн үед бол бид 3 Пүрэв гэх хүний биед халдсан зүйл байхгүй. Харин миний нүдийг сохолж намайг эмнэлэг дээр очсоны дараагаар Галбадрах нь эмнэлэг дээр ирэхдээ би тэр залуугийн нүүр лүү мангасдсан гэж ярьж байсан. Пүрэв гэх хүн нь миний нүдийг сохолж намайг гэмтээснээс хойш бие нь яаж байна, одоо яах уу гэж өдийг хүртэл нэг ч удаа залгаж асуугаагүй. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь илт байна. Миний бие энэ хүнд нүдээ сохлуулсандаа маш их гомдолтой байна. Би энэ хугацаанд сэтгэлээр их унасан. Хагалгаанд орсон зардал, өнөөдрийг хүртэл гарсан бүх зардал, цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохиролоо нөхөн төлүүлж авна..." гэх мэдүүлэг /хх-ийн 37- 39 дүгээр хуудас/ %1. Гэрч А.Орхонбаярын "...Тэгээд тэр архийг Амарсанаа ахын гадна уучихаад төв ороод сургуулийн хажууханд явж байтал Сүхээ Галбадрахыг "зогс зогс, зогсож бай" гээд байсан. Ингээд Сүхээ машинаас буугаад явахад нь Баагий бид хоёр юм яриад үлдсэн юм. Баагий бид хоёрыг юм яриад сууж байхад Сүхээ хойно хүнтэй муудалцаад байх шиг байсан. Эхлээд Баагий буугаад очихоор нь ардаас нь би буусан юм. Бид хоёрыг очиход Сүхээ нэг залуутай түлхэлцээд, татаж чангаалцаад зогсож байсан. Нөгөө залуу нь машин дотроо харин Сүхээ машины гадна байсан. Баагий тэр хоёрыг салгаад Сүхээг хойшоо болгосон. Тэгтэл Баагийгийн утас нь дуугараад цаашаа яваад өгсөн. Тэгсэн чинь Сүхээ дахиад хүрээд ирсэн. Би Сүхээг салгах шиг болсон. Тэгтэл нэг харсан чинь Сүхээ нүдээ дараад гүйгээд явцан. Тэгсэн чинь Пүрэв гээд залуугийн авгай бололтой эмэгтэй хүн гарч ирээд та нар гурвуулаа манай нөхөр лүү дайрлаа гээд загнаад байсан. Тэгээд Сүхээ эмнэлэг рүү яваад Баагий бид хоёр машинаа тавьчихаад араас нь эмнэлэг орсон юм. Сүхбаяр гэх хүнтэй үеэлүүд байгаа юм. Тухайн өдөр 3 шил архи уусан. Би Пүрэв гэх хүнийг танина. Манай суманд ирээд удаж байгаа хүн. Зүс таньдаг нэрийг нь мэддэг болохоос биш ямар нэгэн найз нөхдийн холбоо харилцаа байхгүй. Намайг эргээд хартал Сүхээ нүдээ дараад гүйгээд явцан. Намайг очиход уг хоёр хүн нь нэг нэгнээ татаж чангаасан, түлхсэн байдалтай байсан. Пүрэв машиндаа харин Сүхбаяр машины гадна байсан ба хаалга нь онгорхой байсан. Галбадрах тухайн үед сургуулийн дотуур байрны гадна машин ордог хаалганы тэнд зогссон. Тухайн хэрэг уг газарт гарсан. Сүхбаяр машинаас буугаад удаагүй. Баагий цонхоор хойшоо харчихаад нөөгөөдөх чинь хүнтэй муудалцаад байх шиг байна гэж хэлээд машинаас гарахаар нь би ардаас нь буусан. Удаагүй гэж бодож байна. Пүрэв нь ил харагдах гэмтэл шархгүй. Зүгээр байсан. Яг хэрэг учрал болох үед Галбадрах, Сүхбаяр, Пүрэв бид 4 байсан. Ц.П-втэй маргалдаж муудалцахаас өмнө М.Сүхбаярын нүд гэмтэж бэртээгүй байсан. Нүд нь зүгээр байсан. Харин Ц.П-втэй маргалдсны дараа нүд нь гэмтсэн. Ц.П-в М.Сүхбаярыг яг цохих үеийг хараагүй. Сүхбаяр нүдээ дараа ганц, хоёр алхаад доошоо суусан..." гэх мэдүүлэг /хх-ийн 71-76 дугаар хуудас/ %1. Гэрч А.Орхонбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 77-83 дугаар хуудас/ %1. Гэрч Ж.Галбадрахын мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 90-96 дугаар хуудас/ %1. Гэрч М.Цогбаярын "...Тухайн өдрийн 19 цагийн үед М.Сүхбаярын дүү болох М.Оюунбат гэх хүний эхнэр Түмэнханд над руу залгаад сумын цагдаагийн дугаарыг өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би "за юу болоод цагдаагийн дугаар асууж байгаа юм бэ" гэж асуухад миний урдаас "Сүхээ ах нүд рүүгээ лафаатакаар цохиулаад эмнэлэг дээр байна гэнээ. Тэгээд цагдаад мэдэгдэх юм байна" гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би сумын цагдаа болон хэсгийн төлөөлөгчийн дугаарыг өгсөн. Тэгээд би эмнэлэг рүү явсан юм. Тухайн үед би сумын хэсгийн төлөөлөгч рүү залгатал утас нь холбогдохгүй байсан ба үүний дараагаар 20 цаг 30 минутын үед сумын хэсгийн төлөөлөгч Н.Энхболд над руу залгаж "залгасан байна" гэж асуухад нь би "М.Сүхбаяр гэх хүний нүдийг гэмтээсэн хэрэг гарсан байна" гэж хэлсэн юм. Ингээд эмнэлэг дээр хэсгийн төлөөлөгч цагдаа хоёр ирсэн. Тухайн үед намайг эмнэлэгт очих үед М.Сүхбаяр нь нүдэндээ боолт хийлгэсэн байсан ба үзлэгийн өрөөнд хэвтэж байсан. Ингээд би эмчтэй уулзаж асуухад нүдний хар хэсэг дээр цус хуралттай байгаа учир яаралтай дараагийн эмнэлэгт очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж надад хэлсэн. Тухайн үед юу болсон талаар тодорхой мэдэхгүй байна. Харин намайг эмнэлэгийн байгууллага дээр очсон байсны дараагаар Увс аймгийн гаралтай манай нутгийн малчин Цэдэв овогтой Пүрэвээ нь эмнэлэг дээр өөрийн эхнэртэйгээ хамт орж ирсэн. Тухайн үед Ц.П-в нь гаднаас орж ирэхдээ хүнд зодуулчихлаа гэж орж ирсэн юм. Тэгэхээр нь би Ц.П-вээгээс "чи зодуулчихаад байгаа юм уу нөгөө тал чинь зодуулчихаад байгаа юм уу нөхцөл байдал чинь сонин л харагдаад байна даа" гэж хэлсэн. Тэгээд би яг юу болсон талаар Ц.Пүрвээгээс асуухад "эхнэр хүүхдээ эргэх гээд дотуур байр орсон юм. Тэгээд би гадаа нь байж байсан чинь энэ 3 хүн ирээд Увсуудыг ална гээд над руу ирсэн. Тэгээд миний машины жолоочийн эсрэг талын хаалга онгойхгүй, жолоочийн эсрэг тал руу болчихоод байж байсан чинь хоёр суудлын голоор лафаатак байхаар нь бариад авсан юм. Тэгсэн чинь Сүхээ өөрөө дээрээс дараад ороод ирсэн" гэж тухайн үед ярьж хэлж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 98-100 дугаар хуудас/ байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 98-100 дугаар хуудас/ %1. Гэрч П.Батбаатарын "...М.Сүхбаяр гэх хүний биед учирсан гэмтлийг хэн гэдэг хүн учруулсан талаар хэлж мэдэхгүй байна. Би М.Сүхбаяртай хамгийн сүүлд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр таарсан юм. Тухайн үед цаг 15-16 цаг болж байсан байх гэртээ очиж цайгаа уучихаад ажил руугаа явж байтал сумын цэцэрлэгийн хажуугийн явган хүний зам дээр М.Сүхбаяр нь нүдээ дарцан сууж байсан. Тэгээд намайг яваад очих үед М.Сүхбаяр нь "намайг цохичихлоо гэж хэлээд байж байсан бөгөөд гараа авсан чинь нүднээс нь цус гоожцон байж байхаар нь би чи гялс эмнэлэг рүү яв" гэж хэлсэн. Тэгсэн чинь М.Сүхбаяр эмнэлэг рүү явсан. Тухайн үед яг хажууд нь хэн нэгэн хүн байгаагүй. Харин жаахан цаахан талд нь Галбадрах, Орхонбаяр хоёр Портерийн хажууд хэн нэгэн хүнтэй маргалдаад байхаар нь би явж очсон. Намайг очиход машин дотор малчин Ц.П-в байсан. Намайг очих үед Галбадрах нь "чи юугаар цохьчихсон юм бэ" гэж асууж байсан. Тэгэхээр нь би та нар маргалдаж муудалцаад хэрэггүй ээ. Цагдаагаар наад асуудлаа шийдүүлцгээ гэж хэлээд одоо Сүхбаярынхаа араас явцгаа гэж хэлсний дараагаар Ц.П-вийн эхнэр ирж байсан. Тэгээд би яваад өгсөн. Тухайн үед Сүхбаяр нь баруун талын нүдээ дарсан байсан. Тэгээд гараараа нүдээ дарцан байсан ба нүднээс нь цус гарцан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 дугаар хуудас/ %1. Гэрч С.Отгонгалаагийн "...Тухайн үед М.Сүхбаяр нь эмнэлгийн байгууллагад ирэх үедээ биеийн байдал нь дунд зэргийн, баруун нүднээс цус гарсан, архи уусан байдалтай байсан. Би шарханд анхны цэгцэлгээ хийж, нүдэнд нь боолт хийж, цус тогтоож, өвчин намдаах тариа хийсэн. Тухайн үед би Ц.П-в гэх хүнд ямар нэгэн байдлаар эмчилгээ хийгээгүй. Яагаад вэ гэвэл 1 дээд үүдэн шүд хөдөлсөн гэснээс өөр ямар нэгэн зовиур байхгүй гэж хэлсэн учраас тухайн үед эмчийн тодорхойлолт хийж өгсөн. Тэр өдөр эмчилгээ хийлгэж байхдаа нүдрүү нэг Увс нөхөр цохьчихлоо гэж хэлж байсан. Тухайн үед Ц.П-в нь арслан Баагий буюу Галбадрах гэх хүнийг таньдаг юм шиг байна лээ. Галбадрах хоёр хүнтэй ирээд агсам тавиад цохисон гэж хэлж ярьж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 дугаар хуудас/ %1. Гэрч Б.Баатархүүгийн "...2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би дэлгүүр дээрээ байж байтал гаднаас М.Сүхбаяр орж ирсэн. Тухайн үед манай дэлгүүрт Ж.Галбадрах, А.Орхонбаяр нар байсан. Ингээд би энэ 3 хүнд Орхонтуул сумын “Ганзам" дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи авч өгсөн бөгөөд бид дөрөв хувааж ууж байтал манай хүүхэд сургуулиасаа тарах цаг нь болсон байсан учир би орхиод яваад өгсөн. Тухайн үед Сүхбаярын биед гэмтэл учраагүй байсан. Нүд нь зүв зүгээр байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/ %1. Гэрч Ш.Баярсайханы "...Тухайн өдөр би ажлынхаа хашааны гадна зогсож байтал манай нутгийн дүү М.Сүхбаяр нь нүдээ дарцан явж байсан. Ингээд над дээр ирээд "Бааяа ахаа намайг эмнэлэг хүргээд өгчихөөч" гэж хэлсэн. Тухайн үед би М.Сүхбаярын нүдийг хартал нүднээс нь цус гарчихсан байсан. Тэгээд би М.Сүхбаяраас юу болсон талаар асуухад "нэг Увс залуу намайг цохьчихлоо" гэж хэлж байсан. Ингээд би М.Сүхбаярыг эмнэлэгт хүргэж өгчихөөд яваад өгсөн юм. Сүхбаярыг хэн гэмтээсэн тухай надад мэдэх зүйл байхгүй. Харин юу болсон талаар асуухад нэг Увс залуу намайг цохьчихлоо гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 112 дугаар хуудас/ %1. Гэрч Р.Сувдаагийн "...Би тухайн өдөр юу болсон талаар сайн мэдэхгүй. Юу ч гэсэн тухайн өдрийн өглөөний 07 цагийн үед манай нөхөр М.Сүхбаяр нь мод авчрах гээд гэрээсээ гарч явсан. Би тухайн өдөр сургууль дээр сургалттай байсан юм. Тухайн үед миний утасны цэнэг дуусаад унтарчихсан. Тэгсэн чинь 17 цагийн үед манай сургуулийн багш Алтанчимэг гэх хүний утас руу сумын эмч Отгонгалаа залгаад Сувдаа багштай ярья гэж хэлсэн гэсэн. Тэгээд Алтанчимэг надад утсаа өгөөд би Отгонгалаа эмчтэй утсаар ярьсан чинь "та яаралтай эмнэлэг дээр ирэх шаардлагатай байна, М.Сүхбаярын нүд нь гэмтсэн байна" гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр яваад очтол манай нөхөр М.Сүхбаяр нь хоёр нүд болон толгой хэсгээ тойруулаад боолгочихон байсан. Тэгээд би Отгонгалаа эмчтэй уулзсан чинь "та энэ хүнийг яаралтай хот руу авч явахгүй бол болохгүй байна, сая цус тогтоох тариа хийсэн тэгсэн ч гэсэн цус нь тогтохгүй байна" гэж хэлсэн. Тэгээд би М.Сүхбаяртай хамт архи уусан Галбадрах, Орхонбаяр хоёртой уулзаад М.Сүхбаярыг хэн ийм болгочихсон юм бэ гэдгийг асуусан. Галбадрах нь "Пүрэв гээд Увсын нөхөр ийм болгочихлоо" гэж хэлсэн. Яг юу болсон юм бэ гэсэн чинь жаахан маргацгаасан юм аа л гэж хэлсэн. Тэгээд би "чи яг харсан юм уу" гэж асуусан чинь "намайг утсаар яриад эргээд хартал Сүхээ нүдээ дараад сууцан байсан" гэж хэлсэн. Орхонбаяраас бас асуусан чинь би мэдэхгүй байна аа гэж хэлсэн. Та хоёр тэр хүнээ таних юм уу гэж асуусан чинь танина гэж хэлсэн. Тэгээд тэр хүн чинь хаана байгаа юм бэ гэж асуусан чинь цаана чинь портер нь зогсож байна гэж хэлсэн. Тэгээд би яваад очтол манай ангийн хүүхэд Аззаяагийн аав болох Пүрэв, ээж нь болох Долгор нар нь сууж байсан. Тэгээд би тухайн машинд ороод суухад машины доод шалны хэсэг болон урд талын салоны хэсэгт цус цацарсан байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Ц.П-в нь юм ярихгүй байсан. Харин эхнэр болох Долгор нь манай нөхрийг зодсон байна, та нар гаднаас ирсэн хүнийг ингэж дээрэлхдэг юм уу гээд олон зүйл ярьсан. Би тэгэхээр нь манай нөхөр яагаад ийм болчихвоо гэсэн чинь Пүрэв нь "би өөрийгөө хамгаалах гээд доороосоо төмөр авсан чинь танай нөхөр өөрөө ирээд орцон" гэж хэлсэн. Тэгсэн чинь Долгор нь эд нар бүгдээрээ манай нөхөр лүү дайрч байсан манай нөхөр ч гэсэн зодуулсан энэ бол харилцан зодоон гэж хэлсэн. Манай нөхрийн шүд нь гэмтсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь Долгор Пүрэвийг наадахаа харуулдаа гээд надад харуулахад шүд нь хөдөлж байсан. Тухайн өдөр Галбадрах, Орхонбаяр, Сүхбаяр нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ц.П-в архи уугаагүй байсан. Тухайн өдөр Ц.П-в нь надад хэлэхдээ би төмөр аваад өөрийгөө хамгаалах гэсэн чинь танай хүн өөрөө ирээд орчихсон гэж хэлсэн. Мэдээж өөрөө төмрөнд очоод нүдээ сохолно гэсэн зүйл байхгүй. Тийм учраас Ц.П-в гэх хүн нь гэмтээсэн байх. Яагаад гэвэл Галбадрах тухайн өдөр бас надад хэлэхдээ "Ц.П-в гээд Увсын залуу ийм болгочихлоо. Намайг утсаар яриад эргээд хартал Сүхээ нүдээ дараад сууцан байсан" гэж хэлсэн. Мөн Ц.П-вийн эхнэр нь надад хэлэхдээ "манай нөхөр ч гэсэн зодуулсан байна энэ бол харилцан зодоон" гэж хэлсэн юм. Тэгэхээр манай нөхрийг гэмтээсэн гэдгийг мэдэж байгаа тэрийгээ харилцан зодоон болгох гээд надад тэгэж хэлсэн гэж бодож байна. Тухайн өдөр Сүхбаяр гэрээсээ гарч явахад нүд нь эрүүл саруул байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 150-152 дугаар хуудас/ 12. Гэрч С.Түмэнхандын "...Тухайн өдрийн 19 цагийн үед манай нөхөр Оюунбат нь над руу залгаад "Сүхээ ах яасан юм бэ? хүнд нүдээ цохиулцан юм уу?" гэж надаас асуусан. Тэгэхээр нь би урдаас нь "би мэдэхгүй байна аа яасан юм бэ" гэсэн чинь хүнд нүдээ цохиулаад эмнэлэг явсан юм шиг байна цагдаад мэдэгдэх гэсэн чинь утсыг нь мэдэхгүй байна чи утсыг нь олоод яриад хэлээдхээч" гэсэн. Тэгэхээр нь би М.Цогбаяр луу залгаад "сумын цагдаагийн дугаар нь байна уу" гэж асуусан. Тэгсэн чинь М.Цогбаяр "цагдаагийн дугаараар яах гэж байгаа юм" гэж асуухаар нь би "М.Сүхбаяр ах хүнд нүдээ цохиулаад эмнэлэг явсан юм шиг байна" гэж хэлсэн. Тэгээд надад сумын цагдаагийн дугаарыг өгсөн. Тухайн өдөр 21 цагийн үед эмнэлэг дээр очиход эмнэлэгийн үүдэнд манай нутгийн малчин Увс аймгийн Пүрэв, эхнэр Долгорын хамт зогсож байсан. Тэгээд би эмнэлэг рүү ороод тарианы өрөөнд ортол М.Сүхбаяр ах орон дээр нэг нүд болон толгойгоо тойруулаад боолгосон хэвтэж байсан. Тэгээд М.Сүхбаяр ах намайг "толгой өвдөж байна толгой бариадах" гэхээр нь би толгойг нь барьж егсөн. Тухайн үед би М.Сүхбаяр ахаас юу болсон талаар асуусан чинь "нэг Увс нөхөр цохисон" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед эмнэлэгийн үүдэнд зогсож байсан Пүрэвийг цохиж дээ гэж бодсон юм аа. М.Сүхбаяр ах яг юу болсон талаар өөр зүйл хэлээгүй. Тухайн хэрэг гардаг өдрөөс өмнө нүд нь эрүүл саруул байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 154 дугаар хуудас/ %1. Гэрч Д.Долгорын "...Тухайн өдөр манай охин Алтантуяагийн бие нь өвдпөө гэхээр нь сумын төв орж ирсэн юм. Ингээд сумын "Хаан" банкнаас мөнгө авчихаад сургуулийн дотуур байрны хашааны гадна талд очиж зогссон юм. Тухайн үед сургуулийн дотуур байрны хашааны гадна талд манай машинаас өөр ямар нэгэн машин зогсоогүй байсан. Тэгээд би ганцаараа дотуур байр луу орсон юм. Харин манай нөхөр Ц.П-в нь тухайн үед машиндаа үлдсэн. Ингээд би дотуур байранд ороод ойролцоогоор 10-15 минут орчим болсон. Тэгээд би гараад иртэл манай нөхрийг хоёр хүн машин дотор нь зодож байсан. Тухайн үед Орхонбаяр /дараа нь нэрийг нь мэдсэн/ гэх залуу машины рүлийн суудал дээр суучихсан харин наанаас нь Галбадрах гэх залуу нь Орхонбаяр /дараа нь нэрийг нь мэдсэн/ гэх залуугийн дээгүүр нь манай нөхрийг цохиж байсан. Тэгээд би тухайн хоёр хүнийг нөхрөөсөө салгах гэтэл хоёулаа намайг доромжилж гичий нохойгоор минь дуудсан. Тэгээд бас Галбадрах гэх залуу нь "чи юу юм бэ чамайг бас зодно шүү" гэж хэлсэн. Ингээд би өөрийн нөхөр Ц.П-вийг дагуулаад машиндаа суугаад яваад өгсөн. Тухайн үед Галбадрах болон Орхонбаяр нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нилээн согтуу байсан. Манай нөхөр тухайн үед эрүүл байсан. Манай нөхөр Ц.П-вийн үүдэн хоёр шүд хөдөлж, уруулын дотор талд нь язарч, хамарнаас нь цус гарсан. Тухайн зодоон болсоны 3 хоногийн дараа хөдөлсөн байсан хоёр шүдний нэг шүд нь унасан. Манай нөхөр Ц.П-в, Галбадрах. Орхонбаяр гэсэн 3 хүн байсан. Галбадрах гэх залуу манай нөхрийг машины наанаас Орхонбаяр гэх залуугийн дээгүүр цохиж байсан. Тухайн үед манай нөхрийн толгой руу нь гараараа цохиж байсан. Яг хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Намайг гарч ирэхэд ямарч байсан Ж.Г-х нь гараа атгачихсан цохиж байсан. Тухайн үед өөр хэн нэгэн хүн байгаагүй. Тухайн өдөр манай нөхөр өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн портер машинтай бид хоёр л явж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 160-161 дугаар хуудас/ %1. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10679 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1. М.Сүхбаярын биед баруун нүдний бүрэн хараагүйдэл, нүдний алим авах мэс заслын дараах байдал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31.1-т заанаар хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх хэсэг /хх-ийн 14-15 хуудас/ %1. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 17- ны өдрийн 726 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1.Ц.П-вийн биед 2 шүдний хөдөлгөөнтэй байдал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэидийг удаан хугацаагаар түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4Ц.П-вийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэх хэсэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/ %1. Шинжээч Д.Туяагийн "...Ц.П-вийн биед үүдэн дээд зүүн талын 1 дүгээр шүд, үүдэн доод баруун талын 2 дугаар шүдний хөдөлгөөнтэй байдал, харалдаа уруулын салстад жижиг хэмжээний нэвчдэс бүхий гэмтэл илэрсэн. Уг гэмтэл нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Уг гэмтлийг хүн нүүр лүү гараараа хүчтэй түлхэх үйлдэл хийх үед үүссэн байх боломжтой. Нэг удаагийн үйлчлэлээр үүсч болно..." гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/ %1. Яллагдагч Ц.П-вийн "...Би тухайн өдөр өөрийн эхнэр Долгорын хамтаар сумын төв орсон юм. Манай бага хүүхэд Алтантуяагийн гэдэс нь гүйлгээд байна гэхээр нь очсон юм. Би сумын төвийн "Хаан” банк орж мөнгө авчихаад ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үүдэнд очиж зогссон юм. Манай эхнэр Долгор хүүхдээ авах гээд дотуур байр луу орсон юм. Тэгтэл хажуугаар нэг машин өнгөрч явснаа зогсоод дотроос нь 3 хүн буугаад ирсэн. Тухайн үед цаг 16 цаг болж байсан шиг санаж байна. Тэгсэн чинь тэр 3 залуугийн 1 залуу нь "Увсын муу шоргоолз, та нар халхын хавтгай дээр явах эрх байхгүй, архи авч өг" гэж хэлсэн. Тэгээд машины хаалга онгойлгоод Сүхээ гэх залуу нь намайг цохисон. Тэгээд намайг зодоод байхаар би Сүхээг заамдаад авсан юм. Би Сүхээг заамдаад машин дотроо хойшоо гэдэргээ болох үед цаана нь байсан хоёр залуу нь миний нүүр, толгой, шилэн хүзүү рүү цохьсон. Тэгсэн чинь гэнэт Сүхээ нүд сохолчихлоо гээд гүйгээд явсан. Тухайн өдөр ийм л зүйл болсон. М.Сүхбаяр нь миний шилэн хүзүү рүү 4-5 удаа цохисон мөн зүүн талын хавирга, гуя руу нилээн цохисон. Тухайн үед М.Сүхбаярын цаанаас Орхонбаяр, Галбадрах хоёр хоёулаа намайг цохисон. Уг хоёр хүн нь хоёулаа л миний нүүр лүү цохисон. Яг хэдэн удаа цохисон гэдгийг нь би мэдэхгүй байна. М.Сүхээгийн араас Орхонбаяр ялгаагүй миний нүүр лүү цохисон. Сүхээг заамдаад авцан байх үед Сүхээгийн араас гар орж ирээд намайг цохиод байсан. Ж.Галбадрах, А.Орхонбаяр хоёр нь хоёулаа намайг цохисон. Яг хэнийхэн цохисон гар миний биед гэмтэл учруулсан гэдгийг би хэлж мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 дугаар хуудас/ 18. Яллагдагч Ж.Галбадрахын "...2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө би өөрийн найз болох А.Орхонбаярын гэрт нь очсон юм. Тэгтэл А.Орхонбаяр гэртээ байгаагүй. Ингээд би А.Орхонбаяртай утсаар ярьсан чинь Алтай эгчийн дэлгүүрийн энд байна гэхээр нь би яваад очиж аваад хойд лагерьт Баатархүү ахын дэлгүүрт очсон юм. Тэгээд очоод байж байтал манай найз М.Сүхбаяр нь тэдний дэлгүүрт ирж таарсан. Ингээд тухайн үед би найз М.Сүхбаярт хандаж тоглоом шоглоомоор "бороо ороод байна аа, агаарын саатал болчихоод байж байна миний хөгшин зуу татах уу" гэж асуусан. Ингээд А.Орхонбаяр, М.Сүхбаяр, Баатархүү ах болон бид дөрөв 1 шил архи аваад сумын төвд ирээд хамт ууцгаасан. Ингээд уг архийг ууж байтал Баатархүү ах яваад өгсөн. Тухайн архийг ууж дуусгаад найз Орхонбаяр нь Ганзам" дэлгүүрээс дахиад 1 шил архи авсан ба уг архийг бид гурав хойд лагерт Амарсанаагийн гэрийн гадна ууцгаасан. Тэгээд бид нар Амарсанааг дуудтал Амарсанаа нь сонгуулийн зураг авалттай гээд яваад өгсөн. Харин эргэж ирэхдээ 1 шил архи авч ирсэн ба уг архийг бид дөрөв хувааж уусан. Архиа ууж дуусаад төв орж амрах санаатай сумын ерөнхий боловсролын сургуулийн хажуугаар төв зам дагуу явж байтал найз М.Сүхбаяр нь "зогс зогс" гээд байсан. Тухайн үед сургуулийн дотуур байрны хашааны гадна талд цэнхэр өнгийн портер машин зогсож байсан. Тэгээд М.Сүхбаяр зогс зогс гээд байсан болохоор нь зогссон. Ингэж зогсохдоо би сургуулийн дотуур байрны хашааны гадна талд байсан цэнхэр өнгийн портер машин өнгөрөөд нилээн зайтай зогссон юм. Тэгтэл М.Сүхбаяр нь машинаас түрүүлээд буусан. Харин Орхонбаяр бид хоёр машинд юм яриад үлдсэн. Тэгээд удалгүй машин дотроосоо эргээд хартал манай найз М.Сүхбаяр нь цэнхэр өнгийн портер машины жолооч талын хаалга нь онгорхой талд хэн нэгэн хүнтэй пиздаа наахуу, бандиараа дуудалцаад байсан бөгөөд нөгөө хүн нь цэнхэр өнгийн портер машин дотроос тэр хоёр цааш нааш түлхэлцээд, цохилцоод зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь Орхонбаярт би Сүхбаярыг аваад ирье гээд буусан. Намайг Сүхбаяр дээр очиход нэг танихгүй залуутай муудалцаад нааш цааш түлхэлцээд, цохилцоод байж байхаар нь би очоод М.Сүхбаярыг салгах гээд зогсож байсан чинь хойноос Орхонбаяр хүрээд ирсэн. Тухайн үед би Сүхбаяр болон танихгүй залуу хоёрыг зэрэг салгасан юм. М.Сүхбаярыг татаад Орхонбаярын цаагуур түлхэх гэж байх үедээ танихгүй залуу цааш түлхсэн ба М.Сүхбаярыг Орхонбаярын цаагуур оруулсан. Тэгээд би тэр танихгүй залуу руу хартал гартаа үзүүртэй төмөр барьчихаад нуугаад байсан. Би яг юу барьсан байсныг нь сайн хараагүй надад үзүүр нь л харагдсан. Тэгэхээр нь би тэр залууд хандаж "зодоон цохион хэрэггүй хөгшөөн нэг нутагт амьдарч байж зодоон цохион хэрэггүй" гэж хэлсэн. Ингээд миний утас дуугараад тэнд байсан хүмүүсээс холдоод эргээд хартал М.Сүхбаяр нь нүдээ дараад доошоо суусан. Тэгээд босож ирснээ цаашаагаа 4 метр гүйсэн. Тэгэхээр нь би "яасан бэ хөгшөөн" гэсэн чинь над руу хүрээд ирсэн. Тэгээд би нүдийг нь хартал нүднээс нь цус гарч байсан. Би юу болсныг асуухад "нүд рүү цохичихлоо" гэж хэлсэн. Тэгээд би М.Сүхбаярыг "нүд чинь эвгүй болчихжээ чи эмнэлэг явж бай" гэж хэлсэн чинь яваад өгсөн. Тэгэхээр нь би танихгүй залуу дээр очоод "зодоон цохион хэрэггүй гээд байхад яаж байгаа юм бэ? чи юугаар цохичихвоо" гэсэн чинь "би цохиогүй" гээд гар нь чичрээд байсан. Тэгээд байж байтал сумын Засаг дарга Батбаатар ирээд "та нар юу болцгоогоод байгаа юм бэ" гэж хэлсэн бөгөөд "Сүхбаярынхаа араас явцгаагаач" гэж хэлсэн. Тэгээд байж байтал тэр танихгүй залуугийн эхнэр гээд улаан куртиктэй эмэгтэй ирээд "Орхонбаярыг алгадаж аваад та нар яахаараа хүний нөхрийг зоддог юм бэ" гэж хэлсэн ба би тэгэхээр нь "бид нар танай нөхрийг чинь зодоогүй" гэж хэлсэн. Тэгээд би уг эмэгтэйд хандаж "танай нөхөр чинь манай найз М.Сүхбаярын нүдийг төмрөөр цохичихлоо, нүд нь юм харахгүй байвал та нар яах юм бэ" гэсэн чинь "хохь чинь мэдэв үү" гэснээ "танай найз чинь өөрөө үзүүртэй төмөр дээр уначихсан юм биш үү" гээд байсан. Тэгээд бид нар салцгаасан. Орхонбаяр бид хоёрыг машинд сууж байхад М.Сүхбаяр болон Ц.П-в хоёр нааш цааш түлхэлцээд, цохилцоод байсан. Намайг бууж очихоос өмнө Ц.П-в нь гэмтсэн байсан байх. Намайг машинаасаа эргээд харахад уг хоёр хүн нь нааш цааш түлхэлцээд цохилцоод байсан ба яг хаана нь яаж цохиж байгааг хараагүй. Тухайн өдөр Ц.П-вийн биед халдсан зүйл байхгүй. Харин М.Сүхбаяр болон Пүрэв нарыг салгах үедээ би Ц.П-вийг биед хүрсэн. Өөрөөр Ц.П-вийн биед гэмтэл учруулахаар халдсан зүйл байхгүй. Тухайн өдөр 3 шил архи ууцгаасан. Би гайгүй байсан. Намайг очоод М.Сүхбаяр болон Ц.П-в нарыг салгасны дараагаар Ц.П-в нь гартаа төмөр барьчихаад нуугаад байсан. Тэгээд намайг утсаар яриад эргээд хартал Сүхбаяр нь нүдээ дараад доошоо суусан. Тэгэхээр Ц.П-в нь М.Сүхбаярын нүдийг нь гэмтээсэн байх гэж бодож байна. Тухайн өдөр А.Орхонбаяр нь Ц.П-вийн биед халдсан зүйл байхгүй. Тухайн хэрэг гардаг өдөр М.Сүхбаяр нь машинаас буугаад 2-3 минут орчим болсон. М.Сүхбаяр болон Ц.П-в нарыг салгах үйлдлийг би голоор нь орж Сүхбаярыг татаад Ц.П-вийг цааш нь түлхсэн. Энэ үйлдлийг би зэрэг хийсэн. Харин би Ц.П-вийн нүүр лүү нь түлхээгүй харин мөр лүү нь түлхсэн. Би энэ Долгор гэх хүний өгсөн мэдүүлэгийг худлаа гэж бодож байна. Яагаад вэ гэвэл тухайн үед би нөхөр нь болох Ц.П-в гэх залууд “зодоон цохион хэрэггүй гээд байхад, чи юугаар цохисон юм бэ гэж асуугаад зогсож байхад Ц.П-вийн эхнэр Д.Долгор нь ирсэн. Би Ц.П-вээс юм асуугаад зогсож байсан болохоос биш түүнтэй зодолдож бариагүй. Мөн Орхонбаяр нь хажууд зогсож байсан. Тухайн өдөр М.Сүхбаяр болон Ц.П-в нар нь намайг машин дотроос эргээд харахад хоорондоо нааш цааш түлхэлцээд, цохилцоод байж байсан. Би очоод уг хоёр хүний голоор нь ороод М.Сүхбаярыг татаад А.Орхонбаярын араар болгосон. Ингэхдээ Ц.П-вийг цааш түлхсэн. Энэ зай маш ойрхон байсан. Мөн миний Ц.П-вийг түлхсэн үйлдэл нь гэмтэл учруулахаар тийм хүчтэй түлхэлт огт байгаагүй. Хэрвээ би Пүрэв гэх хүний биед гэмтэл учруулахаар хэмжээний түлхэж тухайн үед гэмтэл учруулсан бол Ц.П-в намайг цохиж гэмтээх байсан шүү дээ. Тиймээс би уг хэрэгт ямар ч холбоогүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 166-171 дугаар хуудас/ 19.Капитал зууч ХХК-ийн 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх авто машины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 10 сарын 28-ны өдрийн байдлаар 5,000,000/таван сая/ төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /Хх-ийн 20 дугаар хуудас/, 20.М.Сүхбаярын биед хийсэн толгойн тодосгогч бодисгүй комьпютерт томографийн шинжилгээ, эмчийн үзлэгийн тэмдэглэлүүд /Хх-ийн 52-57 дугаар хуудас/, 21.Иргэний нэхэмжлэл түүнтэй холбоотой баримтууд /Хх-ийн 58-70 дугаар хуудас, 22.Ц.П-вийн мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн тооллого/Хх-ийн 138-141 дүгээр хуудас/, 23.Ц.П-вийн захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 142 дугаар хуудас/, 24.Ц.П-вийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 143 дугаар хуудас/, 25.Ж.Галбадрахын захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 178 дугаар хуудас/, 26.Ж.Галбадрахын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 149 дүгээр хуудас/, Шүүх хуралдааны шатанд хохирогч М.Сүхбаяраас гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. Нэг. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Ж.Г-х нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл /тухайн орон нутагт бусад орон нутгаас шилжин суурьшиж байгаа хүнийг ялгаварлан гадуурхсан/, шүүгдэгчийн хууль эрх зүйн дутмаг байдал, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна. Шүүгдэгч Ц.П-в нь 2020 оны 09 сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт М.Сүхбаярын нүд рүү нь төмрөөр цохисны улмаас баруун нүдний бүрэн хараагүйдэл, нүдний алим авах мэс заслын дараах байдал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан, Шүүгдэгч Ж.Г-х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.П-в М.Сүхбаяр нарыг хориглон салгасныхаа дараа шүүгдэгч Ц.П-вийн нүүрэн тус газарт гараараа түлхэн эрүүл мэндэд нь 2 шүдний хөдөлгөөнтэй байдал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэж шинжлэн судлагдсан: Хохирогч Ц.П-в /хх-ийн 29-31/, хохирогч М.Сүхбаяр /хх-ийн 37-39/, гэрч А.Орхонбаярын мэдүүлэг /хх-ийн 71-76/, гэрч М.Цогбаяр /хх-ийн 98-100/, гэрч П.Батбаатар /хх-ийн 101-102/, гэрч С.Отгонгалаа /хх-ийн 103-104/, гэрч Б.Баатархүү /ххийн 109-110/, гэрч Ш.Баярсайхан /хх-ийн 112/, гэрч Р.Сувдаа /хх-ийн 150-152/, гэрч С.Түмэнханд /хх-ийн 154/, гэрч Д.Долгор /хх-ийн 160-161/, Шинжээч Д.Туяа /хх-ийн 10/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10679 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 726 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 6-7/ шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна. Хохирогч М.Сүхбаярын биед учирсан баруун нүдний бүрэн хараагүйдэл, нүдний алим авах мэс заслын дараах байдал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65% алдагдуулах хүнд гэмтэл нь шүүгдэгч Ц.П-в нь түүний нүдрүү нь төмрөөр цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн шууд санаатай гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна. Мөн хохирогч Ц.П-вийн биед учирсан 2 шүдний хөдөлгөөнтэй байдал бүхий гэмтэл нь шүүгдэгч Ж.Г-х нь түүний нүүрлүү гараараа түлхсний улмаас үүссэн ба шүүгдэгчийн шууд санаатай гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.П-в нь хохирогч М.Сүхбаярын нүдрүү нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг, Шүүгдэгч Ж.Г-х нь хохирогч Ц.П-вийн нүүрлүү гараараа түлхэж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.П-вт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ц.П-вийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Галбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ц.П-вийн мэдүүлгээс үзэхэд нь хохирогч М.Сүхбаярын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, гагцхүү гэмт хэрэг үйлдсэн арга, хэрэгслийн тухайд маргасан гэж шүүх үзлээ. Харин шүүгдэгч Ж.Галбадрахын хувьд шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугийн талаар маргаж оролцсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан. Хохирогч М.Сүхбаяр нь шүүгдэгч Ц.П-вээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм хорын хохирол төлбөрт 54,875,468 төгрөг, шүүх хуралдааны шатанд эмчилгээний зардал 162,400 төгрөг, замын зардал 856,500 төгрөг нийт 1,018,900 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 54,894,368 төгрөгийг, мөн хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдуулан 762,000 төгрөгийг сар бүр гаргуулахаар нэхэмжилсэн болно. Шүүгдэгч Ж.Галбадрахаас Ц.П-в нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна. Шүүх хохирогч М.Сүхбаярын нэхэмжилсэн хохирол төлбөрөөс эмчилгээний зардал 795,124 төгрөг, шатахуун, замын зардал 721,200 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд шаардлагатай эд зүйл 80,400 төгрөг, эмнэлэгт карт нээлгэсэн 1,000 төрөг, өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 3,097,724 төгрөг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Шүүхээс шүүгдэгч Ц.П-вийг гэм буруутайд тооцсон шийдвэр гарсны дараа түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар санал, хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг талуудын хүсэлтээр 1 цагийн хугацаагаар завсарлуулсан ба эрүүгийн хариуцлагын асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад шүүгдэгч Ц.П-вээс хохирогч М.Сүхбаярт 3,100,000 төгрөгийг төлсөн байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан хэдий ч хохирогч М.Сүхбаяр 1,200,00 төгрөгөөр зайлшгүй хийлгэх эмчилгээний зардалд хамаарах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Мөн шатахууны 491,700 төгрөгийн баримт нь үнийн дүн, огноо арилсан байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй, 50,000,000 төгрөг, шилэн шарикны 250,000 төгрөг, хагалгаанд ороход эмч, сувилагчид өгсөн 140,000 төгрөгийн нотлох баримт нь хэрэгт авагдаагүй байх тул дээрх нотлох баримтаа зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Эмнэлэгт хэвтсэнтэй холбоотой хүнсний зардал 493,664 төгрөг, эрүүл мэндийн даатгал нөхөн төлсөн 221,800 төгрөгийг тус тус гаргуулах хууль зүйн үндэслэлгүй шүүх гэж үзлээ. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй гэж хуульчилсан. 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0441400 дугаартай шийдвэрээр М.Сүхбаярын хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож, хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэмж 288,000 төгрөг сард олгогддог нь болох нь дээрх шийдвэр болон хохирогчийн харилцах дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. Хохирогч М.Сүхбаяр нь улирлын чанартай барилгын ажил эрхэлдэг гэж мэдүүлж байгаа боловч ажил эрхлэлт болон цалин хөлсний талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгөөс сар бүр олгогдож буй хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж 288,000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Ц.П-вээс сар бүр 132,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Гурав: Шүүгдэгч Ц.П-вт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.П-в нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Ж.Г-х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл тус тус оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.П-вт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ц.П-вт торгох ял оногдуулж өгөхийг хүссэн саналыг гаргасан. Шүүгдэгч Ц.П-в нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3-р багт эхнэр, 4 хүүхдийн хамт мал аж ахуй эрхэлдэг, насанд хүрээгүй 4 хүүхэдтэй болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна./хх-134/, Шүүгдэгч Ц.П-вийн нэр дээр тоологдсон байгаа мал гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэв. Иймд шүүгдэгч Ц.П-вийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж заажээ. Дээрх хуульд зааснаар шүүгдэгч Ц.П-вт оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялаас 02 жилийн хорих ялыг хасаж, түүний эдлэх ялыг 01 жил 06 сараар тогтоож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ж.Галбадрахад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07-р сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-т Энэ хуулийн 5.1-т заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ. Шүүгдэгч Ж.Г-х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн ба дээрх гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаас бусад гэмт хэрэгт тооцогдож байна. Шүүхээс шүүгдэгч Ж.Галбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд хохирогч Ц.П-вт төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч урьд Өршөөлийн үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг тус тус баримтлан Ж.Галбадрахад холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.П-в, Ж.Г-х нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 16 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч Б-д овогт Ц-н П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Ө-г овогт Ж-ы -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-вийг 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Ж.Галбадрахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-вт оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлсүгэй.

5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-вт оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялаас 02 жилийн хорих ялыг хассугай.

 6. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Г-х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт шүүгдэгч Ц.П-в хохирогч М.Сүхбаярт 3,100,000 төгрөгийг төлснийг дурдаж, 52,796,664 төгрөг нэхэмжилсэн хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Сүхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтыг зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 9. Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдсон төлбөр 132,000 төгрөгийг шүүгдэгч Ц.П-вээс сар бүр гаргуулан хохирогч М.Сүхбаярт олгосугай.

 10. Шүүгдэгч Ц.П-вт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Ж.Галбадрахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 16 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 14. Шийтгэх тогтоол гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Галбадрахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ц.П-в батад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА