Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2017/00068/И |
Дугаар | 188 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 188
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Болортуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ж.Чинбатад холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Б.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч; Дархан-Уул аймаг Дархан сум, 1 дүгээр баг, Цахир 3 дугаар гудамжны 32 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 5 дугаар байрны 03 тоотод оршин суух, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Болдбаатарын Болортуяа, РД:/МТ-83122800/ -нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Ж.Чинбаттай 2005 онд гэр бүл болж хүү Хүслэнг төрүүлсэн. Ж.Чинбат нь ямар ч амьдралын зорилгогүй байнга архи уудаг байсан. Ямар ч амьдралын тэмүүлэл урдаа тавьсан зорилго байхгүй. Бид хоёр 2007 онд салж тусдаа амьдрах болсон. Хүүхэд маань надтай үлдсэн. Би 2010 онд өөр хүнтэй танилцаад 2010 онд тэр хүнтэйгээ гэр бүлж хоёр хүүхэд төрүүлсэн. Одоо ам бүл 5 уулаа амьдарч байгаа. Нэгэнт би одоо гэр бүлтэй болсон тул цаашид Ж.Чинбаттай амьдрах ямар ч боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Хүслэнд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэх
Хариуцагч; Өөлд овогт Жамсранхорлоогийн Чинбат нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ ...Б.Болортуяагийн нэхэмжлэлтэй Ж.Чинбат миний биед холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэх.
... Б.Болортуяагийн нэхэмжлэлтэй Ж.Чинбат миний биед холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд миний бие оролцохгүй. Намайг байлцуулахгүйгээр, оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх.
Шүүх зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, бичгээр өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Болортуяагийн тус шүүхэд гаргасан ... Ж.Чинбатаас гэрлэлт цуцлуулж, хүү Ч.Хүслэнд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн ... нэгэнт би одоо гэр бүлтэй болсон тул цаашид Ж.Чинбаттай амьдрах ямар ч боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Хүслэнд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэх нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан ... Ж.Чинбат миний биед холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэх тайлбар болон хэргийн 3-10 дугаар талд авагдсан эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, гэрлэгчдийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, сургууль болон багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэв. Талууд хүүхдийн асрамжийн тал дээр маргаангүй бөгөөд хүү Ч.Хүслэн одоо эхийнхээ асрамжинд байгаа болон түүний шүүхэд энэ тухай өгсөн санал зэргийг харгалзан эхийнх нь асрамжинд үлдээхийг дурьдах нь зүйтэй.
Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, , хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирох тэмдэгтийн хураамж 28195 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.5, 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН