Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/73

 

   2021         09          08                                        2021/ШЦТ/73

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2104000000060 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              С.*******ат-Эрдэнэ

 Улсын яллагч                                                 О.Нүрмаа

 Хохирогч                                                                   *******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Д.Ц

 Шүүгдэгч                                                   ******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр хотод төрсөн,  настай, , боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл , хамт ******* дүүргийн дүгээр хороо,  хэсгийн дугаар гудамжны тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, З овгийн ******* ******* /РД: /.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь оны дугаар сарын -ний орой цагийн орчимд Нийслэлийн ******* дүүргийн -р хороо, хэсгийн гудамжны тоотод орших хашаанд орчиндоо аюул учруулж болох өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас уг хашааны үүдэнд хохирогч ******* хазсаны улмаас биеийн эрүүл мэндэд нь баруун гарын шуунд эдийн дутагдал шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “..оны дугаар сарын -ний өдөр гадуур явж байхад манай тэжээвэр нохой ******* хазсан байсан. *******и хөдөө гадаа явахдаа нохойгоо сул орхидог юм. Уг нохой анх 2018 оны 10 дугаар сар хавьцаа гөлөг байхдаа өөрөө манай хашаанд хүрээд ирсэн. Тэрнээс хойш хоол унд өгч тэжээсээр байгаад манай тэжээвэр нохой болсон. Нохойгоо хараа хяналтгүй байлгасан нь миний буруу. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “..*******и тухайн өдөр Тогос-Уулаас Рашаант руу хүргэнийхээ гэрлүү явж байсан. *******и уг асуудлаас болж  2 удаа хагалгаанд орсон. Эхлээд 22 оёдол тавиулсан. Миний зүүн гуянаас мах авч шуунд нөхсөн. *******и хохирол гэж 220.000 төгрөг авсан. *******и одоо 1 сая төгрөг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...оны дугаар сарын -ний орой 19 цагийн үед хүргэн Г очих гээд дугаар гудамжаар явж байхад ард шар эрээн болон цагаан халтар өнгийн хоёр нохой хоорондоо уралцаж байсан. Цагаан халтар нохойг ******* нохой гэдгийг би мэднэ. *******и тэгээд тухайн гудамжаар явж байгаад болгоомжлоод нэг эргээд харахад надруу гүйж ирээд миний гарны шуу хэсгээс зуугаад авсан. *******и тэгээд сандраад газраас шороо атгаад нохой руу цацахад надаас холдоод цаашаа гүйгээд явсан. Миний гарнаас цус гараад байхаар нь би гэр лүүгээ харихаар явж байтал замд манай найз Нараа таараад болсон явдлыг хэлтэл Нараа түргэн тусламж дуудсан. ...Тэр хоёр нохойноос ******* цагаан халтар нохой над руу гүйж ирээд намайг хазсан. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл эмчилгээний зардал 199.314 төгрөгийн зардал гарсан. Надад эмчилгээний зардал гэж 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 200.000 төгрөг өгсөн. Эмчилгээ дахиж сарын хугацаатай үргэлжлүүлэх шаардлагатай гэж эмч хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 14, 17/

Мөрдөн байцаалтад гэрч *******.С  мэдүүлсэн: “...Манай нохой хүн хазсан талаар мэдсэн. Уг нохой 2018 оны 10 дугаар сард манай хашаанд ирсэн. Нөхөр бид хоёр хоол унд өгсөөр байгаад манайхаас явахаа больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Мөрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлсэн: “...*******и энэ хаяган дээрээ буюу 4 дүгээр хороо хэрлэнгийн 7 дугаар гудамжны 3 тоотод 14 жил амьдарч байна. Уг нохойг миний санаж байгаагаар 3 жил орчим тэжээж байгаа. ******* нохойгоо хааяа уяж байгаа харагддаг. Ийш тийшээ явахдаа сул тавьсан байдаг. Уг нохой өмнө нь хүн рүү дайрч гэмтэл шарх учруулж байсан талаар мэдэхгүй. *******и уг нохойг устгуулах талаар хорооны хурал дээр хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 175 дугаартай дүгнэлтэд: “******* биед баруун шуунд эдийн дутагдал бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  /хх-ийн 30-31/,

              Яаралтай тусламжийн хуудсаар “******* 57 настай баруун талын шуунд шархтай “Сая Рашаант руу явж байгаад нохойд хазуулсан гэсэн өгүүлэмжтэй” шархыг цэвэрлэж ариутгаж боолт хийв...” гэжээ. /хх-ийн 35-36/

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Дуудлагаар очиход ******* баруун гарын шуу хэсгийн дээд талыг нохойд хазуулж 23 оёдол тавиулсан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. ******* заасны дагуу нохойд хазуулсан газар гэх ******* дүүргийн .дүгээр хороо, .. дугаар гудамжны 4.тоот хашааны гадна очиж нохойд хазуулсан гэх газрыг гэрэл зургаар бэхжүүлэв. Хэрлэнгийн 7 дугаар гудамжны 4 тоот хашаанд ...урд хэсэгт цагаан халтар нохой уяагүй, хүзүүвчгүй хэвтэж байсныг иргэн ******* “намайг хазсан нохой энэ мөн байна” гэсний дагуу тухайн нохойг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Тус тоот хашаанд байх гэр байшинд ямар нэгэн хүн байхгүй байсан...” гэжээ. /хх-ийн 3-6/

Иргэний үнэмлэхийн лавлагаагаар “...регистрийн дугаартай З  овгийн ******* *******...” гэжээ.  /хх-н 74/,

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МН*******Г-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 53/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******атаахүүд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь орчиндоо аюул учруулж болох өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас уг хашааны үүдэнд хохирогч ******* хазаж биеийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь .оны .дугаар сарын .-ний орой 19 цагийн орчимд Нийслэлийн ******* дүүргийн .дүгээр хороо, .хэсгийн .дугаар гудамжны 4 тоотод орших хашаандаа орчиндоо аюул учруулж болох өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас уг хашааны үүдэнд хохирогч ******* хазсаны улмаас биеийн эрүүл мэндэд нь баруун гарын шуунд эдийн дутагдал шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Манай нохой ******* хазсан байсан. *******и хөдөө явахдаа нохойгоо сул орхисон байсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч ******* “...*******и Г очих гээд .дугаар гудамжаар явж байхад ******* цагаан халтар нохой намайг хазсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12/, гэрч *******.С “...Манай нохой хүн хазсан талаар мэдсэн. Уг нохой 2018 оны 10 дугаар сард манай хашаанд ирсэн. Нөхөр бид хоёр хоол унд өгсөөр байгаад манайхаас явахаа больсон” гэх мэдүүлэг /хх-н 21/, гэрч ******* “...*******и энэ хаяган дээрээ буюу 4 дүгээр хороо хэрлэнгийн 7 дугаар гудамжны 3 тоотод 14 жил амьдарч байна. Уг нохойг миний санаж байгаагаар 3 жил орчим тэжээж байгаа. ******* нохойгоо хааяа уяж байгаа харагддаг. Ийш тийшээ явахдаа сул тавьсан байдаг” /хх-ийн 23/ гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед баруун шуунд эдийн дутагдал бүхий шарх бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-34/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь орчиндоо аюул учруулж болох амьтан болох өөрийн тэжээж байсан нохойг зохих хамгаалалтгүй орхисноос хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь хууль бус шинжтэй, өөрийн болгоомжгүй үйлдлээрээ хохирол, хор уршигт хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орчиндоо аюул учруулах амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* биед баруун шуунд эдийн дутагдал бүхий шарх бүхий хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 1 сая төгрөг нэхэмжилжээ.

Хавтаст хэргийн 39-42 дугаар талд авагдсан хохирогчийн эмчилгээний зардал болох 220.000 төгрөгийг шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна./хх-н 17, 99/

Шүүх хуралдааны явцад хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болох 224.509 төгрөгийн баримт ирүүлснээс хавтаст хэргийн 94 дүгээр талд авагдсан 20.000 төгрөгийн баримт нь ямар төрлийн эм тариа авсан нь тодорхойгүй, 95 дугаар талд авагдсан эрүүл мэндийн даатгалаас төлсөн 8.625 төгрөг, 96 дугаар талд авагдсан эрэгтэй хүний 21.000 төгрөгийн үнэ бүхий витамин зэрэг 49.625

төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 174.884 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 175 дугаартай дүгнэлтэд “******* баруун шуунд эдийн дутагдал бүхий шарх гэмтэл бүхий гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэж дүгнэсэн байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногт багтаан төлүүлэх саналтай” байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна. ******* хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж, 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, өршөөлийн хуулинд хамруулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргав.

******* нь “ам бүл ., хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохиролд 220.000 төгрөг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс ******* орчиндоо аюул учруулж болох өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэм буруутай этгээдэд ялыг сонгож хэрэглэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал  зэргийг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь зохимжтой гэж дүгнэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2”-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан байна.

 Иймд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан үндэслэл, шаардлага шүүхийн хэлэлцүүлэгч шинжлэн судалсан баримтаар хангалттай тогтоогдож байх тул энэ тогтоолоор шүүгдэгч ******* оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

 Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.10, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч З  овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З  овгийн ******* ******* 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт тус тус зааснаар З  овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11.1, 11.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хор уршгийн зардалд хохирогч ******* 220.000 төгрөгийн хохирол төлсөн, ******* 174.884 (нэг зуун далан дөрвөн мянга найман зуун наян дөрвөн) төгрөг гаргуулж хохирогч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49.625 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       *******АЙГАЛМАА