| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00443/И |
| Дугаар | 459 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 459
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 2-10 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЮ62070301, Цагаагчууд овогт Пүрэвийн Цэгээнхүүгийн,
Г.Алтаннавчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Цэгээнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Алтаннавч нь Увс аймгийн Улаангом сумын Гранд рестаронд тогоочоор ажиллаж байсан бөгөөд П.Цэгээнхүү надаас “цалин буухаар өгнө” гэж хэлээд 80.000 төгрөг зээлдэж авсан. Удалгүй хэд хоногийн дараа манай гэрт ирээд дахин надаас “банкны зээл төлмөөр байна, 460.000 төгрөг зээлдүүлээч би Хаан банкны барьцаанд байгаа тоног төхөөрөмжөө авчихаад чиний мөнгийг эргүүлж өгнө” гэж хэлээд нийтдээ 540.000 төгрөг зээлдэж авсан юм. Гэтэл Г.Алтаннавч нь худал хэлж, хуурч мэхэлсээр миний мөнгийг өгөхгүй надаас зугатааж алга болсон бөгөөд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Би Г.Алтаннавчийн нөхөр н.Батсүхтэй 99713844 дугаарын утсаар холбогдож асуусан ба нөхөр нь мөн Улаанбаатар хотод байгаа гэх боловч “бид хоёр тусдаа амьдарч байгаа, би эхнэр Г.Алтаннавчийг хаана байгааг мэдэхгүй, өөрийнх нь утас руу залга” гэсэн хариу өгдөг юм. Г.Алтаннавчийн 99799465 дугаартай утас руу нь залгахад утсаа авдаггүй байснаа сүүлд нь бүр холбогдох боломжгүй болсон. Одоо Г.Алтаннавчийг мэдэх ах, дүү хамаатан садан гэх хүн Улаангомд байхгүй, өөрөө хаана байгаа нь тодорхойгүй байна. Ганхуягийн Алтаннавч нь Сэлэнгэ аймгийн харьяат хүн байх бөгөөд Улаанбаатар хот руу явсан сурагтай байгаа. Түүний төрсөн дүүгийн 99928603 утасны дугаарыг олж авч /дүүгийн нь нэрийг мэдэхгүй байгаа/ 2 удаа ярьсан боловч “утас руу нь залга” гэсэн хариу өгөөд надтай эгчээ яриулдаггүй юм. Иймд Г Алтаннавчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч П.Цэгээнхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Пүрэв овогтой Цэгээнхүү нь Ганхуяг овогтой Алтаннавчийг эрэн сурвалжлуулахаар танай шүүхэд хүсэлт гаргасан ба одоо оршин суугаа хаягийг нь олсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Цэгээнхүү нь Г.Алтаннавчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч П.Цэгээнхүүгийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч П.Цэгээнхүү нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн ба тал хувь болох 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Цэгээнхүүд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П.Цэгээнхүү нь Г.Алтаннавчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Цэгээнхүүд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР