| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00463/И |
| Дугаар | 460 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 460
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 9 дүгээр гудамжны 38 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, РД:ОВ74021316, Зуутраг овогт Лхагвасүрэнгийн Чимэддоржид холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 10.892.563,51 төгрөг, зээлийн хүү 3.402.812,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 239.890,94 төгрөг, нотариатын зардал 12.500 төгрөг, нийт 14.547.766,61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгө болон зээлдэгчийн бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Л.Чимэддорж нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/6645 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 18.000.000 төгрөгийг сарын 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 6.236.616,64 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1.256.195 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 11.894,34 төгрөг, нийт 7.504.705,98 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 443 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.8-т заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийг буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд: 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/6645 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 10.892.563,51 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.402.812,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 239.890,94 төгрөг, нотариатын төлбөр 12.500 төгрөг, нийт 14.547.766,61 төгрөг гаргуулж, зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлж өгнө үү.
Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.
Хариуцагч Л.Чимэддорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Л.Чимэддорж нь Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Одоо нэхэмжилж байгаа 14.547.766 төгрөгийг төлөх нь үнэн. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Л.Чимэддоржийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь хариуцагч Л.Чимэддоржид холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 10.892.563,51 төгрөг, зээлийн хүү 3.402.812,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 239.890,94 төгрөг, нотариатын зардал 12.500 төгрөг, нийт 14.547.766,61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгө болон зээлдэгчийн бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Чимэддорж нь нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 10.892.563,51 төгрөг, зээлийн хүү 3.402.812,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 239.890,94 төгрөг, нотариатын зардал 12.500 төгрөг, нийт 14.547.766,61 төгрөгийг төлж барагдуулахаар, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь Л.Чимэддоржийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Л.Чимэддорж нь Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 10.892.563,51 төгрөг, зээлийн хүү 3.402.812,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 239.890,94 төгрөг, нотариатын зардал 12.500 төгрөг, нийт 14.547.766,61 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.689 төгрөг төлсөн ба тал хувь болох 115.345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 115.345 төгрөг, хариуцагч Л.Чимэддоржоос 115.345 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 10.892.563,51 төгрөг, зээлийн хүү 3.402.812,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 239.890,94 төгрөг, нотариатын зардал 12.500 төгрөг, нийт 14.547.766,61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Чимэддорж хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 230.698 төгрөгөөс 115.345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 115.345 төгрөг, хариуцагч Л.Чимэддоржоос 115.345 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Л.Чимэддорж шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР