Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0306/З |
Дугаар | 221/МА2023/0386 |
Огноо | 2023-06-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2023/0386
С.Н-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т , өмгөөлөгч Ш.Ж
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “У ” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 280 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Т
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0306/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Н нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газарт холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “У ” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 280 дугаар шийдвэрээр: “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, 18 дугаар зүйлийн 18.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н-н нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газарт холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “У ” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... Шүүхийн шийдвэр нь бүхэлдээ хууль дээдлэх, шийдвэр нь хууль ёсны байх зарчмыг зөрчсөн илт хууль бус үйлдлийг хууль ёсны болгосон, баримтуудыг шинжлэн судалж бодит дүгнэлт гаргаагүй, ашиг сонирхлыг том зөрчилтэй шийдвэр төдийгүй хууль хэрэглээн дээр илэрхий алдаа гаргасан гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 330 дугаар тогтоолоор “У ” ХХК-тай 270 км авто замын төслийн “Зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” гэрээг байгуулсан нь Концессийн тухай хуульд заасныг зөрчин ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ганц компанийг шууд томилож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газар “төрийн хуулийг биелүүлж ... нийтлэг чиг үүргийг ... хэрэгжүүлнэ” гэжээ. Засгийн газар аж ахуй нийгэм соёлын нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хууль зөрчих эрх олгоогүй байхад ашиг сонирхлын зөрчилд орон, хууль зөрчиж нэг этгээдэд давуу байдал олгосонд орон нутгийн иргэд эсэргүүцэж байна.
3.2. Байгаль орчний нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй байхад концессийн гэрээ байгуулсан нь Байгаль орчны Нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй. Ерөнхий үнэлгээнд заагдсан даалгавар хэрэгжээгүй байхад Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг баталсан, концессийн гэрээ байгуулсан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн гэж үзнэ. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэснийг шүүх зөрчин Засгийн газрын хууль бус байдлыг хууль ёсны болгож өгч байна. Байгаль орчны Нөлөөлөх байдлын тухай хуулинд Үнэлгээ хийлсэн этгээд төсөл хэрэгжүүлэгч үнэлгээг иргэдэд танилцуулахаар заасан байдаг. Гэтэл тухай орон нутгийн иргэн Батжаргал гэдэг хүн иргэдэд танилцуулсан гэх баримт хэрэг дотор байдаг.
3.3. Шүүх ... Засгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яамны хууль зөрчсөн шийдвэрийг хууль ёсны болгож байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 280 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин шийдвэрлүүлэх буцаалгахаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газарт холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “У ” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж “... Маргаан бүхий асуудлын талаар нэхэмжлэгчид танилцуулаагүй, уг асуудлыг хэлэлцэхэд оролцуулаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн нутаглаж буй газар, малын бэлчээрийг хязгаарласан, тусгай хамгаалалттай газар нутаг, түүх, соёлын дурсгалт газартай давхцаж буй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул уг үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
2.3. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна” гээд 11.1.1-д “захиргааны акт”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн хуулийн зохицуулалттай.
2.4. Дээрхээс үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэхээр байна.
2.5. Гэтэл нэхэмжлэгчийн маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “У ” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан нь дээрх хуульд заасан захирамжилсан шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актад хамаарахааргүй байх тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
2.6. Иймд шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 280 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан С.Н-н Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газарт холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “У ” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
2.6. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 330 дугаар тогтоолоор “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаандэл уул” хилийн боомт хүртэлх 270 км авто зам төсөл”-ийн “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессын гэрээг “У ” ХХК-тай холбогдох хууль тогтоомж дагуу байгуулахыг зөвшөөрч, “У ” ХХК нь 2019 онд “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаандэл уул” хилийн боомт хүртэлх 270 км авто зам төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. Уг тайланг хүчингүй болгосноор нэхэмжлэгч С.Н-н сэргээгдэх эрх ашиг тогтоогдохгүй байхаас гадна эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.