| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2017/00100/И |
| Дугаар | 00140 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 00140
Зохигчид эвлэрснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймаг Мандал сум 6 дугаар баг, Депогийн № 28 тоотод оршин суух, Бөртэ овогт Галсангийн Мөнхбатын /РД:МЗ71092216, Утас:99121476/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн № 3-90 тоотод оршин суух, Боржигон овогт Тогтохын Эрдэнэцэцэгт /РД:МЗ57022709, Утас:99393924, 99706247/ холбогдох 2.057.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:.......... Т.Эрдэнэцэцэг эгч 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай хувийн орон сууцанд түрээсээр амьдрахаар болсон талаар ярьсан. Эрдэнэцэцэг нь ярихдаа: Эгч нь хүүхдүүдтэйгээ ярьсан тэдгээрийн хүүхдүүдийг харж дулаан байранд байж мөн танай байр сургууль цэцэрлэгт ойрхон болохоор өглөө орой хүүхдүүдэд амар юм гээд танай байрыг хөлслөхөөр болсон. Төлбөрийг миний 9 хүүхэд сар бүр 20000 төгрөгийг төлж, би өөрөө 20000 төгрөгийг гаргаж сар бүр 200000 төгрөгийг төлөхөөр болсон гэж ярьсан юм. Тэгэхээр нь би Эрдэнэцэцэг эгчид та тэтгэвэрийн хүн таныг бодоод би байрны түрээсээ 180000 төгрөгөөр бодоод хямдруулж байна гэсэн юм. Бид гэрээ байгуулж Эрдэнэцэцэг нь миний эзэмшилийн 6 дугаар баг, Депогийн 28-3 тоот 1 өрөө байранд орсон. Гэвч Эрдэнэцэцэг нь 2015 оны 01 дүгээр сардд бага хүү Одцогтбаатар нь эхнэр, 2 хүүхдийн хамт манайд амьдрах боллоо. Байрны төлбөрийг хувааж төлөх болсон, чи манай хүүхэдтэй уулз гэж дуудхаар нь орж уулзхад би ээжтэй гэр бүлийн хамтаар амьдрах болсон төлбөрийг сар бүр саадгүй төлнө гэж амаар хэлцэл хийсэн. 2015 оны 01 дүгээр сараас хойш байрны төлбөр төлөөгүй удаасаар 2015 оны 09 дүгээр сард 5 сарын төлбөр хийсэн. Үлдэгдэл мөнгийг төлнө гээд орхисон боловч мөн л төлөлгүй байсаар 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би төлбөрийг шаардхад гэрээг сунгаж өвөлжихөөр болж, том хүү Мөнхбаяр нь 3 хүүхдийн хамт амьдарч өвөлжихөөр болж байна гэсэн.Том хүү Мөнхбаяр нь надтай ярихдаа өвлийн 3 сар би ээжтэй хамт байна. Хүүхдүүд холос цэцэрлэгт өгөөд хэцүү юм 3 сарын төлбөрийг би төлнө гэсэн юм. Мөнхбаяр нь хэлсэн ёсоор 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 3 сарын төлбөр 540000 төгрөгийг өгсөн. Эрдэнэцэцэг, Одцогтбаатар нар нь нар нь 2014-10-01-ний өдрөөс 2016-04-30-ний өдрийг дуустал амьдрах хугацаандаа түрээсийн төлбөрийг дутуу төлж тасалдуулж 2015-06 сараас 2015-12 сар мөн 2016-04 сарын төлбөр нийт 8 сар ба 1440000 төгрөг төлөөгүй. 2016-04-30-ны өдөр уг байрнаас Эрдэнэцэцэг нь гарахдаа байрны эд хөрөнгөнд учруулсан эвдрэл, ердийн элэгдэлээс хэтрүүлж муутгасан талаар ярилцаж хүлээлцэх акт үйлдэж 2016 оны 06 дугаар сард бүх төлбөрийг төлж барагдуулхаар тохирсон. 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээ хүү Ундрахаар 90.000 төгрөг өгүүлж, ЦЭХ-40000 төгрөг, засварт 50000 төгрөг тус тус суутгуулсан. Үүнээс хойш олон удаа төлбөрийн талаар уулзаж, утсаар ярьсан боловч төлөөгүй. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 100000 төгрөг өгсөн боловч хаалганы өрөнд суутгасан. Эрдэнэцэцэг нь 2016 оны 06 дугаар сард бүх өрийг барагдуулна гэсэн боловч 2016 оны 12 дугаар сар д гэрт нь очиж уулзхад 2017 оны 02 дугаар сард ямарч шалтгаангүй төлнө миний зээл авах эрх нээгдэж гэж тохирсо боловч өдийг хүртэл намайг хохироож байна. Энэ хугацаанд утсаар ярьхад тийм хүн танихгүй гээд таслаад байхаар нь бэр Оюунтуяагаар нь хэл дамжуулан Эрдэнэцэцэг, Одцогтбаатар нар нь худлаа ярьж байна, тэр шүүхэд өгч чадахгүй хэн нь худлаа яриад байгаа юм гэж бэрээ загнаж үгүйсгэж байсныг бэр Оюунтуяа нь надад хариу хэлсэн. Иймд Эрдэнэцэцэг, ОДцогтбаатар нараас байрны түрээсийн төлбөр 1440000 төгрөг, байрны засвар 617500 төгрөг нийт 2057500 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Мөнхбат нь шүүхэд гаргасан тайлбартаа:......... Г.Мөнхбат миний бие Т.Эрдэнэцэцэгээс 2.057.500 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад миний бие нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг 110.500 төгрөгөөс татгалзаж 1.947.000 /Нэг сая есөн зуун дөчин долоон мянга/ төгрөгийг Т.Эрдэнэцэцэгээс авахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Хариуцагч Т.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан тайлбартаа:...... Т.Эрдэнэцэцэг надаас Г.Мөнхбат нь 2.057.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Бид хоёр эвлэрч Г.Мөнхбат нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 110.500 төгрөгөөс татгалзаж 1.947.000 төгрөгийг миний бие Г.Мөнхбат-д өгөхөөр эвлэрэн тохирлоо гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхбат нь хариуцагч Т.Эрдэнэцэцэгээс 2.057.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Г.Мөнхбат нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 110.500 төгрөгнөөс татгалзаж, 1.947.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Т.Эрдэнэцэцэг төлөхөөр тохиролцсон нь тэдний бичгээр гаргасан тайлбараар нотлогдож, хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мөнхбат, хариуцагч Т.Эрдэнэцэцэг нарын 1.947.000 төгрөгийг өгч авахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 47.900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Эрдэнэцэцэгээс 23.051 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 23.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхбат-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН