Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00113

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, 45 дугаар байрны № 4-45 тоотод оршин суух Дамаан овогт Цэцэгмаагийн Лхагвасүрэнд /РД:УХ71072210, Утас:99933466/ холбогдох 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:..... Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчдын          1 дүгээр баг Зүүнхараа 45 дугаар байр 4-45 тоотод оршин суугч Ц.Лхагвасүрэн 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Үйлдвэрлэгч өрх 2012 төслөөр “Та дэмжээрэй” төсөл хэрэгжүүлэхээр 20000000 төгрөгийг авсан бөгөөд төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн иргэдийг зээлийн буцалтгүй тусламжинд шилжүүлэх амжилтгүй буюу хэрэгжүүлээгүй төслүүдийг эздээр нь буцаан төлүүлэх болзолтойгоор олгогдсон болно. Иргэн Ц.Лхагвасүрэнгээс 2016 оны 05 дугаар сарын 04 өдрийн 147 тоот Засаг даргын захирамж болон бусад материалыг үндэслэн 20000000 төгрөгийн 20 хувь               4000000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав гэжээ.

 

Хариуцагч Ц.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...... Цэцэгмаа овогтой Лхагвасүрэн миний бие Мандал сумын Засаг даргын тамгын газраас гаргасан 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг мөнгийг төлж барагдуулах нь үнэн болно. Маргах зүйлгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Лхагвасүрэн нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Лхагвасүрэн нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН